Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [16]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [0]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 123
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Цаг агаар
ЧУЛУУТ СУМААС ТӨРСӨН НЭР ЦУУТАЙ ХҮМҮҮС
 
Ахмад хүний эмч, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, клиникийн профессор Ванчингийн Пунцаг.
В.Пунцаг 1933онд Чулуут сумын "Хөх асга" гэдэг газар төрж 1941-1945 онд сумынхаа бага сургуульд, 1945-1948 онд аймгийнхаа төвийн дунд сургуульд, 1948-1956 онд МУИС-ийн хүн эмнэлгийн салбарын бэлтгэл болон үндсэн ангид суралцан төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ.Тэрээр 1962-1964 онд Азербайджан улсын Баку хотноо арьс өнгөний эмчийн мэргэжил дээшлүүлэх дээд сургуульд, мөн Москва хотын арьс өнгөний төв институтэд 1996,1999 онд суралцан мэргэжил дээшлүүлж байсан манай улсын арьс өнгөний ахлах зэрэгтэй цөөхөн эмчийн нэг юм. В.Пунцаг 1956-1958 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 5 сум хариуцсан сум дундын их эмчийн салбарт эмч, эрхлэгчээр, 1958-1960 онд Архангай аймгийн арьс өнгөний диспансерийн даргааар, 1961-1962, 1964-1978 онд Улсын арьс өнгөний диспансерт эмч, ерөнхий эмчээр, 1978-1990 онд арьс өнгөний нэгдсэн төвд орлогч захирал, тасгийн эрхлэгчээр, 1994 оноос Хавдарт өвчин судлалын төв ДОХ|БЗХӨ-тэй тэмцэх албанд зөвлөх эмчээр ажиллаж байна. В.Пунцаг ажиллахынхаа зэрэгцээ 1965-1994 онд Улаанбаатар хотын АУДуС, АУДэС-д мэргэжлээрээ багшилж олон арван шавь нараа арьс өнгөний эмчийн мэргэжилтэй болгосны зэрэгцээ "Заг хүйтэн өвчин"(1966), "Хамуу овчин"(1967) зэрэг ном хэвлүүлж мэргэжлийнхээ талаар олон өгүүлэл, сурталчилгааны материалыг нийтлүүлжээ. В.Пунцагийн олон жилийн ажлын үр бүтээлийг төр засаг оңцрөөр үнэлж эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, гэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон бусад шагналуудаар шагнажээ.
 
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, хүний ахмад эмч Данаасүрэнгийн Бэгзсүрэн (1921-1990)
Д.Бэгзсүрэн Чулуут сумын "Хануйн юл" гэдэг газар 1921 онд төрж 9 настайдаа аймгийн төвийн дунд сургуульд орж суралцан төгсөөд улмаар Улаанбаатар хотноо Багшийн сургуулийг 1939 онд төгсчээ. Тэрээр 1942 онд Ленинград хотноо цэргийн хүн эмнэлгийн дунд сургуульд суралцахаар очиход нь дайн гарсан учраас Тамбов, Омск хотуудад дамжин суралцаж 1946 онд төгсч хүний бага эмчийн мэргэжлийг гадаад оронд эзэмшсэн анхны эмчийн нэг юм. Тэрээр МУИС-ийн хүн эмнэлгийн салбарт 1948-1953 онд суралцан төгсөж хүний их эмчийн мэргэжилтэй болжээ. Д.Бэгзсүрэн 1939-1942 онд Чулуут сумын дунд сургуульд багшилж байгаад цэргийн албанд татагджээ. Тэрээр 1946-1948 онд Улаанбаатар хотноо цэргийн төв эмнэлэгт бага эмчээр, 1953-1954 онд Архангай аймагт, 1954-1955 онд Булган аймагт, 1955-1956 онд Сэлэнгэ аймагт арьс өнгө, бэлгийн замын өвчнийг анагаах отярадад их эмчээр, 1956-1959 онд Архангай аймаг дахь арьс өнгөний эмнэлэгийн даргаар, 1959-1985 онд Улаанбаатар хотноо Арьс өнгөний эмнэлэгт их эмчээр ажиллажээ. Д.Бэгзсүрэнгийн хөдөлмөр зүтгэлийг тер, засаг үнэлж Бид ялав болон цэргийн хундэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон болон бусад шагнадуудаар удаа дараа шагнажээ.
 
Ахмад сурган хүмүүжүүлэгч Майдарын Цэндээ (1932-1985).
М.Цэндээ Чулуут сумын долдугаар багийн нутаг "Нуурын толгой" гэдэг газар 1932 онд терж Чулуут сумын бага сургууль, Цэцэрлэг хотын 10 жилийн нэгдугээр сургуулийг дуургэн 1955 онд УБДС, 1974 онд Намын шина хучний дээд сургуулиудад суралцан тегсеж багш, улс төрийн ажилтны мэргэжлийг тус тус эзэмшжээ. М.Цэндээ Цэцэрлэг хотын тевийн 10 жилд багш, Батцэнгэл, Хотонт сумын 7 жилийн дунд сургуулиудад хичээлийн эрхлэгч, Эндер-Улаан суманд багш, мен сумын МАХН-ын хорооны дарга, Архангай аймгийн МАХН-ын хороонд лектор, узэл суртал, намын ажлын кабинетийн эрхлэгч, Цэцэрлэг хотын намын хорооны дарга зэрэг сурган хүмүүжүүлэх хийгээд нам, төрийн хариуцлагатай албыг хашиж явсан ахмад сэхээтний нэг юм. Тэрээр Засгийн газрын хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40,50,60 жилийн ойн медалиудаар шагнагдаж, аймгийн Ардын хурлын депутатаар 3 удаа сонгогдож байсан ажээ.
 
Ардын боловсролын тэргүүний ажилтан Шагдарын Лүмбэнгарав.
Ш.Лүмбэнгарав "Чулуут голын эрэг" гэдэг газар төрж бурэн бус дунд сургууль, Багшийн сургууль, УБДС-ийг төгсөж зураг, хөдөлмөрийн багшийн мэргэжилтэй болжээ. Ш.Лүмбэнгарав Ардын боловсрол, Ардын армийн салбаруудад 30 гаруй жил ажиллахдаа эрхэлж байсан ажлаараа улс, хот, дүүргийн аваргаар олон удаа шалгарч apra зүйч багш, ахлах багш, эрдмийн цагаан лавай хийгээд Ардын боловсролын тэргууний ажилтан цол, тэмдгээр шагнагджээ. Мен МХЗЭ-ийн хеделмерийн алдар алтан медаль, залуу уеийг хумуужуулэгч цол, тэмдэг бас МҮЭ-ийн шагнал Ардын хувьсгалын 60 жилийн ойн гавьшгайч, социалист уралдаанд тэргүүлэгч, шинийг санаачлагч цол, тэмдэг, Ардын армийн 50 жилийн ойн медаль, "Онц буудагч" тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиудаар энгэрээ мялаалгажээ. Ш.Лүмбэнгарав шүлэг, яруу найраг бичих сонирхолтой бегеед эх орон, эцэг эх, үр хүүхэд, хайр сэтгэлийн сэдвээр бичсэн шүлгийн номоо хэвлэлд бэлгэж байгаа ажээ
 
Улсын сайн малчин Шагдарын Ядамсүрэн (1906-1971).
 Ш.Ядамсүрэн Чулуут сумын нутагт төрж 20 нас хүртлээ эцэг эхийн гар дээр хүмүүжиж, мал маллаж байгаад 1922 оноос сумын захиргааны манаач, түүхий эдийн эрхлэгч, 1936 оноос Их Тамир сумын Хоршоодын холбооны анхны дарга, хоршоо, нэгдлийн дарга зэрэг ажлыг 1951 он хүртэл хийжээ. 1951-1967 онд сумандаа фермийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа шинийг санаачлан үнээ өдөрт 3 саах, нутгийн сарлаг үхрийг Алатау бухаар эрлийзжүүлж мах, сүүгээрээ нутгийн үхрээс өндөр ашиг шимтэй үхэр гарган авах ажилд олон жилийн хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж амжилт гаргасан юм. Тэрээр маршал Х.Чойбалсангийн толгойлсон "ХАА-н нэгдлийн үлгэрчилсэн дүрэм" боловсруулах ажлын хэсэгт орж уг дурмийг гаргасан хөдее аж ахуйн цөөхөн мэргэжилтнүүдийн нэг байлаа.Ш.Ядамсурэн 1952 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд намын Х1 их хуралд төлөөлөгчөөр, АИХ-н депутатаар 2 удаа сонгогдож байжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндөр үнэлж Сухбаатарын одон, Алтан гадас одонгоор 3 удаа, Ардын хувьсгалын ойн болон бусад медалиуд, улсын сайн малчин цолоор шагнасан байна.
 
Аймгийн сайн малчин , сумын ахнны мянгат малчин Няндавын Нямсүрэн (1956-2009).

Н.Нямсүрэн Чулуут сумын Өлзийт гол багт  1957  оны өвөл " Улаанчулуут " гэдэг газар С.Няндавын ууган хүү болон мэндэлжээ.Тэрээр  Чулуут сумын 7 – н жилийн сургуулийг дүүргээд  аав ээжээ даган мал маллах ухаанд суралцжээ.  1976 оноос 1979 он хүртэл цэргийн алба хааж уугуул нутагтаа ирээд мал маллах ухаанд суралцаж байгаад 1981 оноос “Шинэ амьдрал” нэгдэлд аав С.Няндав ааваа даган ямаа маллаж байгаад улмаар тус нэгдлийн адуучин болон малчнаар  олон жил ажиллаж байсан.  Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжсэн үеээс  эхлэн мал сүрэгээ өсгөж үржүүлж хөдөлмөрлөсний үр дүнд  2000 онд Чулуут сумын анхны мянгат малчин, 2001 онд Архангай аймгийн  сайн малчин болж байсан.Сумын олон удаагийн сайн малчнаар тодорч  манай сумын аварга малчны нэг юм.   Мөн тус сумын алдарт уяач байсан ба жил бүр хурдан морь уяж айрагдуулж байжээ. Тэрээр нутаг олондоо нэр хүндтэй нэгэн байсан ба сумынхаа МАХН-ын хорооны гишүүн байсан юм.

Ардын боловсролын тэргүүний ажилтан Намсрайжавын Мандах.
Н.Мандах 1946 онд Чулуут сумын нутагт терж бага, дунд сургуульд суралцан, УБДС-ийг төгсөж түүхийн багшийн мэргэжил эзэмшжээ. Н.Мандах 1965-1979 онд Улаанбаатар хотын 33,30 дугаар дунд сургуулиудад пионерийн ахлах удирдагч, 1979-1996 онд олон улсын хүүхдийн амралтын төвд еренхий зохион байгуулагч, МУЭ-ийн Тев зевлелд хуухдийн зуны амралтын зохион байгуулах зевлелийн нарийн бичгийн дарга, Монголын хуухдийн төлөө төвийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, Нийслэлийн засаг даргын тамгын газрын "Соёл" зуслангийн дарга, 2001 оноос Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 28 дугаар дунд сургуульд түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байна. Н.Мандах Монголын хуухдийн байгууллагад 39 жил ажиллахдаа пионер, эвлэл, багш нарын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, тухайн салбаруудын дээд шагналаар удаа дараа шагнагдсаны зэрэгцээ терийн дээд шагнал Ардын хувьсгалын ойн медиалууд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж, дүүргийн депутатаар сонгогдож, Ардын боловсролын болон Амралт сувилалын тэргууний ажилтан цол, тэмдгээр шагнуулсан тэргууний ажиллагаатай сурган хүмүүжүүлэгч юм.
 
 
 
 Яруу найрагч Шагдарын Лхамноржмаа.
 

Ш.Лхамноржмаа 1976 онд Чулуут суманд төрсөн. 1999 онд Утга зохиолын дээд сургууль төгсөж утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй болсон. Тэрээр 2000 оноос "Зууны мэдээ" сонинд сурвалжилагчаар ажиллаж байна. Ш.Лхамноржмаа 2000 онд "Болор цом"-ын наадмын шилдэг залуу яруу найрагч, "Цагаан уул", "Хорол эрдэнэ", "Амфе" зэрэг яруу найргийн наадамд оролцож, дэд болон тэргүүн байрын шагнал хүртэж байжээ. Тэрээр 2003 онд "Хуульгуй амраг" анхны номоо, 2004 онд "Үр орон" хоёрдахь шүлгийнхээ түүврийг хэвлүүлжээ
 
 
Нэрт санхүүч Биндэрьяагийн Саран.
 Б.Саран Чулуут сумын уугуул бегеед бага насаа Баянхонгор аймагт өнгөрүүлжээ. Москва хотод Олон улсын харилцааны дээд сургууль тегсеж валют зээлийн эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Англи. Орос хэл мэддэг агаад Улсын бакны еренхий хорооны гадаад тооцооны газарт нягтлан бодогч, орлогч дарга, Бүртгэл гүйлгээний хэлтсийн дарга бөгөөд еренхий нягтлан бодогч, Худалдаа хегжлийн банканд газрын захирал, дэд захиралын алба хашиж байжээ. Одоо "Капитрон" банкны дэд захиралын албыг хашиж байна. Санхүүбанкны тэргууний ажилтан, банкны шилдэг менежер цол, ергемжлелтэй, манай улсын банкны тэргүүлэх мэргэжилтэнюм. Түүний аав Чулуут сумын уугуул Монгол улсын гавьяат багш Н.Биндэрьяа билээ.
 

Монгол улсын тэргууний уурхайчин Сосорбарамын Отгонбаяр (1945-2003).

С.Отгонбаяр Чулуут суманд терж, бага, дунд сургууль дүүргэж, ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг 1973 онд тегсеж уул уурхайн цахилгааны инженерийн мэргэжил эзэмшжээ.С.Отгонбаяр ТЭХУУ-н институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар 1973-1975 онд, ТЭХГ-ийн Яаманд Эрдэнэтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 1976-1980 онд, "Монгол-Чех Металл" хамтарсан уйлдвэрт ахлах инженерээр 1980-1983 онд, Чулуут цагаан дэлийн уурхайн даргаар 1983-1989 онд, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Модотын цагаан тугалганы уурхайн даргаар 1989-1998 онд, Цагаан чулуутын алтны уурхайн даргаар 1998-2001 онд тус тус ажиллаж байлаа. Монгол улсын төр, засаг тууний хөдөлмөр бутээл, идэвхи санаачилгыг ендреер унэлж Засгийн газрын хундэж жуух, Ардын хувьсгалын ойн медалиуд, "Тэргууний уурхайчин" цол, тэмдэг, "Чех улсын гавьяат ажилтан" цол, Уйлдвэр, Худалдааны яамны хундэт жуух, Монголын уурхайчдын 80 жилийн ойн медалиудаар шагнажээ.
 Монгол улсын онц тээвэрчин Жүгдэрийн Гүндсамбуу (1926-2004).
 

 Ж.Гүндсамбуу 1926 онд Чулуут сумын нэгдугээр багийн нутагт терж, бага насандаа эцэг эхийн хамт мал маллан амьдарч байгаад 1946 онд цэргийн албанд татагдан 1950 он хүртэл Дорнод аймгийн Баянтүмэнд алба хаажээ. Цэргийн албанаас халагдан нутагтаа очиж 1950 оноос Чулуут сумын улаан булангийн эрхлэгч, "Шинэ амьдрал" нэгдлийн бригадын дарга, 1955 оноос Хевсгел аймгийн Ханх баазад нярав хийж байгаад Улаанбаатар хотод шилжиж авто сургууль тегсеед 40000-ын барилга баазад жолооч, Хоршоодын холбооны тэр үеийн 14 дүгээр баазад жолооч, Нисэх аэродромын талбайг барилцахад оролцож байлаа. Тэрээр 1962 оноос авто тээврийн V баазад олон жил ур бутээлтэй ажиллаж байгаад МАХН-ын илгээлтээр 1981 онд Автобус баазад очиж жолооч-сургагчаар ажиллаж байгаад ендер насныхаа тэтгэвэрт гарчээ. Монгол улсын тер засаг Ж.Гүндсамбуугийн ажпын амжилтыг үнэлж Ардын хувьегалын 40,50,60,70 жилийн болон бусад ойн медиалууд, Монгол улсын Онц тээвэрчин цол, тэмдгээр шагнажээ.
 
Ахмад хүний эмч Должингийн Дайрий.
 Д.Дайрий 1933 онд Чулуут сумын "Хануйн гол" гэдэг газар терж, 1948 онд сумынхаа бага сургуулийг, 1948-1954 онд Улаанбаатар хотноо Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургуулийг, 1954-1956 онд Цэргийн еренхий сургуульд суралцаж, 1956-1961 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг тегсен хуний их эмчийн мэргэжилтэй болжээ. Д.Дайрий 1961-1968 онд Баянхонгор аймагт хүүхдийн их эмчээр, 1968-1993 онд Архангай аймагт хүүхдийн их эмчээр ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ. Д.Дайрий нь хүний их эмч олонтойд тооцогддог Чулуут сумаас төрсөн анхны эмч нарын нэг юм.
 
Монгол улсын тэргүүний замчин, тэргүүний барилгачин, соёлын тэргүүний ажилтан Цанлигийн Цэрэнжанцан. Олхонууд овогт Ц.Цэрэнжанцан
 

1942 онд Чулуут сумын "Цохиот" гэдэг газар төржээ. Тэрээр бага, дунд сургууль, Улаанбаатар хотноо Төмөр замын техникум, МУИС-ийг төгсөж эдийн засагчийн мэргэжилтэй болжээ. Ц.Цэрэнжанцан Монгол улсын зам барилгын байгууллагад 15 жил техникчээр, Барилгын байгууллагад эдийн засагчаар 25 жил ажилласан ахмад сэхээтний нэг юм. Тэрээр 1975-1977 онд Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн дарга, 1977-1988 онд Барилга, барилгын материалын уйлдвэрийн яам, Улсын барилгын хороонд мэргэжилтэн, санхуугийн хэлтсийн дарга, 1988 оноос Түүх, соёлын дурсгал сэргээн засварлах газрын даргаар, 1996 оноос хойш "Түүх соёл" ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Энэ компани туух, соёлын зүйлийг сэргээн засварлах, сум дуган барих, гадаад дотоод худалдаа, туслах аж ахуй эрхэлдэг бегеед жилдээ 900-1500 сая тегрегийн барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх хүчин чадалтай угсралтын дөрөв, засварын гурван бригадтай, Эрдэнэзууд ажилладаг байнгын нэг бригадтай, Амарбаясгалан, Заяын хурээ, Гандан хийд, Богдын музей зэрэг олон сум, хийдийг сэргээн засварлаж, иргэний 50 гаруй барилга барьжээ. Төр засаг Ц.Цэрэнжанцангийн ажлын амжилт, идэвхи зүтгэлийг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 50,60,70,80 жилийн ойн медалиуд, Монгол улсын тэргууний замчин, тэргууний барилгачин, Соёлын тэргууний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнажээ. Тэрээр Улаанбаатар хот дахь Чулуут сумын нутгийн иргэдийн зевлелийн тэргүүлэгчээр ажилладаг юм.
 
Ардын боловсролын тэргүүний ажилтан Лодоншаравын Цэрэннадмид. Л.Цэрэннадмид
 

1938 онд Чулуут сумын "Улаан эрэг" гэдэг газар төрж сумынхаа бага сургууль, аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, Цэцэрлэг хот дахь Багшийн сургуулийг 1959 онд тегсеж, 1965-1969 онд Улсын багшийн дээд сургуулийг дуургэж туух, газар зүйн багшийн мэргэжил эзэмшжээ. Л.Цэрэннадмид 1959-1965 онд Архангай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд багш, аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, хэлтсийн эрхлэгч, 1969-1986 онд Улаанбаатар хотын 10,47,42,50 дугаар дунд сургуулиудад хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллажээ. Тэрээр 1986-1991 онд ЗХУ-ын Курган, Украины Донецск хотуудад ТМС-ийн сурагчдыг хариуцсан ахлах багш бегеед орчуулагчаар ажиллав. 1992-1998 онд Улаанбаатар хот дахь Хосе Мартийн нэрэжит 10 жилийн 52 дугаар дунд сургуульд багшилж байгаад ендер насны тэтгэвэрт гарчээ. Л.Цэрэннадмид ардын боловсролын байгууллагад он удаан жил идэвхи зутгэлтэй ажилласан ахмад сурган хүмүүжүүлэгч бегеед Ардын боловсролын тэргууний ажилтан цол, тэмдэгтэн юм.
 
Нэрт, ахмад зохилч Ойдовын Цэнд. Зохиолч О.Цэнд
 

Чулуут сумын нутагт 1929 онд малчин ардын гэр булд төржээ. Тэрээр бага, дунд сургуульд суралцан 1948 онд Улаанбаатар хотод Холбооны техникумыг төгсөж телефон харилцааны техникчийн мэргэжлийг эзэмшин Архангай аймагт томилогдон очиж бух амьдралаа холбоо харилцааны ажилд зориулан, баруун аймгуудыг холбооны шугамтай болгох ажилд гар бие оролцон ажиллажээ.Зохиолч О.Цэнд уран зохиолын бүх төрлөөр авьяас чадлаа сорьж үр бүтээлтэй ажилласан нэртэй, ахмад зохиолчдын нэг байлаа. Тэрээр "Маш нууц" (1950), "Дулмаа олонтой нутаг"(1965), "Эгийн саарал",(1980),"Ёлын тайга"(1984), "Алтан соёот гахай" зэрэг егүүллэг, тууж, хүүхдийн зохиол, "Тайхир-Тамир" яруу найргийн түүвэр, "Холбоогоор сонин юу байна?" хошин жүжиг, "Тамирын бэр" (Л.Вангантай хамтарч), "Нэгдлийн хүү", "Эгийн домог" зэрэг яриан жужиг бичиж уншигч, үзэгч олны танил болсон зохиолч юм. О.Цэнд 1948 онд Монголын зохиолчдын анхдугаар их хуралд оролцсоноосоо хойш олон удаагийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байлаа. Тэрээр хөдөөгийн амьдрал, тэр тусмаа төрсөн нутаг орныхоо ахуй байдпыг сайн мэддэг учраас зохиолынхоо сэдэв, үйл явдлыг авч уран сайхны аргаар сайтар боловсруулан бичдэг байлаа. Түүний зохиол бүтээл нь улс нийгмийн бүхий л салбарын ээдрээт амьдралыг өргөн хамарсан баялаг агууллагатай, уншихад сэтгэлд нийлэмжтэй яруу тансаг, энгийн хэллэгтэй, дур дүрслэлийг чадмаг гаргасан байдгаараа онцлогтой юм. О.Цэнд яруу найраг, өгүүллэг, туужаас эхлэн уран зохиолын том төрөл болох роман бичлэгт шилжиж амьдралынхаа сүүлчийн жилүүдэд "Буурал Эг" романыхаа тэргүүн дэвтрийг төгсгөсөн боловч романаа бүрэн дуусгаж амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Чулуут сумын уугуул иргэд нутгаас төрсөн нэрт зохиолч О.Цэндийн 70 насны сүүдэр зэрэгцсэн ойг 1999 оны 8 дугаар сард шүтдэг Цогтсумбэр хайрханыхаа тахилгатай хамтруулан тэмдэглэж төрсөн гэрий нь бууринд "Хүрэл тулга" мөнхөлсөн нь хойчийн үед дурсагдах явдал болсон юм.
 
 

Соёлын тэргүүний ажилтан Дашвандангийн Долгор.

 

Д.Долгор 1924 онд Чулуут сумын нутагт малчин ардын гэр булд төржээ.Д.Долгор сургууль, курст тусгайлан сурч байгаагүй ч өөрийн хичээл чармайлтаар хуучин, шинэ бичиг үсэгт бие даан суралцажээ. Тэрээр 1941-1942 онд аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст бичээч, 1942-1952 онд аймгийн харилцаа холбоонд цахилгааны бичээч (морзчин), 1958-1962 онд Чулуут сумын "Шинэ амьдрал" нэгдэлд үйлдвэрлэл, үйлчилгээний бригадын дарга, 1958-1962 онд сумын номын санч, 1968-1970 онд аймгийн нийтийн номын сангийн эрхлэгч, 1970-1977 онд Хотонт суманд номын санчаар ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан мэргэшсэн номын санч юм. Д.Долгор он удаан жил номын санчаар ажиллах хугацаандаа хөдөөгийн хүн ардын соёлын түвшинг дээшлүүлэхэд ном, хэвлэлийг өргөн ашиглуулах талаар санаачлагатай ажиллаж олон шинэ зүйлийг сэдэж байсан нь амжилтанд хүрсний зэрэгцээ соёлыг түгээхэд тэрээр анхаарч гар бие оролцон ажиллаж байснаар соёлын довтолгооны жилүүдэд Чулуут сум улсын хэмжээнд тэргүүний соёлжсон сумаар тодорч түүхэнд орж байлаа. Д.Долгор эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандан амжилт гаргаж байсан учир Монголын соёлын ажилтнуудын болон ухуулагч суртал нэвтруулэгчдийн зөвлөлгөөнүүд, эмэгтэйчүүдийн хоёрдугаар их хурал, МАХН-ын Х1 дугээр их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байв. Д.Долгорын олон жилийн ажлын амжилтыг төр, засаг, улс, олон нийтийн байгууллага өндрөөр үнэлж түүнийг МХЗЭчлйн Төв Хороо, Монголын эмэгтэйчуудийн холбоо, Соёлын яам хүндэт жуух бичгээрээ шагнасны зэрэгцээ тэрээр Засгийн газрын хүндэт жуухаар хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40,50,60,70,80 жилийн ойн медалиар шагнагдаж Соёлын тэргууний ажилтан цол, тэмдгээр энгэрээ мялаажээ. Д.Долгор нь Хөдөлмөрийн баатар У.Доржпаламын халамжит хань бөгөөд 8 хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн алдарт эх юм.
 

Боловсролын тэргүүний ажилтан Жамганы Цэдэвдорж.

 Наран овогт Жамганы Цэдэвдорж 1939 онд Чулуут сумын "Намшир" гэдэг газар терж, Чулуут, Эндер-Улаан сумын бага, дунд сургуулийг дүүргэн, Цэцэрлэг хотын багшийн сургууль, Улаанбаатар хотноо УБДС-ийг төгсөж монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжилтэй болжээ. Ж.Цэдэвдорж Завхан аймгийн Дөрвөлжин, Яруу суманд багш, хичээлийн эрхлэгч, Архангай аймгийн Чулуут, Тариат сумын бүрэн бус ба бүрэн дунд сургуулиудад багш, хичээлийн эрхлэгч, захирлаар 40 гаруй жил ажилласан ахмад сурган хүмүүжүүлэгч юм Тэрээр "Малчдын хүүхдийн боловсрол" сэдвээр судалгааны ажил хийж "Гэрийн нөхцөлд хүүхдийгсургуульд бэлтгэх ажил" гэдэг ном бичиж, энэ чиглэлээрээ аргачилал гарган туршсан нь сайшаагдаж аймгийн хэмжээнд нэвтрүүлэх ажил болж байжээ.Тэрээр дунд сургуулийн сурагчдын дунд үе тэнгийхэн, багш нары нь дунд мэргэжил нэгтний авьяас чадварыг дэлгэрүүлэх уулзалт тэмцээнийг санаачлан гурван суманд байнга явуулсан нь тэргүүний сурагч, багш төрүүлэхэд тодорхой үр дүнтэй болсон учир түүний санаачилга "Шинэ бүтээл оновчтой санаачилгад" бүртгэгдсэн байна.
 
 Боловсролын тэргүүний ажилтан Загдын Жүгдэр.[1942 -2009]
 

 Цогт овогт Загдын Жүгдэр Чулуут сумын нутаг "Урт гуу" гэдэг газар 1942 онд төрж бага, дунд сургуулийг төрөлх сумандаа дүүргэж, Цэцэрлэгхотын багшийн сургуулийг төгсөн үйлчлэх хөдөлмөрийн багшийн мэргэжлийг эзэмшсэн эмэгтэй юм. З.Жүгдэр боловсролын байгууллагад тасралтгүй 38 жил ажиллахдаа Чулуут, Тариат суманд багшилж "Амьдрах ухааны хөдөлмөрийн кабинет" байгуулсан нь яамны үзлэгээр шалгарч бусад сургуулиудад нэвтрүүлэх тэргүүн туршлага болж байжээ. Энэ нь өнөөгийн зах зээлийн нөхцөлд бие даан амжиргаагаа авч явах, юмханаар юм хийхэд хүүхэд багачуудыг сурган чиглүүлэхэд үр нөлөөтэй ажил болсон байна. Өсвөр үеийнхнийг сурган хүмүүжүүлэх үйлсэд олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан "Заах арга зүйч багш" З.Жүгдэр нь Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэн юм. Тэрбээр Жамганы Цэдэвдорж халамжит хань байсан ба 2009 онд өвчины улмаас өөд болсон юм.
 
Монгол улсын Ой модны аж үйлдвэрийн тэргүүний ажилтан Цэдээгийн Дорждагва.
 

 Ц.Дорждагва 1950 онд Чулуут суманд төрж Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуулийг 1969 онд, ХААДС-д 1969-1974 онд суралцан төгсөж ойн инженерийн мэргэжил эзэмшсэн ажээ. Тэрээр 1974-1979 онд аймгийнхаа ойн аж ахуйн газрын инженер-эдийн засагч, 1980-1982 онд Өвөрхангай аймгийн мод үржүүлгийн газрын дарга, 1982-1987 онд Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн инженер-дарга, 1987-1990 онд БОХГ-ын дарга, 1990-1992 онд Ой агнуурын аж ахуйн дарга-инженер, 1992-1999 онд аймгийн ЗДТГ-т улсын ахлах байцаагч, албаны дарга, 1999-2000 онд Байгаль орчны газар улсын ахлах байцаагч, албаны дарга, 2000 оноос Байгаль орчны албанд дарга,улсын ахлах байцаагчаар ажиллажээ. Ц.Дорждагва эрхэлсэн ажлаараа шалгаран хоёр таван жилийн гавшгайч, ойн хүндэт ажилтан болж, Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж" Ой модны аж үйлдвэрийн тэргүүний ажилтан", "Байгаль орчны тэргүүний ажилтан" цол, тэмдэгийн эзэн болжээ. Ц.Дорждагва Хэнтийн нуруунаас булга авч Жаргалант суманд байршуулсны зэрэгцээ Ховдоос ондатор авч Эрдэнэмандал сумын Аралын нуурт нутагшуулсан нь үржиж жилд 1000 орчим толгойг агнаж ашиглах боломжтой болжээ. Бас Увс, Дархан уул аймгаас чацаргана, үхрийн нүдний бут, үрийг аваачин нутагшуулсан нь үр дүнтэй болж жилд 10-20 кг цэвэр үр гарган авдаг болжээ.
 
Монгол улсын эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Мятавгочоогийн Аюуш.
 

М.Аюуш 1945 онд Чулуут сумын "Ар-Өвөлжөө" гэдэг газар төрж 1953-1957 онд сумынхаа бага сургуульд, 1957-1961 онд Улаанбаатар хотод дунд сургуульд, 1961-1965 онд Улаанбаатар хотноо хүн эмнэлгийн техникумд, 1971-1977 онд АУДС-д суралцан төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшиж улмаар 1981-1982 онд ЗХУ-ын Ленинград хотын Кировын нэрэмжит хүн эмнэлгийн академийн дээд курст суралцан мэргэжил дээшүүлж, 1987-1988 онд орденатурт суралцан халдвартын эмчийн ахлах зэргийг эзэмшжээ. Тэрээр 1965-1966 онд Жаргалант сумын Хоолт бригадад хүний бага эмчээр, 1966-1971 онд Ихтамир сумын хүний бага эмчийн салбарын эрхлэгчээр, 1977-1981 онд НАХЯ-ны Цагдаагийн дээд сургуулийн эмнэлгийн албаны даргаар, 1981 -1987 онд Хилийн ба дотоодын цэргийн төв эмнэлэгт дарга, ерөнхий эмчээр, 1993-1997 онд НАХЯ-ны төв эмнэлэгт дарга, ерөнхий эмчээр, 1997 оноос уг эмнэлэгт халдвартын эмчээр ажиллажээ. М.Аюуш Тэргүүний ажилчин залуу алтан медаль, онц хилчин тэмдэг, Нийгмийг аюулаас хамгаалах яамны 60 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 60 жилийн ойн медаль, Цэргийн хүндэт медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагджээ. М.Аюуш хурандаа цолтой, одоо Хууль зүй, дотоод хэргийн яамны төв эмнэлгийн халдвартын эмчээр ажиллаж байна.
 
Алдарт саальчин Балбарын Баасанжаргал.
 

 Б.Баасанжаргал Чулуут сумын нутаг "Овоот" гэдэг газар төржээ. Тэрээр сумынхаа "Шинэ амьдрал" нэгдэлд 1954-1987 онуудад саальчнаар ажиллахдаа аймгийн аварга саальчинаар 12 удаа, сумын аваргаар 18 удаа шалгарч, аймгийн депутатаар 8удаа, 1964онд болсон Ардын Их Хурлын тав дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогджээ. Б.Баасанжаргал Дэлхийн ардчилсан залуучуудын анхдугаар уулзалтад төлөөлөгчөөр оролцож алтан медалиар шагнуулсан бөгөөд улсын сайн малчны зевлөлгөөнд оролцож, хэд хэдэн удаагийн таван жилийн гавшгайч болж байв. Б.Баасанжаргал төрийн 4 яамны хүндэт жуух , МХЗЭ-ийн Төв Хорооны тэргүүний ажилчин залуу алтан медаль, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиар шагнагдаж байжээ.
 
 
Нэрт эмч, орчуулагч, бүтээлч сэхээтэн Жамьянгийн Аминдаваа.
 

Ж.Аминдаваа 1928 онд Чулуут суманд төрсөн. Жанжин Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургууль, МУИС-ийн анагаах ухааны факультетийг төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ. Ж.Аминдаваа Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт их эмч, эрүүлийгхамгаалах газрын дарга, Эрүүлийг Хамгаалах Яамны Эмчлэн сэргийлэх хэлтсийн дарга, АУИС-д багш, Эмнэлэг гэгээрлийн ордонд лектор, зөвлөхөөр олон жил үр бүтээлтэй ажилласан эмнэлгийн салбарын тэргүүний ажилтан байлаа. Ж.Аминдаваа эмнэлгийн шинжлэх ухааны шинэхэн ололт амжилтыг хүн ардад түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн олон өгүүлэл сонин сэтгүүлд гаргасны зэрэгцээ манай улсын эмнэлгийн чиглэлийн ажилтнууд, оюутан сурагчдын гарын авалга болсон "Цус бол амьдралыг тэтгэгч шим, амь аврагч эм мөн"(1966), "Анагаах ухааны лекцүүд"(1965), "Эмнэлгийн яаралтай тусламж"(1965), "Эрүүл мэнд бол нийгмийн баялаг мөн"(1974), "Сэтгэл мэдэрлийн хямралаас сэргийлье"(1975) зэрэг ном, товхимол бичсэн байна. Тэрээр анагаах ухаан, эмнэл зүйн талаарх Ц.Дондог "Урт наслахын үндэс"(1968), Д.Нацагдорж "Лабораторийн шинжилгээний аргууд"(1966), Д.Баянбилэг "Өглөгч"(1968) зэрэг номыг ариутган шүүж, өөрөө А.А.Ковалевский "Эмнэлзүй сорилын шинжилгээг уншихуй"(1967), З.Косенко, А.Ремезова "Уураг тархины амьдралын тухай өгүүллэгүүд"(1968) номыг орчуулсан ажээ. Ж.Аминдаваа орос хэлийг сайтар эзэмшсэний зэрэгцээ монгол хэлээрээ яруу тансаг найруулагатай бичдэг шилдэг орчуулагчдын нэг байсан учир гадаадын зохиолчдын бүтээлээс Г.Серебрякова "Карл Маркс"(1968), Я.Броневский "Суманд сөгдөөгүй хүний тухай"(1965), Г.И.Царегородцев "Диалектик материализм ба анагаах ухаан" (1968) зэрэг томоохон бүтээлүүдийг эх хэлээрээ орчуулан хэвлүүлж байжээ.
 
 
Ардын боловсролын тэргүүний ажилтан орчуулагч, дипломатч Баярын Пүрэвсүрэн
 

 Б.Пүрэвсүрэн 1941 онд Чулуут сумын нутаг Эрэгмод гэдэг газар төрж бага сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1967 онд Москва хотын Гадаад хэлний дээд сургуулийг төгсөж испани, орос хэлний орчуулагч мэргэжилтэй болжээ. Б.Пүрэвсүрэн 1967-1970 онд МХЗЭ-ийн Төв Хороонд зааварлагч, Монголын Оюутны Холбооны орлогч даргаар ажиллаж байгаад эвлэлийн илгээлтээр НАХЯ-нд шилжиж 1970-1975 онд орчуулагч-улс төрийн ажилтнаар ажиллав. Улмаар ГЯЯ-нд шилжиж 1975-1979 онд Монгол улсаас Куба улсад суугаа ЭСЯ-нд атташе, гуравдугаар нарийн б^ичгийн даргаар, 1983-1988 онд Румын улсад суугаа ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, элчин зөвлөхөөр ажиллан дипломат алба хашиж байлаа. Тэрээр 1979-1983 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагчаар, 1988-1991 онд НАХЯ-ны Намын хорооны намын комиссын даргаар ажиллаж байгаад багшлах ажилд шилжиж "Отгон тэнгэр", "Хан хөхий" орчуулагчийн дээд сургуульд испани хэлний багшаар ажиллаж байгаад өндәр насны тэтгэвэрт гарчээ. Малгайт" туужийн ном, 1982 онд Кубын нэрт зохиолч И.Гильений шүлгийн түүвэр "Кубын дуу" (Г.Гэндэндарам, М.Цэдэндорж нарын хамт) номыг испани хэлнээс орчуулан хэвлүүлжээ. Мөн испани, орос хэлнээс гадаадын олон өгүүллэг, шүлгийг орчуулж, "Далан хэлний дуун уянга", "Гадаадынхан Монголын тухай", "Дэлхийн уран зохиол" ...
 
 
 
 
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Twitter
Хайлт
Мэдээний архив
Календар
«  4-р сар 2024  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    ProFitClicking
    Та 10$ хувьцаа аваад 81 өдрийн дараа 15$ болгож аваарай.
    Khunbe © 2024