Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [16]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [0]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 123
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Цаг агаар
Соёлын тэргүүний ажилтан Самбуугийн Аюушжав.
С.Аюушжав 1927 онд Чулуут сумын "Елын ам" гэдэг газар төрж 19 нас хүртлээ мал маллаж байгаад 1946 онд Ардын цэргийн албанд татагдан Дорнод аймгийн тавдугаар морьт дивизэд цэрэг, бага даргын үүрэг гүйцэтгэж байгаад 1950 онд цэргээс халагдаж нутагтаа очиж 1950-1959 онд Чулуут сумын 8 дугаар багийн даргаар, 1959-1962 онд Хүрэм бригадын дарга, 1962-1966 онд сумын МАХН-ын хорооны орлогч даргаар ажиллаж байгаад кино механикчийн курс төгсөж Чулуут, Их тамир сумд, Архангай аймгийн кино театр, Улаанбаатар хотын кино үзвэрийн контор, Оргил рашаан сувилал зэрэг газруудад 1985 он хүртэл тасралтгүй кино механикчаар ажиллаад өндәр насныхаа тэтгэвэрт гарчээ.С.Аюуш V, VI дугаар таван жилийн гавшгайч бөгөөд Ардын хувьсгалын 40,50,60, 80 жилийн ойн медиалууд, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан байна.
 
Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан Балдангийн Янсанжав.
Б.Янсанжав Чулуут сумын "Завилгаа" гэдэг газар 1942 онд төрж 1951-1954 онд сумынхаа бага сургуульд 1954-1957 онд Цэцэрлэг хотын дунд сургууль 1957-1962 онд Архангай аймаг дахь Багшийн сургуульд суралцаж, 1977 онд УБДС-ийг төгсгөн орос хэлний багшийн мэргэжилтэй болжээ. Улмаар Өвөрхангай аймгийн Хар хорины дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, Архангай аймгийн Ардын боловсролын хэлтэст байцаагч, сургалт заах арга зүйн кабинетад мэргэжилтэн, аймгийн төвийн 1,2 дугаар 10 жилийн дунд сургуульд орос хэлийн багш, хичээлийн эрхлэгчээр нийтдээ боловсролын салбарт 40 шахам жил ажиллаад өндәр насныхаа амралтанд гарсан ахмад сурган хүмүүжүүлэгч юм. Б.Янсанжав аймгийн ажил мэргэжлийн аваргаар хэдэнтээ шалгарч байсны зэрэгцээ Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одонгоор шагнагдсан Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэгтэн тэргүүний багш юм. Тэрээр өөрийн ажил мэргэжлийн болон бусад сэдвүүдээр төв, орон нутгийн тогтмол хэвлэлүүдэд орчуулга, нийтлэл олон арвыг бичиж, уран зохиолын орчуулгын хоёр ном хэвлүүлсэн бүтээлч сэхээтэн юм.
 
Монгол улсын худалдааны тэргүүний ажилтан Дэндэвийн Сараадандорж.
өхчүүд овогт Д.Сараадандорж 1921 онд Чулуут сумын "Хойд мөрөн" гэдэг газар мэндэлж 13 настайгаасаа Шива ширээтийн хүрээнд шавилан сууж байгаад уг хүрээ татан буугдахад Өндөр-Улаан сумын морин өртөөнд улаа нэхэгчээр ажиллаж байгаад 1940 онд цэргийн албанд татагдан Халх голын Байшинтын дивизэд 1945 он хүртэл алба хаахдаа чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин юм. Д.Сараадандорж 1946-1955 онд Өндөр-Улаан сумын морин өртөөний даргаар, 1955-1966 онд Архангай аймгийн прокурорт 5 сум хариуцсан прокуророор, 1966-1968 онд Цэцэрлэг хотын тээврийн товчооны даргаар, 1968-1971 онд намын илгээлтээр Хангай суманд бригадын даргаар, 1971 -1979 онд Тариат суманд худалдаа бэлтгэлийн ангийн даргаар, 1979-1981 онд Өндөр-Улаан сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргаар туе туе ажиллаж байгаад өндәр насныхаа тэтгэвэрт гарчээ. Д.Сараадандорж 1945 оны чөлөөлөх дайнд оролцож "Бид ялав" медалиар 2 удаа, Ардын хувьсгалын 40,50,60,70,80 жилийн ойн болон Халх голын 30,40 жилийн ойн медиалиуд, Алтан гадас одонгоор шагнагдсан Худалдааны тэргүүний ажилтан цол, тэмдэгтэн, Цагдан сэргийлэхийн ахмад гишүүн хүн юм.
 
Ахмад холбоочин Загдын Дашдаваа.
Цогт Овогт 3.Дашдаваа Чулуут сумын "Байц" гэдэг газар 1932 онд мөрж 20 нас хүртлээ мал маллаж байгаад цэрэгт татагдан 1952-1955 онд Улаанбаатар хотын цэргийн холбооны ангид алба хаагаад цэргээс халагдан нутагтаа очиж 1956-1960 онд агент, сумын сүү тосны заводад туслах мастер, нэгдлийн фермийн тоо бүртгэгч зэрэг ажил хийж байгаад сумынхаа холбоондшилжиж 1961-1984 онд эрхлэгчээр, 1984-1987 онд гол шугамын монтёроор, 1987-1991 онд уг холбооны эрхлэгчээр ажиллаад өндәр насныхаа тэтгэвэрт гарчээ. Холбоочны мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллсан З.Дашдаваа гурван удаа таван жилийн гавшгайчаар шалгаран сум хорооны депутатаар хоёр удаа сонгогдож байсны зэрэгцээ 1981 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар, 1991 онд Алтан гадас одон, бусад ойн медалиудаар удаа дараа шагнагдаж байсан холбооны салбарын туршлагатай ахмад ажилтны нэг юм.
 
Ардын боловсролын тэргүүний ажилтан Мөнх-Очирын Нацаг-Юм.
М.Нацаг-Юм 1943 онд Чулуут сумын Өлзийт голын "Дээд булаг" гэдэг газар төрж сумынхаа бага, Ихтамир сумын 7 жилийн дунд сургууль, Архангай аймгийн багшийн сургууль, улмаар УБДС-ийг төгсөж монгол хәл, уран зохиолын багшийн мэргэжилтэй болжээ.Тэрээр 1966-2004 онд Ихтамир, Чулуут, Булган, Өндөр-Улаан суманд багш, хичээлийн эрхлэгч, захирлаар олон жил ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгч юм. М.Нацагюм "Ууган сургуулийн түүхэн замнал", "Багшийн мэргэжлийг дээшлүүлэх нь", "Цагаан толгойн ном" зэрэг 20 шахам ном бүтээлийг ганцаараа болон бусад хүмүүстэй хамтран туурвижээ. М.Нацаг-Юм багшлахын зэрэгцээ сурагч багачуудын бие бялдрын хүмүүжлийг дээшүүлэхэд ихээхэн анхаардаг бөгөөд өөрөө сумын наадамд барилдан нэг биш удаа түрүүлж байсан сумын заан цолтой, шатар, бөөрөнцгийн төрлөөр улсын гуравдугаар зэрэгтэй, гар бөмбөг, одон бөмбөг сайн тоглодог тамирчин багш юм. М.Нацаг-Юм Ардын хувьсгалын 50, 60,70,80 жилийн ойн хүндэт медалиуд, Алтан гадас одонгоор шагнагдсанаас гадна Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг бусад шагналуудаар шагнагджээ.
 
Ардын боловсролын тэргүүний ажилтан Раашийн Цогнэмэх.
Р.Цогнэмэх 1939 онд Чулуут сумын нутаг "Даваат" гэдэг газар төрж бага, дунд сургуульд суралцан, 1961 онд УБДС-ийг төгсөж физик-математикийн багшийн мэргэжилтэй болжээ. 1961-1964 онд Тариат сумын 10 жилийн дунд сургуульд, 1964-1967 онд Архангайн ХАА-н техникумд, 1967-1972 онд Чулуут сумын дунд сургууль, мән Өндөр-Улаан сумын 10 жилийн дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр, 1992-1994 онд Чулуут сумын дунд сургуульд захирлаар ажиллажээ.Р.Цогнэмэхийн хичээл зааж төгсгөсөн сурагчдаас эмч, багш, инженер, зохиолч зэрэг төрөл бүрийн мэргэжлийн нэр, алдартай хүмүүс төрсөн байна. Түүний хөдөлмөрийг үнэлж Ардын хувьсгалын 60,70 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн Төв Хорооны хөдөлмөр соёлын аварга цол, тэмдэг, Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ. Р.Цогнэмэх нь тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй ахмад сурган хүмүүжүүлэгчдийн нэг юм.
 
Ардын боловсролын тэргүүний ажилтан Дашнямын Сүхбаатар.
 Д.Сүхбаатар 1942 онд Чулуут сумын нутагт төрж бага, дунд сургуульд суралцан 1964 онд Архангай аймгийн багшийн сургуулийг төгсөж улмаар, 1971 онд хөдөлмөрийн багшийн мэргэжил олгох курст суралцан төгсөж дусгай дунд боловсролтой багш мэргэжилтэй болжээ. Д.Сүхбаатар 1964 оноос хойш боловсролын салбарт 30 гаруй жил ажиллахдаа хөдөлмөрийн хичээлийг амьдралтай холбоход анхаарч, хөдөлмөрийн болон бусад кабинетуудыг байгуулах талаар идэвхи, зүтгэл гарган "уран rap" дүрслэх урлагийн дугуйлан ажиллуулж сурагч багачуудад хөдөлмөрийн цэгцтэй хүмүүжил олгож бие даан юм хийж чаддаг болгоход түлхүү анхаарч байжээ. Тэрээр Монголын багш нарын 5 дугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож, Ардын хувьсгалын ойн медалиуд, боловсролын 70 жилийн ойн "Цагаан лавай" хүндэт тэмдэг, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш юм.
 
 
Эрүүлийг хагаалахын тэргүүний ажилтан бариач эмч Цэдэнгийн Бор.
Ц.Бор Чулуут сумын "Бунханы ширэг" гэдэг газар 1941 онд төрж 1950-1954 онд сумынхаа бага сургуульд 1954-1960 онд .'шмгийн төвийн арван жилийн дунд сургуульд суралцаж, 1960-1965 онд АУДС-ийг төгсөж хүүхдийн их эмчийн мэргэжилтэй болжээ. Мөн намын дээд сургуулийг төгсөж улс төрийн дээд боловсролтой болсны зэрэгцээ 1991 оноос уламжлалт анагаах ухааны оношлогоо эмчилгээний мэргэжил, жорын болон зүү төөнүүрийн эмчийн зэрэг дамжаануудыг дүүргэжээ. Ц.Бор 1965-1966 онд Эрдэнэмандал суманд сум дундын ерөнхий эмч, 1966-1973 онд Архангай аймгийн хүүхдийн эмнэлгийн дарга, зөвлөх мэргэжилтэн, 1973-1982 онд МҮЭТ Зөвлөлд хөдөлмөр хамгааллын улсын байцаагч, Хужирт рашаан сувилалын дарга, Архангай аймгийн ҮЭ-ийн Зөвлөлд итгэмжлэгдсэн эмч, 1982-1991 онд Улаанбаатар хотын Найрамдлын районы АДХГЗ-нд хэлтсийн дарга, ерөнхий мэргэжилтэн, зөвлөх эмчээр ажиллаж байгаад 1991 оноос Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн амбулитори-2-т бариа засалч, зүү төөнүүр, монгол эмнэлэгийн их эмчээр ажиллаж байна. Ц.Бор алдарт бариач Сүхээ(Сүхбаатар), Гандан тэгчилэн хийдийн хамба лам агсан Гомбожав, оточ лам Рэнцэн, өөрийнхөө аав аграмба агсан Цэдэн нарыг дагалдаж тэднээс иллэг-бариа, домнол аргуудыг сурч эмчилгээний уламжлалт монгол бариа засал, зүү тавих, хануур, самнуур, төөнүүрийн аргыг европ эмчилгээний аргатай хослуулан тархи доргих, сав бөөрний даралт, үргүйдэл, мэдэрлийн сулдалт, даралт ихсэх, багасах зэрэг эмгэг, согогтой 20 гаруй мянган хүнийг эмчлэн илааршуулжээ. Тэрээр Польш, Өвөр монгол, Буриад зэрэгоронд очиж ажилласны сацуу Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай аймгуудад урилгаар очиж олон өвчтөнийг эмчлэн эдгэрүүлж байжээ. Ц.Бор Ардын хувьсгалын 50,60,70 жилийн ойн мудалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль бусад шагналуудаар шагнагдсан Эрүүлийгхамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэггэн ахмад уламжлалт эмчилгээний эмч юм.
 
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Дэндэврэнцэнгийн Төмөрбат.
Д.Төмөрбат 1952 онд Чулуут сумын "Хуучин дуган" гэдэг газар төрж 1964-1969 онд Чулуут сумын бага, дунд сургуульд,1969-1972 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн эм найруулагчийн ангид, 1972-1973 онд Эрхүү мужийн Их сургуулийн орос хэлний бэлтгэл ангид, 1973-1978 онд Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийн Эм зүйн ангийг төгсөж Эм зүйчийн мэргэжлийг эзэмшжээ. Мен Украйн улсын эмч нарын мэргэжил дээшлүүлэх институт, Эрхүү мужийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх институт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар Энэтхэг улсад тус тус мэргэжил дээшлүүлж байсан ажээ. Тэрээр тэргүүлэх зэргийн эм зүйч, анагаах ухааны магистр цолтой. Д.Төмөрбат 1978-1986 онд Төв аймгийн эмийн санг удирдах газрын дарга, 1986-1990 онд Эрдэнэт хотын эмийн санг удирдах конторт мэргэжилтэн, 1990-1992 онд Улсын эм хангамж, үйлдвэрлэлийн газарт (одоогийн Монгол эмимпекс концерн) хэлтсийн дарга, 1992-1997 онд Улаанбаатар хотын "Эм хангамж" компанийн ерөнхий захирал, 1997 оноос "Анисфарм Трейд" ХХК-ийн ерөнхий захирлааражиллаж байна.
 
 
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Даржаагийн Төмөрбат (1949-2004).
Д.Төмөрбат 1949 онд Чулуут сумын "Цагаан жал га" гэдэг газар төрж 1959-1966 онд сумынхаа дунд сургуульд, 1966-1970 онд Улаанбаатар хот дахь Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмчийн мэргэжлээр,1973-1979нд АУДС-ийг онцсайн дүнтэй төгсөж хүний их эмчийн мэрэгжил эзэмшжээ. Д.Төмөрбат 1970-1971 онд аймгийнхаа Цэнхэр сумын Орхон бригадын бага эмчийн салбарт эрхлэгч эмчээр, 1979-1982 онд Ихтамир сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчээр, 1982-2004 онд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хүүхдийн их эмч болон зөвлөх эмчээр ажиллажээ. Д.Төмөрбат улсад 28 жил ажиллахдаа эх, нялхасын эрүүл мэндийн төлөө байнга анхаарал тавин ажиллаж олон арван хүүхдийг үхлийн аюулаас аварч эцэг эхчүүдийн нь хайр талархлыг хүлээсэн эмч байлаа. Д.Төмөрбатын эрүүлийг хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг төр засаг өндәр үнэлж Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медаль, Алтан гадас одон, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг бусад шагналуудаар удаа дараа шагнаж байжээ. Тэрээр 1990 онд МҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, аймгийн депутатаар сонгогдож байсан тэргүүний эмчийн нэг байлаа.
 
Ардын боловсролын тэргүүний ажилтан Бямбаагийн Лхамноржмоо.
Б.Лхамноржмоо Чулуут сумын нутаг "Цавчлагын ам" гэдэг газар 1968 онд төрж, 1984 онд сумынхаа 8 жилийн дунд сургуулийг, 1988 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг, 1998 онд УБИС-ийгтөгсөж математикийн багшийн мэргэжилтэй болсон. 1988-1990 онд Сэлэнгэ аймгийн гуравдугаар дунд сургуульд багшаар,1991-2001 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн "Шавь" цогцолбор сургуульд багшаар ажиллаж байгаад 2002 оноос нийслэл хотын математик-физикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Эхлэл" дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байна. Б.Лхамноржмоо боловсролын салбарт 15 жил ажиллахдаа заах аргач багш шалгаруулах уралдааны аварга, дүүргийн хөдөлмөрийн аварга, нийслэлийн оны шилдэг залуугаар шалгарч, Монголын багш нарын Ү1 их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байжээ. Тэрээр НҮБ-ын "Бага боловсрол" төслийн багийн гишүүнээр ажиллахдаа математик, төрөлххэлний болон бусад мэргэжлийн 10 шахам сурах бичгийн зохиогчоор оролцжээ. Б.Лхамноржмоо Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан сурган хүмүүжүүлэгч юм.
 
Ардын боловсролын тэргүүний ажилтан Бадарчийн Гомбосүрэн.
Б.Гомбосүрэн 1955 онд Чулуут сумын "Даваат" гэдэг газар төрж, 1972 онд Чулуут сумын 8 жилийн дунд сургууль, 1974 онд Цэцэрлэг хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн Математикийн салбарыг, 1990 онд улс Төрийн дээд сургуулийг, 2000 онд МУИС-ийн Магистрантурыг тус тус төгсөж хэрэглээний математикч, улс төрийн дээд мэргэжлийг эзэмшжээ. 1980-1982 онд Статистикийн төв газрын ЭШИ-д эрдэм шинжилгээний ажилтан, 1982-1997 онд Залуу техникчдийн ордон, өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуульд дугуйлангийн зөвлөх удирдагч, орлогч захирал, багш, арга зүйчээр, 1998-1999 онд "Цагчиг" сургуулийн захирал, 1999 оноос СУИС-ийн дүрслэх урлагийн дээд сургуульд багшаар ажиллаж байна. Б.Гомбосүрэн Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан зөвлөх багш, техник спортын улсын шүүгч цолтой юм.
 
Ардын боловсролын тэргүүний ажилтан Дамбадаржаагийн Цэрмаа.
 Д.Цэрмаа 1956 онд Чулуут сумын "Өлзийт голын бор толгой" гэдэг газар төрж, 1971 онд сумынхаа 8 жилийн дунд сургууль, 1974 онд Архангай аймгийн багшийн сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүүгийн Улсын багшийн дээд сургууль, 2000 онд УБИС-ийн магистрантурыг төгесөн сурган, сэтгэл судпалын мэргэжилтэй магистр юм. Тэрээр 1980-1987 онд нийслэлийн 70 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч, 1987-1991 онд Ардын боловсролын Яаманд мэргэжилтэн, 1991-1994 онд Улаанбаатар хотын 25 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч, арга зүйч багш, 1994-2001 онд 54дүгээрдунд сургуульд багш, 2001-2002 онд "Эрдмийн өргөө" цогцолбор сургуульд захирал, 2002 оноос 51 дүгээр дунд сургуульд сургалтын менежерээр ажиллаж байна. Д.Цэрмаа Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулж, 2000 оны улсын тэргүүний багшаар шалгарч байжээ.
 
Ардын боловсролын тэргүүний ажилтан Солийн Жагдал.
С.Жагдал 1945 онд Чулуут сумын нутаг "Дансран" гэдэг газар төрж 1953-1957 онд сумынхаа бага сургуульд, 1957-1963 онд Цэцэрлэг хотын төвийн 10 жилийн дунд сургуульд, 1963-1967 онд УДИС-д суралцан төгсөж тоо-физикийн багшийн мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1967-1972 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дунд сургуульд тоо-физикийн багшаар, 1972 оноос Улаанбаатар хотын сурган, заах аргын кабинетэд физик-математикийн арга зүйч, эрхлэгчээр ажиллаад 1982-1988 ондЗХУ-ын Ленинград хотод орчуулагч багшаар, 1989 оноос Улаанбаатар хотын Боловсролын төвд эрхлэгч, аргазүйчээр ажиллаж байна. С.Жагдал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын математик-физикийн хичээлийн сургалтыг сайжруулах, багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх талаар ихээхэн анхаарч математик, физикийн хичээлийн сурах бичиг, шалгалт, сорилын тестүүд, бодлого, дасгалын хураамж зэрэг ном, сурах бичиг, бүтээл 30 гаруйг туурвин хэвлүүлжээ. Түүний хөдөлмөр, бүтээлийг төр, засаг, боловсролын болон хүүхэд залуучуудын байгууллага өндер үнэлж МХЗЭ-ийн тэргүүний сэхээтэн алтан медаль, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнаж, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг олгожээ.
 
Хүүхэд, залуучуудын байгууллагын ахмад ажилтан, нэрт сурган хүмүүжүүлэгч Балдангийн Надмид (1926-1973).
Б.Надмид Чулуут сумын нутагт төрж, сумынхаа бага сургууль, Улаанбаатар хотод багшийн сургууль, УБДС, Монгол улсын их сургуулийн хуулийн ангийг туе тус төгсөж багш, хуульч мэргэжил эзэмшжээ. Тэрээр Дундговь аймгийн Цогтчандман сумын бага сургууль, Улаанбаатар хотын I, V арван жилийн дунд сургуулиудад багш, хичээлийн эрхлэгч, МХЗЭ-ийн Төв Хороонд сургууль, пионерийн тасгийн эрхлэгч, эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч, хэрэгэрхлэх газрын дарга, Дундговь аймгийн МХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Монголын пионер сурагчдын ордны анхны захирал, Москва хот дахь Монгол улсын ЭСЯ-ны ХЗЭ-ийн хороонд зааварлагч зэрэг өндәр албан тушаалын ажлыг хийж явсан нэрт сурган хүмүүжүүлэгч юм. Б.Надмид Монголын пионерийн ордонг анх ашиглалтад ороход ажлыг нь жигдрүүлж хәл дээр нь боегон, өсвөр үеийнхий очих дуртай газрын нэг, хүүхэд багачуудын хөөр баясал, эрдмийн уурхай болсон өргөөний түүхийг эхлүүлеэн хүн юм. Тэрээр МХЗЭ, пионерийн байгууллагад тасралтгүй 23 жил ажиллахдаа Зөвлөлт-Монголын залуучуудын хэд хэдэн удаагийн их наадмыг зохион байгуулалцаж байлаа. Б.Надмидын хөдөлмөрийн бүтээлийг төр, засаг үнэлж Алтан гадас одонгоор хоёр удаа, Ардын хувьсгалын ойн медалиуд, бусад шагналаар удаа дараа шагнажээ. Б.Надмид Монголын хүүхэд, багачуудыг эх оронч, дайчин уламжлалаар хүмүүжүүлэхийн тулд дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн баатарлаг хөвгүүд, охидын амьдралаас өгүүлсэн олон зохиол бүтээлээс орчуулан "Пионерийн үнэн", "Залуучуудын үнэн" сонинуудад нийтлүүлж байжээ.
 
 Ахмад дайчин Нямхүүгийн Самбууням (1921-1998).
 Н.Самбууням Чулуут сумын нутаг "Өгөөмөр" гэдэг газар төрж 1939 онд цэргийн албанд татагдан Тамсагийн 27 дугаар отрядад алба хаахдаа заставын харуулчин, суман, заставын намын үүрийн даргаар ажиллан цэргийн албыг 5 жил гаруй хаах хугацаандаа дайсны тулгаралтанд хэд хэдэн удаа амжилттай оролцож гавьяагаа үнэлүүлж байжээ. Н.Самбууням цэргээс халагдан нутагтаа очиж 1944 оноос сумын намын үүрийн нарийн бичгийн дарга, багийн дарга зэрэг ажлыг 12 жил хийгээд дараа нь агент, "Шинэ амьдрал" нэгдпийн малчин зэрэг ажлуудыг тасралтгүй хийхдээ улсын бэлтгэлийн эр хонийг олон жил дараалан амьдын жинг нь нэмэгдүүлэн улсад тушааж байсан учир 1956 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ. Тэрээр 1960 оны Ардын Их Хурлын сонгуулийн төв комиссын гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа. Н.Самбууням Ардын хувьсгалын болон Ардын армийн ойн медалиудаар удаа дараа шагнагдаж байснаас гадна 1992 онд байлдаанд оролцсон ахмад дайчин цол, тэмдгээр шагнагджээ.
 
Гадаад хэргийн дэд сайд Баярбаатарын Болор.
No photo description available.
Б.Болор 1975 онд Чулуут суманд төрсөн. Тэрээр 1997 онд Бельгийн нийслэл Брюсельхотод Европын холбооны дээд сургуулийг алтан медальтай төгсөж эдийн засагч мэргэжилтэй болжээ. Б.Болор анли, франц, орос хэл мэдэх бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх НАТО-гийн дунд сургуульд суралцсан. 1997-2000 онд НИК ХК-д гадаад худалдааны менежерээр ажиллаж байгаад 2000 оноос Тарьд Тур" ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Залуу захирал Б.Болорын удирдсан уг компани улсынхаа төсөвт жил бүр нилээд хэмжээний хөрөнгө оруулдаг юм. Монголын "Жудо" бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн. Тэрээр одоо гадаад хэргийн дэд сайтын үүрэгт албан тушаалыг хашиж байна.
 
Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан Лүндэндоржийн Дүйнхэржав.
Л.Дүйнхэржав Чулуут сумын "Ногоон дов" гэдэг газар 1961 онд төржээ. Украин улсын Мариуналь хотын Металлургийн дээд сургуулийг төгсөж цахилгааны инженерийн мэргэжилтэй болсон. Мән Удирдлагын хөгжлийн институтэд суралцаж төгсөөд, АНУ-ын Хьюстен хотын Нефтийн институтэд мэргэжил дээшлүүлжээ. Үйлдвэрлэлийн цахилгаан хангамжийн магистр цолтой.Л.Дүйнхэржав 1984-1987 онд Улаанбаатар хотын сүүний үйлдвэрт цахилгааны инженер, 1987-1989 онд Хүнсний эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд зургийн инженер, зохион бүтээгч инженер, тасгийн дарга, 1989-1992 онд Хүнсний сав, баглаа боодлын үйлдвэрт ерөнхий инженер, 1994-2001 онд "НИК-ТОС" ХХК-д инженер, 2001 оноос НИК ХК-д Захиргаа, мэдээллийн технологи хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрээр MNS 4643-98 хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны тэмдэгтүүд ба дохтоны өнгө. MN 3.126-99 босоо цилиндр, ган нөөцлөх сав шалгах арга хэрэгсэл зохион бүтээжээ. Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, мөн Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан , Нефтийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагнуулсан бүтээлч инженер юм.
 
Бизнесмен Жадамбаагийн Энхбаяр Ж.Энхбаяр
1973 онд Улаанбаатар хотын гуравдугаар амаржих газарт төрсен. Олон улсын хуульч, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй. Монгол улсын шилдэг гэгдэх Уул уурхай, Хөнгөн Аж Үйлдвэр, Худалдаа үйлчилгээ эрхэлдэг Тазар" холдинг ХХК-ийг үүсгэн байгуулагчдын нэг. Одоо тус байгууллагын ерөнхий захирлаар ажиллаж байна. Олон улсын хуульч, эрх зүйч, магистр цолтой. МАХН-ын бага хурлын гишүүн. 2003 онд Энэтхэг улсад болсон "Олон Улсын Залуучуудын тероризмын эсрэг" чуулга уулзалтанд оролцсон.
 
Сумын засаг дарга Лундаагийн Махгалсүрэн.
Л.Махгалсүрэн 1961 онд Чулуут суманд Төрж бага, дунд сургууль, дээд сургууль төгсөж удирдлагын арга зүйч зохион байгуулагч мэргэжлийг эзэмшжээ. Л Махгалсүрэн 1989 онд сумын депутатаар, 1992,1996, 2000 оны орон нутгийн сонгуулиар сумынхаа ИТХ-ын төлөөлөгчөөр дараалан сонгогдсон байна. Тэрээр улсад тасралтгүй 24 жил ажиллахдаа Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгаж мөн МАХН-ын хүндэт тэмдгээр шагнагдсан улс төрийн туршлагатай ажилтан юм. Одоогоор сумын засаг даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.
 Заяын хүрээний тэргүүн хамба Норвоогийн Бэгзсүрэн.
Н.Бэгзсүрэн 1974 онд Чулуут суманд мэндэлсэн бөгөөд 1990 онд лам болж нутгийн эрдэмтэй ахмад лам Дашдэндэвээр төвд үсэг, ном заалгаж 1994 онд Заяын хүрээнд шавилан суужээ. Улмаар Энэтхэгийн Дарамсала хотоос уригдан ирсэн Аграмба, маарамба Рэнбучи-Дашдаваа ламтнаар Чойрын ном заалган сахил авч "Агваан шарав" нэрийг авчээ. Н.Бэгзсүрэн 1996 онд Заяын хүрээний эрдэмт лам гэвш Цэвэлдорж ламтанд шавь орж Арван хангал, Зурхайн ухаан зэргийг заалгажээ. Тэрээр Заяын хүрээ,Төгс Баясгалант Буян дэлгэрэх хийдэд 1997 онд голч лам, 1998 онд ловон лам болж улмаар Заяын гэгээний зарлигаар 1999 оны 12 дугаар сараас 2004 оны 1 дүгээр cap хүртэл Заяын хийдийн хамба ламаар ажиллажээ. Одоо уг хийдийн Дэд хамбын албыг хашиж байгаа бөгөөд 2001,2002 онд Бурхан шашны төв Гандан тэгчилэн хийдэд хамбын дамжаа дүүргэжээ. Н.Бэгзсүрэн хамбатан 1999 онд Заяын гэгээнтэнг тодруулах ажилд идэвитэй оролцсон байна. Н.Бэгзсүрэн ламтан 80 жилийнхээ түүхэт ойтой золгож байгаа, мэлмий гийсэн уугуул нутгийн түмэндээ эсэн мэндийн туйлыг олж амар амгалан аж төрөхийг сүсэглэн болгоож Арван зүгийн бурхад тэргүүтэндээ даатгаж буй за. Ум сайн амгалан болтугай.
  
 Ардын боловсролын тэргүүний ажилтан Чойжилын Жавзан.
Жавзан 1949 онд Чулуут сумын нутаг "Майхан чулуут" гэдэг газар төрж, сумынхаа бага сургууль, Улаанбаатар хотын 10 жилийн 21 дүгээр дунд сургууль, Улаанбаатар хотын Багшийн сургуульд суралцан төгсөж багш мэргэжилтэй болжээ. Тэрээр Чулуут сумын 8 жилийн дунд сургууль, Цэцэрлэг хотын "Хүмүүн" цогцолбор, мән 10 жилийн хоёрдугаар дунд сургуулиудад тасралтгүй 36 жил багшилсан удаан жилийн зузаан туршлагатай сурган хүмүүжүүлэгч юм. Шавь төвтэй сургалтыг сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны доктор, профессор Я. Хишигтийн "Хялбар үсэглэл" номоор явуулж ихээхэн амжилт гаргажээ. Ч.Жавзан багшийн шавь нараас олон нэр цуутай хүмүүс төрсен бөгөөд ҮП Заяа гэгээн Лувсанданзанпүлжинжигмэд түүний шавь нарын нэг юм. Түүний ардын үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх олон жилийн үр бүтээлт хөдөлмөрийг төр, засаг, боловсролын байгууллагууд өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 60,70, 80 жилийн ойн медалиуд, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Алтан гадас одонгоор шагнажээ.
 
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Доржготовын Банзрагч (1924-1985)
Банзрагч Чулуут Сумын нутаг "Өлзийт гол" гэдэг газар төрж, 1940 онд сумынхаа бага сургууль, 1944 онд Улаанбаатар хотын хүн эмнэлгийн техникум, 1954 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургууль, 1965 онд АУДэС-ийг тус тус төгсөж улс төрийн болон хүний их эмчийн мэргэжилтэй болжээ. Д.Банзрагч 1944-1949 онд Архангай аймгийн Бугат суманд хүний бага эмч, аймгийн ардын бага хурлын эмнэлгийн хэлтэст байцаагч, 1954-1960 онд Эрүүлийг хамгаалах яаманд боловсон хүчний хэлтсийн дарга, Төв аймгийн Сэргэлэн сумын "Энхтуул" нэгдлийн дарга, аймгийн намын хороонд хэлтсийн эрхлэгч, ЭХЯ-нд ахлах байцаагч, 1965-1971 онд Архангай аймгийн CM. Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгт дотрын их эмч, аймгийн ЭХГ-ын намын үүрийн нарийн бичгийн дарга, 1971-1985 онд Улаанбаатар хотын Октябрийн районы нэгдсэн эмнэлгийн дарга, Октчбрийн районы АДХГЗ-д ерөнхий эмч, Тээвэрчдийн эмнэлгийн намын үүрийн даргаар тус тус ажиллаж байжээ. Тэрээр Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын жуух бичиг, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медалиуд, МХЗЭ-ийн Төв Хорооны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" тэмдэг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан байна. Д.Банзрагч нь манай сумаас төрсөн анхны төрийн шагналт хүний их эмч Б. Батчулууны аав юм.
 
Ахмад донор Балбарын Ичинхорлоо (1928-1972)
 Б.Ичинхорлоо Чулуут сумын нутаг "Дунд жаргалант" гэдэг газар төрж, 1948 онд Улаанбаатар хотод хүн эмнэлгийн техникум, 1956 онд Намын дээд сургуулийг төгсөж эм зүйч, улс төрийн дээд боловсролыг эзэмшжээ. Н.Ичинхорлоо улсын төв эмийн санд эм найруулагч, Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийн эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга, Монголын улаан загалмай, улаан Хавирган cap нийгэмлэгийн орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, референт зэрэг хариуцлагатай албыг хашиж явсан түс сумаас төрсен анхны дээд боловсролтой эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр соёлын довтолгоон, бүх ард түмний соёл урлаг спортын анхдугаар их наадам, Монголын эмэгтэйчүүдийн 1,П их хурлуудыг хуралдуулах зэрэг ажлуудад эмэгтэйчүүдийн хүчийг дайчлан оролцуулахад хүчин зүтгэлээ эмэрлэж байсан тэргүүний сэхээтэн эмэгтэйчүүдийн нэгэн байлаа, Мөн олон улсын Улаан загалмай, улаан хавирган cap нийгэмлэгийн олон удаагийн хурал, чуулганд Монголын төлөөлөгчдийг ахлан оролцож явсан ажээ.
 
Эрүүлийг хамгаалах, эм хангамж, МҮЭ-ийн байгууллагын тэргүүний ажилтан Буянхишигийн Удаанжаргал
Б.Удаанжаргал 1948онд Чулуут сумын Өлзийт гол багийн нутаг "Доод булаг" гэдэг газар төржээ. Анагаах ухааны дунд, дээд сургуулиуд, Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, Намын дээд сургуулиудад тус тус суралцан төгсөж, хүний их эмч-хүн судлаач, улс төрийн дээд мэргэжил эзэмшжээ. Тэрээр мэргэжлийхээ дагуу улсад 34 жил ажиллах хугацааныхаа сүүлийн жилүүдэд Монголын уламжилалт анагаах анагаах ухааныг дахин сэргээх, монгол эм тан үйлдвэрлэл, бариа заслын эмчилгээг шинжлэх ухааны эмчилгээтэй хослуулан хэрэглэх талаар ихээхэн чармайлт гарган ажиллаж зохих үр дүнд хүрсэнээр барахгүй монголын уламжилалт эмчилгээг Европ дахинд түгээхэд багагүй хувь нэмрийг оруулсан ажээ. Б.Удаанжаргал МХЗЭ-ийн ХҮ, МҮЭ-ийн ХП.ХШ их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Улаанбаатар хотын ба дүүргийн депутатаар 2 удаа сонгогдож байв. Тэрээр хэд хэдэн салбарын тэргүүний ажилтан болсоны зэрэгцээ Хөдөлмөрийн болон ойн медиалууд, Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан "Буянт үйлстэн-ачит эмч" өргөмжилөлтэй, алдарт эх тэмдэгтэн юм.
 
Мал зүйч Самбуугийн Баттогтох
Самбуугийн Баттогтох 1940 онд Чулуут суманд төрж, 1950 онд сумынхаа бага сургуульд, 1950-1958 онд Өндөр улаан сумын найман жилийн дунд сургуульд, 1958-1962 онд Архангай аймгийн Хөдөө аж ахуйн техникумд суралцан төгеөж мал зүйчийн мэргэжилтэй болжээ. С.Баттогтох 1962-1964 онд Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар, 1964-1982 онд аймгийнхаа Ихтамир суманд мал зүйчээр, 1982-1996 онд Чулуут суманд Ерөнхий зоотехникчээр ажиллажээ. Тэрээр Ихтамир, Чулуут сумдад малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах талаар гол ажлаа чиглүүлэн, үхэр, хонь, ямааг нутгийн шилдэг омгоор сайжруулж хонины ноос, үнээний цөцгийн тос ашиглалтаар улсад хоёр удаа тэргүүн байр эзлэж байжээ. С.Баттогтох ажлаараа 5,6,7 дугаар таван жилийн гавшгайчаар шалгарч ХАА-н тэргүүний залуу алтан медалиар шагнагдаж байсны зэрэгцээ, төр засгаас түүний ажлын амжилтыг үнэлэн Ардын хувьсгалын 50,60,70,80 жилийн ойн мед
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Twitter
Хайлт
Мэдээний архив
Календар
«  4-р сар 2024  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    ProFitClicking
    Та 10$ хувьцаа аваад 81 өдрийн дараа 15$ болгож аваарай.
    Khunbe © 2024