Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [15]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [1]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 112
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network

ЧУЛУУТ СУМААС ТӨРСӨН ЭРДЭМТЭД

Хэл бичгийн ухааны доктор Гүндүүгийн Буянтогтох. Г.Буянтогтох Чулуут сумын "Гялалзах" гэдэг газар 1952 онд төржээ. Цэцэрлэгхотын Южилийн сургууль, Багшийн сургууль, 1981 онд МУИС-ийгтөгсөж монгол хәл, уран зохиолын багшийн мэргэжилтэй болжээ. Мән 1982-1983 онд орос хэлний дээд курс, 1998-1999 онд МУИС-ийн монгол хәл, соёлын сургуулийн дэргэдэх англи хэлний дээд курст суралцаж төгссөн.1996-2000 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургуулийн аспирантурыг төгсч "Манж хэлний нэрийн тооны айг алтай судлалд тулгуурлан шинжлэх нь" сэдвээр хәл бичгийн ухааны дэд докторын зэрэгхамгаалжээ.

Г.Буянтогтох монгол судлал, манж болон алтай судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл 20, ном, сурах бичиг 10, нийтлэл сурталчилгааны өгүүлэл 6, орчуулга, хөрвүүлэг 11-ийг нийтлүүлж, 12 бүтээл хянан тохиолдуулсан байна. Тухайлбал "Манж хэлний нэрийн айг алтай судлалд тулгуурлан шинжлэх нь" (УБ.2000), "Монгол бичиг хялбар сурах дэвтэр" (УБ. 1998), "Манж хәл хялбар сурах дэвтэр" (УБ. 1998), "Монгол хэлний дүрэм" (УБ.2003) зэрэг бүтээлийг нь онцлон дурдаж болох юм.

Г.Буянтогтох 1971-1972, 1975-1976 онд Архангай аймгийн Хашаат сумын 8 жилийн сургуульд багш, 1972-1975 онд Ардын армийн 137 дугаар ангид байлдагч, 1981-1997 онд МУИС-ийн Хәл бичгийн факультетэд багш, 1997-2001 онд Улаанбаатарын их сургуульд багшаар ажиллаж байв. Одоо МУИС-ийн Монгол

хэл, соёлын сургуульд багшаар ажиллаж байна. 2004 онд "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулжээ.

Эдийн засгийн ухааны доктор, профессор Батсүхийн Бэхтөр.

Б.Бэхтөр Чулуут сумын "Завилгаа" гэдэг газар 1942 онд төрсөн. Улаанбаатар хотын Южилийн 1 дүгээр дунд сургуулийг 1961 онд, Москва хотын Эдийн засаг-статистикийн дээд сургуулийг 1966 онд төгсч эдийн засагчийн мэргэжилтэй болсон.Москва хотын Эдийн засаг-статистикийн дээд сургуулийн аспирантурт 1978-1981 онд суралцан "Монголын аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй ажиллах хүчний  статистик судалгаа, түүни хэрэгцээг прогнозчилох (урьдчилан баримжаалах) нь" сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. Москвагийн Ломоносовын нэрэмжит их сургуулийн статистикийн тэнхимд 1988 онд мэргэжил дээшлүүлжээ.Б.Бэхтөр "БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын 2000 он хүртлэх ерөнхий схем"-ийн хүн ам, хөдөлмөрийн нөөц, мэргэжлийн боловсон хүчний судалгаа, хүн амын суурыилын системийн бүрдэлт", "БНМАУ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах 2000 он хүртлэх зорилтот цогцолбор программ"-ийн ХАА-н хөдөлмөрийн нөөц, мэргэжилтэй боловсон хүчин, ажилтан бэлтгэлт, "БНМАУ-ын хөдөлмөрийн нөөцийг оновчтой ашиглах зорилтот программ"-ийн хүн амын ажил эрхлэлт, "БНМАУ-ын шинжлэх ухаан технйкийн дэвшлийн 2005 он хүртлэх зорилтот программ"-ийн ажил эрхлэлт, боловсрол, "Үндэсний атлас"-ын хүн ам, хөдөлмөрийн нөөц, "Монгол улсын үндэсний хөгжлийн хөтөлбөр"-ийн хөдөлмөр эрхлэлтийн хэсгийг туе туе боловсруулж, "Хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний асуудлууд" (УБ.2002), "Хөдөлмөрийн зах зээлийн асуудал" (УБ. 1999) зэрэг хамтын бүтээл хэвлүүлжээ. Б.Бэхтөр Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, ШУА-ийн Эдийн заегийн хүрээлэнд секторын эрхлэгчээр ажиллаж байсан агаад Ардын боловеролын болон бүртгэл тооцооны тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнагджээ. Эрдмийн зэрэг цол олгох дээд комиссоос түүнд 1998 онд дэд профессор, Хөдөлмөрийн дээд сургууль 2000 онд профессор цол тус тус хүртээсэн. Эдүгээ Хөдөлмөрийн дээд сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгчээр ажилаж байна.

Хөдөө аж ахуйн ухааны доктор Ванчингийн Дагвийхорол

. В.Дагвийхорол Чулуут суманд 1955 онд төрсөн. Архангай аймгийн төвийн 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг 1973 онд, ХААДС-ийн зоотехникийн ангийг 1978 онд төгеөж мал зүйчийн мэргэжилтэй болсон. ЗХУ-ын Сибирийн мал аж ахуйн зураг төсөл, технологийн хүрээлэнд махны үхрийн аж ахуйн чиглэлээр 1982, 1986 онд мэргэжил дээшлүүлcэн. ХААДС-ийн доктронтурыг 1999 онд төгеч "Герефордоор сайжруулсан өсвөр үхрийн махны ашиг шим" сэдвээр хөдөө аж ахуйнухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Нэг сэдэвт зохиол 1, эрдэм шинжилгээний өгүүлэл 22, сурталчилгааны өгүүлэл 18-ыг бичсэнээс олон улсын сарлаг судлалын бүтээлд эрдэм шинжилгээний 2 өгүүлэл 2000,2001 онд хэвлүүлэв. В.Дагвийхорол МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнд 1978 оноос эрдэм шинжилгээний дадлагажигч, дэд ажилтан, Архангай аймгийн Ихтамир сумын Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн салбарын захирлаар 1991 оноос өдгөөг хүртэл ажиллаж байна. В.Дагвийхорол ХАА-н тэргүүний ажилтан, шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Ардын хувьегалын 70,80 жилийн ойн медалиудаар шагнагджээ. Тэрээр Архангай аймгийн Ихтамир сумын ИТХ-ын тэргүүлэгч гишүүн, аймгийн МАХН-ын хорооны гишүүн, "Сарлаг"-ийн нийгэмлэгийн тэргүүний сонгуультай.

ШУТИС –ын Ректор, Техникийн ухааны доктор, профессор Монгол улсын гавьяат багш Баяндүүрэнгийн <!--[if !vml]--><!--[endif]--> Дамдинсүрэн.

Б.Дамдинсүрэн Чулуут сумын "Халуун ус" гэдэг газар 1947 онд төрсен.Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль, ЗХУ-ын Одесс хотын Поповын нэрэмжит Холбооны дээд сургуулийг 1971 онд төгсч радио холбоо, радио нэвтрүүлгийн инженерийн мэргэжилтэй болсон. МУИС-ийн англи хэлний 2 жилийн болон япон хэлний 2 сарын эрчимт сургалтын курс,АНУ-ын Ютагийн захиргаа ба дээд боловеролын курс, Тайландад сургуулийн менежментийн курс, БНХАУ-ын Нанжин хотод удирдлагын мэдээллийн курсийг тус тус дүүргэсэн. Б.Дамдинсүрэн Украины Одесс хотын Холбооны дээд сургуулийн аспирантурт 1983-1986 онд суралцаж "Телевизийн дохиог урьдчилсан боловеруулалттай дамжуулах чанарын судалгаа" сэдвээр техникийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Холбооны систем техник, дохио боловеруулалт, Монгол хэлний синтез ба яриа таних систем (монголоор ярьдаг компьютер зохион бүтээх ажил) чиглэлээр судалгааны ажил хийдэг.

Ном, сурах бичиг, гарын авалга 15, эрдэм шинжилгээний өгүүлэл 30, эрдэм шинжилгээний илтгэл 28, эрдэм шинжилгээний тайлан 10-ыг бичиж нийтлүүлж, ШБОС 5-ыг санаачлан нэвтрүүлжээ. Тэрээр "Радио холбооны тоон системийн үндэс" (УБ.2000), "Өнгөт телевизийн одоогийн ба хэтийн системүүд" (УБ.1999), "Тоон телевизийн зарим системийн үндэс" (УБ.2002),"Мэдээлэл, хэмжилийн систем"(УБ.2003), "Системийн загварчлал" (УБ.2003) номууд хэвлүүлжээ. Б.Дамдинсүрэн 1971 -1972 онд Сүхбаатар аймгийн Холбооны газарт инженер, 1972-1975 онд Улаанбаатарын Орбит станцад ахлах инженер, 1975-1983 онд МУИС-д багш, 1986-1991 онд ПДС-д багш, Их дээд сургууль хоорондын телевизийн лабораторийн эрхлэгч, 1991-1995 онд ТИС-ийн Мэдээлэл Техникийн сургуульд тэнхимийн эрхлэгч, дэд захирлаар ажиллаж байгаад 1995 оноос ТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуулийн захирлаар ажиллаж байна. Б.Дамдинсүрэн Алтан гадас одон, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Радио телевизийн тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Онц холбоочин цолоор шагнагджээ.Б.Дамдинсүрэн боловсрол, шинжлэх ухаан, олон нийтийн хэд хэдэн байгууллагын дарга, гишүүний сонгуульт үүргийг гүйцэтгэдэг бүтээлч сэхээтэн юм. Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн ректорын албыг хашидаг. 2009 онд Монгол улсын гавьяат багш  гэдэг нэр хүндтэй цолыг хүртсэн.

<!--[if !vml]--><!--[endif]-->Техникийн ухааны доктор Гэндэнсүрэнгийн Ёндонгомбо. Г.Ёндонгомбо Чулуут сумын "Баруун жаргалант" гэдэг газар 1959 онд төржээ. Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуулийг 1977 онд, ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг 1982 онд төгсөж дулааны инженер мэргэжилтэй болжээ. Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институт, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төрийн захиргааны менежментийн курсийг тус тус дүүргэжээ. ОХУ-ын Улаан-Үүд хотын Дорнод Сибирийн технологийн дээд сургуулийн аспирантурт суралцаж 1999 онд "Түлшийг плазмаар асаах технологи ашгилан уурын зуухыг мазутгүй галлах нь" сэдвээр техникийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Плазмын технологи, нүүрс хийжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж 1995 онд "Мазутгүй галлагаа", "Мазутгүй галлагаа ба дөлийг тогтворжуулах" бүтээлийг 1995 онд, "Дулааны станцид плазмын технологи нэвтрүүлэх", "Әрчим хүчний блокийг плазамт технологи ашгилан шинжлэх нь" бүтээлийг 1998 онд Улаан-Үүд хотын "Энергетическое строительство" сэтгүүлд хэвлүүлжээ. Г.Ёндонгомбо Улаанбаатар хотын дулааны 1Ү цахилгаан станцид инженер, ахлах инженер, цехийн дарга, ерөнхий инженер, Дэд бүтцийгхөгжүүлэх яамны Стратегийн удирдлагын газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний удирдах газрын дарга, "Моннис" группэд зөвлөх, "АПУ трейд" ХХК-д дэд захирлаар ажиллаж байгаад одоо "Интерэнергосервис" ХХК-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Эрчим хүчний тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Инженерийн ухааны үндэсний академийн гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, "Эрчим хүч инженеринг" сэтгүүлийн зөвлөлийн гишүүний сонгуультай юм.

Анагаах ухааны доктор, шүдний их эмч Болдын Отгонбаяр.

<!--[if !vml]--><!--[endif]-->Чулуут сумын уугуул Болдын Отгонбаяр 1972 онд Улаанбаатар хотод төрж, 1980-1990 онд Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1991-1996 онд АУИС-д суралцан шүдний их эмчийн мэргэжил эзэмшжээ. Б.Отгонбаяр 1996-1998 онд АУИС-ийн магистрантур, 2000-2003 онд туе сургуулийн докторантурт суралцан 2004 онд Анагаах ухааны доктор (Ph.D) ын зэрэг хамгаалсан манай чулуут нутгийн отгон (одоогийн байдлаар) эрдэмтэн юм. Б.Отгонбаяр 1999-2003 онд Улаанбаатар хотын буяны "Энэрэл" эмнэлэгт шүдний их эмч, 2004 оноос ЭМШУИС-ийн нүүр ам судлалын сургуульд багшаар ажиллаж байна..

<!--[if !vml]--><!--[endif]-->Техникийн ухааны доктор Батхүүгийн Пүрэвдорж

Б.Пүрэвдорж Чулуут суманд 1970 онд төрж сумынхаа 8 жилийн сургуулийг 1985 онд, Өндөр-Улаан сумын 10 жилийн дунд сургуулийг 1987 онд, ХААИС-ийг 1992 онд төгсөж инженер механикчийн мэргэжилтэй болжээ.1998 онд ОХУ-ын Эрхүү хотын ХААИС, 2001 онд БНСУ-ын Чонжу хотын Чомбукийн Үндэсний их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Б.Пүрэвдорж "Түлшний насосны плунжерийн хосын элэгдэлд ашиглалтын зарим хүчин зүйлийн нөлөө" сэдвээр техникийн шинжлэхухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Материал судлал, материал боловеруулах технологи, эд ангийн элэгдэлийн чиглэлээр сургалт, судалгааны ажил явуулж, сурах бичиг 2, эрдэм шинжилгээний өгүүлэл 11-ийг бичиж, олон улсын 8 стандарт орчуулж үйлдвэрлэлд нэвтрүүлэн, 2000 онд "Хүлцэл суулт ба техникийн хэмжилт" (сурах бичиг), 2001 онд "Техникийн хэмжил зүй" (гарын авалга) зэрэг бүтээл хэвлүүлжээ. Б.Пүрэвдорж ХАА-н механикжуулалт, цахилгаанжуулалтын эрдэм шинжилгээний хүрээлэнд 1992-1996 онд эрдэм шинжилгээний ажилтан, 1996 оноос өдгөөг хүртэл ХААИС-ийн Инженерийн сургуульд багшаар ажиллаж байна. Тэрээр Монгол улсын Үндэсний стандартын байгууллагын Техникийн хорооны гишүүн, ХААИС-ийн Инженерийн сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүний сонгуультай юм.

<!--[if !vml]--><!--[endif]-->Урлаг судлалын ухааны дэд доктор, профессор Галсангийн Ринчэнсамбуу.

Г.Ринчэнсамбуу Чулуут сумын Цохиот гэдэг газар 1928 онд төржээ. Чулуут сумын бага сургууль, Цэцэрлэг хотын дунд сургуулийн тавдугаар анги, Офицерийн сургууль, УБДС-ийн монгол хөл уран зохиолын анги, Москвагийн Соёлын дээд сургуулийн ном зүйн анги,  ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх  Нийгмийн ухааны академийн урлагийн онолын салбарыг төгсөж хэл уран зохиолын багш, урлаг судлаач, ном зүйч мэргэжилтэй болсон. Мөн Москвагийн театрын урлагийн ажилтны мэргэшүүлэх дээд курс, Москвагийн кино урлагийн ажилтны мэргэшүүлэх дээд курст тус тус суралцсан.Г.Ринчэнсамбуу ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурыг 1970 онд төгсч "Монгол киноны уран сайхны үнэн, гоо сайхны эрхэмлэгээний асуудал" сэдвээр урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалж, уугуул нутгийнхаа сэхээтнүүдээс анхлан эрдмийн зэрэг хамгаалан, араасаа эдүгээгийн олон эрдэмтнийг замнуулж, хожмын эрдэмтэдийг ч дагуулах "булган сүүлтэй" буурал эрдэмтэн, профессор юм.Тэрээр нэг сэдэвт бүтээл гурав, эмхэтгэл дөрөв, эрдэм шинжилгээний өгүүлэл 56, сурталчилгаа, шүүмжлэлийн өгүүлэл 25-ыг бичиж, 8 ном, товхимол орчуулан хэвлүүлжээ. Тухайлбал, "Монгол ардын дууны төрел зүйл" (УБ.1959), "Монгол зүйр цэцэн үг" I, II боть (УБ.2002), "Монгол киноны онол, түүхийн асуудал" (УБ.1972), "Утга зохиол, урлагийн онол түүхийн асуудал" (УБ.1989) зэрэг юм.Г.Ринчэнсамбуу Улсын номын сангийн дарга, орлогч, Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, "Үнэн" сонинд утга зохиолын нарийн бичгийн дарга, соёлын хэлтсийн эрхлэгч, Монголын зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв Хороонд урлаг, утга зохиолын зөвлөх зааварлагч, УБИС-ийн кино, драмын тэнхимийн эрхлэгч, СУИС-ийн дэд захирлын албан тушаалыг хашиж байжээ. Одоо тэрээр ШУА-ийн Хәл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Радио телевизийн дээд сургуульд зөвлөх багш, СУИС-д багшаар ажиллаж байна.Г.Ринчэнсамбуу бас боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, олон нийтийн байгууллагуудад сонгуульт олон үүрэг гүйцэтгэдэг нэртэй сэхээтнүүдийн нэг юм. Төр, засаг түүний эх орныхоо соёл, боловсрол, урлаг, уран сайхныг хөгжүүлэхэд зориулсан 50 гаруй жилийн хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Соёлын, радио телевизийн, шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, тэргүүний барилгачин цол, тэмдэгтэн Гончигийн Сүхбаатар(1945-1994).

<!--[if !vml]--><!--[endif]-->Г.Сүхбаатар Чулуут сумын "Тарвагант" гэдэг газар 1945 онд төрж, Улаанбаатар хотын арван  жилийн 6 дугаар дунд сургуульд 7 дугаар анги тегсеөд 1960-1963 онд Төмөр замын техникумийг барилгын тзхникч мэргэжлээр, МУИС-д 1966-1970 онд суралцан төгсөж барилгын эдийн засагч мэргэжилтэй болжээ.Г.Сүхбаатар 1963-1966 онд Дорноговь аймгийн банкны хэлтэстхөрөнгө оруулалтын байцаагч, техникч, 1970-1974 онд Барилга барилгын материалын Үйлдвзрийн Яаманд мзргэжилтэн, 1974-1978 онд УБДС-д улс төр, эдийн засгийн ухааны багш, 1978-1985 онд Улаанбаатар хотын МАХН-ын хороонд улс төр гэгээрлийн кабинетийн эрхлэгч, Марксизм-Ленинизмын их сургуулийн хичээлийн эрхлэгч, 1985-1991 онд Барилгын хүрээлэнд секторын эрхлэгч, 1991-1993 онд Барилгын ажилтны мзргэжил дээшлүүлэх институтэд тэнхимийн эрхлзгчээр, 1993-1994 онд Хабаровск хотноо ажиллаж байсан барилгын монгол ажилчдын ахлагчаар ажиллаж байв.Тэрээр дэзрх ажлуудыг хийхийн зэрэгцээ эрдэм шинжилгзз, судалгааны ажилд бие сзтгэлэз зориулж 1983 онд "БНМАУ-д барилгын материалын беений үнэ бүрэлдэх аргыг боловсронгуй болгох нь" сэдвэзр эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тзрчлэн 1973-1992 онд Улс төр, эдийн засгийн хичззлийгзаахад зохиолчдын бүтээлийг ашиглах нь, Барилгын материалын аж үйлдвэрйн эдийн засаг, Үнийн хөшүүрэг, Сонсогчдын бие даасан ажиллагааг зохион байгуулах нь зэрэг 10 гаруй ном, сурах бичиг, зрдэм шинжилгээний 25, сурталчилгааны 60-аад егүүлзл бичиж нийтлүүлжээ. Г.Сүхбаатар нь манай улсын барилгын салбарын ажлыг хөгжүүлэхэд еөрийн авьяас чадвар, эрдэм мэдлэгзэ амьдралынхааэцсийн мөчийгхүртзл зориулсан санаачлагатай, зүтгзлтэй, улам өсөх ирээдүйтэй сэхээтэн байсан билээ. Түүний ажлын амжилтыг төр засаг өндер үнэлж Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан, Ардыи хувьсгалын ойн медалиуд, Тэргүүний барилгачин цол, тэмдгээр шагнажээ. Г.Сүхбаатар эрдэм ухаан тэгширсэн, ихийг хийж бүтээх ид сайхан насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд тэрээр чухам ямаршуухан хүн байсныг түүний халаамжит хань, гурван сайхан хүүхдийн эх Чойдоржийн Лхагвасүрзн "Цагаан чулуу"(1999 он) дурсамж, дурдатгалын номондоо дурдаж, Сүхбаатар нь аль ч талаараа чулуутаас минь төрсен ид шидтэй эрдэнийн шижир цагаан чулуу шигхүн байсныг тодорхой гаргаж тийм ханиа алдсандаа харуусч явдгаа сэтгэл уярам өгүүлсэн байдаг.



 





Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Хайлт
Мэдээний архив
Календар
«  11-р сар 2017  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    Khunbe © 2017