Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [16]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [0]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 123
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Цаг агаар
ХУРДАН ХҮЛЭГ МОРЬД
 

Чулуут сум эрт дээр цагаас алдартай уяачид, шандаст хурдан хүлгүүдээрээ нэрд гарсан нутгийн нэг билээ. Уясан хурдан аргамагийнхаа сойлго, хагсрааг нь нарийн тааруулдаг эрдэмтэй, аймаг, сумынхаа наадмын түрүү, айргийг байнга авч алдаршисан Лхагвийн Балжинням, Жамьянжавын Намшрай, Нямсүрэнгийн Самбуу, "хамар" хэмээх Равжаа, Сандуйжавын Луутар, "баян" гэж алдаршсан Тэрбиш нар энэ л нутгаас төрсөн дээхэн үеийн " аймаг, сумын аварга" уяачид юм.

Аймгийн наадамд хэдэнтээ түрүүлсэн  Одсорын хонгор, Сандуйжавын хул алаг, Самбуугийн хүрэн, Бужаагийн зээрд, Тэрбишийн буурал, Гэрэлтийн хүрэн халзан, Уртнасангийн улаан,   Равжаагийн халиун,  Луутарын  гэтүүт хээр, Дахиарайдийгийн буурал зэрэг уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж байсан түрүүхэн үеийн салхин хурдан хүлгүүдийг залгамжилсан С.Гантулгын бор хээр, Т.Бадамжунайн хээр, Д.Батжаргалын хүрэн, Д.Лхамжавын хээр, Г.Батбаатарын хар, Д.Жигмэдцэдэнгийн шар хээр, Ж.Баасанжавын алаг, Ц.Бат-эрдэнийн хээр, Р.Сайнбилэгийн бор хээр, Ж.Лодойдамбын хээр халиун морь нь сайн давхиж аймгийн болоод зэргэлдээх сумдын баяр нааДмын түрүү магнайг авсаар байна.

Тус нутгийн хүүхэд багачууд балчир цагаасаа хүлгийн зоонд дарцеглан өсдөг, унасан хурдан хүлгээрээ олон жил уралдаж ая данг нь сайтар мэддэг учраас газар, уралдааныхаа замын байдалд тохируулан хурдлуулдаг малч удмын хан юм.Чулуут сум нь шандаст хурдан хүлгүүдээс гадна жороо, уургач морьдоороо ихээхэн алдартай байлаа.Тэрбишийн борлог, Р.Нацагдоржийн "гаанан хээр" зэрэг нутаг нугадаа алдраа дуурсгасан цуутай жороо хүлгүүд байсны зэрэгцээ Самбуу, Дашдэндэв мэтийн шилдэг уургач морьдтой, өөрсөдөө ч сайн уургач олон байжээ.Харин сүүлийн үед морьдыг уургалж барьдаг нутгийн уламжлал алдрах тийшээ хандсан нь харамсалтай юм.Адуу сайтай, хурдан, жороо, уургач хүлэг олонтой, бас адууны эрдэмд боловсорч, уяа сойлгыг нь тааруулдаг нэрт уяачдын зах зухаас нь өчүүхэн дурдав.

Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Twitter
Хайлт
Мэдээний архив
Календар
«  4-р сар 2024  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    ProFitClicking
    Та 10$ хувьцаа аваад 81 өдрийн дараа 15$ болгож аваарай.
    Khunbe © 2024