Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [15]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [1]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 112
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Main » 2010 » 5-р сар » 26 » " ЧУЛУУТ ГОЛЫН ЦУУРАЙ " Уулзалт-цэнгүүн амжилттай болж өнгөрлөө
" ЧУЛУУТ ГОЛЫН ЦУУРАЙ " Уулзалт-цэнгүүн амжилттай болж өнгөрлөө
7:33 PM
:
ЧУЛУУТ ГОЛЫН ЦУУРАЙ, ЦУГЛАСАН ОЛНЫ УРИА

  Архангай аймгийн үзэсгэлэнт байгалийн сор болсон нутгийн нэг нь Чулуут сум билээ. Тус сумынхан Улаанбаатарт ажиллаж, амьдардаг нутгийнхнаа нэгэн өдөр цуглуулж,  олон жил уулзаагүй ахмад буурлуудынхаа магнайг тэнийлгэж, шинэ залуу үеийнхнээ танилцуулж, нутаг усаа гэсэн иргэдээ уулзуулж, сум орон нутгаа хөгжүүлэхэд сэтгэл оюуны хүчээ нийлүүлэхийг уриалсан "Чулуут голын цуурай"  уулзалт цэнгүүнийг 6 дугаар сарын 23-ны өдөр  МҮЭСТО-д зохион байгууллаа.
Архангай аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл сум, сумын ийм уулзалт цэнгүүнийг цувралаар зохион байгуулах бөгөөд анхны уулзалт цэнгүүний салхийг Чулуут сумынхан хагалж байгаа нь энэ аж. Улаанбаатар дахь Архангай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, ХХААХҮ-ийн сайд  Т.Бадамжунай Өмнөговь аймагт ажлаар яваа тул  орлогч дарга Д.Жигдэн ирж оролцохдоо ийм арга хэмжээ зохионо гэдгээ мэдэгдэв. Гэхдээ Т.Бадамжунай сайд төрөлх нутгийн олондоо цахим дэлгэцээр мэндчилгээ дэвшүүлнэ лээ. Орчин цагт газар холдоно гэж үгүй болжээ. Хаана бол хаанаас, гадаадад суугаа иргэд чиг цахим утас, дэлгэцээр холбоо барьчихдаг болсон цаг. Аймгийн Засаг даргаар саяхан томилогдсон Ё.Баатарбилэг ч Чулуут нутгийн унаган хүү. Тэрбээр Улаанбаатарт суугаа Чулуутчууддаа мэндчилгээ ирүүлжээ.
Нэрт зохиолч О.Цэндийн хүүхдүүдийн байгуулсан "Оюуны өргөө" төвийнхөн өөрсдийн бүтээсэн баримтат киногоо    үзүүлж нутгийн олны сэтгэлийг сэргээн, хууч яриа, дурсамжийн салхийг хагалав.
Сумын нутгийн зөвлөлийн дарга Дүйнхэржав /XXААХҮЯ-ны ТЭДС-ийн захирал/




 "Чулуут нутгийн бахархал"-аар тодруулсан нутгийн алдартан, гавьяатууддаа өргөмжлөл гардууллаа. Чулуут нутгийн бахархал болсон алдартнаар Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг дараалан хашиж байсан Намбарын Энхбаяр, Хөдөлмөрийн баатар У.Доржпалам, Дашжоо, Зинамидэр, Төрийн шагналт, гавьяат эмч Батчулуун, гавьяат эмч Намбар, Дуламжав, Дагвасүмбэрэл, Төрийн шагналт зураач Д.Цэгмэд, гурван үеийн сайдаар тодроод байгаа, ҮХЯ-ны сайд асан, одоо Мянганы сорилын сангийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар /Аав Сэдбазар нь сайд байсан, хүү Болор нь одоо ГХ-ны дэд сайд/, ШУТИС-ын захирал, гавьяат багш Дамдинсүрэн, эрдэмтэн  Ренчинсамбуу, улсын начин Моломжамц нар тодорсон байна.
Болор цомын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа нутгийнхаа уулзалт цэнгүүн, Чулуут сумын Соёлын төвийн уран сайханчдын концертыг хөтлөн нутагтаа зориулсан "Гурван хөх чулуу" шүлгээ уншиж, өөрийн хань Морин хуур наадмын шагналт, хөгжмийн зохиолч Эрдэнэбаттай хамтран зохиосон "Даяарын амгалан", "Аавдаа зориулсан дуу" зэрэг олон дуугаар түрлэг нэмэв.
Яруу найрагч Ш.Лхамноржмаа Македон улсад болох Дэлхийн яруу найргийн наадамд оролцох болсон тул нутгийнхан нь ганзагын мялаалга өргөнө билээ. Хоёр уран бүтээлчийн дууг дуучин Түмэн-Өлзий, "Сүлд" хамтлагийг дуучин Энхмаа, дуурийн дуучин Баадайхүү нар амилуулав. Чулуут нутгийн уран бүтээлч Д.Төмөрбаттай хамтран амилуулсан "Ээжийн цай"-гаараа  МУГЖ Н.Чулуунхүү нутгийн олныг дайлав. Чулуут нутгийн хүү, Сонгинохайрхан дүүргийн санхүүгийн хэлтсийн дарга Төмөрбаатарын  захиалгаар монгол даяар алдаршсан УГЗ Б.Бямбабаярын ая, Минжүүрдоржийн шүлэг                       
"Сэрүүн хангайнхаа
        мэндийг тээгээд
Сэлэнгэ тийшээгээ
    цэлэлзээд байна уу даа,          Чулуутын минь гол оо хөө" дууг МУСТА С.Самбаллхүндэв дуулж чимэг нэмлээ. Энэчлэн Буриад улсын гавьяат, дуучин Бямбажав ч бас л нэгэн нутгийн хүүгийн захиалгаар ая дууны цэнхэр хадаг барилаа. Болор цомын эзэн яруу найрагч Ц.Бавуудоржийн аав Цогдорж Чулуут нутгийн унаган хүү гэдэг. Тиймээс Ц.Бавуудоржийн захиалгаар "Аавын нутаг" дуунд ая хийсэн хөгжмийн зохиолч, дуучин Баасандорж өөрөө дуугаа дуулсан нь нутгийн олны самсааг шархируулав. Чулуут нутгийн хүү ХЦДБЧ-ын дуучин Лхагвасүрэн ая өргөж нутгийн олныхоо хийморийг сэргээлээ. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншаравын ая, Д,Даржаахүүгийн шүлэг "Чулуут голын цуурай" дуу тус сумын сүлд дуу бөгөөд уулзалт цэнгүүний уриа болсон байлаа. Арга ч үгүй "Чулуут голын цуурай Цуутай хөдөлмөрийн уриа", хэмээн сумын уран сайханчид хоороор дуулахад цугласан нутгийн олон ч даган дуулж түрлэг нэмэх нь цаанаа нэг өөр.
Сумын уран сайханчдын концерт сүүлийн 20 жилд Улаанбаатарт ирж тоглолт хийж байсныг санахгүй юм. Тэгээд ч сумын уран сайханчдын дуу, бүжиг бүхэнд алга ташилт аадрын бороо шиг нижигнэж байв. Уг тоглолтыг тус сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Цэрэнбумуу санаачлан сайн бэлтгэжээ. Улсын тэргүүний уран сайханч Ч.Ганпүрэв, СУИС-ийн оюутан Ц.Энхтуяа, Д.Эрдэнэдалай, хөгжмийн багш Дарьсүрэн, уран сайханч П.Бямбадорж нар          үнэнхүү сэтгэлээ гарган дуулж, бүжлээ.
Сумын Соёлын төв ирэх 8 дугаар сарын 9-нд 60 жилийн ойгоо тэмдэглэх болохоор ийнхүү дуу хуурын урын сангаа баяжуулан байгаа нь энэ. Орон тооны 5 ажилтантай, 12 уран сайханчтай хөдөөд бол товхийсэн хамт олон ажгуу. Харин улсын төсөв дуслын төдий хуваарилагддаг учир урьдын уран сайханч шиг зүгээр дуулж, бүжиглээд өгөх хүн олдохгүй        болсон тул авьяастнууд "Хөдөлбөл хөлс, зогсвол зоос" гээд гэдийдэг гэнэ. Ажилгүй ч гэсэн авьяасаа үнэлүүлэхийг бодохгүй хэн байх вэ? Харин ч алган дээр нь тавьчих ахиухан зоостой бол ажилгүй хэрнээ дуулдаг, бүжиглэдэг хүндээ аштай юу. Уналтад ороод байсан Соёлын төвүүд сүүлийн үед сэргэх болжээ. Хөдөөгийнхөн Соёлын төвдөө дуулж, бүжиглэх сонирхол өсч, номын сандаа сууж ном уншихыг ч хүсэх болсон байна. Тиймээс өвөл л ганц ажилладаг Соёлын төвийг сумын эмнэлэг, сургууль шиг галлагаанд нь анхаардаг болмоор байна шүү дээ. Биднийг өөрсдөө галаа залгуул гээд хаячихдаг. Энэ тал дээр төрийн дэмжлэг  үнэхээр үгүйлэгдэж байна гэж Соёлын төвийн эрхлэгч Б.Цэрэнбумуу ярилаа.
Тэрбээр 2005 онд Соёлын дээд сургууль төгсөж, аймгийн Хөгжимт драмын театраас ажлынхаа гарааг эхэлж, сумынхаа Соёлын төвийн номын санч, бүжгийн багшаар ажиллаж байгаад Соёлын төвийн эрхлэгч болжээ. Эхний санаачилга нь дэмжигдэж Улаанбаатарт тоглолт хийсэндээ урамшиж байгаагаа ч хэлэв. Удахгүй Соёлын төвийн 60 жилийн ойгоо нижгэр хийнэ. Улаанбаатарын Чулуутчууддаа урилга өглөө. Олон хүн очно гэсэн найдвар өвөрлөжээ.
Чулуут нутгийн хүү, хувраг, Булаг шанд хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Б.Гүнд сумын Засаг даргад хандив өргөж, шүлгээ уншиж олныг баясгав. Ийнхүү Чулуут нутгийнхан чуулж, дуу хуураар сэтгэлийн хадаг барьцгаахын сацуу сум орноо хөгжүүлэх сайхан санал санаачилгууд гаргаж байна лээ. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Делта констракши барилгын компанийн захирал Ц.Эрдэнэбат нутгийнхаа яруу найрагч, авьяаслаг залуучуудыг дэмжихээ амлаж, Чулуут голын хөвөөн дээр сумын Засаг дарга асан Балгансүрэн, Лхамноржмаа нарын залуустай шүлэг уншиж байснаа ч дурсав.
Чулуут сумын хүн ам өсч, саяын 70 мянган төгрөг олгоход 4000 гаруй болсон нь харагджээ. 5 багийн 1086 өрх айл амьдарч байна. 135 мянган малтайгаас адуу 10049,  хонь 53662, ямаа 37460, үлдсэн нь сарлаг голдуу үхэр. Сумынхаа 88 өндөр настан, хагас болон бүтэн өнчин 130 хүүхэд, өрх толгойлсон эрэгтэй 119, эмэгтэй 117 хүнд нийгмийн халамжийг хүргэхийн төлөө Иргэдийн хурлын төлөөлөгчид, Засаг даргын тамгын газрынхан ажиллаж байна. 2002 онд төвийн эрчим хүчний системд холбогдсоноор байнгын гэрэл, цахилгаантай болж, сургууль, эмнэлгийн ахуй нөхцөл сайжирч, орон нутагтаа жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх боломж нээгджээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, УИХ-ы ндарга асан С.Төмөр-Очир нарын буян аж. Тэд л ийм дорвитойхон алсыг харсан, ирээдүйдээ тустай бүтээн байгуулалт хийжээ. Хоршоо, фермерийн аж ахуй, жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр 2009 онд 65 сая төгрөгийн зээл олгосон байна. Түүнийх нь үр дүн харагдаж, эсгий, талх нарийн боовны цех, цагаан идээ, иоджуулсан давсны үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна гэж  Засаг дарга Л.Махгалсүрэн ярилаа.
Сарлын хөөврөөр аль ч үйлдвэрийн түүхий эдийг хангах боломжтой, Баяд омгийн илүү нугаламтгай хээлтүүлэгч хониор сүргийнхээ чанарыг сайжруулснаа ч дурдаж одоо сумын төвийнхөн болон малчид үүрэн телефоны Скайтелийн сүлжээнд холбогдсоноор дэлхийтэй харьцах чадвартай болсноороо бахархав.
ИТХ-ын дарга Ц.Мягмар¬жаргал, манай хурал 21 төлөөлөгчтэй, МАХН-аас 12, АН-аас 9, үүний 6 нь эмэгтэй, 15 эрэгтэй. Боловсролын хувьд дээд мэргэжилтэй 10, тусгай дунд 1, бүрэн дунд 1, бүрэн бус дунд 9. Анхан шатны нэгжийн 5 багийн Иргэдийн нийтийн хурлыг бас удирдан ажиллаж, нутгийн захиргааны байгууллагын ажилд хяналт тавьж, сумын ойрын болон ирээдүйн хөгжлийн бодлогыг тодорхойлон ажиллаж байна. Иргэдийнхээ санал бодлыг сонсож, гомдол, хүсэлтийг хүлээн авч, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө төлөөлөгч бүр анхааран ажилладаг гэж ярилаа. Тав дахь удаагийн орон нутгийн сонгуульд ийнхүү тус сумын ИТХ нэг ч удаа завсар зай гаргаж, ажлаа хийдүүлэлгүй төрийн бодлого шийдвэрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ.
ИТХ-ын дарга Ц.Мягмаржаргал цугласан олноосоо хамтран ажиллахыг  уриаллаа. Уриалга нь "Урилга" ч гэж болохоор.
Нэг. Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр:
1. Орон нутгийн давуу талыг түшиглэж сүү, цагаан идээний үйлдвэр байгуулах,
2.Эсгийний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, эсгий болон сарлагын хөөврийн үйлдвэр байгуулах,
3.Ахуйн үйлчилгээ байгуулах /Хатуу зөөлөн оёдол, гэр ахуйн модон эдлэл, авто засвар/
4.Байгалийн баялгийг ашиглаж жимс, жимсгэний үйлдвэрлэл, чацарганы суулгац тариалж, цэцэрлэгжүүлэлт хийх,
5. Мах комбинат байгуулах /Сумын төв буюу Донгойн багийн төвд/
6. Ногоон тэжээлийн аж ахуй байгуулах,
7.Талх нарийн боовны үйлдвэр,
8.Сарлагын эрчимжсэн фермерийн аж ахуй байгуулах,
Хоёр. Аялал жуулчлалын чиглэлээр:
1.Түүх, соёлын дурсгалт зүйлээ түшиглэж Эко-аялал жуулчлал хөгжүүлэх, түүний байршил маршрутыг тогтоох,
2. Халуун усны рашааныг амралт, сувилал, жуулчны бааз болгож тохижуулах,    
3.Түүх, соёлын дурсгалт газруудад жуулчны хотхон байгуулж, Шива ширээтийн хүрээний буурин дээр музей байгуулах, гэрэлт самбар босгох, урд хойд Мөрөнгийн нуур, Чулуут гол, Битүү хясааны загас үзүүлэх хотхон байгуулах. Эдгээр ажилд гар бие оролцохыг нутгийн болон Архангай аймгийн нийт бизнесменүүдэд санал болгож байна.
Чулуут нутгийн цагаан идээг хүртэж, байгалийн  үзэсгэлэнт газруудыг түшиглэн жуулчны баазууд байгуулбал гадаад дотоодод зорчих олны хөл тасрахгүй нь мэдээж.
Сүрлэг Чулуутын цуурай
Миний л нутгаас сонсогдоно
Сүүний үнэртэй салхи нь
Миний л нутгаас сэвэлзэнэ. Чулуутаар овоглодог хүн бүрийн сэтгэлд ийм итгэлийн гал дүрэлзэж харив. Зуныхаа амралтыг авч алжаалаа тайлахаар нутгийн зүг жолоо залах хүмүүн ч олон буй заа.
Ж.Батсайхан












Category: Мэдээ | Үзсэн: 1211 | Мэдээ нийтэлсэн: khunbe | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 4
  4. | Íàïèñàë: yanzaga | 2010-06-07 Spam
  

ad cry
   

  2. | Íàïèñàë: | 2010-05-31 Spam
  

hi goyo boljee. uur olon zurag bhgui yum u?
   

  3. | Íàïèñàë: khunbe | 2010-05-31 Spam
  

олон зураг оруулна аа одоогоор надад байгаа энэ хэдэн зураг л байна. wink
   

  1. | Íàïèñàë: khunbe | 2010-05-26 Spam
  

Сайхан болж өнгөрсөн хүмүүсийн сэтгэл өндөр байсан. tongue tongue smile salute salute salute
   

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Хайлт
Мэдээний архив
Календар
«  5-р сар 2010  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    Khunbe © 2017