Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [16]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [0]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 123
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Цаг агаар

III Хошуу, сум дахь сүм хийд

 


Сайн ноён Хан аймагт 680 гаруй хүрээ, сүм дуган, жас байсны 65 нь Цэцэн Чин Вангийн хошуунд байжээ. 1918 оны тоо бүртгэлээр тус хошууны хүрээ хийдэд тогтмол шавилан суудаг лам 1376; 1929 оны баримтаар 2112; 1931 онд Ихтамир сум байгуулагдахад Хан-Өндөрийн хүрээ 1005 ламтай байв гэсэн мэдээ байдаг. (И.М.Майский. Монголия на кануне революций. М. 1959. стр. 209; Д.Даш. "Гэрэлт Зам" нэгдэл .УБ. 1970. 17 дахь тал)

Шинэ хийд: ​​​​​​​https://shireetgegeen.mn/

Үүнээс өнөөгийн Чулуут сумын дэвсгэр нутагт том жижиг хүрээ хийд арван долоо, жас хорин хоёр байжээ. Тийм сүм дуган гэвэл Баянхайрхан, Бумбат, Хангал, Даваат, Цогт Хайрхан, Галуут, Өлзийт Гол, Овоо, Цавчлага, Тооромт, Шинэ Дуган, Бадамгарав Тойны дуган, Тээл, Бүрд, Наран, Жавзмаа нарын дуган, Ширээт Гэгээний хүрээ зэргийг нэрлэж болно. Эдгээрээс хамгийн том нь Шива Ширээт Гэгээний Хүрээ бөгөөд халхын дотор нэр нөлөө бүхий хийдийн нэг байв. Ширээтийн Хүрээ нь түргэн урсгалт тунгалаг Чулуутын хөвөөнөө эргән тойрон уул модоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт тавиухан Тээлийн Аманд байрлах агаад XX зууны гучаад он хүртэлх хугацаанд таван дацан, арван зургаан дуган, хорин хоёр жас, гурван зуу шахам ламтай, жасын мал нь арван мянган толгойд хүрч байсан байна. Уг хүрээг Шива Ширээт Гэгээний дөрөвдүгээр дүрийн Лувсанжамбал XIV жарны шар луу жил буюу 1808 онд ихэд хүчин зүтгэл гарган байгуулж, "Дэчинравжайлин" (Их амгалан, машид дэлгэрэх хийд) хэмээн нэрлэжээ. Харин үүнээс өмнө гуравдугаар дүрийн Намхайдорж шороон нохой жил буюу 1778 онд Чулуут Голын хөвөөнд "Гэндэнчойпиллин" (Ном хувраг арвижих хийд) хэмээх хийдийг тавьж хуврагийн аймгийн жаягийг зохиосон гэж Шива Ширээт хутагтын намтар түүхнээ дурдсан байх (Ё.Баатарбилиг. Номч Мәргән билигт Шива Ширээт Хутагт. XVII зуунаас 1930-аад он. УБ. 2003. 22 дахь тал) бөгөөд энә нь чухам хаана байв? бидний мэдэх Ширээтийн Хүрээний анхны үүсгэл үү? эсхүл өөр хийд үү? барилга байгууламж нь ямар байв? гэх зэрэг нь өнөө хэр хараахан тодгүй байна. Цаашид үүнийг магадлан тогтоох учиртай. Ширээт Гэгээний Хүрээ нь Хажидын төрлийн номоор ихэд алдаршсан ажээ. Нар Хажид, Индраа Хажид, Мидрий Хажид гэхчлэн хэдэн зүйл ном бясалгал, хурал уншлага, зан үйл бий билээ. Эрдэм номт лам хувраг олонтой, баян тансаг энә хүрээнд гуч шахам гавж, гурван аграмба, дөрвөн маарамба болон Шоовой багш гэж нийтэд хүндлэгдсэн Тарзадын Содов зэрэг мэргэд байжээ. Ширээт Гэгээний хүрээ жил бүрийн зуны дунд сард Майдар эргэж, цам жахар дэглэх бөгөөд Энэтхэг, Төвдөд байдаггүй буга, сарлаг, цагаан өвгөн, Азарын цамтай байсан билээ. Цагаан өвгөн бол Энэтхэгийн раашийн цагаан балам буюу бясалгагч гэгээн ламтан огт биш. Энә бол Монгол уул уены эзэн бөгөөд тоостой орчлонгийн жаргал зовлонгамсаж эдэлж бие сэтгэлээр ариусан ухаажсан, энэрхүй ба өгөөмрийн туйл бологч буянт настны дүр билээ. Сарлагийн цагаан хар хоёр бухыг цамын дэгэнд оруулсан нь Монголын нүүдэлчин малчны сарлаг үхэр малаараа бахархах үзэл санаа, соёл заншлын онцлогийн тусгал болсон ажээ.

Монголчууд хэзээнээс бугыг дээдлэн шүтэж буган хөшөө боегосоор иреэн түүхтэй. Энэ эрхэм уламжлал бас Ширээт Гэгээний цамд орж буга согооны бүжиглэл болон биелсэн байна. Тийнхүү дээр дурдсан цам нь Ширээт Гэгээн, Заяын Гэгээн, Хошуу Хүрээ (Хан Өндөрийн) Памын Гэгээн, Әрдәнә Зуу, Чин сүжигт Номун Ханы туурвилч орчинд амилан бүтэж, баяжин дэлгэрчээ.

Өндөр Богд Занабазар, түүний эрхэм шавь Зая Бандид Лувсанпэрэнлэй, түүний "өөрийн хүү" мэтээр хайрлагч Ширээт Гэгээн Лувсангаваа тэргүүтэн суутны санаачлага, эрдмийн хүчээр хурал уншлагын ая дан, ян татлага, цам жахарын дэг жаягийг монголчлох бюу монголын сүсэгтэн олонд дөт ойлгомжтой болгоход шийдвэрлэх алхам хийсэн билээ.

Хурлын уншлага, ян татлагад монгол дууны уужим талбиу, өндөрлөг жигүүрлэлт ая дан оруулах ажлыг Зая Бандид Лувсанпэрэнлэй анх хүрээнийхээ хурал уншлагад хэрэглэв. Энэ үүсгэл санаачлагыг Шива Ширээт Гэгээн, Ламын Гэгээн, Әрдәнә Зуу, Хошуу Хүрээ (Хан Өндөрийн) Чин сүжигт Номун Хан зэрэг нөлөө бүхий томоохон хийдүүд угтан авч, шинэ шатнаа гаргаж хөгжүүлсэн түүхтэй. Үүнчлэн маани мэгзэмийн аялгуу, Дарь Эхийн уншлага, Хажидын уншлага зэргийг монголчилсон ажээ. Шива Ширээтийн хүрээнийхэн, ер нь Чулуут, Өндөр-Улаан, Ихтамирынхан шавь баггүй нийтдээ арван хоёр төрлийн маани хөгжөөдөг байв. Одоо ч Чулуутад энэ уламжлал хэвээр буй юм.

ёсоор орж байв. Шива Ширээт Хутагт Энэтхэг оронд арван үе, Төвдөд зургаан үе, Монгол газар долоон үе нийт хорин гурван үе хувилгаан тодорсон ажээ.

Халх Монголд тодорсон анхны хувилгаан дүр нь Ханджав (1558-1940) тойн юм. Гэрсэнзийн ач хүү Түмэнхэн Хөндлөн Сайн Ноёны гэрт Мэлмий гийсэн Ширээт Гэгээний анхны дүр Ханджав бол түшмэд ёсыг барьсан баатар зоригтои, суу заль төгс хүмүүн боловч хожим нь шашин номын мөр уөөж тойн болон суужээ. тэрбээр хос ёсны үүднээс шашныг дэлгэрүүлэн Ганданнамжил, Дашчоймбол хийдүүдийг байгуулжээ. Халх даяар ихэд эрх сүрийг олсон хүн агаад 1680-аад оны үес мөнх бусын хувирлыг үзүүлжээ.

Ширээт Хутагтын хоёрдугаар дүрийн Лувсангаваа (Жавзанлувсаншивабалсамбуу 1681-1739) Халхын Хэтэрхий Чин Вангийн (Цэцэн Чин Ван буюу Сайд Чин Вангийн) хошууны уран Тангараг зайсангийн гэрт XI жарны төмөр эм тахиа жил буюу 1681 онд мэлмий гийжээ. Эфү Цэрэнгийн ойрын төрлийн хүн байжээ. Бага цагаас авъяас билиг нь тодорч Чойжидорж гэсэн нэрээр ихэд алдаршжээ. Төвдийн оронд одож ном эрдэмд сайтар суралцаж, Зая Бандид Лувсанпэрэнлэйгээс номын авшиг хүртжээ. Тийнхүү халхын Зая Бандидаас ном сонсч багш шавийн барилдлагад орсон бөгөөд Лувсангавааг өөрийн хүү мэтээр үзэж эцэг хүүгийн ёсны элбэрэл журмыг соёрхдог байсан ажээ.

Номын эрдэмд нэвтэрхий Ширээт хутагт Лувсангаваа бээжин бараар нэг боть, өөр бас хоёр боть ном зохиосон хийгээд ван жанан олноор тавьжээ. Нэгэн удаа Өөлдийн цэргүүд түрэмгийлэн ирж сүм хийдийг эвдэн сүйдлээд Ширээт гэгээн тэргүүтэн олон хүнийг олзлон нутагтаа аваачсан ажээ. Ширээт Гэгээн Лувсангаваа өөлдийн Халиун зайсан гэгчийнд

зарцлагдан мал хариулах болжээ. Ширээт Гэгээний гэрийн гадаа шөнө унтаж байхад тэрүүн дээр нь дугуй гэрэл татсан байхыг зайсан харсан байна. Тэгээд тэр зайсан Гэгээнийг дагуулан Өөлдийн хийдэд авч очиход урьд өмнө түүний шавь байсан нэгэн лам тэрхүү хийдийн хамбаар өргөмжлөгдсөн байж таарчээ. Тэр хамба өөрийн Гэгээн багш Лувсангавааг таниад олонтаа мәргән өргөөндөө залж, гүн хүндэтгэл үйлдэн уйлан хайлж байсан гэдэг. Тэндхийн хамба тэргүүтэн шавь нараас "Дорпрингийн авшиг" (Очир тэрихийн номын соёрхол) айлдахыг хүссэнд Ширээт Гэгээнтэн түүнийг дээдсийн ёс журмын дагуу цээжээр яруу сайхан айлдаж (уншиж) хайрласанд лам ноёд олноороо ихэд сүжиглэн авшгийн хариуд алт мөнгө тэргүүтэн үнэт зүйлс өргөснийг тэрбээр огт үл аван хурал дацангуудад өргөжээ. Ингэсэнд шавь нар нь "Бидний өргөсөн өргөлийг үл таалсан нь юу билээ, Таны хүссэн бүхнийг бид бүтээе!" хэмээн айлтгасанд Ширээт Гэгээн "Миний нас хөгширсөөн. Энэ нутгийн уул бүгдийг алт болгож, ус бүгдийг шар тос болгосон ч надад хэрэггүй. Харин Халх Өөлд хоёр хямарсан шалтгаанаар үр хүүхэд нь эх эцгээсээ хагацаж сарнисан зовогсдыг хооронд нь уулзуулбаас сайн юмсан даа!" гэж айлджээ. Тэрхүү айлдварын ёсоор Өөлдийн нутагт олзлогдож ирсэн хүмүүсийг Ширээт гэгээний хамтаар ачаа хөсөгтэй нь Халхын нутгийн зах хүргэж өгсөн байна. Тэгээд өөрийн нутаг орондоо ирээд шашин амьтны тусыг үйлдэн ахуй үес манжийн хаанаас зарлиг буулгаж Бээжин дэх Юнхэгүн сүмийн Да Ламаар тохоон томилжээ. Тэнд хэдэн . жил суугаад эх нутаг, эрхшээлт хүрээндээ эгэн ирж байгаад нирваан дүрийг үзүүлжээ.

Гуравдугаар дүрийн хутагт Намхайдорж тэнгэрийг тэтгэсний есдүгээр буюу 1744 онд Халхын хошой чин ван Цээгонжавын тавдугаар хүү болон мэндэлжээ. Найман эрдэмд төгс тэрбээр

ага залуугаасаа тойн болж номч мэргэдийн манлайд хүрч шашин амьтны тусыг ихээр зохиожээ. Сайшаалт Ерөөлтийн хоёрдугаар он, эм гал могой жил буюу 1797 онд таалал төгсөн ажээ.

Дөрөвдүгээр дүрийн Ширээт Хутагт Хайнзунлодойсамбуу буюу Лувсанжамбал Сайшаалт Ерөөлтийн гуравдугаар он, XIII жарны шороо эр морин жил буюу 1798 онд Хошой Чин Ван, Эфү Лхавандоржийн хошууны ард Намхайжамцангийн хүү болон мэндэлжээ. Багаасаа тойн болж ухааны таван оронд мэргэшсэн аугаа их бандида байжээ. Тэрбээр "Дамдин янсангийн дүнтүб" "Гурван ертөнцийг сүрээр дарахуйн луун дуутан" тэргүүтэн номыг бүтээжээ. Их бандида тэрбээр цамын баг олноор урлаж, элдэв төрлийн өвчнийг анагаан, ад барцад тэргүүтнийг зайлуулдаг увидастан байжээ. Төр гэрэлтийн аравдугаар он, XIV жарны төмөр эр барс жил буюу 1830 онд жанч халжээ.

Тавдугаар дүрийн Ширээт хутагт Ванданчоймбол төр Гэрэлтийн арван нэгдүгээр он, XIV жарны төмөр эм туулай жил буюу 1831 онд Очир тайжийн гэрт хувилагаан гарчээ. Бага цагаас ном эрдэмд шамдаж тойн болсон бөгөөд шашин амьтны тусын тулд залбирал үйлдэж, өдий төдий айлдвар сургаалыг номложээ. Тэрбээр "Би болбоос дөчин дөрвөн наснаас хэтрэхгүй болой. Хотон, цагаан малгайтны цэрэг Тамир (Чулуут) голд ирэхгүй" гэх зэргээр айлдсан нь ёсоор болж, үнэхээр ч цаг төр амар тайван байсан ажээ. Бадаргуулт төрийн аравдугаар он, XIV жарны модон эм гахай жил буюу 1875 онд жанч халжээ.Зургадугаар дүрийн Ширээт ХутагтНаваанлигдэндамбийжанцан Бадаргуулт төрийн арван нэгдүгээар он, XV жарны эр гал хулгана жил буюу 1876 онд Сайн Ноён Хан аймгийн засаг Тогмидын хошууны тайж Содномдоржийн гэрт хувилгаан гарчээ. Ширээт Гэгээнтэн бага наснаас номд гүн эрхшсэн агаад олон зүйл өвчин эмгэг, гай барцдыг арилгасан ажээ. 1903 онд Ширээтийн харъяат шавь нарыг захирах тамга ба хүрээг "Түмэн бүтээлт нэрт" байгуулсан боловч тамгыг олж авч чадалгүй явсаар 1912 онд сая зарлиг ёсоор гүйцэлдүүлжээ. 1918 онд Шива Ширээт Хутагт "Номч Мәргән Билигт" цолоор шагнуулжээ. Ширээт Гэгээн Наваанлигдэндамбийжанцан их шид билигтэйгээс гадна чөлөөт сэтгэлгээт ардчилсан үзэлтэй нэгэн байжээ. Өөрөө орос цэргийн даргын хувцас өмсч хүрээндээ залрахын сацуу хорь гучин насны залуу лам нарыг хөдөө гарч хар болоход нь жасаас гэр төхөөрч, хувь мал тасдаж өгч байсан байна.Зургадугаар дүрийн Ширээт Хутагт Дагинахай хэмээх гэргийтэй, гурван охин, Дамбаа гавж, Намнан гэсэн хоёр хүүтэй байжээ. Дагинахай нь ард олонд ивгээл энэрэлтэй, сэтгэл сайтай, өглөгч буянтай хүн байжээ. Их том гартай бөгөөд хавийн хүүхэд багачуудыг гэрт нь ороход атгаад өгсөн боов боорцог нь хормой дүүрдэг гэж ярилцдаг асан ажээ. Хүү Дамбаа гавж нь 1930-аад онд Улаанбаатар хотноо анхны латин үсгийн багш нарын нэгэн байсан гэх. Хүү Намнан нь манай лусын шатрын спортын анхны мастерийн нэг байв. Тэрбээр 1980-аад оныг хүртэл Улаанбаатар хотноо энх тунх аж төрж байсан билээ. Ширээт гэгээнтний намтар түүхтэй арай илүү танилцъя гэвэл Чулуут нутгийн унаган хүү Ё.Баатарбилэгийн "Номч мәргән билигт Шива Ширээт Хутагт. XVII зуунаас 1930-аад он. УБ. 2,003 он" номноос уншихыг зөвлөе.

Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Twitter
Хайлт
Мэдээний архив
Календар
«  4-р сар 2024  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    ProFitClicking
    Та 10$ хувьцаа аваад 81 өдрийн дараа 15$ болгож аваарай.
    Khunbe © 2024