Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [16]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [0]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 123
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Цаг агаар
Main » 2010 » 1-р сар » 16 » Усны төлөөх "дайн" дэгдвэл Монгол яах вэ ?
Усны төлөөх "дайн" дэгдвэл Монгол яах вэ ?
2:10 PM


Усны төлөөх


Хоёр ах нь хууч хөөрч суугаад маргалдан, санал зөрөлдөж, өөр
өөрсдийнхөө хүчээр гарах гарцаа хайна хэмээн хаалга саван одоцгоожээ.
Харин хөндлөнгөөс ажиглаж суусан дүү нь "Шал хэрэггүй зүйлийн төлөө
ингэж муудалцах хэрэг юу байна, өнөөдөр амьдрал сайхан бол ирээдүйн
төлөө сэтгэлээ чилээх утгагүй юм" хэмээн тамхиа баагиулсаар л суух аж.



Байгаль эхэд хатуу сэтгэлээр хандаж, усыг хайр гамгүй ашигласныхаа
төлөөсийг хүн төрөлхтөн хэдхэн жилийн дараагаас төлөхөөс аргагүйд хүрч
мэдэхээр болжээ. Хүн байгалийг захиран эзэгнэдэг эзэн нь юм хэмээн
дээрэнгүй ханддаг сэтгэлгээгээ халж, нүүрлэж байгаа аюулаас урьдчилан
сэргийлэх ажлыг цаг алдалгүй эхлүүлэхгүй бол 50 жилийн дараа гэхэд
дэлхий дахин усны хомсдолд орж тарчлан гаслах нь байна. Тэр цагт газрын
хөрс хуурайшин хагарч, ургамал ногоо ургахаа байж, ан амьтад харангадан
үхээд, улс орнууд балга   усны төлөө тулалдаж байж мэднэ шүү гэдгийг
эрдэмтэн, мэргэжилтнүүд сануулж эхлэв.



Байгаль хамгаалах нэгэн олон улсын төрийн бус байгууллагаас усны
гачаалд орсон хүн төрөлхтний ирээдүйг харуулсан материал бэлдэж
дүрсжүүлэн олон нийтэд интернетийн сүлжээг ашиглан цацсан байлаа. Түүнд
ус нүдний гэм болж, эмэгтэйчүүдэд ус олдохоо байж бүгд үсээ хусуулан,
хүний дундаж наслалт 30 л болж энд тэнгүй тахал, өвчинд нэрвэгдэж,
өдөрт хэдэн зуун саяаар нөгөө ертөнцөд заларч байгааг өгүүлнэ. 30 хүрч
байгаа ид насны залуус 80 насыг зооглож байгаа өвөө, эмээ шиг харагддаг
болж. Хийж бүтээх хүсэл тэмүүллийнхээ төлөө зүтгэх байтугай яаж нэг
балга ус олж голоо дэвтээх вэ хэмээн тархиа гашилгана. Тэр үед өнөөх
шуналыг өдөөж, алалцуулахад хүргэдэг алт эрдэнэс хаа сайгүй хог шиг
хэвтэн хэн ч тоохоо байж хүмүүс зөвхөн амьд үлдэхийн төлөө араатнаас
дор аяглана. Зажлаад идэж, залгиад уухгүй эд баялагийн төлөө яах гэж
хүсэл бүхнийг биелүүлэгч, чандмана эрдэнэ болсон ус, өлгийдэн тэвэрч
байгаа байгаль эхийгээ хайрлан зүй зохистой ашиглаагүйгээ ухаарч
харамсан толгойгоо "шаана". Гэвч тэр үед хэтэрхий хожимдсон байж.



Далдыг хардаг далай лам биш яаж 50 жилийн дараахийг харж мэддэг юм,
худлаа бурж, иргэдийн сэтгэл зүйгээр наадаж байгаа биз хэмээн бид
тоохгүй орхиж үл болмоор байна.



Монгол улс энэ дэлхийгээс ангид гай зовлон, гачаал бэрхшээлд өртдөггүй
диваажинд оршдоггүйгээс хойш нүүрлэж байгаа аюул тойроод гарахгүй нь
мэдээж.



Манай дэлхийн гуравны хоёр хувийг ус эзэлдэг юм чинь яг гачигдаж
харагдаач гэж ам таглах хүн цөөнгүй. Гэвч үнэндээ далайн шорвог усыг
уувал амьд явах байтугай төд удалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлэх биз
ээ. Ер нь нийт усны дөнгөн данган гурван хувь нь л хүний ундны
хэрэглээнд тохирдог байна. Өнөөдөр зургаан хүн тутмын нэг нь буюу
тэрбум орчим хүн хэрэглээний хангалттай цэвэр усгүйгээр гачигдан өдөр
хоногийг өнгөрөөж байна. Хамгийн аймшигтай нь 15 хан жилийн дараа хэд
дахин өсч энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн 65 хувь нь усны
гачаалд нэрвэгдэх судалгаа гарчээ.



Экологийн сүйрэл айсуй

Төв Азийн цээжин дээр, өндөрлөг газар оршдог Монгол арвин усны нөөцтэй
орны тоонд ордоггүй ажээ. Харин ч энэ экологийн сүйрэлд хамгийн түрүүнд
өртөх магадлал өндөртэй юм байна. Манай улсын усны нийт нөөц 34,6 шоо
метр гэнэ.



1970-аад оны үед 4100 гол горхи байсан бол өнөөдөр 1500, байнгын
ундаргатай 6900 орчим булаг шанд 2600, 250 орчим рашаан 50 болтлоо
цөөрчээ. Уул уурхайн компаниудын буруутай үйлдэл, цэвдэг сэтгэлтэй
хүмүүсийн харгис авирын улмаас ус мөрөн ширгэж, гол, горхи байсан гэх
ором үлдэлгүй алга болж. Мөн цаг агаарын дулаарал, хүрээгээ тэлж байгаа
цөлжилтийн балагаар мөн ч олон нуур цөөрөм, булаг шанд   устсан байна.



Монгол орны усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын ус, 20 орчим хувийг
газрын доорхи ус эзэлдэг ажээ. Гэтэл бид нөөц ихтэйгээс нь биш
багатайгаас хэрэглэсээр шавхагдах дөхөж байна. Тодруулж хэлбэл гадаргын
ус болох нуур цөөрөм, булаг шандын усыг ундандаа ашиглахгүй , хатааж
ширгээсээр. Харин нөөц багатай гүний ус руу ханцуй шамлан дайрч байна.



Гэвч түүнийгээ хайрлан гамнах байтугай үргэлж ундарч шавхагдахгүй юм
шиг аяглан, туйлцгаасаар. Орон сууцанд амьдардаг нэг хүнд өдөрт 278
литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Шүдээ угааж дуустлаа
гоожуулдагаас эхлээд тоочоод байвал усыг гарын салаагаар урсгах шиг
болдог жишээ олныг дурдаж болно.



Нийслэлчүүд ундныхаа усыг ганцхан Туул голын гүнээс залгуулж байна.
Гэтэл усны ундаргын ойр орчмоо ямархуу байдалтай болгоод байгааг
харахад сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй болж. Хэрвээ энэ гол үг
хэлдэгсэн бол ямархуу зовлонг яс махаараа туулж, хэчнээн олон өдөр
мэгштэлээ уйлж, арга нь барагдаад байгааг илчлэх байсан даа. Туул голын
хамгаалалтын далантай зэрэгцүүлэн бохирын цооног ухаж том хэмжээний
торх суурилуулсан байх юм. Зайсангийн аманд тансаг орд харшаа
сүндэрлүүлсэн эрх мэдэлтэн, баячуудын баас шээс, хир буртаг түүнд
урссан орох аж.



Уг нь усны тухай хуульд голын хамгаалалтын бүсээс 500 метр зайд ямар
нэгэн байгууламж барихыг хориглосон хэдий ч баячуудад үйлчилдэггүй.
Татвар төлөгч бидний мөнгөөр тэжээлгэдэг улсын хяналт, шалгалтын
байгууллагууд харсаар суугаад бариулчихдаг юм байна. Түүгээр ч
зогсохгүй хэдэн Солонгосчууд Монголд ирчихээд Туулын чинь хөвөөнд
гольфын талбай байгуулна гээд хөрсийг хуулж байхад төр засаг таг чиг.
Гольфын талбайг нь ногоон байлгах, зүлгийг нь элдэв төрлийн хорхойд
идүүлэхгүй гэж зуугаад нэр төрлийн химийн бодис цацах ёстой аж. Тэр ч
байтугай усны ундарга дээр алт угааж, модыг нь хяргаж байхад хаяа нэг
шалгалт хийж арав таван төгрөгөөр торгосон болоод орхидог.



Монгол Улсын хүн амын дийлэнхийг ундаалж байгаа усны ундарга дээр
гольфын талбай барих зөвшөөрлийг хангүг эрд олгож байгаа эрх мэдэлтэнд
эх орноо, олон түмнээ гэсэн сэтгэл ч алга. Зоосны нүхээр харахаар бүх
зүйл улайрч харагддаг юм байлгүй.



Туул голдоо хиртэй хувцсаа угааж, тоос шороонд дарагдсан машинаа
цэвэрлэж, хог новшоо шидэн нусаа нирхийтэл нийдгээ элэг нэгт ахан дүүс
минь ирээдүй хойчоо бодон болимоор байна. Хэрэв энэ хэвээрээ харгис
хандаад байвал нийслэлчүүд хамгийн түрүүнд усны гачаалд нэрвэгдэж, туул
гол та нар яаж аяглаж байлаа даа гэж таваа ханатал инээж бид арчаагаа
алдан шаналах тавилан хүлээж байгаа нь хатуу ч гэсэн үнэн юм.



Нийслэл 600 гаруй хүн амтай байж өдөрт 160-180 метр куб ус олборлоод
байвал 2012 он хүртэл ямар ч асуудал гарахгүй гэж эрдэмтэд тооцоолж
байж. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот нэг сая 300 гаруй хүн амтай болоод
байна. Тиймээс хямралд сөхрөн нухлагдаж байтал усны хомсдлолын үе
давхцаж болзошгүй боллоо.



Гүний усыг одоо арвижуулна гээд дураараа хийчихдэг зүйл биш. Нөхөн
сэргээгдэхдээ маш удаан, 1000 жил ч хүлээхээс аргагүйд хүрдэг гэнэ.



Тиймээс бид нөхөгдөнө гэдгийг хүлээвэл мянгуужингийн үлгэр ч гэгч болох
биз ээ. Тиймээс адаглаад усны ундарга, Туул голоо хамгаалж, бороо,
цасны усыг нөөцлөн авах шинэ тоног төхөөрөмж байгуулж, аль болохоор
газрын гадарга дээрхи усаа ундандаа хэрэглэж, гүнд байгаа юугаар ч
сольшгүй чандмана эрдэнээ гамнаж байя. Ниргэсэн хойно нь хашгирч,
өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байхаар нүүрлэж байгаа аюулаас
урьдчилан сэргийлэхэд иргэний таны үүрэг ч их билээ.



Хятадуудын сүлжээ

Монголчууд ийнхүү тайван сууж байхад хил залгаа айлсдаг хөрш гүрнүүд аль хэдийнээ алсыг харсан нүүдлээ хийгээд эхэлж.



БНХАУ "өмнөд хэсгийнхээ томоохон гол мөрний усыг нутгийн хойд хэсэгт
шилжүүлэх 2009" гэсэн төслийг хэрэгжүүлэн нэмж 21 тэрбум юанийн хөрөнгө
оруулалт хийхээр зэхэж байна. Усны хангамжийг сайжруулж, хомсдолоос
сэргийлэхийн тулд Дорно, төв, баруун сувгийн томоохон сүлжээ
байгуулахаар ажиллаж байгаа аж. Тодруулж хэлбэл Хөх мөрөн, Хуанха зэрэг
голын усыг энэ сувгаар дамжуулан усны нөөц багатай хойд хэсэгтээ
ашиглах юм байна. Энэ томоохон сүлжээг 50-60 жилийн хугацаанд барьж
байгуулна гэж төлөвлөн анхны ажлаа 2002 оноос эхлүүлжээ. Дорнын суваг,
төв хоолойг барих ажлыг эхлээд 6-7 жил болж байгаа гэнэ.



Оросууд усаа экспортолно

Харин оросууд арвин нөөцтэй давуу талаа урьдчилан тооцоолон, хомсдол
нүүрлэхээр усаа экспортолж халаасаа түнтийлгэх төлөвлөгөөгөө
боловсруулж байна. Усны нөөц багасахын хэрээр Хятад, Энэтхэг зэрэг хүн
ам ихтэй орнууд болон гуравдагч ертөнцийнхний хувьд байдал өдрөөс өдөрт
хүндэрч байгааг оросууд соргогоор ажиглах болж. Мөн Монгол зэрэг жижиг
буурай орнууд ч төдийгүй Америкийн өмнөд, Канадын баруун өмнөд хэсэгт
усны нөөц шавхагдаж байгааг анзаарч цэвэр ус XXI зуунд экспортын гол эх
үүсвэр болно гэж үзэж байна. Оросууд усны бодлогоор дэлхий нийтийг
гартаа оруулах далд төлөвлөгөө боловсруулж байгааг ч үгүйсгэх аргагүй
юм. Нефть, хийнээс илүү бидэнд ашиг авчрах зүйл бол ус гэж төлөвлөн
асар том усан байгуулахаар зэхэж байгаа гэнэ. Төрийн думын дарга Борис
Грызлов Москвад болсон "Цэвэр ус" олон улсын бага хурлын үеэр "Дэлхийн
цэвэр усны нөөцийн 20 гаруй хувь ОХУ-ын нутаг дэвсгэрт байна. Бид Орос
улсын нутаг дэвсгэрт төдийгүй дэлхийн улс оронд цэвэр усыг тэнцүү
хуваарилах боломжтой. 15-20 жилийн дараа бодитой ажиллаж эхлэх усан сан
нь цэвэр усыг тэнцүү хуваарилах аргын нэг юм. Энэ усан сангаар алс
газар ус хүргэх боломжтой. Орос улс нуураас төдийгүй, янз бүрийн голоос
их хэмжээний ус бүрдүүлэх боломжтой. Эрдэмтэд яг өнөөдрөөс энэ
асуудлаар үр нөлөөтэй ажиллаж эхлэх хэрэгтэй байна" гэжээ. Оросын
хилийн ойролцоо тэрхүү байгууламжийг барих аж.



Манай улс шатахуунаа ОХУ-аас бараг 100 хувь импортолж байгаа бол хэдхэн
жилийн дараа ус өгөөч гэж гуйж мэдэхээр байна. Арга ядвал шатах тослох
материал авахгүй явган таварцгааж болно. Харин ундны усгүй бол цөөхөн
Монголчууд бид хэр удаан амьдрах нь тодорхой шүү дээ. Ядахдаа л
гадаргын усаа ашиглан ундны усанд биш юмаа гэхэд үйлдвэрлэлийн
хэрэгцээнд зориулж яагаад болохгүй гэж. Тэгвэл бага ч атугай гэсэн
гүний усны нөөцөөс хэмнэнэ. Тиймээс төр засаг энэ асуудлыг яаралтай
анхааралдаа авч, эрдэмтэд мэргэдийн хүчийг ашиглан, Монгол орны онцлогт
тохирох, алсыг харсан бодлого цаг алдалгүй боловсруулж ажиллах цаг
болжээ.



Өнөөдрөө л болгож байвал ямар хамаа байсан юм гэж тамхиа татан баагиулж
суугаа залуу эр шиг суусаар байвал цаг хугацаа биднийг хүлээхгүй. Өмнөд
хөрш уснаас болж өөр гүрний эрхшээлд орох вий гэж алсын нүүдэл хийж,
хойд хөршийнхөн нөөцөө ашиглан цэнгэг усны "дайн" дэгдэхэд хаанчлалаа
тогтооно хэмээн хэтийг харж байна. Ийм эгзэгтэй үед дүү, жижиг буурай
гээд тамхиа баагиулаад санаа амар суугаад байж болмооргүй байна.

www.gogo.mn


Д.Доржпагма
Category: Мэдээ | Үзсэн: 1777 | Мэдээ нийтэлсэн: khunbe | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хэрэглэгчийн булан
Twitter
Хайлт
Мэдээний архив
Календар
«  1-р сар 2010  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    ProFitClicking
    Та 10$ хувьцаа аваад 81 өдрийн дараа 15$ болгож аваарай.
    Khunbe © 2024