Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [16]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [0]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 123
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Цаг агаар

АРДЫН ХУВЬСГАЛЫН ЖИЛҮҮД ДЭХ ЧУЛУУТ СУМ

Ардын хувьсгалаас хойшхи он жилүүдэд туе улсын засаг захиргааны нэгж хэд хэдэн удаа өөрчлөгдсөн ч анх Архангай аймгийн 35 сумын нэгэн болж байгуулагдсан Чулуут сум өдгөөг хүртэл бүтэц бүрэлдэхүүн хэвээр иржээ. Архангай аймгийн захын сумдын нэгэн болох Чулуут эхэн үедээ 780 өрх 3000 орчим хүн амтай, 60 мянган мал сүрэгтэй байсан бол өнгөрсөн хугацаанд хөгжин дэвжиж Монгол улсын юм юмтай тэргүүний сумдын нэг болсон нь хөдөлмөрч малчдын нөр их хөдөлмөрийн үр, төр засгаастус сумыгхөгжүүлэхэд тавьж байсан анхаарал, халамжийн ач юм. 2002 онд төвийн әрчим хүний сүлжээнд холбогдсон нь Чулуут сумын цаашдын хөгжил дэвшилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэв.

"Шинэ Амьдрал" нэгдлийн тухай. Аж ахуйгаа хөтлөж, ахуй амьдралаа дээшлүүлэхэд хүмүүс хүч хөдөлмөрөө нэгтгэн хоршиж ажиллах явдал чухал гэдэг ойлголт улс орон даяар өрнөөд байсан 1939 оны наймдугаар сард Чулуут сумын Баруун Жаргалантын аманд нутгийн хэсэгхүн цугларч ардын үйлдвэрлэлийн 47 дугаар нэгдлийг сайн дурын үндсэн дээр, 21 гишүүнтэй, 184 толгой малтай, 800 орчим төгрөгийн мөнгөн хуримтлалтай, албан ажлын байр бага гэр нэгтэйгээр байгуулж анхных даргаар Г.Дуламжавыг, нарийн бичгийн даргаараа Чойжинжав, няраваар Шарав, шалган байцаах комисынх даргаар Т.Норов нарыг сонгожээ.

Уг нэгдэл 1953 оноос Чулуут сумын "Шинэ Амьдрал" нэгдэл гэж нэрлэгдэж 1990 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж манай орны шилдэг тэргүүний нэгдлүүдийн нэг байж, эх орондоо алдар

Эдүгээ ч гэсэн чулуутын цагаан идээ улсдаа алдартай хэвээр байгаа юм.

Нэг малаас ашиглах ашиг шим жил дараалан дээшилж хонийг Говь-Алтай, баяд, байдраг омгоор сайжруулсан нь нийт хонин сүргийн 30 гаруй хувийг эзэлж байлаа. Үхэр, ямааг нутгийн шилмэл үүлдрээр үржүүлж ихээхэн үр дүнд хүрсэн бөгөөд нийгмийн малын 30 шахам хувийг эзэлдэг сарлагийн сүрэг 10 гаруй мянган толгойд хүрч, сарлагийн тоогоор сум-нэгдэл улсад дээгүүрт орж байв.

"Шинэ Амьдрал" нэгдэл нь ажил үйлсээрээ улсад тэргүүлэх зэрэгт явсан учир 1963 онд хөдөөгийн сумдын дотроос анх удаа Чулуут сумын төвд МХЗЭ-ийн Тев Хорооны ээлжит гуравдугаар бүгд хурлыгхийхэд улс орны өнцөг булан бүрээс ажил үйлсээрээ шалгарсан олон залуус хуран цугларсан бөгөөд гадна тэр үеийн МАХН-ын Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь Чулуут сумын түүхэнд тэмдэглэгдсэн чухал үйл явдал болсон юм.

"Шинэ Амьдрал" нэгдэлийг Хөдөлмөрийн баатар У.Доржпалам удирдаж байхдаа үхрийн аж ахуйг хөгжүүлэн ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор үнээний ферм зохион байгуулах, мал аж ахуйн бригадыг хэсгийн зохион байгуулалтад оруулах, малчидтай түрээсийн гэрээ байгуулах, малын төлийг штаб дээр зохион байгуулан бойжуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, хөдөө аж ахуйд социалист хөдөлмөрийн хөдөлгөөнийг өрнүүлж сумаараа социалист хөдөлмөрийн сум нэгдэл болох үүрэг аваад амжилттай хэрэгжүүлж байв.

Энә үед сум нэгдэл зээлийн өр авалгагүй болж, бие дааж үйлдвэрлэлээ явуулах чадвартай болж, бойжуулсан төл 2-10 хувь, нэгдлийн нийт хөрөнгө оруулалт 3,6 дахин, мөнгөн орлого 2-7 дахин, үндсэн хөрөнгө 2-6 дахин, ашиг нь 3 дахин, өрхийн дундаж орлого 2,5-3,1 дахин нэмэгдэж байжээ.

"Шинэ Амьдрал" нэгдлийн ажилтан Ш.Ядамсүрэн тэргүүлэн 1950-аад онд сарлагийн үнээний сааль сүүг нэмэгдүүлэн ашиг шимийг бүрэн авах зорилгоор үнээг өдөрт гурван удаа саах гуршлага гарган үр бүтээлтэй ажиллажээ. Уг туршлагыг нэвтрүүлэхэд анхлан оролцсон саальчин Нямхүүгийн Долгоржав Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж Монголын эмэгтэйчүүдийн С.Удвал тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж 1955 онд ЗХУ-ын хотуудаар зочилж байсны зэрэгцээ, аймгийн депутатаар сонгогдож байлаа.

"Шинэ Амьдрал" нэгдлийн малчдаас Базарваанийн Дуламжав, Дорлигийн Дашжоо нар улсын аварга малчин.Тангадын Маргид, Шагдарын Ядамсүрэн, Мятавын Цэндээхүү зэрэг хүмүүс улсын сайн малчин, Самбуугийн Няндав ‘ энэ бол манай өвөө ’, Шажинбатын.Сэрсэндэмид нар аймгийн аварга малчин, У.Зазангаа, Р.Мэнтигсүрэн, Л.Мясардорж, Д.Оюунцэцэг, Д.Долгор, Д.Цэрэндаш (хув гэгдэгч), Сандуйжавын Луутар(халзан гэгдэгч), Д.Төрхүү, Готовын Дашдаваа(хайлгаа) нар сумын аварга саальчин, төлчин, малчин, хадланчин, жинчин, тууварчны цол хүртэж байжээ..

Монгол улс зах зээлийн нийгэмд шилжихэд Чулуут сумын "Шинэ Амьдрал" нэгдэл задарч 1992 онд гурван компанид хуваагдан нэгдлийн мал сүргээ хувьчлан авч хувийн аж ахуйтан болж, нэгдэлжих хөдөлгөөний өмнөх хот айлын зохион байгуулалтад орж, малчид нутаг бэлчээрээ ч хувиарлан ашиглах болжээ. 1959-1990 он хүртэл сумын захиргааны дарга нар нэгдлийн даргын албыг давхар хашдаг байснаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчилэгдсэн хуулийн дагуу 1992 оноос

 

хойш сумын даргыг сумын засаг дарга гэж нэрлэж иргэдийн төлөөлөгчдийн хурал буй болсноор иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгогддог болов.

Сумын сургууль. Чулуут сумын сургууль 1936 онд "Ардын бага сургууль" нэртэй жаран сурагч, хоёр багш, гурван ажилчинтайгаар Овоот хэмээх газар таван гэрт хичээл эхэлжээ. Уг сургуулийг 1937 онд партизан, бүх цэргийн дэд жанжин, Чулуут сумын уугуул иргэн Очирын Дашчаривын нэрэмжит болгосон байна.Анхны захирлаар Лувсангийн Самбуу (Цэнхэр сумын харьяат),багшаар Гонгорсүрэн нар ажиллаж байжээ.

Тус сургуульд Монгол улсын гавьяат багш Намжилын Биндэръяа мөн захирлаар ажиллаж байв. Чулуут сумын сургуулийг 1963 онд дунд сургууль болгон өргөтгөсөн агаад өдгөө 600 шахам сурагчтай, 80 шахам хүүхдийн дотуур байртай, 40 шахам багш, ажилчидтай байна. Сумын сургуулийн салбар бага сургууль Халуун ус, Хайрхан багт ажиллаж тэдгээрт нийтдээ 120 гаруй хүүхэд суралцаж байна.

Халуун ус багийн бага сургууль 1951 онд хорь гаруй сурагчтай байгуулагдаж, захирлаар нь Цахиур, багшаар Түүчиндаадал нар ажиллаж байгаад дараа жил нь сургуулийн барилгатай болсноор жил бүр 70-80 гаруй сурагчтай, дотуур байрандаа 30-40 гаруй хүүхэд хүлээн авдаг болжээ. Уг сургуулийг төгсөгчдөөс нэр цуутай олон сэхээтэн төрән гарчээ. Багийн энэ бага сургууль 50 жилийнхээ ойг 2002 онд тэмдэглэсэн юм.

Сумын сургуульд гадаадын хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгженээр сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болж сургалтын материаллаг орчин сайжирч, багш нар сургалт семинарт хамрагдан мэргэжил, боловсролоо дээшлүүлэх бололцоо өргөжжээ.

Чулуут сумын сургуулийг төгсөгчдийн дотроос төр, нийгэм, соёл, шинжлэх ухааны олон зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, мөн ходөлмөрийн сайчууд төрән гарчээ.Тухайлбал, Монгол улсын ходөлмөрийн баатар Уртнасангийн Доржпалам, төрийн шагналтан хүний их эмч Б.Батчулуун, зураач Ц.Цэгмид, Монгол улсын гавьяат цолтон малчин Д.Дашжоо, хүний их эмч Б.Намбар, Г.Дуламжав, механикжуулагч Х.Самбага, барилгачин Р.Зинамидэр, доктор профессор урлаг судлагч I .Ринченсамбуу, эдийн засагч Б.Бэхтөр, инженер Б.Дамдинсүрэн, Г.Буянтогтох, В.Дагвийхорол, Г.Ёндонгомбо, Б.Пүрэвдорж, Д.Тамжидмаа, Б.Хүрэлбаатар, Г.Сүхбаатар нарын арав гаруй эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн Т.Бадамжунай, Г.Болд, зохиолч О.Цэнд,яруу найрагч Ш.Лхамноржмоо, улсын аварга Г.Өсөхбаяр, улсын заан Т.Зундуй, начин П.Моломжамц,улсын аварга малчин Т.Маргид, улсын аварга төлчин Б.Дуламжав нар цөм л энэ сургуулийн гэгээн танхимд үеийн нөхөдтэйгөө хөгжилдөн бага насныхаа нэгээхэн хэегийг үджээ.

1990-2003 онуудад Н.Дугаржав, Р.Цогнэмэх/БТА/, Ганзориг, С.Батгэрэл, Д.Алтангэрэл нар сургуулийн захирлаар ажиллаж байв. Р.Цогнэмэх /БТА/, Ж.Цэдэвдорж /БТА/, З.Жүгдэр /БТА/, Д.Сүхбаатар/БТА/, Д.Нансалдулам, Н.Наваан, Цэгмид нарын ахмад, туршлагатай багш нарын халааг гадаад хэлний аймгийн олимпиадын гуравдугаар байрын шагналт, Т.Болормаа, бүсийн бага ангийн багш нарын ур чадварын уралдааны дэд байрын шагналт Д.Чулуунцэцэг, аймгийн бага ангийн багш нарын ур чадварын 2002 оны уралдааны дэд байрын шагналт С.Эрдэнэчимэг, мән уралдааны дөрөвдүгээр байрын шагналт С.Энхцэцэг нарын залуу чадварлаг багш нар аван ажиллаж байна. Сургуулийн багшлах боловсон хүчний 14 хувь нь магистр,

70 хувь нь бакалавр, 16 хувь нь дипломын боловсролын зэрэгтэй, нийт багш нарын 56 хуь нь мэргэжлийн зэрэгтэй.

Одоо тус сургууль нь 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр, 75 хүүхдийн ортой дотуур байр, 560-д сурагч, 20-иод багш, 14 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажлаа нийгмийн эрэлт хэрэщээнд нийцүүлэн чанартай явуулах зорилт тавин ажиллаж байна.

Суманд улс төрийн нам байгуулагдсан нь. Сумын түүхэнд хамгийн анх байгуулагсан улс төрийн нам нь одоогийн МАХН-н салбар байлаа. Шива ширээт хутагтын ард Санж-Иш, Цэнджав, Хайдав зэрэг хүмүүс тухайн үед байсан Монгол Ардын Намд гишүүнээр элсэн орохыг хүссэн өргөдлөө гаргаж дээд газрын төлөөний түшмэл нарт өргән барьснаар хүсэлтийг нь 1923 онд Намын Төв Хороо баталж тэдэнд намын 56 дугаар үүрийн тамга, тэмдэг олгосноор намын үүр үүсэн байгуулагджээ.

Энә үүрийг байгуулагдахад элссэн арванхоёр гишүүний гурав нь лам, ес нь харц малчин ард байсан бөгөөд намын үүрийнх анхны хурлаар Цэнджавыг даргаар сонгожээ. Энэ нь Чулуут сумын түүхэн дэх улс төрийн чухал үйл явдал болсон агаад уг үүр хөдөө орон нутагт байгуулагдсан МАН-ын анхны үүрүүдийн нэгэнд тооцогддог ажээ.

Улмаар 1923 оны долдугаар сард нийслэл хүрээнд хуралдсан Монгол Ардын Намын П их хуралд 56 дугаар үүрээс сонгогдон оролцсон төлөөлөгч Санж-Иш хөдөө орон нутаг дахь ард олны амьдрал байдлыг өргән толилуулсан илтгэлийг намын их хуралд тавьж байжээ.

Тус үүрийн гишүүн Санж-Иш, Цэнджав, Дорлиг, Дашвандан нарын гишүүд баг, орон нутгаараа явж, ард олонд нам, засгийн бодлого, шийдвэрийг тайлбарлан таниулах суртал, ухуулагын ажил хийхийн сацуу мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь

бүрэн авах, хадлан өвс бэлтгэхэд малчдын хүчийг нэгтгэн зохион байгуулах талаар ихээхэн ажил хийдэг байжээ.

Дараа нь 1924 оны зургадугаар сарын 13-нд Гэндэн даргатай МАН-ын 116 дугаар үүр Хан-Өндөр уулын хошуунд байгуулагдсан тухай баримт намын түүхийн материалуудад гусгагдсан байдгаас үзвэл тус сумын нутгийн иргэдийн улс юрийн идэвхи өндәр, улс орны бүтээн байгуулалтад хүн ардаа татан оролцуулах гэсэн засагтөрийнх бодпогыг дэмжиж байсны илэрхийлэл юм.

1960-аад оны эхээр Чулуут сумын МАХН-ын үүр нь намын хороо болон өргөжиж анхны намын хорооны даргаар Ш.Цогбадрах ажиллаж байжээ.

Одоо сумын МАХН-ын хороо нь 450 гаруй гишүүнтэй, намын хорооны долоон тэргүүлэгчтэй, намын хорооны даргаар Л.Махгалсүрэн, дэд даргаар Дашжоогийн Төмөрбаатар ажиллаж байна. Сумын баг бүр МАХН-ын үүртэй агаад Өлзийт гол багийн үүрийн даргаар У.Отгонбаяр, Зуун модныхоор В.Пэрэнлэй, Халуун Усныхаар А.Цамбагарав, Хайрханыхаар Б.Батболд, Хүрэмийнхээр Ж.Толья нар ажиллаж байна.

Суман дахь Монголын Ардчилсан Нам. Сумын МоАХ-ноос салбарласан МоАН 1990 оны гуравдугаар сарын 12-нд байгуулагджээ. Уг нам анх Ч.Алтансүх, Э.Эрдэнэбаатар, Ц.Энхгэрэл, Ч.Жамбалнямбуу, Н.Дугаржав, Ч.Баасанцогт зэрэг арав гаруй гишүүнтэй байсан бол одоо(2004 оны байдлаар) МоАН-ын хороотой, 300 гаруй гишүүнтэй, баг бүрт салбар үүртэй болжээ.

Тус намын байгууллага 1990 оноос хойш улс төрийн бүхий л үйл ажиллагаанд, ялангуяа УБХ, УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулиудад идэвхитэй оролцож байсан учраас тус намын хороог МоАН-ын дарга Дорлигжавын

шийдвэрээр 2003 онд "Ардчилалын алтан од" шагналаар шагнажээ.

МоАН нь сумынхаа улс төрийн амьдралд идэвхитэй оролцож сум орон нутгаа хөгжүүлж, ардчилалыг бэхжүүлэх, иргэний эрх чөлөөг хуулийн дагуу баталгаатай байлгахад ихээхэн анхаарч, иргэддээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, хуулийг дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэхэд бодлого чиглэлтэйгээр ажиллаж байна.

Сумын тус намын үүрийн анхны даргаар Ч.Алтансүх сонгогдож байжээ. Улмаар 1990-2004 онуудад МоАН-ын үүрийн даргаар Ч.Баасанцогт, Б.Балжинням, Т.Батдорж, Э.Эрдэнэбаатар, А.Жаргалсайхан, Б.Отгонбаяр нар ажиллахдаа намаа хөгжүүлэн бэхжүүлэх талаар бодитой, ихээхэн ажлыг хийжээ.

Сумын засаг даргын тамгын газар. Сумын нутгийн захиргааны байгууллага Засаг дарга түүний Тамгын газар нь " Монгол улсын үндсэн хууль", "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн дагуу 1992 оны аравдугаар сарын 1 -нээс эхлэн орон тоо бүтцээр төрийн албан тушаалд албан хаагчдыг томилон ажиллуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тамгын газрын гол удирдах албан тушаалд ажиллаж байсан хүмүүсээс дурдвал:

Сумын засаг даргаар ажиллагсад:-Жадамбаагийн Дашзэвэг 1992-1996 онд, Эрхэмжаргалын Эрдэнэбаатар 1996-1998, Няндаабүргэдийн Дорждэрэм 1998-2000, Бадарчийн Балгансүрэн 2000 оноос хойш, Засаг даргын орлогчоор Бадамбазарын Балжинням 1994-1997, Чулуунбатын Баасанцогт 1997-1998, Цэрэндашийн Булган 1998-1999, Сараадандоржийн Сарантуяа 1999-2001, Төмбөө-Ойдовын Бямбабаатар 2001 -2002, Алтангэрэлийн Бямбасүрэн 2002 оноос хойш, Тамгын

газрын даргаар Бадарчийн Балгансүрэн 1992-2000 он, 11арангэрэлийн Цэцэгмаа 2000-2001, Мангалын Наваан 2001-2003, Цэрэнжүрмэдийн Лонжидпил 2003 оноос хойш тус тус ажиллажээ.

Дээрхи хуулиудын дагуу суманд Иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулагдан ажиллаж эхэлжээ. ИТХ-ын даргаар Раашийн Цогнэмэх 1992-1993 онд, Жамганы Цэдэвдорж 1993-1995, Балбарын Гомборагчаа 1995-1996, Шаавийн Ганбаатар 1996-2000, Лундаагийн Махгалсүрэн 2000 оноос хойш ажиллажээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар: Баяндүүрэнгийн Нарангэрэл 1992-1998 онд, Лундаагийн Махгалсүрэн 1998.01.01-1998.8.01, Равдангийн Давааням 1998.8.01- 1999.8.01, Лундаагийн Махгалсүрэн 1999.8.01-2001.8.01, Санжжавын Раднаа 2001.11.01-нээс хойш ажиллаж байна.

Сумын хүн эмнэлэг. Тус сумын хүн эмнэлэг анх 1931 онд хүн ардыг өвчин эмгэгээс хамгаалах, өвчин эмгэгийг анагаан илааршуулах үйл ажиллагаа явуулахаар эхлэл сууриа тавьжээ. Хүн ардыг сувилах, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх ажлыг сувилахуйн дамжаа дүүргэсэн эрүүл мэндийн туслагч гэгдэж байсан Чойжилсүрэн, Лувсанрагчаа, Лувсангүнрэг нар эрхэлж байгаад 1938 оноос бага эмч 1, асрагч 2, сувилагч 2, тогооч 1-тэйгээр сумын эмнэлгийн салбар ажлаа явуулж , улмаар 1952 оны 8 дугаар сараас бага эмчийн биеэ даасан салбар болж эрхлэгч бага эмч 1, больницын бага эмч 1, сувилагч 3, асрагч 2, тогооч 1, өвчтөн хүлээн авч хэвтүүлэн эмчлэх 6 ортой болж өргөжсөн байна.

Сумын бага эмчийн салбарын эрхлэгч Батаа, Гонгор, Раднаа, Бэгзжав нар маш идэвхи зүтгэлтэй ажиллаж нутгийн ард иргэдэд хөнгөн шуурхай үйллчилж хайр хүдэтгэлийг нь хүлээж байлаа. Уг салбар 1966 оноос их эмчийн салбар болж

өргөжсөн байна. 1971 онд эмнэлэг шинэ барилгатай болж улсаас түргэн тусламжийн машин олгож өгчээ.

Сумын 80 жилийн ойн жилд сумын эмнэлэг олон улсын тусламжийн хөрөнгөөр шинэ байшинтай болов. Сумын эмнэлгийн хамт олноос ажил үйлсээрээ шалгарсан их эмч Г.Надмидцэдэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, М.Лхасүрэн Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгаж, сувилагч Ц.Дашдондог ЭМЯ-ны тэргүүний ажилтан болж байжээ.

Сумын холбоо. Ардын хувьсгал ялснаас хойшхи нилээд олон жилийн хугацаанд орон нутгийн харилцаа холбооны үндсэн хэрэгсэл нь морин өртөө байлаа. Аймгийн холбооны газрын механик О.Цэнд (Чулуут сумын уугуул зохиолч) хариуцан тус сумын Хүрэмийн буудлыг дайран баруун аймгууд руу явсан холбооны гол шугамаас сумын төв рүү 15 километр газар дан шугам татаж 1948 онд телефон утас тавьсанаар суманд утсан холбоо бий болжээ.

Сумын холбоог 1948-1960 онуудад Сүхийн Норов, Загдын Чойжилсүрэн, Самбуугийн Сундуй нар хариуцан ажиллаж, 1960 онд Загдын Дашдаваа хүлээн авч 1984 он хүртэл тасралтгүй 24 жил уг холбооны салбарын эрхлэгчээр ажиллажээ. Холбооны салбарын эрхлэгч нь 1962 он хүртэл гэрээрээ үйлчилгээ явуулдаг байснаа "Шинэ амьдрал" нэгдлээс нэг өрөө байшин өгсөнийг нэгдлийн барилгын салбарыхантай хамтран их засвар хийжтохижуулан үйл ажиллагаагаа явуулах болжээ.

1965 онд 10 дугаар бүхий гар ажиллагаатай залгагч тавьж сумын төвийн албан байгууллагуудыг утсан холбоотой болгожээ. 1963 онд хос шугам ашиглалтанд орсноор сумын холбоо гурван орон тоотой ажиллах болж Эгийн даваа хүртлэх гол шугамыг сумын төвөөс хариуцаж, 1970 оны сүүлчээр 18 дугаартай АТС тавигдаж өргөтгөн мен ТУ-100 радио станц

суурилагдаж сумын төвийн айл өрх, албан газрууд шугамын радио сонсдог болж, сум-нэгдлийн радио узел 8 цагаар ажиллаж эхэлжээ.

Мөн тус суманд 1985 онд Экран-М станц тавигдаж сансрын холбоогоор телевизийн нэвтрүүлэг үзэх болжээ. Сумын уугуул иргэн, техникийн ухааны доктор Б.Дамдинсүрэн зохион байгуулж телевизийн станцид суваг нэмж тавьснаар телевизийн үндэсний нэвтрүүлгийн бичлэгийг Улаанбаатараас шуудан холбоогоор авч долоо хоногт 2 удаа үзэж байснаа, 1991 онд монгол телевизийн антена бүхий станц суурлигдсанаар үндэсний телевизийн нэвтрүүлгийг шууд үздэг болжээ.

Сумын холбооны салбар нь төлөвлөгөөт ажил үүргээ тогтмол биелүүлж аймаг, улсын үзлэг шалгалтанд амжилттай дүн үзүүлж байснаар холбооны ахмад ажилтан 3.Дашдаваа 1981 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 1991 онд Алтан гадас одонгоор энгэрээ мялааж, бас эрхлэгч 3.Дашдаваа, залгагч Ц.Балжинням нар хэд хэдэн удаагийн таван жилийн гавшгайчаар шалгарч сумынхаа депутатаар сонгогдож байв.

Чулуут сумын бүх баг агаарын холбоотой болсноор аймаг, хотууд, гадаадын орнуудтай утсан харилцаагаар холбогдох бололцоотой болов. Сумын холбооны залгагч, монтёроор ажилдаа гаршсан, идэвхи зүтгэлтэй тэргүүний хүмүүс Ц.Балжинням, С.Авид, Ц.Чулуунбаатар, Д. Даваасамбуу, Д.Гандолгор, Ц.Янжинлхам, Б.Бямба-Очир, Хасбаатар, А.Нацагдорж, Ж.Батсайхан, Ц.Цэцгээ нар ажиллаж байлаа. Сумын холбооны эрхлэгчээр ажиллагсад: З.Дашдаваа(1960-1984), Д.Даваасамбуу(1984-1989), Д.Амгаланбаяр(1989-1990), С.Отгон(1990-1 991), Д.Сосорбарам( 1991 -1993),

А.Нацагдорж(1993-2002), Ж.Батсайхан( 2002-2003), Б.Бямба-Очир 2003 оноос хойш тус тус ажиллаж байжээ.

Банкны салбар. Чулуут суманд 1967 онд БНМАУ-ын банкны харьяа тооцооны касс анх нээгдэж нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн хөлсийг олгох болон банкны харилцааны бусад тооцоог хийж үйл ажиллагаагаа эхлэхэд анхны эрхлэгчээр нь Ч.Дашхүү, няраваар Дождэрэм нар ажиллаж байлаа.

Түүнээс хойш туе тооцооны төвийн эрхлэгчээр Д.Дулмаа, Д.Оюунчимэг, Энхсайхан, С.Дагийсүрэн, Б.Туул нар, няраваар нь Б.Дарьсүрэн, Ш.Оюунбилэг, Давааням, Д.Сосорбарам нар ажиллаж иржээ. Одоо тус тооцооны төв хөдөөгийн иргэд, байгууллагад банк сахүүгийн хөнгөн шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилт тавин эрхлэгч, нярав, нягтлан бодогч гурван хүний орон тоотойгоор ажиллаж байгаа агаад тус төвөөр 1200 гаруй харилцагч иргэд, байгууллага үйлчлүүлж байна.

Сумын шатахуун түгээх станц. 1970 онд "Шинэ амьдрал" нэгдлийн хөрөнгөөр шатахуун хадгалах 5 тоннын нэг савтайгаар тус сумын шатахуун түгээх станцын суурь анх тавигджээ.Улмаар нефть импорт концерн (НИК) нэгдлийн ШТС-ыг өргөжүүлэн 1993 онд салбараа нээж шатахуун түгээх барилга барьж 25 метркубын багтаамжтай 4 сав, "КЦ" маркийн 2 түгээгүүрийг ашиглалтандоруулжээ.

ШТС-ын эрхлэгчээр Дэмчиггарав (1970 оноос), Л.Төмөрбаатар (1993 оноос), Л.Ганбаатар (1999 оноос) нар, сахиулаар Далхаа, Батхас, Л.Цогтбаатар нар ажиллажээ.

Сумын хүүхдийн цэцэрлэг. Хүүхдийн цэцэрлэг анх 1969 оны 10 дугаар сарын 1-ний өдөр нэгдэл дундын хүүхдийн цэцэрлэг нэртэйгээр Лхагважав эрхлэгчтэй, 2 багш, 1 бүлэгтэйгээр үүсэн байгуулагджээ..Тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллагсад: Лхамжав (1969-1975),Тайвангийн Долгорсүрэн (1975-1978), Лхамжавын Пүрэвсүрэн (1978-1990), Баянсангийн

Цэцгээ (1990-1997), Нарангэрэлийн Бүжинлхам (1997 оноос хойш тус тус ажиллаж байлаа.

Одоо сумын хүүхдийн цэцэрлэг 50 хүүхэдтэй, багш, ажилчид нийлсэн 10 шахам орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Сумын цагуурын болон ус зүйн алба. Аймгийн ус цаг уурын орчны шинжилгээний төвийн харьяа цаг уурын салбар Чулуут суманд 1962 оны 5 дугаар сарын 24-нд Пагмажав эрхлэгчтэй байгуулагдсанаас хойш Ядамжав, Должмоо, Маруся, Баттогтох, Амгалан, Батчулуун, Энхчимэг, Начинбадам нар тус салбарын эрхлэгч-ажиглагчаар ажиллаж иржээ.

Одоо ажиглагчаар ажиллаж байгаа М.Оюунчимэг (1982-1995, 1999 оноос хойш) нийтдээ 18 жил туе салбарын эрхлэгчээр ажиллаж байна.

Чулуут голын ус зүйн торимын судалгаа явуулах салбарыг улсын ус цаг уурын шинжилгээний институтын шугамаар 1984 оны 12 дугаар сарын 1 -нээс байгуулж Чулуутын ус зүйн харуул хэмээн нэрлэж ажиллуулаад 19 жил болов. Уг харуулын анхны ажиглагч Ц.Ганбаатар байгуулагдсанаас нь хойш тасралтгүй ажиллаж байна.

Сумын соёлын төв. Тус сумын соёлын төв 1950 онд "Шинэ амьдрал" нэгдлийн Улаан булан нэртэйгээр байгуулагдаж 1992 оноос Соёлын төв нэртэй болжээ. Малчид.хөдөлмөрчидөд урлаг, соёлын төрөл бүрийн үйлчилгээг хүргэх, хөдөлмөрчдийн гоо зүй, соёлын түвшинг дээшлүүлэх хэрэгт сумын соёлын төвөөс хийж гүйцэтгэсэн ажил их юм.

Соёлын довтолгооны жилүүдэд хүн ардаа соёлжуулах, соёлын довтолгооны жилүүдэд тавигдсан зорилтуудыг хэрэгжүүлэх талаар тус сум үлгэр жишээчээр ажилласан учир сумаараа тэргүүний соёлжсон сум болж байснаар барахгүй

Улаанбаатар хотод ажилладаг сэхээтнүүд нь санаачлан сэхээтний соёлч нөхөрлөлийг байгуулж хүн ардаа эрүүлжүүлэх, нутгийн иргэдэд урлаг, соёлыг түгээхэд чиглэгдсэн олон талт үйл ажиллагааг явуулж байсан нь одоогийн нийслэл хотод ажиллаж буй нутгийн иргэдийн зөвлөлийн нэгэн хэлбэр болж байсан ажээ.

Сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж асан хожим Соёлын тэргүүний ажилтан болсон ардын авьяастан Амгалангийн Жигжид уг төвийн ажлыг хөл дээр нь босгон хөгжүүлэхэд асар их үүргийг гүйцэтгэжээ.

Соёлын төвийн эрхлэгчээр ажиллагсад: СТА-А.Жигжид, Галя, Сосорбарам, Дондог, Д.Гойдод, Баясгалан, Бадамханд, Туяа, Х.Доржсүрэн, Д.Хасбаатар, Отгонбаяр, Ч.Баасанцогт, Г.Энхсайхан, А.Долгормаа, Б.Цэрэнбумуу

Тус соёлын төвийн идэвхитнүүдээс сумын тэргүүний уран сайханчид болсон хүмүүс: Г.Цэрэннадмид, Л.Уртнасан, Д.Хасбаатар, Д.Манлайбаатар, Х.Доржсүрэн нар зэрэг юм. Туе соёлын төвөөс уламжлал болон явагдаж иреэн ажлын нэг нь нутгийн уугуул зохиолч О.Цэндийн нэрэмжит "Цэнд-чулуу" яруу найргийн наадам юм. Энэ яруу найргийн наадмын түрүү байрыг доорхи залуу яруу найрагчид эзлэж байлаа.Б.Балгансүрэн 1994 онд, Ш.Лхамноржмаа 1995 онд, З.Д.Батмөнх 1996 онд, Л.Чимэдцэрэн 1997 онд, В.Хандсүрэн 1998 онд, Н.Төмөрбаатар 1999 онд, Ш.Лхамноржмаа    2000 онд, Ц.Ганбаатар 2001 онд.

Сумын мал эмнэлэг. Сумын мал эмнэлэг нь 1930-аад онд үүсэж мал сүргийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн малыг тухай бүр нь эмчлэн эрүүлжүүлэх ажлыг амжилттай хийж иржээ. "Шинэ амьдрал" нэгдлийн үед сумын мал эмнэлэг нь аймагтаа тэргүүний үйл ажиллагаатай мал эмнэлэгүүдийн нэгд тооцогддог байв.

Нэгдэл тарж мал сүрэг хувийн мэдэлд шилжсэнээс хойш буюу 1999 оноос суманд Н.Цэрэнсамбуу эрхлэгчтэй "Сүмбэрийн гялман" хувийн мал эмнэлэг байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Уг мал эмнэлэг Хайрхан, Хүрэм, Өлзийт гол, Зуун мод багийн нийт 696 өрхөд мал эмнэлэгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж 21 мянган хонь, 7 мянган ямаа, 17 мянган үхэр, 9 мянган адуу зэрэг 54 мянган малд эмчлэн сэргийлэх угаалга, туулга боловеруулалтын үйл ажиллагааг технологийн дагуу малын бага эмч 3, дээд мэргэжлийн мал зүйч нэгтэйгээр гүйцэтгэжээ.

Уг мал эмнэлэг нь жилээс жилд бэхжиж цаашид мал эмнэлэгийн аптек ажиллуулахаар барилга барьж байна. Мөн хувьчлагдсан мал эмнэлэгүүдийн эрхлэгч нарын курс, семинарт эрхлэгч нь оролуож боловсролоо дээшлүүлсний зэрэгцээ Олон улсын байгуулга "мал эмнэлэгийн сүлжээ" төслийн сургалтанд хамрагдан түүнтэй хамтран ажиллахаар ажиллаж байгаа ажээ.

Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Twitter
Хайлт
Мэдээний архив
Календар
«  4-р сар 2024  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    ProFitClicking
    Та 10$ хувьцаа аваад 81 өдрийн дараа 15$ болгож аваарай.
    Khunbe © 2024