Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [15]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [1]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 112
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network

ЧУЛУУТ НУТГИЙН ТҮҮХЭЭС

 

          I. Эрт үе

Арын сайхан хангай, түүний үлэмжийн өлзийт талбар-Чулуут сум бол Төв Азийн өндөрлөг дэх эртний нүүдэлчийн эд оюуны соёл, хөшөө пайлуур, зураг бичээс тэргүүтэн түүхийн дурсгалт өвийг хадгалагч нутгийн нэг билээ.Үүгээрээ соёл иргэншлийн чухал бүс болж, ач холбогдол нь өнөөгөөр үл барам, шинжлэх ухаан, технологийн эрин зуун, аялал жуулчлалын ирээдүйд ч  улам өсөх бүрэн магадлалтай. Эрдэмтдийн судлан тогтоосноор Монгол оронд 800 мянган жилийн тэртээгээс хүмүүн оршин аж төрж иржээ. Сайхь он цагийн орчил Чулуут суманд дүүрэн хамаарна. Уул ус нь жигд, ургамал байгаль нь төгөлдөр энэхүү өгөөж буянтай нутагт ан амьтан, ой мод, алив баялаг нэн элбэг учраас энд өнө балар цагаас хүмүүний мөр тамгалж, оршин отоглон суусан нь зүйн хэрэгээ. Эртний элэнц хуланц дээдсийн хөдөлмөр, соёл суртахуун, аж хэрэглээний багаж хэрэглэгдэхүүн болох чулуун зэвсгийн үеийг хамрагч үнэт зүйлс Чулуут нутагаас олддог. Хайрхан, Хүрэм, Өлзийт гол, Зуун мод, Халуун ус багийн нутаг Ширээ Чулуу, Нуурын Хоолой, Ялаатын Дөрөлж, Бумбат, Тооромт, Тээл, Бүрд, Хойт, Урд Мөрөн, Цахиурт, зэрэг газруудад булш бунхан, хиргисүүр, хадны бичээс, зураг байдаг. Үүнд сумын төвөөс баруун тийш Өлзийт Гол багийн нутаг дахь 60*60 см-ийн орчим хэмжээ бүхий хадны сүг зураг, Зуун модны эхэн дэх бичигт хад нь түүхийн ховор дурсгал болохыг цохон дурдалтай. Эдгээрийг цаашид нарийвчлан судалж, шинжлэх ухааны үүднээс он цагийг магадлан тогтоох   улмаар хамгаалалтанд авах учиртай. Эл бүхэн нь дээр дурдсанаар НОТӨ 800 мянгаас 6000 жил дэх хуучин, шинэ чулууныг хамарч, хүрэл төмөр-лөг зэвсэгт шилжсэн үе хүртэлх түнэр галавын он цагийг эзэлж байна. Шинэ чулууны давшингүй үед ясан хутга ,шагай, сум жадны зэв, гоёл чимглэлийн зүйлийг хэрэглэх болсон байжээ. Хүрэл зэвсгийн зарим төЛөөлөл гэвэл хүрэл хутга, "Тэнгэрийн сум", "Даллагын сум" гэгдэх хүрэл зэв, ялангуяа "Дуут зэв" зэрэг зүйлсийг дурдаж болно. Хүрэл зэвийг гурван хянгатай, бас хоёр хянгат навчин хэвтэй, гурван хянга бүхий дугараг нүхтэй зэргээр урлаж байжээ. Манай Чулуутын айлууд дээхэн үед хүрэл зэвийг хүүхэддээ зүүж өгдөг, бас саалийнхаа хувингаас уядаг түгээмэл уламжлал байлаа. Энэ нь нэгд, аянга цахилгаан буух, газар тэнгэрийн аюул учрахаас сэргийлэх; хоёрт, үнээ сүүтэй болно, үр төл нь нэмэгдэнэ хэмээн бэлэгдэж "Тэнгэрийн сум", "Даллагын сумаар " аравнайлж байсан зан үйл ажээ. Чулуут нутгийн ахмад хүмүүс, тэр цагтаа дөмөг гэгддэг эрчүүд хэт хутга болон бу-уныхаа хот цэнэгт хүрэл зэв зүүдэг байсныг тус сумын уугуул-өнөөгийн дал наян настан нар хүүхэд ахуй ба идэр үеэ эргэн санахад эрхбиш санах мэдэх билээ. Жишээ нь гэхэд, эхэн үедээ Зуун Модоор, хожим Хангал, Даваатаар байнга нутаглах болсон бас ч барилдаж ноцолддог, тоглож нааддаг, ан агнуур хийдэг Зааран хэмээх хочтой эхэр Өлзий, Билигт нар, Цагаан Сайр, Өлзийт голоор нутаглах, бас ч барилдаж ноцолддог сайхан дуулдаг Содномпил, Чимиддулам гэсэн охидтой, Цавдир хэмээх Галдан, Ойдов тэргүүни отгийн (Зуун Модны) аян жин тээдэг, авхаалжтай гавшгай хулгар хэмээх Гэндэн, мөн отгийн сайн анчин мунан хэмээх Балбар, Төмөр тайжийн  багийн жогноон хэмаах уран Сүрэнхүү, сайн эр явсан хятай хэмээх Цэвэгжав, Жооргой хэмээх Халзан зэрэг цөөн бус харчуул тийм байсныг хэлж болно. Энэ уламжлал Чулуутад өнөө ч үргэлжилж буй.

Шагай, "Дуут зэвээс" санаа сэлбэж, нэгэн түүхэн явдпыг өгүүлэхэд сонин билээ. "Монголын нууц товчооны"(МНТ) 116-дугаар зүйлд "Тэмүүжин Жамуха хоёр анд бололцоход... Жамуха нэгэн гурын шагайг Тэмүүжинд өгч, Тэмүүжин нэгэн цутгамал (тавгийг хүндрүүлж морь буухад төхөм болгосон-РС) шагайг Жамухад өгч Ононы мөсөн дээр шагалцан наадаж, анд бололцеон бөлгөө. Түүний хойт хавар алангир нумаар (тосон харгай модоор хийсэн элэггүй нум-РС) харваж бүхийд Жамуха бярууны хоёр эврийг нааж нүхэлж хийсэн Дуут сумаа Тэмүүжинд өгч, Тэмүүжинд арц модон годил (булцуугаа) Жамухад өгч анд бололцов" гэж бичсэнийг нэхэн санахад нэн сонирхолтой. Хүрлээс хойш мянган жилийн дараа ч дуут сумыг монголчууд хэрэглэж, тэр цагтаа дээдеийн болон эрчүүдийн дунд чухал бэлэг дурегалд   орж байжээ гэж даруй бодогдуулна. Дуут сумаар харвахад хүчтэй исгэрэн шунгинах дуун гарахын хамт агаарыг шураглан эрчилж зүсэх холын тусгалтай бөгөөд онч цэц нь сайн, салхины хажуугийн цохилтонд амар үл автах зэрэг давуу талтай ажээ.Ялангуяа, дайн тулааны үед олон дуут сумаар зэрэг зэрэгээр онилон харваж мендәр мэт шунгинуулан буулгаж онч мәргән тусгахад дайсныг ихэд цочоон ширвэгдүүлж, аюулган сүрдүүлэх гүн учир холбогдолтой байсан байна. НОТӨ гуравдагч мянгаас нэгдэх мянган жил хүртэлх он цагийг хамарсан хүрэл зэвсгийн үеийн Чулуутын нутаг дэвегэр дэхь олдворын зүйлс ийнхүү илтгэж байна.

Буган хөшөө бол зөвхөн төв Азийн Монгол нутгаас гаралтай нэн өвөрмөц сонин бүтээл билээ. Утга бэлгэдэл, зан үйлийг бяцхан зайд өргән тусгасан энэхүү дурегал бас монголын зөвхөн төв ба баруун бүс түүний дотор Архангай нутагт байдаг  онцлоготой. Олон бугыг бишрэн гоёмсог загварчилж зэрэгцүүлэн, үелүүлэн, эгнүүлэн, зөрөлдүүлэн босоо, ташуу, хэвтээ чиглэлээр урласан энэ туурвил нь нарыг шүтэж, бугыг сүлдлэн, хутгыг эрхэмлэн нум сумыг дээдлэх буюу цогц утгаараа эцгийн эрхт ёс, тэмцэл үймээнт догшин зуунаа баатарлаг оршихуйн үзэл хандлагыг илтгэжээ. Тэр цагт эр хүнийг овгийн болон төрийн түшиг хэмээн үзэж байсны илэрхийлэл нь энэ ажгуу.Манай Өлзийт голын буган хөшөө ийм нарийн утгыг агуулж байна. Хуучин чулуун зэвсгээс шинэ чулуунаа шилжихэд хүн төрөлхтөн байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг эгэл нэгэн хэрэглэгч бус, харин өөрсдөө үйлдвэрлэн бүтээгчид, цохон хэлбэл мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид болон хувирчээ. Энэ нь соёл иргэншлийн их шинэчлэл, аугаа их дэвшил байв. Тэр үед байгаль, нийгэм, хүмүүний харилцаа бас үндсээрээ өөрчлөгдөж, эхийн эрхт ёс эцгийн эрхт ёсоор солигджээ. Ийнхүү үсрэнгүй их үйлсийн тэргүүн эгнээнд манай Монгол, түүний дотор Архангайчууд, түүнээс Чулуутынхны өвөг дээдэс идэвхлэн тэмцэж, нүүдлийн мал аж ахуйг сонгодог (байгалийг байгалийн жам хуулинд нийцүүлэн удирдах-РС) хэлбэрээр хөгжүүлсэн нь дамжиггүй гэхийг дээр дурдсан дурсгалууд цогцолбор бүтцээрээ харуулж байна. Түүнээс хойшхи үе зууны залгамжид Арын Сайхан Хангай, түүнээс Чулуутын дүүрэг нутагт тогтнож асан олон аймаг, улс, ястан угсаатны түүх соёлын үнэт баримт сэлтийг янз бүрийн булш хиргисүүр , хот балгадын туурь , мөн сурвалж бичиг шастирын гэгээн хуудаснаас бэлээхэн олж үзән болно. Үүнд, НОТӨ III-I зууны Хүннү, HOT l-lll зууны Сяньби(Сүмбээ),III-IV зууны Их Нирун (Жужан, Муюн, Тоба), V-VII зууны Түрэг, VIII Уйгар, IX-XII зууны Хятан болон XIII-XIV зууны Их Монгол Улсын үе цөмөөр багтаж, мянга хол илүү он цагийн  үүх түүхийг хуучилна. Түүхчдийн судалгаагаар монгол оронд эрт, дундад үеийн хот суурины ул мөр дөрвөн зуу орчим бий гэнэм. Түүнээс хориод нь Архангай аймгийн нутаг дэвсгэрт буй бөгөөд одоогоор тэдгээрийн нилээдийг судлан тодорхойлоод байгаа ажээ. Гэтэл үүний цаана он цаг, нэр тухайлал нь тодроогүй булш хиргисүүр, хөшөө дурсгал, буйр туурь өдий төдий бөгөөд үүний дотор Чулуут сум багтаж буйг уншигч түмэн юун эс андах билээ. Тийм болохоор, нэгд, тэдгээр дурсгалыг өв соёлын дайсан-хар мөрт шуналтнаас сайтар хамгаалах; хоёрт, ШУА зэрэг мэргэжлийн судалгааны газар албан ёсоор захиалга өгч шинжлүүлэх, улмаар орон нутаг судлал, аялал жуулчлалд зориулсан үзмэр болгон сурталчлах асуудал чухал билээ.  "Монголын Нууц Товчоо", Лу "Алтан Товч", Рашид ад -диний "Сударын Чуулган" зэрэг сурвалж бичигт довтлон ирсэн Найман аймагтай дайтаж, тэднийг мөхөөхдөө Чингис хаан өнөөгийн Тамир,Чулуутын нутаг дэвсгэрдээгүүр зорчиж, морилон саатаж байсныг тов тодорхой өгүүлсэн байна. "Монголын Нууц Товчоо" 189-196-дахь зүйлээс үүнийг мэдэж болно. "МНТ" -ны 189 дэхь зүйлд Таян хаан хэлэхдээ "Дорно зүгийн цөөн Монгол омогдоод байх болов. Тэд бүгдийг эзлән хаан болох санаатай юу? Тэнгэрийг улам гэгээ гэрэлтэй болгохын тулд наран саран хоёр байдаг буй заа. Гэтэл газар дээр хоёр хаан байж яахин болно. Одоо тэр хэдэн Монголыг эзэлж авчиръя!" гэж ихэд бардамнахад түүний эх Гүрбэсү "Юу хийнэ! тэдний монголчууд ханхлах муу үнэртэй, хар муухай хувцастай тул авчирч юу хийнэ. Холхон байваас дээр буй. Гагцхүү шилдэг сайн охид бэрээдийг нь авчраад гар хөлийг нь угаалгавал үнээ хонь саалгаж болох мэт!" гэхчлэн ихэмсэглэн дээрэнхүйлж байв . Тэгээд Таян хан цэргээ авч хөдлөн Тамир руу яваад Орхоныг гаталж, Цахар Модод хэмээх газар хүрч ирэхэд Чингис хаан өөрөө манлайд явж, Хасарт гол хүчээ захируулан, Отчигин ноёноор бэлтгэл агтыг мэдүүлээд (МНТ-195) Наймануудтай тулалдаж наран орой болохын хэрд Чингис Хаан Наху Гүн уулыг бүсэлж аваад хоножээ. Монголын давшилтад түрэгдэн ухарч уул өөд авиран ихээхэн дээр гарсан бөгөөд газар мэдэхгүй найманууд өндөр уулан дээрээс халтиран унаж бие биеэ дарж, яс үсээ хугалан өөрсдийгөө сүйрүүлж байна. Маргааш нь Таян ханыг мохоон барихад хүнд шархдсан учир тэрээр даруй үхжээ. Түүний хүү Хүчлүгхан цөөн хүний хамт зугтаж Тамир Гол хүрч нэхсэн цэрэгт гүйцэгдээд хүрээ бэхлэлтийг барьж байлдсан боловч тэс ч чадсангүй Хангайг даван оджээ. Найманы улс иргэнийг Алтайн Өлгийд мохоож цөмийг эрхэндээ оруулан авчээ. Таяны эх Гүрбэсү хатныг Чингис хаан дуудан ирүүлж"Чи Монгол хүнийг муухай үнэртэй гэдэг бил үү. Чи одоо юунд ирэв!" (МНТ-196) гэхчлэн эре чанга мохоон асуусан байдаг. Энэ бол 1204 он буюу хулгана жилийн зуны эхэн сарын 16-ны улаан тэргэл өдөр эхэлсэн үйл явдал байлаа.

Хянаваас, Чингис хаан Хангайн нурууг давж, Алтайн Өлгийд хүрээд мөнөөхөн бардамнан түрэмгийлэгчдийг номхотгон тохинуулсан ажээ. Ийн аялахдаа Эзэн Чингэс ба түүний их цэрэг хэзээнээс нааш Хангайн нурууг давдаг нийтээр заншил болсон гол их зам-Эгийн даваагаар замнасан байх бөгөөд өнөөгийн Чулуут, Тамир, Батцэнгэл, Өгий, Хашаатын нутгаар дамжин буцсан байх юм. Эдгээр нь цэнгэг сайхан гол устай, тарвага зурамнааас өгсүүлээд ан ав ихтэй, морь малын идэш бэлчээр сайтай, харуул сэргийлэлд тохиромжтой, их цэргийн бие сэтгэл хийгээд аялалд нэн таатай, уудам талбай бөгөөд өнгө үзэсгэлэн төгөлдөр газар орон билээ. Цогт Сүмбэр  хайрхантай залгаа Хойт Ангархай хэмээх гурван талаасаа юу ч орж нэвтрэхийн аргагүй цавчим өндөр асга хад, гүн хавцал бүхий газар Чингис хааны арван мянган цэрэг байрлаж байсан юм гэнэ лээ. Цогт Сүмбэрийн орой дээр өнөөгийн хүн өргөж даахааргүй хасаг тэрэгний асар том дугуй байдаг гэсэн домог мэт боловч угтаа үнэн түүхийг Чулуут сумын ардууд ярьдаг билээ. Тэр Хойт ангархай нь Эгийн даваанаас арав гаруйхан км зайд, үүнчлэн Хэрэйд, Мэргэд аймгийг мөхөөхдөө өнөөгийн Архангайн олон сум, түүний дотор Чулуутын нутаг дээгүүр тулалдан өнгөрч байсныг цаашид нягтлан судлах учиртай байна. Чулуут бол урд хойт, баруун зүүн бүх талаараа өргөн зам харилцаатай, тэр дундаас Хангай, Тариат сумтай хил залгаж, Хэц, Ороох, Гичгэнэ, Ангархайн даваа зэрэг олон даваа, Суман гол, Хүрэм, Удган мод зэрэг зам жимээр эртнээс нааш харилцсаар ирсэн түүхтэй. Тийм болохоор үе үеийн аливаа их хөлийн явдлаас хөндий тасархай байгаагүй нь лавтай. Эртний ялангуяа, Эзэн Чингистэй холбоо бүхий домогтүүх, хууч яриа Чулуутад өнөө ч хадгалагдан бий, гагцхүү түүнийг уйгагүй цуглуулж, сайтар нягтлан, үнэн магадыг тогтоох нь чухал билээ.  Энэ ялдамд онцлон тэмдэглэлтэй нь Эгийн даваа бол эрт үеэс эхлэн 1960-аад он хүртэл баруун аймгийг төвтэй холбох гол зам байсан билээ. Манжийн үед Ховд, Улиастай хотыг чиглэсэн баруун зүгийн өртөөний төв зам Чулуут сумын нутгаар дайрч Эгийн даваагаар замнаж байлаа. 1920 оны сүүлчээр баруун зүг зорьсон гамин цэргийн олон мянган хүнтэй ангиуд Эгийн давааны /өвөр дэх/ Галуутын өртөөн дээр хоноглохдоо өртөөнийхнийг сүрдүүлж, өртөө зангийг баривчлан авч агт морь сэлбэхийг шаардаж, эрүү тулган амбан захирагчдаа угсраа гурван гэр бариулж, нэг гэрт нь хонох, нөгөө гэрт нь хоол идэх, гурав дах гэрт нь бие засах /нүх ухуулан/ газар болгох зэргээр дээрэнгүйлж, байжээ. Чулуут нутгийн ардууд адуу малаа туун далд нуух зэргээр эсэргүүцэл илэрхийлж байсан байна. 1921 оны дундуур цагаатны генерал Казгарандын цэрэг баруун зүг довтлохдоо зам зуур тааралдсан Хануйн голын Бор Бургас, Бичигт Хангайн айлуудаас 3000 адууг дээрэмдэн авч Хануйн голыг өгсөн явахад адууны эзэд араас нь нэхэж Чулуут сумын Ялаатын Дөрөлж хавьд түр байрлаж байсан цагаатныг гүйцэж очоод газраа сайн мэдэх нутгийн ардуудын тусламжтайгаар адууг эргүүлэн бартаатай газраар хэдэн хэсэг болгон бууруулан хөөж дайсны савраас аварч гарсан ажээ.

Үүний дараахан Завханы Улиастайд бүгж байсан цагаантны цэргийн дарга Ванданов ардын баатар Хатанбаатар Магсаржавт баригдахаас амь тавин зугтахдаа Эгийн даваагаар давж Улаалзайн давааны арын хадан цохионы өвөрт явж байгаад өртөөчинд баригдаж байсан түүхтэй.

Морин өртөөний баруун зүгийн төв зам байсан Эгийн давааг ардын хувьсгалын жилүүдэд төрөөс онцлон анхаарч Чулуут сумын Галуут, Хүрэм, Хануйн голд гүүр тавьж замыг засч сайжруулав. Тэгээд Монгол Улсын баруун чиглэлийн аймагсум хот сууриныг нийслэл Улаанбаатартай холбох автомашины гол өртөө зам болгожээ. Чулуут сумын Хүрэмийн голын хөвөөнөө тохилог буудал байгуулсан нь зорчигчдын тав тухтай аялахад чухал алхам болсон юм. Ийнхүү Эгийн даваа бол нэн эрт цагаас өнөө биднийг хүртэлх олон зуу мянган жилийн турш холыг ойртуулж хоёрыг уулзуулах чухал зангилаа байж, өлзий буянаа Чулуут нутгийнхан хийгээд Монгол түмэндээ хайрласан арвин түүх, алдар цуутай газар билээ.

Эрдэмтэн мэргэдийн нотолсноор Чулуут сумын нутагт баатад, барчууд, байчуул, боржигон, бөөчүүл, бэргэнүүд, дайртан, онжирготон, олхонууд, сархчуул, сахлагууд, тангуд, хариад, шовгор гэхчилэн олон овогтон хүмүүс аж төрж иржээ. 1930-аад оны үед Шива ширээт гэгээний хийд болон бусад олон сүм дуганыг татан буулгахад уран зургийн олон бүтээл, монгол уран зураг, шилдэг дархчуулын ур ухаан шингэсэн хосгүй нандин бурхад дахин сэргээгдэхгүй болтлоо эвдэрч, хожмын үеийнхний хайрлан хадгалж явах ёстой түүх, соёлын өв дурсгалт зүйлс бусармаг үзэлтний хүйтэн гарт өртен устаж үгүй болжээ.

Мэдээлэл оруулсан: Н. Хүнбиш


Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Хайлт
Мэдээний архив
Календар
«  11-р сар 2017  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    Khunbe © 2017