Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [15]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [1]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 112
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network

М.Цэцэн Чин Вангийн Хошууны үе

Сайн Ноён Хан Аймгийн Цэцэн Чин Вангийн Хошуу 230-аад жилийн түүхтэй. Хангай нурууны ар, өврийг дамнасан Халхын нөлөө бүхий том хошууны нэг байжээ. 1923-1924 онд ардын засгаас нутгийн захиргааны шинэ дүрэм, хуваарь гарган өөрчлөх хүртэл өнөөгийн Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Ихтамир сумдыг бүхлээр нь, Эрдэнэ-Булган сумын баруун хагасыг Цэцэн Чин Вангийн Хошуу нэгтгэж байв. Эхний нэг хэсэг үедээ эдүгээгийн Баянхонгор аймгийн Эрдэнэ-Цогт, Баянбулаг, Галуут, Жаргалант сумд тус хошууны бүрэлдэхүүнд багтаж авай. 1757 онд Засаг Ноён Хошой Чин Ван Цэнгүнжав өөрийн төрсөн дүү эрдэм номт, эрэлхэг зоригт, хамтран зүтгэгч Цэвдэнжавтаа нутгаасаа таслан өгөхөд одоогийн Баянхонгор Аймгийн Эрдэнэ-Цогт, Баянбулаг, Галуут, Жаргалант сумдыг хуваарилж, Дайчин Вангийн Хошуу хэмээн нэрлэн тусгаарласан байна. Хуучин Сайн Ноён Хан Аймаг, шинэчилсэн Архангай Аймгийн бүрэлдэхүүнд багтаж асан эдгээр сум нь Баянхонгор Аймгийг эмхлэн байгуулахад түүний харъяанд нийлэн орж, Архангайгаас захиргаа ангид болжээ.Цэцэн Чин Вангийн Хошуу нь Манжаас Монголын Засаг заслалын нэгжийг жижиглэн Байгуулсан наян зургаан хошууны нэг юм. Түмэнхэн Сайн Ноёны угсаа Шамба засгийн хаяалид (төрсөн авга өвгийн ач хөвгүүд-РС) дүү Цэрэнд Манжийн Хаанаас Засаг Ноёны хэргэм шагнаж, Энх Амгалангийн 31 буюу 1692 онд нутаг таслуулан захируулснаар тийнхүү Цэцэн Чин Вангийн Хошуу үүсчээ."3арлигаар" тогтоосон Сайн Ноён Хан Аймгийн ван, гүнгүүдийн илтгэл шастирын дэд дэвтэрт зааснаар үзвэл Түмэнхэн Сайн Ноёны хүү Данзан Банжуурын хатан Хэчүл 1692 онд хоёр ач хөвгүүнээ дагуулан Тамир голоос явж Манжийн хаанд бараалхан хишиг хүртээх соёрхол эрэлхийлжээ. Хаан соёрхон зарлиг буулгаж Цэрэнг дэслэсэн түшмэл болгоод Бээжин хотод суулгаж ордны ёсонд хүмүүжүүлж эхэлжээ. Харъяат иргэдээр нь сум байгуулж Цахарын Шар Хошуу хэмээх газар нутаглуулжээ. Тэр үес ихэд хүчирхэгжсэн Манж нар эхлээд Хятадыг, дараань1631 онд Өвөр Монголыг тасдан эзэлж,1691 онд (Ар) Халх Монголыг эрхшээлдээ оруулан дагуулсан байлаа. Энх Амгалангийн 45 буюу 1706 онд Манжийн хааны хошой шулуун чин үнэмлэлт гүнжтэй ураг барилдуулж, 1715 онд бээсийн зэрэг шагнан харъяат иргэдийн нь хамт эх нутаг Тамирт эгүүлэн илгээв. 1721 онд Засаг Ноён цол хүртээж, 1723 онд төрийн түн(жүн) ван өргөмжилжээ. Тэр үес халх цэргийг сахил га журам сул, захирагч дарга нарын эрдэм чадал мөхөс байсан тул түүнд мянган цэрэг захируулан цэрэг эрсийг боловсруулах, байлдааны бэлтгэл сургууль хийлгэх чанга чанд үүрэг ногдуулжээ. Эл даалгаврыг Цэрэн шамдан биелүүлж богино хугацаанд дэг журам сайтай, дайтах намнахад чадварлаг цэргийн анги салбарыг бий болгосон байна. Энд түүний авъяас билэг, удирдахуй эв ухаан , цэргийн эрдэмд гарамгай нь тодорчээ. Манж нар Эфү (тйрийн тавнан, хааны хүргэн-РС) Цэрэнгийн Чингисийн алтан ургийн сурвалжит язгуурыг анхаарахын сацуу түүний тйрйлхийн авъяас билиг, эр хүний хийморь жавхааг эрхгүй үнэлж, бас ййрийн эчнээ зорилгод үнэхээр ашиглаж чаджээ. Цэрэн бээр 1724 онд Алтайд сэргийлэн суулгасан цэргийн захирагчаар томилогдон 1727 онд Цө х голд (Сүх гол гэж дуунд гардаг-РС) Оросын элчин Савва Рагузинскийтэй хилийн асуудлаар хэлэлцээр хийж Буурын гэрээнд гарын үсэг зуржээ. (И.Я Златкин "Очерки новой и новейшей историй Монголии. М. 1957. стр. 76." ШУА-ийн мэдээ. 1957. №4) 1731 онд Сүх Алдах хэмээх газар Зүнгарын цэрэгтэй байлдаж ихэд дарсаны учир Хошой Чин Ван өргөмжлөгдөж нэгэн  түмэн лан мөнгөөр шагнуулж байв. ("Зарлигаар........ дэд, дээд долдугаар дэвтэр). 1732 онд Хэрсэн Чулуу хэмээх газар болсон Манж, Зүнгарын гол тулалдаанд хаан Галданцэрэнгийн цэргийг ялж Шалгарсан Баатар цол, улбар шар бүсээр шагнуулав. 1733 онд Халхын дунд замын цэргийг захирах туслах жанжнаар Түйн голд сууж, 1733-1741 онд Улиастайн жанжнаар томилогдож байв. Цэцэн Чин Ван Цэрэнгийн хошуу нутаг дайны хөлд эрсдэн хоосорсон гэж Манжийн Найралт Төв Хаан үзэж Бээжинд түүний байрладаг өргөөтэй яг адилхан байшинг төрсен нутагт нь барьж өгөхөөр шийдвэрлэн Урд Тамирын Хойт хөвөөнөө тамирын цэргийн хотыг үүсгэн байгуулжээ. Түүнчлэн Ховдын хязгаар, Засагт Хан болон өвөр хошуунаас (өвөр Монголоос) иргэдийг мал ахуйтай нь нүүлгэн авчирч туе хошууны нутагт тараан суулгасан ажээ. Энэхүү цэргийн цайз хотын туурь өнөө Архангай аймгийн төв Цэцэрлэгээс баруун тийш арав гаруй км-ийн зайд Эрдэнэбулган сумын нутаг Цагаан Суврага хэмээх газар бий билээ. Энә нь Монгол нутагт байсан манжийн цэргийн дөч гаруй хуаран хотын дотор нилээд томд нь ордог байна. 1753 оны орчимд Тамир хотноо монгол цэрэг 3000, Улиастайд 2000 тус тус байрлаж байсан гэдгээс үзэхэд тэр хоёр хотын цэргийн бус иргэдийг оролцуулбал нилээд хэдэн хүн бүхий томоохон төвүүд байв гэж академич Б.Ширэндэв бичсэн билээ.( Б.Ширэндэв Цэргийн Цайз Тамир хотод холбогдох үйл явдлууд .ШУА-ийн мэдээ. 1967.№4)

Цэцэн Чин Ван Цэрэн ийнхүү эрдэм чадвараараа тодорч, халхын дотор ихээхэн нэр нөлөө бүхий хүн байжээ. 1750 онд Цэрэнг таалал төгссөний дараа түүний их хүү Цэнгүнжав Засаг Хошоо Чин Ван залгамжлав. Баатар цолоор шагнуулан, Сайд Ван өргөмжлөл бүхий явжээ. Түүнийг Монгол дахь Манж цэргийн туслах жанжин, Улиастайн сайдаар томилж байжээ. Үй жанжин, Сайд Ван хэмээн өргөмжлөгдсөн тэрбээр өөрийн төрсөн дүү Цэвдэнжавын хамт тулалдаанд шалгарч явсан бөгөөд дээр дурдсан ёсоор эрдэм чадвартай, эрэлхэг зоригтой, эрхэм дүүдээ хошууныхаа нутгаас тасдан олгож, Дайчин Вангийн Хошууг байгуулж байжээ.Цэнгүнжавын үед хошуу нутаг нь мөн л дайны хөлд эрсдэж ядуурсан хэмээн өөр нутгаас чинээлэг иргэдийг хамжааных нь хамт нүүлгэн ирүүлсэн хийгээд мал сүргийг нутгийн уугуул ардуудад тараан олгож тэтгэжээ. Энэ үед хоёр цахар сумыг нүүлгэн авчирсан нь өнөө ч Өндөр-Улаан ба Чулуут сумын нутагт бий билээ. Тэнгэрийн тэтгэсэний 36 буюу 1771 онд Цэнгүнжавын долдугаар хүү Лхавандорж түүний орыг Засаг Хошой Чин Ван залгамжилж, шадар сайд явжээ. Сайшаалт Ерөөлтийн 21 буюу 1816 онд Лхавандоржийн өргөмөл хүү Баянжаргал Ван хэргэмтэй засаг хошуу залгамжлаад жил бололгүй нас барж, Сайшаалт Ерөөлтийн 22 буюу 1817 онд Баянжаргалын ахмад хүү Цэндбазар (Цэдэнбалжир) Засаг Хошой Чин Ван хэргэмтэй ноён суужээ. 1820 онд Шулуун Цагааны Хиаг захирах дотоод сайд, мен Гөрөөчин газрын хэргийг захирагч байв. Түгээмэл Элбэгтийн 2 буюу 1852 онд Цэндбазарын хоёрдугаар хүү Дарам Хошой Чин Ван хэргэмтэй ноён еуусан хийгээд шадар сайдаар тохоон томилогдож байжээ. Бүрэнт засагчийн 13 буюу 1874 онд Дарамын хоёрдугаар хүү Наянт Засаг Хошой Чин Ван залгамжилж Ардын засагтай золгосон ажээ. Шадар сайд, Цэргийн сургуулийн тушаал боловсруулах сайд, Долоон санг цагдан байцаах сайд, Шулуун Шарын Хошууны хиаг захирах дотоод Сайдын албан тушаалд тохоон томилогдож байжээ. Цэцэн Чин Вангийн угсаа залгасан бүх ноёдын нэгэн адил Наянт Монгол нутагтаа ирэх эрх мэдэлгүй (ирэвч гагцхүү Манжийн хааны зарлигаар тусгай дагуул тантуултайгаар явдаг) бөгөөд Бээжин хотноо нэг ёсны гэрийн хорионд суусан ажээ. Гэвч тэд Монголдоо ямагт тэмүүлж, Монголоо үргэлж сэтгэл зүрхэндээ хадгалсаар явсныг гэрчлэх баримт нэг бус бий. Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлахад Наянт Ван манай засгийн газарт нууцаар ирүүлсэн захидалдаа " Манай Монголчууд Очирдар Богд Гэгээнээ шашин төрийг хослон баригч Эзэн хаан өргөмжилж эрдэний их сууринаа залж, энх төрийг үүсгэн байгуулж тусгаар улс болон тогтносныг олж сонсоод үнэхээр элэг зүрх догдлон сүслән баярлавч эгнэгт үе улиран нийслэл (Бээжинг хэлж буй-РС) хотын газар суусан учир шууд бие ангижран гарах байтугай ам нээж чадахгүй, амь биеийг нэгэн цаг хэмээвч хятадын хорлол сэжиглэлээс болгоомжилж барахгүй арга буюу гадуураар аясыг дагалдаж, дотуураар бухимдан гясалж буй ану харин ч энэ үе сэргэгдэх сэжиглэгдэх явдал үлэмжийг яахин тоочиж бармуй "гэхчилэн бичиж түшмэл Уртнасангаар хүргүүлсэн байна. Ийнхүү үг өгүүлбэрийг уншсан хэн боловч манай зарим хэтэрхий түүхчдийн бичдэгчлэн Цэцэн Чин Вангийн Хошууны долоон үеийн ноёд бол урвагчид гэж хэнэггүй хэлж зүрхлэхгүй буй заа. Угсаа залгамжилсан удаа дараагийн ноёд хэдийгээр хол Бээжинд сууж хоёр зуу гаруй жил болсон авч хошуутайгаа ямагт харилцаж, өөрсдийн нэр нөлөөгөөр иргэдийн алба гувчуур ба хүнд бэрх үүрэг даалгавраас хаацайлан чйл ййл үүлж байсан баримт түүхэнд үлдсэнийг дурдсу. Олноо Өргөгдсөн (Богд хаант-РС) Монгол Улсын үед төрийн хэргийн монгол бичгээр хөтлөх хүн хүрэлцээгүй, бас ч иргэний мэдлэг боловсролын асуудал орхигдож байсныг анхаарч иргэний сургуулийг "тэнхим" нэртэйгээр байгуулж байсан удаатай. Уг тэнхимд манай Чулуутаас сурч бэйсан гэндэнгийн Дуламжав, Мөнхийн Чимид, Халуун Ус багийн Ойдовын Рэнцэнханд, Осорын Түмэннасан нарын зэрэг олон хүнийг нэрлэж болно.Үүнээс Г. Дуламжав бол өнөөгийн хүний гавъяат эмч бөгөөд М. Чимид нь Чулуут сумынхны "Тэнхим" хэмээн авгайлдаг, уншлага номтой, уран гартай мужаан хүн байв."Тэнхим гуай итгэл сүслэлдээ үнэнч, олон түмэнтэй эв найртай нэгэн байв. Харин ном сонин уншдаггүй, хууль зүйлийг мэддэггүй атлаа хоосоор буримдагч зарим дарга нарт халгаатай бөгөөд тэднийг мохоодог хатуухан ам байв. О.Рэнцэнханд Хан-Өндөрийн (Тамирын) тэнхимээс Чулуутын бага сургуульд шилжин ирж төгсөөд Улаанбаатарт дунд, дээд сургуулийг дүүргэж дээд боловсролтой болсон болно. О.Түмэннасан нь Халуун Ус нутагтаа гэр малын ажил эрхлэн суусан билээ. Өгүүлэн буй тэнхимийг 1918 онд Наянт Вангийн хүү Агь ноён (ноёны угсаа залгамжлах хүү-РС) Артаасэд байгуулсан болно. Наянт Ван ардын засгийн жилүүдэд ч монгол эх оронтойгоо харилцаа холбоотой байв. Монгол Улсын Судар бичгийн Хүрээлэнгийн дарга Онход Жамъян, сайд Ширнэндамдин нар 1924 онд Наянт Вантай Бээжинд уулзахад үндэсний судар бичгийн хүрээлэн байгуулсанд ихэд баярлаж, өөрийнх нь өвөг дээдсээс уламжлан ирж Өвөр Монголын Эрдэнэ Итгэмжит сүмд хадгалагдаж байсан Монгол "Данжуурын" 226 боть судрыг албан ёсоор шүлжүүлэн өгсөн нь өнөө Улсын төв номын санд хадгалагдаж буй түүх соёлын асар үнэт дурсгал билээ. 1918 оны too бүртгэлээр Цэцэн Чин Вангийн (Сайд Вангийн ч гэж нэрлэх нь бий) Хошуу 2203 өрхтэй, 60 шахам мянган малтай, 65 их, бага жастай, тэдгээр жасын эзэмшилд 10 мянган шахам мал сүрэг байсан гэжоросын судлаач И.М.Майский мэдээлсэн байна.

Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Хайлт
Мэдээний архив
Календар
«  11-р сар 2017  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    Khunbe © 2017