Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [16]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [0]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 123
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Цаг агаар

НАМ ТӨР, ХӨДӨЛМӨР, ЦЭРГИЙН НЭРТ ХҮМҮҮС I

Намбарын Энхбаяр

 

Чулуут сумын уугуул Намбарын Энхбаяр 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр дөрвөн хүүхэдтэй. Москва хотноо Утга зохиолын дээд сургууль, Их Британийн Лийдсийн их сургууль дүүргэсэн. Утга зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Орос англи хэлтэй. Н. Энхбаяр 1980-1990 онд Монголын зохиолчдын хороонд ажилтан, 1990-1992 онд Соёл урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд дарга, 1992-1996 онд Засгийн тазарын гишүүн, Соёлын Сайд, 1992-1996,1997-2000, 2000-2004 онуудад УИХ-ын гишүүнээр тасралтгүй гурван удаа, 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 1997 оноос МАХН-ын даргаар улиран сонгогдож, 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч, 2000 оноос Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажиллаж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа шинэчлэлийг санаачлан зохион байгуулж, түүний дүрэм, мөрийн хөтөлбөрийг зүүн төвийн ардчилсан социалист үзэл баримтлалыг үндэс болгон боловсруулж, үйл ажиллагааг нь түүнд нийцүүлэн явуулснаар дэлхийн тавцанаа хүлээн зөвшөөрөгдөж, МАХН Социалист интернационалын бүрэн эрх гишүүн болов. Тэрбээр оновчтой бодлого, зөв зохион байгуулалт хийж чадсанаар МАХН 1996 оны орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуулиасхойшхи ээлжит болон ээлжит бус бүх сонгуульд ялалт байгуулж түмэн олон, намынхаа нөхдийн хүндэтгэлийг зүй ёсоор хүлээсэн юм. 1996-2000 онд МАХН сөрөг хүчний хувьд явуулсан үйл ажиллагаа улс орныг сүйрэлд хүргэхээс сэргийлж чадсан, төрөө хямралаас гаргах, түмнээ ядуурлаас аврах бодит зорилт дэвшүүлсэн учраас монголын ард түмэн УИХ-ын 2000 оны сонгуульд итгэл хүлээлгэж МАХ-ыг олонхи һолгож мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрх олгосон юм. Намын нөхөд нь Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллуулж ачааны хүндийг үүрүүлсэн ба тэрбээр энэ үүргийг нэр төртэй биелүүлж чадлаа. Ерөнхий сайд Н.Энхбаярын Засгийн газрын ажиллах хугацаанд улс орны эдийн засгийн бодит өсөлт 5,5% хүрч, инфляцийн түвшин 4,7% болтлоо саарч, банк санхүүгийн систем эрүүлжин иргэдийн хадгаламжийн хэмжээ 5,3 дахин, хувийн хэвшилд олгосон зээлийн хэмжээ 11,5 дахин нэмэгдэж, төсвийн тэнцэл анх удаа ашигтай гарч, улсын төсвийн хөрөнгө оруулалт 2,4 дахин нэмэгдэж, сүүлийн арван жилд 30 гаруй хувийн бууралттай байсан аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 16,2 % болтлоо өсөж, гадаадын хөрөнгө оруулалт дөрөв дахин нэмэгдсэн юм. Нийгмийн салбарт иргэдийн цалин, тэтгэвэр дунджаар хоёр дахин нэмэгдэж, эх нялхасын эндэгдэл сүүлийн арав гаруй жилд анх удаа 40 орчим хувиар буурч. боловсролын салбарын шинэчлэл хэрэгжиж, оюутан, сурагчдад үзүүлэх хөнгөлөлт, сурах орчныг сайжруулах талаар ойрын жилүүдэд байгаагүй олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. Н.Энхбаярын Засгийн Газрын үед Монгол Улсын түүхэнд анх удаа газар хувийн өмчид очиж, бүсчилеэн хөгжлийн үзэл баримтлал батлагдаж, мэдээлэл холбооны дэлхийн жишигт нийцэх сүлжээтэй болж, "Мянганы зам" тавигдаж, әрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажил эхэлсэң юм. Н.Энхбаяр дотооддоо төдийгүй, гадаадад нэр хүндтэй улс төрийн зүтгэлтэн мөн. Түүний АНУ, ОХУ, БНХАУ, ИБУИНВУ, ЯПОН зэрэг оронд айлчилж, эдгээр орны төр, засгийн удирдагчидтай хийсэн уулзалт хэлэлцээр туйлын амжилттай болж Монгол Улсад нэн ашигтай олон асуудал шийдвэрлэгдсэний дотор Монгол Улсын XX зууны бүтээн байгуулалтын өртөг болох ОХУ-д төлөх "Их өр"-ийг барагдуулж, АНУ-ын санаачлан хэрэгжүүлж байгаа буурай хөгжилтэй орнууудад дэмжлэг үзүүлэх "Мянганы сорилтын сан"-д эхний ээлжинд багтаж, Монгол Улсын гадаад нэр хүнд эре өслөө. 1993 онд "Алтан гадас" одон, 1997 онд "Оны шилдэг залуу улс төрч", 2001 онд "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор" шагнагджээ. Н.Энхбаяр бол дэлхийд алдартай олон их сургуулийн хүндэт доктор, нэрд гарсан орчуулагч, нийтлэлч, улс төрч, нийгэм, соёлын томоохон зүтгэлтэн юм.

Түнжингийн Бадамжунай

1956 онд Чулуут суманд төрж 1963-1971 онд сумынхаа найман жилийн дунд сургууль, 1971-1975 онд Төмөр замын техникум, 1978-1982 онд Политехникийн дээд сургуульд суралцан төгсөж тээврийн инженер, эдийн засагчийн мэргэжилтэй болсон, техникийн ухааны магистр зэрэгтэй. 1978-1985 онд Улаанбаатар хотын Ачаа тээврийг удирдах газар диспетчер, нэгдүгээр баазын МАХН-ын  дарга, 1987-1988 онд Авто тээврийн тавдугаар баазын орлогч дарга, 1988-1899 онд Монгол дизель комбинатын дарга, авто тээврийн газрын дарга, 1989-1996 онд Тээврийн яамны Авто тээврийн газрын дарга, 1996-2000 онд "Меркури" группын дэд ерөнхийлөгч, 2000 оны наймдугаар сараас Улаанбаатар хотын Захирагчийн ажпын албаны дарга бөгөөд Хотын ерөнхий менежерээр ажиллаж байна. Т.Бадамжунай 1996 онд "Хөдөлмөрийн хүндэт медаль", 2001 онд "Алтан гадас" одон, мөн Тээвэр худалдаа, хөдөө аж ахуйн салбарын "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр, 2004 онд Монголулсын "Шилдэг менежер" цол, тэмдэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт өргөмжлөл", Улаанбаатар хотын "Хүндэт тэмдгээр" тус тус шагнагджээ. Тэрээр Монголын авто тээвэр эрхлэгчдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Морин спортын холбооны ерөнхийлөгч, "Энх тайван байгаль хамгаалал" Азийн холбооны ерөнхийлөгч зэрэг Югаруй байгууллагын сонгуульт үүрэг хүлээдэг ба МАХН-ын бага хурлын гишүүн бөгөөд 2004 онд УИХ-ын депутатаар сонгогдсон төрийн түшээ юм.

 

Монгол улсын хөдөлмөрийн баатар Уртнасангийн Доржпалам (1956-2022)

Монгол улсын хөдөлмөрийн баатар, хөдөө аж ахуйн нэгдлийн нэрт дарга Уртнасангийн Доржпалам Чулуут сумын нутаг Тооромтод 1924 онд малчин ардын гэр бүлд төржээ. 1938-1940 онд сумынхаа бага сургуульд, 1940-1942 онд аймгийн дунд сургуульд, 1942-1944 онд Улаанбаатар хотод Багшийн сургуульд суралцан түүх, монгол хөл бичгийн багшийн мэргэжил эзэмшжээ. Мөн намын дээд сургууль, Эрхүү хотноо суралцан мэргэжил дээшлүүлж байсан ажээ. У.Доржпалам 1944-1945 онд Цэцэрлэг хотын дунд сургуульд багш, 1945-1949 онд аймгийн залуучуудын эвлэлийн хороонд хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1949-1953 онд Дорноговь, Архангай аймгийн залуучуудын эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1953-1955 онд Архангай аймгийн МАХН-ын хорооонд үзэл суртал эрхэлсэн хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1956-1968 онд Чулуут сум нэгдлийн дарга, 1968-1970 онд аймгийн нэгдлийн зөвлөлд хэлтсийн дарга, 1970-1977 онд Хотонт сум нэгдлийн дарга, 1977-1985 онд Чулуут сум нэгдлийн дарга, орлогчоор ажиллаж байгаад өндәр насныхаа тэтгэвэрт гарч улмаар 1985-1995 онд аймгийн ахмадын хорооны дарга бөгөөд ахмадын хоршооны даргаар ажиллажээ. У.Доржпалам уугуул сумаасаа төрсен анхны бөгөөд цорын ганц хөдөлмөрийн баатараар зогсохгүй Монгол улсын улс олон нийт, хөдөө аж ахуй , хоршооллын байгууллагуудад 50 гаруй жил үр бүтээлтэй ажилласан сайхан үлгэр дууриалтай ахмад буурал, удирдах ажилтан учраас нутгийн олон нь түүгээр бахархаж, хүндлэж явдаг юм. У.Доржпалам сумынхаа нэгдлийг аж ахуй, эдийн засгийн талаар бэхжүүлэн хөгжүүлэх талаар олон шинэлэг үүсгэл санаачлага гаргаж, түүнийгээ үр дүнд хүргэж байснаар Чулуут сум манай улсын тэргүүний сум нэгдлийн хэмжээнд хүрснээр олон аймаг, сумын удирдлагууд туршлагыг нь судлахаар очиж, улс даяар тус нэгдлийн туршлагыг дэлгэрүүлэх ажил зохиогддог байв. У.Доржпалам МҮЭ, МХЗЭ-ийн удаа дараагийн их хурлуудад, мөн МАХН-ын XII, XIII болон онц их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцсоны зэрэгцээ МАХН-ын ХШ их хурлаас Намын Төв Хорооны гишүүнээр сонгогдож байлаа.Тэрээр Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож гадаадын олон оронд төрийн өндөр хэмжээний тлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж зочилж байсан ажээ. Төр, засаг У.Доржпаламын хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж 1963 онд Архангай аймаг байгуулагдсаны 40 жилийн ойгоор түүнд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол олгож, Оүхбаатарын одон, алтан соёмбо медиалаар шагнажээ. Улс орныхоо олон салбарт он удаан жил идэвхи зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллаж байсны нь илэрхийлэл болсон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хоёр Алтан гадас одон, Ардын хувьсгалын 40,50,60,70,80 жилийн болон бусад ойн медиалууд энгэрт нь гялалзсан дуурсагдах алдартай бүтээлч ахмад сэхээтний нэг бол У.Доржпалам гуай юм.

Төрийн шагналт хүний их эмч, клиникийн профессор Банзрагчийн Батчулуун

Б.Батчулуун 1952 онд Чулуут сумын төвд хүний их эмчийн гэр бүлд төржээ. 1976 онд АУИС-ийг төгсөж хүний их эмчийн мэргэжилтэй болжээ. Мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр Б.Батчулуун ОХУ-ын Санктпетербург хотод мэдэрлийн мэс заслын клиник орденатурыг 1989 онд төгсжээ. Клиникийн профессор Б.Батчулуун 1976 оноос Улаанбаатар хотын П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэгт мэдэрлийн мэс заслын их эмч, тасгийн эрхлэгч, эмнэлгийнхээ эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллажээ.Б.Батчулуун Монгол улсад анагаах ухааны шинэ салбарын нэг болох судсан дагуу хийх(эндоаскуляр) мэс засал болон тархи нугасны бичил мэс заслын тусламж үйлчилгээг практикт нэвтрүүлэхэд 30 шахам жилийн туршид мэдлэг чадвараа зориулж ява.а хүн юм.Б.Батчулуун 1993 онд Монгол улсын төрийн шагнал хүртжээ. Төр засаг түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ЭХЯ-ны жуух бичиг, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, тэргүүний залуу алтан медаль, Ү1 ,ҮП таван жилийн гавшгайч цол, тэмдгээр шагнажээ. Б.Батчулуун нь Чулуут сумын уугуул иргэдээс төрийн шагналаар энгэрээ мялаагчдын анхдагч нь юм.

 

Монгол улсын төрийн шагналт зураач Цэрэннадмидын Цэгмид

Ц.Цэгмид 1958 онд Чулуут суманд төрсен. Дүрслэх урлагийн дунд сургуульд 1974-1978 онд суралцаж төгсөөд улмаар Москва хотын Суриковын нэрэмжит Уран зургийн академид 1979-1985 онд суралцан төгсөж зураачийн мэргэжил эзэмшсэн.Ц.Цэгмид мэргэжлийн зураач болоод зөвхөн монголын төдийгүй, дэлхийн дүрслэх урлагийн салбарт нүүдэлчдийн ахуй, иргэншлийн судалгааг үндэслэсэн "Супер символизм" хэмээх шинэ чиглэлийг санаачлан бий болгожээ. Ц.Цэгмид шинэ чиглэлийн уран бүтээлээрээ улс орныхоо нэрийг дэлхийн уран зургийн түүхэнд дуурсгасан бөгөөд 1996 онд түүний "Хөх тэнгэрийн чуулган" уран зурагт нь Монгол улсын төрийн шагнал хүртээсэн тул тэрээр Чулуут сумаас төрсөн хоёрдахь төрийн шагналтан болов. Ц.Цэгмид 1985-1991 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд багш, захирал, 1991-1998 онд Дүрслэх урлагийн дээд сургууль болон СУИС-ийн захирлаар ажиллаж байлаа. Тэрээр 1998-2003 онд бие даасан чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаад 2004 оноос "Монгени" цогцолбор сургуульд зөвлөх багшаар ажиллаж байна. Тэрээр Монголын урчуудын эвлэлийн тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэгтэн зураач юм.

 

Төрийн зүтгэлтэн Гэлэгравжаагийн Болд

Г.Болд 1942 онд Чулуут сумын "Жаргалант" гэдэг газар төрсөн.Г.Болд бага, дунд сургууль, Улаанбаатар хотод МУИС-ийг төгсөж барилгын инженер мэргэжил эзэмшин 1965-1979 онд хэвлэлийн болон барилгын зураг төслийн багууллагад ажилчнаас группын дарга, товчооны ерөнхий инженер, хэлтсийн дарга, 1979-1992 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Барилга архитектурын комисст ахлах мэргэжилтэн, Барилга архитектур, техник хяналтын улсын хороонд хэлтсийн дарга, орлогч дарга бөгөөд Улсын барилгын шалган байцаах газрын дарга, Барилгын яамны нэгдүгээр орлогч сайд, Монгол улсын Засгийн газрын Барилга, хот байгуулалтын комиссын тэргүүн дэд даргаар тус тус ажиллаж байжээ. Г.Болд 1990 он хүртэл АИХ-ын барилгын байнгын комиссын гишүүн, 1990-1996 онуудад Монгол улсын Төрийн соёрхлын зөвлөлийн гишүүн, Монголын барилгын инженерүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа. Тэрээр 1992 оноос Монгол-Оросын хамтарсан "Монмос барилга" ХХК-ийн ерөнхий захирал, 2001 оноос "Мянганы зам" төслийг хэрэгжүүлэх үндэсний хорооны нарийн бичгийн дарга-төслийн зохицуулагч, тэрчлэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн зөвлөхөөр хавсран ажиллаж байна. Г.Болд Архангай аймгийн иргэдийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчийн зэрэгцээ Чулуут сумын иргэдийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажлыг сүүлийн 10 гаруй жил гүйцэтгэж байна. Тэрээр сумынхаа хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлоход ихээхэн анхаарч сумынхаа төвийг орчин' үеийн хот байгуулалтын үндсэн дээр ерөнхий төлөвлөгөөтэй барилгажуулах, орон нутгийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх, нутгийнхаа байгалийн баялгийг зөв ашиглах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цагаан идээ хийдэг уламжлалаа сэргээх талаар санаачилга гарган ажиллаж байлаа.Г.Болд Чулуут сумыг эрчим хүчний төвлөрсөн шугаманд холбогдсоноос (2002 онд) хойш сумандаа жижиг дунд үйлдвэрлэлийгхөгжүүлэх, Халуун усны рашааныг тохижуулан ашиглах, гадаадын хөрөнгө оруулалтыгтатах, сумандаа гадаад, дотоодын жуулчлалыг хөгжүүлэх ажлыг нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид, сумынхаа удирдлагатай хамтран зохион байгуулж байна.Г.Болд МАХН-ын Бага хурлын гишүүн юм.

 

Төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Долгорын Сэд-Очир

Д.Сэд-Очир 1926 онд Чулуут сумын "Нарийн тээл" гэдэг газар малчин ард Долгорын анхдугаар хүү болон төржээ. Тэрээр 1937 онд Улаанбаатар хотноо шилжин ирж 1939-1942 онд Цэргийн ерөнхий сургуульд суралцан төгсөж дунд офицер болжээ. Д.Сэд-Очир 1942-1946 онд цэргийн танкийн хороонд салаа, сумангийн даргаар, 1946-1951 онд танкийн бригад болон Батлан хамгаалах яамны арын албанд алба хашиж байгаад бэлтгэл офицероор чөлөөлөгдөж, иргэний байгууллагад шилжин 1951-1955 онд Сангийн яаманд байцаагч, Санхүүгийн техникумд багшаар ажиллажээ. Д.Сэд-Очир 1955-1959 онд Монгол улсын их сургуулийн эдийн засгийн салбарыг төгсөж эдийн засагчийн мэргэжилтэй болсноор 1959-1960 онд Архангай аймгийн Гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч дарга бөгөөд төлөвлөгөөний комиссын даргаар, 1960-1963 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, 1965-1973 онд Хүнс, хөнгөн үйлдвэрийн яаманд, мән 1973-1988 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд эдийн засаг эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байгаад өндәр насны тэтгэвэрт гарчээ. Д.Сэд-Очир манай улсын цэрэг, нийгмийн байгууллагуудад тасралтгүй 44 жил авьяас, хөдөлмөрөө зориулсан шилдэг сэхээтэн бөгөөд 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин юм. Тэрээр ЗХУ-ын Коммунист Намын дээд сургуульд 1963-1965 онд суралцан төгсчээ. Д.Сэд-Очир цэрэг, армид олон жил алба хаахдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж, даалгагдсан үүргийг нэр төртэй биелүүлж байсны учир Ялалтын медаль, байлдааны медалиар хоёр удаа, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Төр, засаг түүний эх орныхоо ажилласан салбар бүртээ гарамгай ажилласныг нь өндәр үнэлж Ардын хувьсгалын 25,40,50,60, 70 жилийн ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.Д.Сэд-Очир банк санхүү, ой мод-байгаль орчин, хүнсний салбарын тэргүүний ажилтан цолтэмдэгтэн юм.

Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Twitter
Хайлт
Мэдээний архив
Календар
«  4-р сар 2024  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    ProFitClicking
    Та 10$ хувьцаа аваад 81 өдрийн дараа 15$ болгож аваарай.
    Khunbe © 2024