Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [15]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [1]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 112
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network

АЙМГИЙН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД

Аймгийн арслан Ёндонгийн Тойсом (1907-1987). Ё.Тойсом 1907 онд Чулуут сумын "Халуун ус" гэдэг газар төржээ. Тэрээр бага насандаа эцэг, эхийн гар дээр өсөн бойжиж, мал маллан гэр ахуйн ажилдаа туслаж, уул овооны наадамд зодоглодог байжээ. Ё.Тойсомын ах Түзэл, Мийхан нар нь бөх барилддаг, нутаг орондоо муугүй бөхөд тооцогддог байсан нь түүнд нөлөөлж бөх болж сайн барилдах сонирхолыг нь өрнүүлжээ.Ё.Тойсом 1940 оны үед түр цэрэгт татагдан зүүн хязгаарт алба хааж байхдаа Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан болжээ. Тойсом нутагтаа буцаж ирснээс хойш сумынхаа наадамд нэг удаа, Өндөр-Улаан сумын наадамд хоёр удаа түрүүлжээ.Нэгэн удаа Өндөр-Улаан сумын наадамд Хөвсгөл аймгийн харьяат улсын заан халзан Занад гэдэг хүн ирж барилдахад нутгий нь хүмүүс наадмаа өөр нутгийн бөхөд алдаж дээ гэж ярилцаж байв. Заан Занад туравын даваанд Тойсомыг амлаж аваад дийлэлгүй унахад наадамчин олон ихээхэн баярласан ажээ.Шива ширээтийн хүрээний лам, сайн бөх гэгдэж явсан Тойсом, Дамбийсүрэнжав нарыг улсын баяр наадамд барилдуулах урилга ирсэнд тэд очиж барилдан Тойсом 3, Дамбийсүрэн 4 давж байжээ. Ё.Тойсом ид барилдаж байхдаа халж суйлах, тонгорох зэрэг мэхийг чадмаг хийдэг байсан ажээ.

 

Аймгийн арслан Лодойн Мягмар (1944-2001).

Чулуут сумын  "Баянхайрхан" гэдэг газар  малчин ард Лодойн анхдугаар хүү болон төржээ.Бага насандаа үеийн багачуултайгаа барилдаж, бөхийн барилдааныг сонирхон үзэж, бөхийн аманд гарч унаж хаяж явсан нь хожим сайн бөх болоход нь багагүй тусалжээ. Мягмар багаасаа өсгөлүүн, том биетэй байсан бөгөөд морь малтай ноцолдож, эмнэг хангал сургаж өссөн нь бяр чадал суухад их нөлөөлжээ.

Л.Мягмар 1964 онд цэргийн албанд татагдан алба хааж байхдаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт гурван сум нийлж ургацын баяраа хийж наадам зохиосонд бөхийн барилдаанд нь түрүүлж шагнуулсан хонгор даагаа армид бэлэглэжээ. Тэрээр цэргийн албанд байхдаа цэргийн баяр, бусад тэмдэглэлт өдрүүдийн барилдаануудад сайн барилдаж барилдах ур чадвараа дээшлүүлсээр байлаа.

Мягмар 1967 онд цэргээс халагдан' нутагтаа очиж аймгийнхаа наадамд зодоглон 4 даваад, 1968 онд сумандаа түрүүлж сумын заан болов. Чулуут сумын "Шинэ амьдрал" нэгдлийн 40 жилийн ойн баяраар 1969 онд улсын заан Т.Зундуйг хаяж түрүүлж байжээ. Мягмар аймгийн үндэсний

бөхийн аварга шалгаруулах 1969 оны барилдаанд сум сумаас шалгаран ирсэн шилдэг бөхчүүдтэй барилдан 12 давж нэгдүгээр байрыг эзлэж, мән 1980 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 17 давж байлаа. Тэрээр 1973 онд МҮЭ-ийн хоёрдугаар спартакиадаар 43 давж аймгийн арслан цолыг авч, мән оны аймгийн баяр наадамд 128 бөх барилдахад 5 давжээ. Л.Мягмар 1976 онд аймгийн баяр наадамд барилдсан 128 бөхөөс улсын начин, самбо бөхийн спортын мастер Л.Рэнцэндоржтой үлдэж түрүүлэн аймгийн арслан цол дээрээ "хурц" чимэг нэмж аймгийн хурц арслан болжээ. Л.Мягмар 1981,1982,1985,1987 оны аймгийн баяр наадамд үзүүрлэж байлаа.Тэрээр 1983 онд МБАТ-ний ҮП спартакиадын үндэсний бөхийн барилдаанд аймагтаа шалгарсан 32 бөхөөс 25 давж тэргүүн байрыг эзэлжээ. Л.Мягмар аймгийнхаа спартакиадууд, улсын даян аварга үндэсний спортын гавьяат мастер Н.Жамьян (буур), Олимпын мөнгөн медальт З.Ойдовын нэрэмжит барилдаануудаас уран барилдааны тусгай шагнал авч, биеийн тамирын онцчууд тэмдэг, дипломоор шагнагджээ. Л.Мягмар үндэсний бөхөөс гадна чөлөөт, самбо бөхөөр хичээллэн амжилттай барилдаж байсан тамирчин-бөх юм. Тэрээр 1970 онд нэгдэлчдийн спартакиад, 1974, 1976 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн, 1979 онд МБАТ-ний Ү1 спартакиадын чөлөөт бөхийн барилдаанд 82 кг, нэмэх 100 кг-н жинд тэргүүн байр эзлэж байлаа. Бас самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 1974, 1976, 1977, 1978 онуудад нэмэх 100 кг-н жинд тэргүүн байрыг эзэлжээ.

Чөлөөт, самбо барилдаанаар бүсийн тэмцээнээс улсад 4 удаа шалгаран улсын аврагын тэмцээнд орж шагналт байруудад орсон учир улсын нэгдүгээр зэргийн тамирчны болзлыг биелүүлж байжээ. Л.Мягмарын гол мэх нь харцагадаж мурих, тонгорох, гар ачих зэрэг юм.

Тэрээр өсвөр, залуу бөхчүүдэд бөхийн хувцаслалт, гараа дэвээ, арга мэх, ёс журамыг зөв эзэмшүүлэх талаар зааж сурган, тэднийг хайрлан халамжилж, зан суртахууны хувьд төлөвшүүлэхэд санаа тавьж ихээхэн тусалдаг бөх байлаа. 
 Аймгийн арслан Намсрайн Жүгдэргарав.
 Жүгдэргарав 1968 онд төрж 1985 онд Чулуут сумын дунд сургуулийн 8 дугаар ангид суралцаж байхаасаа бөхийн спортыг сонирхон хичээллэж чөлөөт болон үндэсний бөхийн тэмцээнд сумаасаа шалгаран аймгийн аварга шалгаруулах уралдаан тэмцээнд оролцох болсноор сайн бөх болох замаа эхэлжээ. Н.Жүгдэргарав 1985-1987 онд Өндөр-Улаан сумын 10 жилийн дунд сургуульд суралцах хугацаандаа чөлөөт болон үндэсний бөхийн аймгийн аварга болж улмаар чөлөөт бөхөөр аймгуудын бүсийн аваргаас шалгаран улсын аварга шалгаруулах тэмцээнд
оролцож байжээ.Н.Жүгдэргарав   1987-1992 онд  Улаанбаатар хотноо Техникийн их сургуулийн ойн инженерийн ангид суралцаж төгссөн бөгөөд энд суралцаж байхдаа самбо, чөлөөт бөхөөр залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авч "Найрамдлын зам" сонины нэрэмжит олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа. Тэрээр оюутан ахуйдаа заал, танхимын барилдаануудад тогтмол оролцож байсан агаад 1991 онд сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол, 1992  онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цолыг хүртжээ. Н.Жүгдэргарав 1997 онд аймгийнхаа баяр наадамд үзүүрлэснээс гадна 1989,1995, 2001 онд улсын баяр наадамд барилдан гурав давж байжээ.


Аймгийн заан Доржготовын Даваажаргал.
Д.Даваажаргал 1976 онд Чулуут суманд төрсөн. Сумынхаа дунд сургуулийг 1991 онд төгсөөд өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэнээр бөхийн спортоор хичээллэх замаа эхэлжээ. Үндэсний бөхийн барилдаанаас гадна самбо, жүдо бөх барилдаж аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авч байсан. Тэрээр 1996 онд Ардын хувьсгалын баяр наадмаар Чулуут сумандаа түрүүлж сумын заан цол авсанаас хойш сумынхаа наадамд 2 удаа түрүүлжээ.
Д.Даваажаргал 2001 онд Архангай аймгийн баяр наадмаар үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн байна. Д.Даваажаргал 2003 онд Өндөр-Улаан сумын 80 жилийн ойн баяр наадамд үзүүрлэж, мөн ондоо Их тамир сумын 80 жилийн ойн баяр наадамд шөвгийн наймад үлдээд улсын начин Цэрэнчимэдэд өвдөг шорооджээ.Д.Даваажаргал сүүлийн үед сумо барилдаанаар хичээллэж 2002, 2003 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.





Аймгийн заан Ванчинсүрэнгийн Энхтөр.
Чулуут сумын уугуул улсын заан Ванчинсүрэнгийн хүү Энхтөр 1962 онд Цэцэрлэг хотод төржээ. Эрдэнэт хотод 1980 онд арван жилийн дунд сургууль дүүргэж, 1980-1981 онд МУИС-ийн германи хэлний
бэлтгэл курст, 1981-1986 онд БНАГУ-ын Магдебург хотын техникийн их сургуульд суралцан компьютерийн менежментийн мэргэжлийг эзэмшжээ.Тэрээр 1986 оноос Гадаад худалдаа, хангамжийн яамны тооцоолон бодох электроникийн төвд программчаар ажиллаж байгаад 1991 оноос бизнесийн ажилд шилжин Герман улсад очиж ажиллаж байгаа ажээ.В.Энхтөр бага наснаасаа үндэсний бөхийн барилдааныг сонирхож дунд сургуульд байхдаа өсвөр насны улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол шалгаран оролцдог байжээ. В.Энхтөр 1984 онд зуныхаа амралтаар ирж Чулуут сумын 60 жилийн ойн баяраар аймгийн арслан Чагнаатай барилдан үзүүрлэж, сургууль төгсөж ирээд 1988 онд Дорнод аймгийн наадамд барилдан үзүүрлэж аймгийн заан цолыг авчээ.




Аймгийн начин Доржготовын Баасанжаргал
.

Д.Баасанжаргал Чулуут суманд 1971 онд төржээ. 1987 онд сумынхаа дунд сургуулийг, 1992-1995 онд Улаанбаатар хотноо "Их шавийн" дээд сургуульд суралцжээ. Тэрээр дунд сургуульд байхаасаа үндэсний бөхөөр хичээллэж өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний 15-16 насныхны барилдаанд шагналт 4 дүгээр байранд орж, дараагийн жил нь мөнгөн медаль авч тэмцээний уран барилдааны шагнал хүртжээ.

Д.Баасанжаргал Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хааж байхдаа 1989 онд армийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байв.Д.Баасанжаргал  Чулуут сумын баяр наадамд 1992,1993 онд түрүүлж, 1994 онд болсон сумынхаа 70 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Н.Жүгдэргаравыг давж түрүүлжээ. Тэрээр 1996 онд Архангай аймгийн баяр наадамд барилдаж улсын начин Ганбаатараар 5 давж аймгийн начин цол авчээ. Д.Баасанжаргал Улаанбаатар хотноо заалын барилдаануудад тогтмол сайн барилддагаас гадна улсын баяр, цагаан сарын барилдаан зэрэгт оролцож олон шилдэг бөхчүүдийг хаяж 3-4 давж байсан үзэгч олныг баясгасан уран барилдаантай бөх юм.

Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Хайлт
Мэдээний архив
Календар
«  11-р сар 2017  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    Khunbe © 2017