Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [15]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [1]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 112
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
НАМ ТӨР, ХӨДӨЛМӨР, ЦЭРГИЙН НЭРТ ХҮМҮҮС III

Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, клиникийн профессор Балжиннямын Намбар.

Б.Намбар 1933 онд Чулуут сумын нутагт төржээ. Тэрээр 1957 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ. Анагаах ухааны магистер, клиникийн профессор цолтой. Улсын төв эмнэлэг, Хужирт, Жанчивлан, Улаанбаатар рашаан сувилалд эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, 1992 оноос Рашаан судлалын үндэсний төвд захирал, зөвлөх, "Монголын рашаан сувилал" нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Б.Намбар дэлхийн болон олон улсын рашаан ашиглалтын нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуультай ".Хүн амд үзүүлэх рашаан сувилалын эмчилгээний хэрэгцээ, норматв" эрдэм шинжилгээний ажлын зөвлөмж (1988), "Санаторно-курортное дело", "Здравоохранение МНР" (1976), "Рашаан сувилалын эмчилгээ" (1987), "Монгол орны рашааны цогцолбор судалгаа", "Улаанбаатарын нүүрс хүчлийн хийт рашааны орд" (1988), "Mineral waters of Mongolia" (1993), "Шаргалжуутын усан болор рашаан" (1994), "Тэргүүн буюу Жанчивлин рашаан" (1995) зэрэг ном, товхимол бичиж хэвлүүлсэн байна.

Б.Намбар 2000 онд Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртжээ. Тэрээр рашаан усны судалгаа шинжилгээний ажилд Орос, Монгол улсын өндәр мэргэжлийн туршлагатай хүмүүстэй хамтран ажиллаж олон тооны рашаан уены найрлага бүтцийг нарийвчлан судлаж, эмчилгээнд

хэргэлэх заалтыг тодорхойлоход биечлэн оролцжээ. 2003 онд "Монгол орны рашааны газрын зураг" зохиож монгол, англи хэлээр хэвлүүлсэн нь онол, мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн өндәр ач холбогдолтой бүтээл болжээ.


Раднаагийн Бүдханд.Хан Хэнтий аймгийн Дадал сумын — Эзэн Чингисийн өлгий нутаг домогт "Тэнгэлэг" голын хойт хөвөөнөө 1935 онд мэндлэжээ. Улаанбаатар хотын нэгдүгээр арван жилийн дунд сургууль төгсч МУИС-д суралцан 1959 онд Монгол хэл-Утга зохиолын багшийн мэргэжил эгзэмшсэн. Багш сэтгүүлч тэрбээр Гэгээрлийн Яамны хэвлэлийн _ хэлтэст редактор, "Залгамжлагч" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, "Утга зохиол, Урлаг" сонинд утга зохиолын ажилтан, эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагад он удтал ажиллав. 1980 оноос сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн хөдөлмөр сургалтын секторт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж дунд сургуулийн IV-VIII ангийн хөдөлмөр сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр зохиоход оролцож, "монгол дээл эсгэх, оёх технологи"-ийн сургалт-үйлдвэрлэл-арга зүйг боловсруулсан нь үндэсний хувцасны нэг ёсны стандарт болжээ. Р.Бүдханд нь 1960 оноос Сүрлэг хангайн алдарт Чулуут сумынхныг мэддэг болсноос хойш олон жил өнгөрч нутгийнхны дунд өөрийн болсон хүн. Арга ч үгүй биз, манай нутгийн уугуул иргэн Б.Намбартай гэр бүл болж сайхан үр хүүхэд төрүүлэн дөчин зургаан жил амьдарч байна. Тэрбээр 2001 оноос байгаль хамгаалах чиглэлээр төрийн бус "Цэвэр Орчин" Нийгэмлэг санаачлан байгуулж, тэргүүнээр ньажиллаж байна. Мөн 2003 оноос "Монголын техникийн боловерол" холбооны удирдах зөвлөлийн гишүүн болжээ. "Монголын саран ээж" нийгэмлэгээс 2003 онд "Саран ээж " өргөмжлөл хүртсэн ба үнэхээр ч Н.Бүдханд Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд Н.Энхбаярыг төрүүлж, өегөж хүмүүжүүлсэн буянтай сайхан ээж бөлгөө. Чулуутын өлзийт энэ бэр бас Монгол орон, Монголын ард түмэнд буян заяагаа хайрласан эрхэм хүн билээ.

Монгол улсын гавьяат механикжуулагч Хандсүрэнгийн Самбага(1943-1995).

Х.Самбага Чулуут сумын Өлзийт гол багийн нутаг "Ухаа марц" гэдэг газар төржээ. Улаанбаатар хотын 10 жилийн 18 дугаар дунд сургууль, мөн трактор, комбайнчийн сургуулийг дүүргэж, 1963 онд МХЗЭ-ийн илгээлтээр атар газар эзэмших Зүүнхараагийн САА-д тракторч, комбайнчаар хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.Х.Самбага үр тариа хураалтын улсын 5 удаагийн аварга    болж, түүний удирдсан салаа төмс, хүнсний ногоо тариалалт, хураалтын улсын 3 удаагийн аваргаар шалгарч байлаа. Х.Самбагын хөдөлмөрийн амжилтыг үнэлж Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьегалын ойн медалиудаар шагнаж, бригадын даргаар ажиллаж байхад нь 1989 онд хөдөө аж ахуйн гавьяат механикжуулагч болгожээ. Тэрээр сум, аймаг, улсын их хурлын депутатаар сонгогдож, МХЗЭ, МҮЭ, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцож байлаа.



Монгол улсын гавьяат барилгачин Равдангийн Зинамидэр.

Р.Зинамидэр 1951 онд Чулуут сумын "Халуун ус" багийн нутагт төрж 1960 оноос бага, дунд сургуулиудад суралцаж, улмаар Улаанбаатар хотын Барилгын техник мэргэжлийн сургуулийг 1969 онд өрөгчийн мэргэжлээр төгсжээ. Улмаар Улаанбаатар хотын Барилгын техникумд суралцан барилгын техникч мэргэжлийг давхар эзэмшжээ.

Р.Зинамидэр Улаанбаатар хотын барилга угсралтын трестэд өрөгчөөр ажиллан ажил хөдөлмөрийнхээ гараагэхлэн барилгын салбарт 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Р.Зинамидэр төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, хамт олноо ажил үйлсээрээ хошуучлан шалгарч 6,7,8 дугаар таван жилийн гавшгайч, Монгол улсын "Тэргүүний барилгачин", хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг төр, засгийн шагналуудаар шагнагдаж байснаас гадна 2001 онд Монгол улсын "Гавьяат барилгачин" гэдэг эрхэм алдрыг хүртжээ. Р.Зинамидэр барилгын ажлын явц суларсан 1990 оноос 20 гаруй хүнийг нэгтгэн хувиараа эрхлэх аж ахуй байгуулан амины орон сууц 20 гаруй, үйлчилгээний хэд хэдэн барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулжээ.

Ахмад    сурган    хүмүүжүүлэгч Баатарын Даваа

Б.Даваа нь 1926 онд Чулуут сумын нутаг "Түлээ авдаг" гэдэг газар төрж 12 нас хүртлээ мал маллан эцэг, эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1938 онд сумынхаа бага сургуулийг төгсөж, 1942-1945 онд аймгийн дунд сургуульд, 1945-1947 онд Улаанбаатар хотноо Багшийн сургуульд суралцаж багшийн мэргэжилтэй болж улмаар 1958-1962 онд МУИС-ийн англи хэлний салбарт суралцан төгсөж, англи хэлний багш орчуулагч болсон байна. Б.Даваа нь 1958 онд Монгол хәл, уран зохиолын багшаар ажлын гараагаа эхэлж 11 жил багшилжээ. Тэрээр 1958 оноос НАХЯ-нд англи хэлний орчуулагчаар 25 жил ажиллан хошууч цолтойгоор өндәр насны тэтгэвэртээ гарчээ. Тэрээр улсад ажилласан хугацаандаа Монгол улсаас БНАСАУ-д суугаа ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллан дипломат алба хашижявжээ.

Б.Даваагийн хөдөлмөрийн бүтээлийг төр засаг үнэлж Хөдөлмөрийн хүндэт болон Ардын хувьсгал, Зэвсэгт хүчний ойн медалиуд бусад шагналаар шагнаж байжээ.


Ахмад     дайчин     Дэмчигийн Лодоншарав (1908-1973).

Д.Лодоншарав нь Чулуут сумын нутаг "Хануйн гол" гэдэг газар төрж 1929 онд ардын цэргийн албанд татагдан 1929-1933 онд Их бууны тусгай хороонд байлдагч, бага даргаар ажиллаж байгаад цэргийн албанаас халагдан нутагтаа очиж багийн даргын албыг олон жил хашжээ. Тэрээр цэргийн  алба хааж байхдаа 1930-1932 онд Архангай, Хөвсгөл аймгуудад гахсан Рашаант, Хялгант, Асгатын хүрээний эсэргүү хөдөлгөөнийг дарахад орол цож өрлөг жанжин Дэмидийн гарын үсэгтэй сайшаалын үнэмлэхээр шагнагдаж явжээ. Хожим

түүнд Монголын ахмадын хороо "Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн" гэдэг үнэмлэх олгожээ. Д.Лодоншарав гуай уртын дуу сайхан дуулдаг, сумынхаа баяр наадамд хурдан морь, бөхийн цол дууддаг уянгалаг цээл хоолойтой нутгийн түмэндээ хүндлэгдсэн буурал байлаа.


Тэргүүний уран сайханч Сандуйжавын Луутар. С.Луутар Чулуут сумын "Улаан эрэг" гэдэг газар төржээ. Тэрээр 1940 онд хуралдсан МАХН-н 10 дугаар их хурлын шийдвэрийг ард олонд сурталчилах ажилд хүчин зүтгэж Бөмбөгөр ногоон театрын нэр дээр баруун аймгуудад явж байсан уран сайханя юм. Тэрээр өөрийн хичээл зүтгэлээр морин хуур тоглож сураад улмаар сайн дурын уран сайханчдын хэсэгт орж урлаг соёлыг хөдөөгийн ард түмэнд түгээдэг байлаа. С.Луутар нь урлагийн үзлэгээр Чулуут сумаасаа шалгаран Архангай аймгймн бүх ард түмний үзлэгт хоёр удаа оролцохдоо тэргүүний уран сайханч дипломоор шагнагджээ. Тэрээр сайн уяач байсан агаад түүний "гэтүүт хээр" гэдэг хурдан хүлэг нь аймгийн наадмын түрүүг авч байсан тул аймгийн алдарт уяач болж байжээ. Нутгийн түмэн нь түүнийг манай Луутар наадамд гарвал 3 даваатай, найранд очвол 3 дугараатай, хадланд гарвал аварга болдог, бариргад ажиллавал уран мужаан, морь уявал түрүү магнайтай, үлэмж элдэв бүхий хүн гэж үнэлдэг байв. Манай нэрт зохиолч С.Эрдәнә хүртэл түүний тухай зохиол бичсэн нь бий.

 

Сумын заан, тэргүүлэх багш цол тэмдэгтэн Мангалын Наваан(1953-2003)

М.Наваан нь Чулуут сумын нутаг "Говилуур" гэдэг газар төржээ. Долоон настайдаа сумынхаа дунд сургуульд орж 1967 онд төгсөн 1967-1970 онд Архангай аймгийн Багшийн сургуулийг дүүргэн бага ангийн багш мэргэжил эзэмшээд 19920онд УБИС-ийн сурган заах ангийг төгссөнөөс хойш Монгол хэл уран зохиолын багш, хичээлийн эрхлэгч зэрэг ажлыг чулуут сумын Халуун ус бригадын бага сургууль, сумын төвийн дунд сургуулиудад 30 гаруй жил хийжээ.

Тэрээр 1989 онд "Тэргүүний заах аргач" 1991 онд "Ахлах багш" 1992 онд тэргүүлэх багш цол тэмдгээр шагнагдсаны зэрэгцээ Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн медалиуд бусад шагналаар шагнагдаж байв. М.Наваан 1988 онд сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол авсан тамирчин багш юм. Тэрээр 2001-2003 онд сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байв.



Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Хайлт
Мэдээний архив
Календар
«  11-р сар 2017  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    Khunbe © 2017