Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [15]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [1]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 115
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network

НАМ ТӨР, ХӨДӨЛМӨР, ЦЭРГИЙН НЭРТ ХҮМҮҮС II

Улс төрийн зүтгэлтэн Сэд-Очирын Баярбаатар.

С.Баярбаатар 1956 онд Чулуут суманд төрсен. ЗХУ-д Уралын политехникийн дээд сургууль, Гадаад худалдааны академи төгсөж инженер, эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн. С.Баярбаатар Улаанбаатар хотын гуравдугаар цахилгаан станцад инженер, ерөнхий инженер, 1988-1990 онд Монголимпекс нэгдлийн ерөнхий захирал, 1990-1992 онд Монгол улсын Худалдаа үйлдвэрийн сайд, 1992-1994 онд Монгол улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, 1994-1997 онд Монгол улсаас Бельгийн вант улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх, 1997 оноос Товь-Европ" компанийн ерөнхий захирал, 2003 оноос үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, зөвлөлгөө, худалдаа зуучлалын "Реалтор" мэдээллийн төвийн захирлаар ажиллаж байна.

Төр нийгмийн зүтгэлтэн Ёндонпэрэнлэйн Дандарванчиг. Ё.Дандарванчиг 1959 онд Чулуут сумын Халуун ус багийн нутагт төрж, 1968-1978 онд Цэцэрлэг хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд, 1978-1983 онд ОХУ-ын Екатринбург хотод Уралын политехникийн дээд сургуулийн радиотехникийн факультетийг, 1988-1990 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх НДС-ийг тус тус төгсөж радиотехникийн программ хангамж, системийн техникийн инженер мэргэжилтэй болж, улс төрийн дээд боловсрол эзэмшжээ.

Тэрээр 1983-1985 онд Архангай аймгийн ҮЭ-ийн Зөвлөлд хэлтсийн эрхлэгч, 1985-1988 онд аймгийн МАХН-ын Хороонд зааварлагч, 1990-1992 онд улс төрийн ажилтан, Цэцэрлэг хотын МАХН-ын хорооны дарга, 1992-1997 онд аймгийн МАХН-ын хорооны дэд дарга, дарга, 1998-2000 онд Банкны өр барагдуулах албаны Архангай аймаг дахь төлөөлөгчийн газрын дарга, 2000 оноос аймгийн засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2003 оноос аймгийн засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна. Ё.Дандарванчиг МАХН-ын XX, ХХП их хуралд төлөөлөгчөөр оролцож, МАХН-ын Төв Хороооны болон МАХН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдож байлаа. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдон ажиллажээ.


Чингис хааны дэлхийн академийн гишүүн академич, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Доржхүүгийн Дагвасүмбэрэл.

Д.Дагвасүмбэрэл 1952 онд Чулуут сумын нутаг "Дунд Жаргалант" гэдэг газар төрж 1961-1969 онд сумынхаа 8 жилийн дунд сургууль, 1971 онд Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд АУДС-ийг төгсөж хүүхдийн их эмчийн мэргэжил, бас 1989-1990 онд Москва хот дахь ДЭМБ-ын нийгмийн эрүүл мэнд, эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчдын дээд курсийг төгсөж нийгмийн эрүүл мэндийн зохион байгуулагчийн мэргэжлийг тус тус эзэмшжээ.

Д.Дагвасүмбэрэл 1979-1981 онд Жаргалант сумын хүний эмчийн салбарын эрхлэгчээр, 1981-1992 онд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргаар, 1992-1997 онд аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн даргаар, 1997-1999 онд аймгийн байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад 1999 оноос хойш аймгийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байна.

Тэрээр аймгийн эрүүл мэндийн салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, эмнэлгүүдийг оношлогоо, эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг бэлтгэж тогтвор сууршилтай ажиллуулж, нийгмийн асуудлыг нь сайжруулах гэхчилэн олон асуудалд анхааран ажиллаж зохистойгоор шийдвэрлэж иржээ.

Д.Дагвасүмбэрэл төрсөн нутаг Чулуут сумынхаа хүн эмнэлгийг төрөх, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслээр хангах, багийн бага эмч нарыг мотоцикльтэй болгох, иргэдэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийлгэж шаардлагатай эмээр үйлчлэх, эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын хурлыг суманд нь хийлгэж хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгох ажлыгудаа дараалан зохион байгуулжээ. Мән 2004 онд Чулуут суманд эмнэлгийн шинэ барилга бариулах ажлыг холбогдох байгууллагуудтай ярилцаж шийдвэр гаргуулжээ.

Д.Дагвасүмбэрэл МАХН-ын ХХП их хуралд төлөөлөгч, аймгийн Ардын депутатаар 4 удаа, ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож байв. Тэрээр МАХН-ын бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, аймгийн МАХН-ын хорооны гишүүн бөгөөд намын хорооны тэргүүлэгч, аймгийн УЗН-ийн хорооны тэргүүлэгч зэрэг сонгуульт ажлыг гүйцэтгэдэг.

Төр засаг, олон нийтийн байгууллагууд Д.Дагвасүмбэрлийн хөдөлмөр бүтээлийг үнэлж Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Монголын УЗН-ийн тэргүүний ажилтан, Иргэний хамгаалалтын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Монгол улсын тэргүүний анчин цол, АУИС-ийн хүндэт өргөмжлөл, МУЗН-ийн "нигүүлсэл" медаль, Монгол улсын засгийн газрын хүндэт жуух, Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн хүндэт медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Чингэс хааны дэлхийн академийн академич цол, тэмдэг болон бусад шагналуудаар шагнажээ.Тэрээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төрөлх сумаасаа сонгодсон төлөөлөгч, Цэцэрлэг хот дахь Чулуут сумын нутгийн иргэдийн Зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэдэг.

Очирын Дашчарив.

Нам, төр, цэргийн нэртэй зүтгэлтэн, партизан Очирын Дашчарив 1898 онд Чулуут сумын нутагт хамжлагат малчин ард Тогтохын хүү болон төржээ. Харин овоглож явсан Очир бол түүний эхийнх нь нагац ах юм.

О.Дашчарив 1918 оноос Богд хаант Монгол улсын ардын журамт цэрэгт элсэж, эх орноо харийн булаан эзлэгчдээс чөлөөлөх их тэмцэлд бие сэтгэлээ зориулсан гавьяатны нэг төдийгүй 1930 онд Төгсбуянтын хүрээний лам нарын бослогыг дарахад оролцож, 1936 оны хоёрдугаар сард Булан дэрсний харуулаар довтолсон Японы эзлән түрэмгийлэгчдийг бутцохисон байлдааныг гардан удирдсан манай армийн авьяаслаг дарга нарын нэг байжээ.

О.Дашчарив 1932 оны үед ЗХУ-д цэргийн дээд сургуульд суралцан төгсчээ. Тэрээр цэрэгт салаа, сумангийн даргаас эхлэн жанжны нэгдүгээр орлогч бөгөөд Улс Төрийн Газрын дарга хүртэл өндәр албан тушаал хашиж явсан байна.

О.Дашчарив МАХН-ын ҮП их хурлаас Намын Төв Хорооны гишүүн, намын ҮШ, 1Х их хурлаас намын хянан байцаах комиссын гишүүн, Намын Төв Хорооны тэргүүлэгч (улс төрийн товчооны гишүүн ), Улсын ХШ бага хурлаас Бага хурлын гишүүнээр (хожмын үеийнхээр бол Ардын их хурлын тэргүүлэгч гишүүн) сонгогдож байжээ. Түүний үеийнхэн дотор эх орны гурван одонгоор гавьяагаа үнэлүүлсэн нь цөөн юм. Гэтэл О.Дашчарив цусан гавьяаны нэгдүгээр болоод хоёрдугаар зэргийн одон, Алтан гадас одонгоор шагнуулсан нь түүний цэргийн гавьяа зүтгэлийн илэрхийлэл юм. О.Дашчарив 1936 оны аравдугаар сарын 16-нд автомашины ослоор нас баржээ. Улсын Бага хуралын тэргүүлэгчдийн 1937 оны тавдугаар хурлаар Чулуут сумын бага сургуулийг О.Дашчаривын нэрэмжит болгосон бөгөөд мән Цэргийн төв клубыг бас түүний нэрэмжит болгож байжээ.

Харин О.Дашчарив хэдийгээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байсан ч улс нийгмийхээ төлөө хүчин зүтгэлээ харамгүй зориулж өндәр алба хашиж явсан түүнийг их хэлмэгдүүлэлтийн хилс хэрэг тойроогүй учир 1937 оны аравдугаар сарын 3-ны өдөр Бүх цэргийн жанжны 201 тоот тушаалаар эсэргүү хэмээн зарлаж нэрэмжит анги, байгууллагаас нэрийг нь авчээ.

Гэвч тэрээр эсэргүү хэрэгт холбогдож яваагүй гэдгийг нь гучаад жилийн хойно тогтоож МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1965 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 205 дугаар тогтоолоор Очирын Дашчиравын ариун нэр төрийг гүтгэлгийн хар хэргээс ариутган цэвэрлэж, мөнхжүүлсэн гавьяаг нь сэргээсэн юм.

Төрийн нэртэй зүтгэлтэн Сэрээнэнгийн Гиваапил.

Сэрээнэнгийн Гиваапил 1906 онд Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуунд буюу одоогийн Архангай аймгийн Чулуут сумын нутагт малчин ардын гэрт төржээ. С.Гиваапил 14-15 настай байхдаа өртөөний улаа нэхэж ар гэрийнхээ амьдралд тус нэмэр болдог байсан агаад эцэг, эх нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг зорьж нутгийн нэгэн хүнээр монгол бичиг заалгасанд Гиваапил амархан суралцжээ. Улмаар өртөөний бичиг, дансыг хөтлөх, хүмүүсийн хүсэлтээр захидал бичих, дуудаж өгөх хэмжээнд хүрсэн байна.

С.Гиваапил эр цэргийн албыг хаах насанд хүрч 1925 онд цэрэгт татагджээ. Цэргийн алба хааж байхдаа бичээч хийхийн зэрэгцээ монгол бичиг, тоо бодлогод улам шамдан суралцаж биеэ боловеруулан шинэ цагийн сэхээтэн болж эхэлжээ. С.Гиваапилийг цэргийн алба хааж байх үед Дотоодыг Хамгаалах газарт албан хаах чадвартай боловеон хүчин дутагдаж байсан учир цэргүүдийн дотроос бичиг үсэг сайтай, сахилга баттай, авхаалж самбаатай залуучуудыг сонгон шалгаруулж ажилтнаараа авдаг байв.

С.Гиваапил 1926 оны 6 дугаар сарын 6-наас ДХГ-ын Ерөнхий хэлтсийн туслахаар томилогдон ажиллах болжээ. Тэрээр ДХГ-ын албаны өвөрмөц ажиллагаанд шамдан суралцаж, албан бичиг төлөвлөх, илтгэл, тушаал, төлөвлөгөө хийхээс эхлээд бүх төрлийн ажилд авьяасаа дайчилснаар дарга нартаа үнэлэгдэж нэгэн байгууллагыг толгойлоод явах чадвартай болохоо харуулжээ. Гиваапилийг 1927 онд Хан Тайшир уулын аймаг дахь ДХГ-ын тэргүүлэгчээр томилжээ.Тэрээр орон нутагт сайн ажиллаж, тавигдаж байсан үүрэг, даалгаваруудыг нэр төртэй биелүүлсэн учир 1929 оны 6 дугаар сард ДХГ-ын нууц хэлтсийн тасгийн туслахаар дэвшүүлэн томилжээ. 1930-аад оны эхээр Төгсбуянт, Улаангом, Бодончийн хүрээнд гарсан хувьсгалын эсэргүү бослогыг цус урсгасан дайн байлдаанд хүргэлгүй дарах үүрэг түүнд ноогдсоныг амжилттай биелүүлсэн учир 1931 онд Засгийн газрын шийдвэрээр Цэргийн гавьяаны нэгдүгээр зэргийн одонгоор шагнагджээ.

С.Гиваапил 1932 онд ДХГ-ын улс төрийн хэлтсийн даргаар томилогдсоноосоо хойш удалгүй мөн ондоо ДХГ-ын орлогч даргаар томилогдоход нь цагдан сэргийлэх байгууллагыгДХГ-т шилжүүлэн нэгтгэж С.Гиваапилд хариуцуулан ажлыг нь шинэчлэн сайжруулахыг даалгаснаас үзэхэд тэрээр ажлын дадлага туршлагатай, аливаа асуудалд буурь суурьтай ханддаг, тухайн үедээ өсч явсан залуу ажилтан байсны баталгаа юм.

С.Гиваапил 1933 онд Улсын Бага Хуралын тэргүүлэгчдийн шийдвэрээр Цэргийн гавьяаны хоёрдугаар зэргийн одонгоор шагнагджээ. 1930-аад оноосЗХУ-ын ДХАК-ын газраас Монгол улсын ДХГ-т ирж ажиллаж байсан сургагч нар ДХГ-ын ажилтнуудад шахалт, даралт үзүүлэх хандлага гарган, ДХГ-ын бүх ажлыг командлах болсонд С.Гиваапил ихэд дургүйлэхдэг байжээ. Энэхүү байдлыг нь тэдгээр сургагч нар мэдсэн учраас С.Гиваапилээс элдэв өө сэв хайж түүнийг албан тушаалаас нь зайлуулан холдуулахыг оролдох болсон байна.

Улмаар 1934 оны эхээр цэргийн бөгөөд хязгаарын хэлтсийг хариуцуулснаар С.Гиваапил Дорноговь, Өмнөговь аймгийн хилийг эргэж хоёр cap шахам яваад ирэхэд нь түүнийг баривчилж,    Японы тагнуулын газартай хамтран ажиллаж

байсан "Ж.Лхүмбэ тэргүүтэй бүлэглэлтэй нягт холбоотой" гэдэг зохиомол хэрэгт холбогдуулан байцаажээ.

Гэвч С.Гиваапил уг зохиомол хэрэгт ямарч холбоогүй гэдгээ баталж, хэрэг хүлээгээгүй учир түүнийг ЗХУ-д хоёр cap амруулна хэмээн цөлж, 1934 оны 4 дүгээр сард ажлаас нь зайлуулжээ. Тэрээр ЗХУ-д 9 cap цөллөгийн байдалд ажилгүй, амьдралын хүнд нөхцөлд байсны дараа Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд (КУТВ) элсэн суралцжээ.

С.Гиваапилийг 1935 онд эх орондоо эргән ирэхэд нь Гар үйлдвэрийн ерөнхий хорооны орлогч даргаар томилжээ. Байгуулагдаад тавхан жил болж, ажил нь эхлэлийн чанартай, хәл дээрээ босоход тун бэрх байсан уг газрын ажлыг сайжруулах хүнд үүргийг амжилттай шийдвэрлэсэн тул түүнийг 1936 оны 4 дүгээр сард уг газрын даргаар нь дэвшүүлэн томилжээ.

С.Гиваапилийг Гар үйлдвэрийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байх үеэс Монгол оронд их хэлмэгдүүлэлтийн ажил эхэлснээр 1937 оны 9 дүгээр сарын 10-нд түүнийг баривчилж П.Гэндэн, Г.Дэмидийн хамсаатан гэдэг хилс хэргийг тулгасан боловч тэрээр уг хэргийг хүлээгээгүй юм.

Гэвч С.Гиваапилийг 1938 оны 4 дүгээр сарын 15-нд Онцгой бүрэн эрхт комиссын 14 дүгээр хурлаас цаазлах ял ногдуулан гүйцэтгэжээ. С.Гиваапилийг шийтгэсэн хэргийг хилс болохыг тогтоон 1962 оны 11 дүгээр сарын 16-нд БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгдхурлын 15 дугаар хурлын тогтоолоор цагаатгасан юм.

Монгол улсын хүний гавьяат эмч Гэндэнгийн Дуламжав. Г.Дуламжав нь Монгол улсын эх барих, эмэгтэйчүүдийн хамгийн анхны эмч бөгөөд 1919 онд Чулуут сумын нутаг "Ихэр" гэдэг газар төрж 1926-1933 онд Хан-Өндөрийн бага сургууль аймгийн төвийн дунд сургуульд суралцан төгсчээ. Тэрээр 1936-1937 онд Аж үйлдвэрийн комбинатад ээрэгчээр ажиллаж байгаад 1937-1940 онд сувилагчийн курст, 1940-1943 онд Улаанбаатар хотноо хүн эмнэлгийн техникум, 1943-1950 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ.

Г.Дуламжав 1950-1957 онд нийслэлийн төв эмнэлгийн төрөх тасагт эх барих, эмэгтэйчүүдийн үндэсний анхны эмчээр, 1957-1962 онд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг баруун таван аймгийг хариуцсан аймаг дундын эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаад 1962-1964 онд Улаанбаатар хотын П амаржих газар зөвлөх эмч, 1964-1989 онд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарчээ.

Г.Дуламжав эрүүлийг хамгаалахын системд 40 гаруй жил тасралтгүй хүчин зүтгэсний 37 жил нь нь эх нялхасын төлөө зориулагджээ. Мэргэжлийн дагуу 30 гаруй ном, товхимол, судалгаа шинжилгээний аргачлал, зөвлөмж, өгүүлэл, телевизийн богино хэмжээний кино зэргийг бичиж нийтийн хүртээл болгосны сацуу ажиллахын зэрэгцээ 20 гаруй жил багшилж, өөрийн мэргэжлээр 50 гаруй эмчийг дагалдуулан сургаж мэргэшүүлжээ.

Тэрээр аймаг, хотын болон Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, 1971 онд МАХН-ын ХҮ1 их хуралд төлөөлөгчөөр оролцож, мән энә онд Монгол улсын гавьяат эмч цолоор шагнуулжээ. Төр, засаг Г.Дуламжавын ажлын амжилт, идэвхи зүтгэлийг үнэлж 1960 онд Сүхбаатарын одонгоор, мөн Ардын хувьсгалын 40,50,60,70,80 жилийн ойн медалиудаар шагнажээ.


Монгол улсын хөдөлмөрийн баатар Дорлигийн Дашжоо.

Д.Дашжоо Чулуут сумын "Бүрд" гэдэг газар 1933 онд төржээ. Бага наснаасаа нутаг орондоо мал маллаж өсөөд улмаар сумынхаа "Шинэ амьдрал" нэгдэлд 40 шахам жил хоньчноор ажиллахдаа сумынхаа 14 удаагийн, аймгийнхаа 2 удаагийн аварга малчин бас нэг удаагийн аварга хадланчингаар шалгарч байлаа.

Д.Дашжоо мал сүргээ хорогдолгүй онд мэнд оруулж, төл бойжуулах, малын ашиг шимийг бүрэн ашиглах ажилд өндәр амжилт гаргасан учир 1993 оны Цагаан сараар Монгол улсын аварга малчин цол, диплом, энгэрийн тэмдэг, 10 лангийн мөнгөн азарганы дүрсээр шагнагдаж байлаа.

Түүнээс гадна Монгол улсын төр, засаг Д.Дашжоогийн олон жилийн бүтээлч хөдөлмөрийгөндөрөөр үнэлж 1978, 1981 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнаж, 1993 онд Архангай аймаг байгуулагдсаны 70 жилийн ойгоор Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор шагнажээ.

Д.Дашжоо Ү,Ү1 таван жилийн гавшгайч цол, тэмдэг, диплом, менгән шагналаар шагнагдаж байсан ажээ. Тэрээр ХАА-н нэгдэлчдийн 1Ү их хуралд төлөөлөгч, аймгийн ардын хурлын депутатаар 4 удаа, сумын ардын хурлын депутатаар мен 4 удаа, аймгийн МАХН-ын хорооны гишүүнээр нэг удаа сонгогдож байлаа. Тэрээр ажил хөдөлмөрөөрөө шалгаран ЗХУ-д жуулчлах эрхээр шагнагдаж байв.




Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Хайлт
Мэдээний архив
Календар
«  9-р сар 2018  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    Khunbe © 2018