СУМЫН БАЙГАЛЬ,
ГАЗАР ЗҮЙ, УУР АМСГАЛ, АМЬТАН, УРГАМАЛ
Чулуут сум нь
Хангайн нурууны дунд биед 3567 хавтгпй дөрвөлжин километр дэвсгэр нутагтай,
мөнх цэвдэг өндор уулсын дундахи, эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Хангайн
нурууг баруун, зүүн тийш нь холбодог алдарт Эгийн даваанаас зүүн урагш байрлах
Цогтсүмбэр хайрхан, Харлагийн хийгээд Тарвагатайн нурууд, Улаалзайн даваа
хүртэлх Хангайн нурууны гол ноён уулс болох байгалийн үзэсгэлэн бүрдсэн нурууд,
хүн малын ундаа болж, байгаль дэлхийгээ тэжээн тэтгэсэн ариун тунгалаг усны
нөөц хагалбар сантай учир энэ нутгийг улсын тусгай хамгаалалтанд авчээ.
Чулуут сумын
нутагт байгаль эхийн бүтээсэн үзэегэлэн төгәлдер ноён уул Цогтсүмбэр,
Баянхайрхан, нөмөр түшигтэй хан уул Цогтхайрхан, Хангалын битүү хавцал,
Даваатын гурван тогоо, Цогтсүмбэрийн Хархунх, янгирын ишиг тоглодог Сэнжит хад,
нөөц баялагаа хадгалан дүнхийгч Шивээтийн Гялман, их халуун рашааны Баян зүрх
уул, Улаан овоо, Наран овоо, Ёст, Тусгал зэрэг хүн зоныхоо сэтгэлийгтатаж,
элэнц, хуланц, эцэг өвгөдийн үеэс бишрэн шүтэж иреэн хосгүй үзэсгэлэнтэй
бүтээлүүд байдаг.
Чулуутын гол
Хангайн нурууны өндөрлөг хэсэг, Цогтсүмбэр хайрханы нуга, сархиаг бүхий цэвэр
уены хагалбар болсон Елын улаан хясааны ёроол хавьд байдаг цагаан асга доторхи 108
булгаас эх авдаг агаад нийт урт нь 415 километр, 10750 хавтгай дөрвөлжин
километр талбайгаас усждаг.Түүний хөндий эхэндээ давчуу, морены бул чулуу
элбэгтэй бол доошлох тусам өргөсөх
ба усны гүн нь
нэмэгддэг. Голдирлын өргән эхэн хэсэгтээ 20-30 метр, дунд хэсэгтээ 20-60 метр,
адагтаа 70-80 метр, усны гүн нь 2,5 метрт хүрдэг. Чулуут гол аравдугаар сарын
сүүлчээс мөстөж, арван нэгдүгээр сарын дундуур бүрэн хадаалж, дөрөвдүгээр сарын
сүүлчээр цэлэмдэг.
Гурван Ангархай,
Хавтгайт, Ботгон, Галуут, Даваат, Шивээт, Хангал, Хөшөөт, Бумбат, Цагаан сайр,
Өлзийт, Зуун мод, урд болон хойт.Мөрөн, Тээлийн голууд хийгээд олон арван горхи
шандаас ай сав нь тэлж Суман, Гичгэнэ, Идэр голуудтай хамсан, Дэлгэр мөрөнтэй
нийлж Сэлэнгэ мөрнийг үүсгэдэг юм.
Хангайн гол
нурууны салбар Харлагтайн нурууны Хөх асга, Жирмийн асганы ар, Зуун модны
хөлөөс эх авч урсдаг Хануйн гол хэмжээгээрээ Чулуут голоос багахан юм. Түүний
нийт урт нь 421 километр, ус хуралдуулах талбай нь 14620 хавтгай дөрвөлжин
километр бөгөөд тул, зэвэг, хадран зэрэг агнуурын загасаар элбэг юм. Хануйн
голын өргән эхэн хэсэгтээ 20-30 метр бол адагтаа 50-80 метр хүртэл өргөсөж, гүн
нь цээл, цүнхэлдээ 2,5 метр хүрдэг байна.Хануйн голд түүнээс дутуугүй ус ихтэй
Хүнүй, Могой, Цагаан, Балиг зэрэг голууд цутгана. Хануйн гол аравдугаар сарын
сүүлчээс мөстөж, арван нэгдүгээр сарын эхээр бүрэн хадаалж, хавар хоёр гурван
өдөрт, зарим жил хоёр гурван долоо хоногт цөнгөө түрдэг. Эдгээр гол өндәр
уулнаас эх авдаг учир урсгал нь түргэн, бороо хур их орсон үед хурдан үерлэж
сав голдиролдоо байгаа үхэр, хонин чулуудыг мәргән давалгаалж их дуу шуугин,
хөөс цахруулан догширох нь хэдэн зуун хонин сүрэг үелзэн гүйлдэх адил нэн
сүртэй бөгөөд үзэсгэлэнтэй харагддаг.
Уур амьсгалын
нөхцөл
Хангайн
нуруунаас эх авсан Чулуут голын хөндийд далайн мандлаас дээш 2000 м өндөрт
сумын төв нь орших боловч нийт нутаг нь 3000 м гаруй өргөгдсөн уул нурууны
тогтоцтой. Зүүн, зүүн өмнөд талаараа далайн түвшчээс 2000 м өндөртэй намхан
уулс, гол мөрний хөндийтэй юм. Мөнх цэвдэг нэлээд тархсан учраас нуга намгийн
хөрс үүсчээ. Газар зүйн хотгор гүдгэр өвөрмөц онцлог нь уур амьсгал тогтох нэг
хүчин зүйл, уур амьегалын өндәр уулын нөхцөл ялгаа, хур чийг, дулаан, нарны
цацраг хуваарилагдах зүй тогтолыг үүсгэнэ. Нутаг дэвсгэр нь эх газрын эре тэс
уур амьсгалтай жилийн дөрвөн улирлын хэмнэлтэй, чийглэг, хүйтэн хэв шинж бүхий
юм. Хур чийгшил хүрэлцээтэй, дулааны улирал багатай, зун нь уул нуруундаа
сэрүүн, өвөл нь голын хөндийдөө хүйтэн байдаг.
Уур амьсгалын
улирлын шинж. Дэлхий тэнхлэгээ эргэдэг хэмнэлээс хамааран сэрүүн бүсэд жилийн
дөрвөн улиралтай. Тухайн орон нутгийн хотгор гүдгэр, газрын гадаргын шинж
зэргээс хамааран улирлын шинж нь газар бүр харлцан адилгүй үргэлжлэл нь
ялгаатай. Хангайн нурууны энэ бэсрэгхэн нутагт жилийн дөрвөн улирлын шинж болох
агаарын орчил урсгалын онцлог манай орны бусад нутгаас нэг их ялгарахгүй.
Хүйтэн улиралд өндәр даралтын эсрэг циклонлог, дулаан улиралд бага даралтын орон
бүхий циклонлог цаг агаартай. Өвөл урт, хавар, намар ойролцоо, зун богино
байдгаар эрс ялгагдана.
Жилийн дөрвөн
улирлын/ Г.Намхайжанцан. 2004/хугацаа
Хугацаа
|
Өвөл
|
Хавар
|
Зун
|
Намар
|
Эхлэх
|
20. X
|
4. IV
|
8. VI
|
24. VIII
|
Дуусах
|
4. IV
|
8. VI
|
24. VIII
|
20. X
|
Хоног
|
166
|
65
|
77
|
5
|
Өвөл. Уур
амьсгалын олон жилийн дунджаар үзвэл арав дугаар сарын 20-ноос дараа оны дөрөв
дүгээр сарын 4 хүртэл нийтдээ 166 хоног үргэлжилнэ. Энэ нь хамгийн урт өвөлтэй
нутаг. Өвлийн дүн үеийн хамгийн хүйтэн нэгдүгээр сарын агаарын дундаж хэм сумын
төв, голын сав газарт -20.9°С, наран ээвэр өндөрлөгт -20°С-аас хэтэрдэггүй. Энә
улиралд 5-6 мм хур тунадас унах ба харьцангуй чийгшил 55-60% байдаг.
Хавар. Хавар нь
өвлийн төгсгөлөөс зуны эх хүртэл нийт 65 хоног бусад нутгаас арваас хорь
хоногоор илүү үргэлжилнэ. Хаврын үндсэн онцлог нь хоногийн агаарын дундаж хэм
дөрөв дүгээр сарын 21-нээс 0°.С-ыг тогтвортой давж дулаардаг. Атмосферийн
даралт ууландаа бага, голын хөндий, нам хотгортоо 540.0тПа орчим хэлбэлзэнэ.
Өвлөөс зунд агаарын даралт 20-30 гПа-аар буурна. Салхины хурд хамгийн ихсэж
дунджаар 3-5 м/с болох бөгөөд заримдаа 20 м/с-ээс хүчтэй салхилна. Энэ улиралд
хуурай өдрийн тоо ихсэж дунджаар 15-20 хоног, чийглэг өдрийн тоо багасч хаврын
шар усны үер бусад нутгаас удаан, эрчимтэй байдаг.
Зун. Зуны улирал
бусад нутгаас хожуу зургадугаар сарын 8-наас эхэлж, наймдугаар сарын 24 гэхэд
дуусаж байна. Энэ улирал нийтдээ 77 хоног, аймгийн бусад нутгаас арваас хорь
хоногоор богино үргэлжилнэ. Зуны улирал дулаан болдог ч үүлэрхэг, хур тунадасны
дийлэнх ордог нь дулаан дутагдалтай хууландаа бүр ч сэрүүн байдаг. Салхины хурд
бусад улирлаас бага 2-3 м/с бөгөөд өдөр шөнөөр чиглэлээ сольдог, уул хөндийн
салхи голын хөндий нутгаар ажиглагддаг.
Агаарын дундаж
хэм жилийн хамгийн дулаан долдугаар сард 12°С. Энә нь Хангайн нурууны энэ сарын
бага утга бөгөөд үндсэндээ сэрүүн, чийглэг нутгийн онцлог юм. Үүлшлийн хэмжээ
бусад улирлаас эрс их байдаг. Нийт үүлшил дунджаар 6-7 балл,
доод мандлын
үүлшил 3-4 балл хүрдэг. Зуны улиралд жилийн хур тунадасны 65% нь ногддог.
Намар. Энэ
улирал зуны төгсгөлөөс өвлийн эх хүртэл нийтдээ 57 хоног үргэлжилнэ. Намрын
эхэн үед хоногийн агаарын дундаж хэм есдүгээр сарын 19-нд +5°С-ын зайцыг,
аравдугаар сарын 20-нд 0°С-ын зайцыг туе туе дайрч хүйтэрнэ. Салхины хурд 2.1-2.3
м/с болж зуны улирлаас ихэсч хур тунадсны хэмжээ зуныхаас буурна. Анхны цас
дунджаар есдүгээр сарын сүүлийн хагаст орж ес дүгээр сарын эцсээр цасан бүрхүүл
үүснэ.
Чулуут сум нь
Хангайн нурууны үзэсгэлэнт байгаль, уур амьсгалын онцлогоос гадна, түүх соёл
иргэншлийн өлгий нутаг. Иймд дулааны улиралд аялал, жуулчлал, хүйтэн улиралд
өвлийн өнгө, цэнгэг агаарт төрөлжсөн аялал жуулчлал хөгжүүлэх бололцоотой.
Чулуутын халуун хүйтэн рашаан, Эгийн даваа, 20 м гүн галт уулын хавцал, хадны
олон сүг зураг, ус, нам, агаарын арвин баялаг нөөц зэрэг нь аялал жуулчлал
хөгжүүлэх бололцоотой. Өөрөөр хэлбэл уур амьсгалын улирлын нөхцөл, цаг агаар нь
эмчилгээ, сувилгааны үнэлж баршгүй нөөц юм.
Уур амьсгалын
үндсэн нөхцөл. Нарны цацраг. Хангайн нурууны энэхүү бус нутагт нийлбэр цацраг
жилдээ дунджаар 4500-4700 дДж/м2, шууд.цацраг 2500-2700 дДж/м2 хэвтээ гадаргад
туена. Нарны тусгал хамгийн бага болох өвлийн улиралд цацрагийн хэмжээ буурч
цаашид аажим нэмэгдсээр нарны тусгал зургадугаар сард ихэснэ. Доод мандлын
үүлшлээр 232-247 өдөр цэлмэг, зөвхөн 9-18 өдөр бүрхэг байдаг нь нар гийгүүллийн
хугацаа ихтэй боловч хангайн нурууны өр өвөр, ой мод, уул хад нь нар гийхэд
саад болдог онцлогтой. Тус бүс нутагт жилдээ 2600-2800 цаг гар гийгүүлдэг
байна. Нарны гийгүүллийн үргэлжлэх хугацааны хамгийн их утга нь зургадугаар
сард 260-280 цаг, бага утга нь арван хоёрдугаар
сард 160 цаг
орчим байна. Нарны гийгүүллийн үргэлжлэх хугацааны байж болох хэмжээ болон
бодит хэмжээний харьцааны жилийн дундаж 55% байна. Өдөрт дунджаар 7-8 цаг,
арван нэг, арван хоёрдугаар сард 5.0-6.0 цаг, тав зургадугаар сард 9.0 цаг тус
тус нар гийгүүлэх боломжтой.
Агаарын хэм. Голын
сав нутагт жилийн дундаж агаарын хэм -2...-4°С хүйтэн, Хангайн нурууны зүүн
хажуу нутагт -2°С, сумын төвд -3.2°С хүйтэн байна. Тус нутагт хамгийн хүйтэн
нэгдүгээр сарын агаарын дундаж хэм -20°С, Чулуут голын хөндийд -22...-25°С
байдаг. Зуны улиралд агаарын хэм хамгийн их утга нь ажиглагдаж, долдугаар сарын
агаарын дундаж хэм Хангайн нурууны салбар уулсаар 10-15°С дулаан болдог.
Үнэмлэхүй хамгийн их хэм 35°С хүрч халах ба үнэмлэхүй хамгийн бага хэм нь
-43°С-д хүрч хүйтэрч байгаа нь энэ нутаг харьцангуй эх газарлаг шинжтэй байна.
Цочир хүйтрэл. Уулархаг
нутагт намрын анхны хүйтрэл наймдугаар сарын эхний арав хоногт, нам дор
хэсэгтээ арай хэд хоногийн хожуу, 16-нд цочир хүйтрэлт болдог. Зарим жилд энэ
дундаж хугацаанаас эрт наймдугаар сарын эхээр, эсвэл хожуу есдүгээр сарын 10ны
орчим цочир хүйтрэх тохиолдол байдаг. Хавар сүүлчийн цочир хүйтрэл дунджаар
Хангайн нурууны уулархаг хэсэгт зургадугаар сарын эхний арав хоногт, голын
хөндий нутагт тав дугаар сарын 25-ны үед ажиглагдах бөгөөд хүйтрэхгүй үеийн
үргэлжлэх хугацаа уулархаг нутагт 60-70 орчим хоног, нам дор газарт 70-90 хоног
үргэлжилнэ. Энэ хугацаанд л бэлчээрийн ногоо ургаж, харин таримал ургамалд
дулааны хийлбэр хэмжээ, хүрэлцээ хангалттай биш байдаг.
Хөрсний хэм. Сумын
нутгаар хөрсний гадаргын жилийн дундаж хэм -2...3"С орчим байна. Жилийн
хамгийн хүйтэн нэгдүгээр сарын хорсний гадаргын дундаж хэм агаарынхаас 1-
3"С хүйтэн,
үнэмлэхүй хамгийн их хүйтэн нь -48°С хүрч агаарынхаас 5-6°С хүйтэн байдаг нь
цасан бүрхүүл болон нарны цацрагийн тэнцлийн алдагдал байдагтай холбоотой.
Хамгийн дулаан
долдугаар сарын хөрсний гадаргын дундаж хэм 17.4°С, үнэмлэхүй хамгийн их нь
60-63°С хүрч хална. Энэ нь агаарынхаас 5-8°С дулаан байдаг нь хар шороон хөрс,
ургамал ногоо нарны цацрагийг ихээр шингээж, бага ойлгодгоос шалтгаална.
Салхи. Газрын
гадаргуун рельфийн өвөрмөц онцлогоос салхины чиглэл тодорхойлогдох ба баруун
хойт зүгийн салхи зонхилно. Салхигйү нам гүм байх давтагдал өвлийн сард
нэмэгддэг. Гэхдээ тухайн орон нутгийн хотгор гүдгэрийн онцлогоос хамааран
салхины чиглэлийн давтагдал харилцан адилгүй байдаг. Өдрийн цагт хөндийгөөс уул
руу чиглэн салхилж, шөнөдөө уулнаасаа хөндий рүү салхилах утл хөндийн салхи
ихэнх газар бий. Мөн ой модтой нутагт салхины чиглэл тод биш салхины ерөнхий
горимтой, хурд багатай байна. Уулын өвөр нөмөр газар нөөлөг салхи шуургатай,
даваа уруудсан салхи, хавцал заверын салхи зэрэг рельф газрын онцлогтой салхины
горим илэрнэ. Жилийн дундаж салхины хурд 2-3 м/с байх боловч хавар, намар ихсэж
өвөл, зун багасна. Салхины онцлог бол хоногийн нар мандах үеэс нэмэгдэж үдээс
хойш их үдэд ихсэн орой тийш буурч, шөнө нам гүм болдог онцлогтой. Салхины
хамгийн их хурд cap бүр 12-30м/с, хаврын срад 20 м/с-ээс хэтрэх бөгөөд хүчтэй
салхи ес-зургадугаар сард cap бүр нэг, хоёр өдөр тохиолддог.
Агаарын чийгшил.
Жилийн дундаж үнэмлэхүй чийгшил 4-6 гПа, нэгдүгээр сард хамгийн бага утгатй 0.8-1
гПа, долдугаар сард хамгийн их утгатай 10-12 гПа болно. Жилийн дундаж харьцангуй
чийгшил 50-60%, Хангайн нурууны өндөрлөг нутагт
зун харьцангуй
их 70-80%, өвөл нийт нутагт 75-90%-д хүрнэ. Чийглэг өдрийн тоо харьцангуй
чийгийн үзүүлэлтээр тогтооход ийм өдрийн тоо жилд дунджаар 20-25, хуурай өдрийн
тоо жилд дунджаар 30-40 байдаг нь аймгийн бусад хуурай нутгаас хоёр дахин цөөн
байна. Жилийн дундаж дутмаг чийгшил 4-6 гПа, хамгийн бага нь арван хоёрдугаар
сард 1 гПа, хамгийн их нь долдугаар сард 7-8 гПа тус тус байна. Аймгийн бусад
нутгаас Чулуутын нутаг илүү чийглэг байдаг онцлогтой.
Хур тунадас. Хангайн
нурууны нутгаар жилдээ 400 мм-ээс их, уулсын хоорондахь голын сав нутгаар 300-400
мм, Чулуут голын хөндийд 228-250 мм хур тунадас ордог. Жилийн дулааны улиралд
хур тунадасны 96% нь, харин хүйтний улиралд маш бага хэсэг ордог нь Монгол орны
хур тунадасны горимын онцлогтой адил юм. Өвлийн улиралд 2 мм-ээс их хэмжээний
хур тунадас орох нь арван жилд нэг удаа, зун хоногт 30-40 мм бороо орох нь мән
арван жилд нэг удаа, 41-50 мм тунадас унах нь хорин жилд нэг удаа, 70-80 мм
орох нь дөчөөс тавин жилд туе туе тохиолдоно. Чулут суманд долдугаар сарын 1 хоногт
77.7мм хур тунадас орж байсан нь 1 хувийн хангамжтай байна.
Уур амьегалын
хэлбэлзэл өерчлөлт.
Дэлхийн уур
амьегалын дулааралт Монгол оронд ч адилхан тохиолдож байна. Судалгаанаас үзвэл
Архангай аймгийн нутагт сүүлийн жаран жилд дунджаар 1 -2°С дулаарсан бөгөөд
намар, зуны саруудад -0.1 ...-0.2°С сэрүүссэн байна. Хангайн уулархаг нутагт
уур амьегалын дулааралтаар газрын гүнд 0°С нэвчих гүн 100 см орчим дээшилж
газар гүехэн хөлддөг болсон нь уур амьегалын бүс нутгийн дулааралтын нөлөө юм.
Ер нь өвлийн
эхлэх хугацаа долоо хоногоор хожуу эхэлж, дуусах хугацаа нь 1989-1999 онд 5-9 хоногоор
хорогдож байга өөрчлөлт гарчээ. Хаврын дуусах хугацаа 1961 -1988 онд дөрвөөс
долоо хоног
хожуу тохиолдож, сүүлийн арван жилд дөрвөөс арван хоёр хоногоор эрт дууссан
хэлбэлзэл, өөрчлөлттэй байна.
Зуны улирлын
эхлэл 1961-1978 онд дөрвөөс долоо хоногоор хожуу дууссан бол 1978-1999 онд
дөрвөөс арван хоёр хоногоор эрт эхэлж, дуусах хугацаа нь зарим хэсэгтээ дөрөв
таван хоногоор орой болж байна. Намрын эхлэх хугацаа 1961-1976 онд хоёр
хоногоор хожуу болж байгаа бол 1976-2000 онд үндсэндээ олон жилийн дунджийн
орчим байна. Харин намрын төгсгөл 1961 -2000 онд есөн хоногоор орой болсон
өөрчлөлт гарч байгаа юм.
Хур тунадас дээр
өгүүлеэн хэвийн хэмжээний орчим байна. Тэгэхдээ нутгийн зарим хэсэгт ган, зуд
болох, хур тунадасны орох хэмжээ хэвдээ байлаа ч хаврын сүүлч, намрын эхээр
ахиу орж, зуны горим алдагдаж үүлшил үүсэх, цаг аагаарын урегал өөрчлөгдөж зунд
ихээхэн халуун болж байна. Аж ахуйн ажиллагаанд эрсдэл үүсэх, цаг зуурын салхи
шуурга, цас борооны нөлөө ихсэж байгаа нь уур амьегалын өөрчлөлтийн нөлөөнөөс
Чулуут сумыг хөгжүүлэх, зах зээлийн эдийн засгийг төгөлдөржүүлэхэд Хангайн
нурууны байгаль-уур амьегалд тулгуурлан мал аж ахуйгаа эрчимжүүлэх, дулаан
харьцангуй бага шаарддаг таримал, төмс, хүнсний ногоог нам дор голын хөндий
нутагт тариалах, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх, иргэдийг рашаан сувилалд
хамрах хүрээг өргөтгөх, уур амьсгалыын хэлбэлзэл өөрчлөлт, үйлчлэлээс хүмүүсийг
эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон талын асуудлыг зохистой шийдвэрлэхэд уур
амьегалын судалгаа чухал суурь болно.
Далайн түвшнээс 2500
м-ээс дээш өргөгдсөн уулын уур амьегал нь ихэнх хүмүүст амар биш учир бие
махбодийн дасан зохицох тогтолцооны хэт.хүчдэл /ачаалал/ шаарддаг. Гэхдээ
байнга оршин
суугчдын хувьд бол дасаж зохицсон болохоор төдийлөн анзаарагдахгүй.
Агаарын хэм 18-21
°С, харьцангуй чийгшил 40-60% байвал хүмүүст хамгийн тохиромжтой гэж үздэг. Үүл
нүүж, түр зуурын тунадастай хосолсон тогтвортой цэлмэг цаг уур (агаарын даралт 770-775
мм м.у.б-ны хэмжээнд, хоногийн ялгаа нь +-6 мм-ээс ихгүй, салхины хурд 4-6 м/с
хэтрэхгүй)-ыг тохиромтойд тооцно.
Судалгаанаас
үзэхэд өндөр уулын оршин суугчдад зүрхний баруун ховДлын хэт ачааллаас түүний
булчин зузаарах шинж илэрчээ. Ер нь газар нутгийн өндөрлөг болон зүрхний баруун
ховдол, тосгуурын томролтын хооронд нарийн хамааралтай байдаг.
Архангайн бусад
сумуудтай харьцуулахад Чулуут суманд өвлийн цагт цас харьцангуй бага унах
боловч намар, хавартаа нилээд орох агаад уул хадаа дагаж түргэн шуурдаг учир
мал өл хоол алдах нь бага байдаг. Өдөр, шөнийн халуун хүйтний хэлбэлзэл их,
зарим жил долдугаар сард ч цас орох бөгөөд тавдугаар сард газар гэсч аравдугаар
сарын эхээр газар хөлддөг. Нэгдүгээр сарын дундаж температур хасах 30-35 хэм,
долдугаар сарынх нэмэх 20 хэм орчим, салхины хурд 3-5 метр секунд, жилдээ 400 орчим
мм хур тундас унадаг юм. Чулуутын халуун, хүйтэн рашаа
а. Халуун
рашаан. Чулуут сумын төвөөс зүүн хойш 25 километрт, Халуун ус багийн нутагт умарт
өргөргийн 47 градус 5 минут, дорнод уртрагийн 100 градус 5 минутын солбицолд
далайн мандлаас дээш 2190 метрийн түвшинд Халуун усны рашаан байдаг. Чулуутын
халуун рашаан орд нь Архангай аймгийн Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Тариат,
Ихтамир сумдын
зааг нутагт
Баян-Уул, Архангайн Булуу, Баатар хан, Самлин зэрэг Хангайн нурууны ой модтой
уулсаар хүрээлэгдэнэ.
Энэхүү орд нь
далайн мандлаас дээш 2190 м өргөгдсөн газарт Чулуут сумын төвөөс 30 км,
Өндөр-Улаан сумаас 35 км зайтай оршино. Энэ орчны гадарга зүйн төрх нь хуучин
төрмөлийн эринээс эхэлсэн ба хувирмал занарын хад цохиотой болно.
Халуун рашаанд
очих гол зам нь Цэцэрлэг хотоос автомашины харилцаатай бөгөөд одоогийн төлөвлөж
байгаа "Мянганы зам" 20 орчим км-ийн зайтай өнгөрөх юм. Рашааны орд
газрын баруун хойхно 3.5 км зайтай сумын 2-р бага сургууль, хүн, малын
эмнэлэгийн салбар, багийн төв оршино.
Чулуутын халуун
рашааныг дээхэн үеэс хэрэглэж байсан баримт судлаачдын замын тэмдэглэлд
бичигдсэн ба Богдын шавь 8 хошууны нэг Шива Ширээти йн үед нэлээд сүсэглэн
хэрэглэж байжээ.
Халуун рашаанаас
анхлан 1926-1927 онд Оросын эрдэмтэн В.А.Смирнов дээж авч шинжилж түүний дүн
мэдээг 1946 онд В.А.Маринов, В.Н.Попов нар "Монголын рашаан" номд
нийтэлжээ.
Манай орны
үндэсний эрдэмтэд, судлаачид/Ш.Цэрэн нарын/ 1957-1960 онуудад рашаан ус
шинжилгээний ажлын дунд тухайн халуун рашааны орд газрын байдлыг үзэж рашааны
дээжид шинжилгээ хийж рашааны булгуудын халуун хүйтнийг хэмжиж, газар зүйн
орчныг ажиглажээ.
Дараа нь
Монгол-Оросын Хөвсгөл унур орчныг судлах экспедицийн рашаан ус судлалын баг нь 1973,1976,1982,1989
онд ордын 4 булагт нэг бүрчлэн температур, ундаргын хэмжилт хийж гидрохими,
хийн бүтцэд иж бүрэн шинжилгээ гүйцэтгэжээ. Манай улсын ШУА-ийн Хими,
Хими-технологийн хүрээлэн
Рашаан судлалын
үндэсний төв, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын газрын газрын царцдас судлалын
хүрээлэн хамтарч 2001, 2003 онуудад эл рашаанд гүнзгийрүүлсэн шинжилгээ хийсэн
юм. Рашаан нь хийн бүтцээрээ азот зонхилсон, азот-хүхэрт устөрөгч холилдсон
хоёр бүлэгт хуваагддаг байна. Хэсэг булгийн ундаргууд нь физик химийн шинж
чанар, гидрохимийн төлвөөрөө ихилсэх зүй тогтолтой, орчны урвал /рН-8,08-9.1/,
исэлдэн ангижрах потенциал /Еһ=+90мв/, хүхэрт устөрөгч 9.2 мг/дм3, цахиуртхүчил
150 мг/дм3, эрдэсжилтийн ерөнхий хэмжээ 0.4 г/дм3. Рашааны ион эрдсийн найрлага
нь сульфат, гидрокарбонат-карбонат, катион нь натри давамгайлдаг. Рашааны
онцлог нь температур, цахиур хүчил, орчны шүлтлэг урвал, фото, хүхэрт устөрөгч
агуулдагт оршино. Мөн рашааны найрлагад лити, цайр, хүнцэл, стронци, манган,
зэс зэрэг бичил бодис 0.008-0.014 мг/дм3хэмжээтэй, ундаргын нөөц нь секунд
тутам нийтдээ 2.07 литр ба халуун нь 23.5-42°С, орд газрын орчин нь ойт хээрийн
бүс учир үржил сайтай ойн бор хөрс, булаг, горхи, халуун усны зах орчмын зүлэг,
нугын ялзмагт хүрэн хөрс голлоно. Рашаанаас урагш 100 хүрэхгүй метрийн зайтай
шинэсэн ойтой. Бэлчээрийн ургамлаас ширэг, өрхөг, хонин гонид, хүнхээл, сөд,
дэгд, мягмансаж, жамъянмядаг, хар хорос зэрэг ургамал элбэгтэй. Тэрчилэн орд
газрын хүрээлэн байгаа орчинд Монгол улсын улаан номонд оруулсан монгол
хундага, дэгд, эмийн бамбай, уулын сонгино, хонин арц, ягаан цээнэ зэрэг
багтдаг.
Чулуутын халуун
рашаан нь анагаах чадлаараа ойр орчмын сум, аймгийн хүмүүсийн дунд түгэж жил
бүрийн зуны улирлын дунд сараас намрын дунд cap хүртэлх хугацаанд олон хүн,
морь ердийн хөсгөөр ирж биеэ сувилж байсан уламжлалтай. Хүмүүс
рашаанд орж
эдгэрсний тэмдэг болгож таягаа орхиж үлдээснийг өгүүлэхэд рашааны тус нэмэр илт
болно.
Энэхүү рашааныг
түшиглэн сумын "Шинэ амьдрал" нэгдэл 1960 -аад оны сүүлчээм орох
рашааны онгоцыг сэлбэх, рашаанчдыг гэр орноор үйлчлэх зэрэг эхний арга хэмжээг
авсан ба 1990-ээд оноос хөнгөн маягийн байшин барих, рашаанд орох газрыг
тохижуулах, хүүмүүсийг нэгдсэн журмаар уналгаар үйлчлэх, эмчийн хяналт тогтоох
зэрэг ажил зохион байгуулснаар ямар нэгэн хэмжээгээр рашаанчдын үйлчилгээнд
анхаарч иржээ.
Рашааны орд
газрын экологийг сахих үүднээс орд газрын орчны эрүүл ахуйн бүсийн зурвасаар
хамгаалалтын хайс хийж улмаар хяналт тавьдаг болсон юм. Хүмүүс халуун рашаанд
гол төлөв орохын зэрэгцээ арьсаа шавших, угаах, амны хөндий, шүд хоолой зайлах,
мөн рашаанаар төлжсөн шавар /замаг/-ыг эмчилгээнд хослон хэрэглэж байна. Энэхүү
рашаанаар үе мөчний архаг өвчин, захын мэдрэлийн судлын үрэвсэл, мэдрэлийн
сульданги, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, яс булчин шөрмөсний бэртэнг
зэргийг эмчлэх заалттай.
б. Хүйтэн
рашаан. Чулуут сумын төвөөс зүүн уригш 20 гаруй километрийн зайд, Хүрэм багийн
нутагт умарт өргөргийн 47 градус 26 минут, дорнод уртрагийн 100 градус 24 минутын
солбицолд далайн түвшинээс дээш 2150 метрийн өндөрт байдаг.
Рашааны дээд
биенд Хангайн нурууны салбар Харлагтай, Хангал, Даваат, Бумбат зэрэг уул нуруу,
ой хөвч сүндэрлэнэ. Нутгийн ардууд дээр үеэс рашааныг мэдэх бөгөөд сүүлийн үед
хөрш зэргэлдээ сум аймгаас рашаанчид хэрэглэсээр иржээ. Рашаан судлаачид 1964 онд
рашааны булгаас дээж авч шинжлэн нүүрсхүчлийн хийтэй рашаан болохыг нотолж
улмаар
1977, 2002 онд
давтан шинжилгээ хийжээ. Судлаачдын дүгнэлтээс үзэхэд нэг литрт нүүрсхүчлийн
хий /С02/ 1 грамм, натри, кальцийн ион давамгайлсан, бага эрдэсжилтэй 1.5-2.0г/
дм3, сул хүчиллэг, эрдэсийн найрлагатай юм.
Рашаан нь дээр
дурдсан химийн бодисоос гадна бичил элемент бор /2мг/л/, цахиурын хүчил
/95/м/л/, төмөр /4.5мг/л/, стронци /0.61 мг/л/, фтор /0.9мг/л/ найрлагадаа
агуулна.
Байгалийн төрхөөр
бүрдсэн эл рашаан нь зургаан сав эрхтэн болгон ходоодны шүүс, цөс ялгаруулах,
идээ ундаа боловсруулах ажиллагааг идэвхжүүлэх, тэжээлийн бодис гэдсээр
шимэгдэн, судсаар дамжин таван цулын нэг болох элгэнд ороход хүч нэмэгдүүлэх
нөлөө үзүүлнэ.
Иймд уул рашааныг
ходоод, гэдэс, элэг, цөсний архаг өвчний үед эмчийн зөвөлгөө авч гол төлөв ууж
хэрэглэх заалттай.
Рашааныг эмчил
гээний журмаар буюу нийтэд зориулж савлаж ашиглахад тохирно.
Улаан эрэгийн
рашаан манай орны Хэнтийн бүсийн хүйтэн рашааны бүлэгт багтах бөгөөд Хангайн
нурууны салбарт байгаа ховор тохиолдох нүүрс хүчлийн хий бүхий хүйтэн рашааны
нэг юм. Химийн найрлага, анагаах чадлаараа Орхоны Үүртийн тохой, Жанчивлан,
Улаанбаатарын Оргил рашаан, Кавказын Нарзан, Сибирийн Дарасунтай адил төстәй
юм.
Чулуут сумын
нутаг нь төрел бүрийн ан амьтан, жигүүртэн шувууд шивээлсэн өгөөж баялаг талбар
юм. Цогтсүмбэр хайрханы орчмын хунх, гүн хонхор бүхий бөөргүүдийн жижиг
хэмжээтэй, замаг сайт олон нуур, тойрмуудад зуны цагт хун, ангир, галуу, нугас
мэтийн нүүдлийн шувууд жил бүр нүүдэллэн ирж хуран чуулж үр төлөө өсгөн
бөөцийлэн тухлаад намар намартаа хоргодон гаганасаар халуун орноо зорихыг нь
харж үзсэн хүн бүхний сэтгэлд нэгийг бодогдуулам байдаг.
Сумын нутаг
дэвсгэр ашигт малтмалын нэн их баялаг нөөцтэй гэгдэх боловч одоо хэр бүрэн
судлагдаж чадаагүй байна.Төмрийн хүдэр, цагаан тугалга, алт, үнэт чулууны илрэц
тогтоогдоод байгаагийн зэрэгцээ эрт талавын үеийн сәнәсен галт уулсын хүрмэн
чулуу нь барилгын сайн чанарын материал болдог. Даваатын улаан өнгөт зосыг эрт
дээр цагаас нутгийн иргэд шороон будгийн хэлбэрээр арьс шир, модон эдлэл
будахад ашигласаар иржээ.Ой мод нь гол төлөв хар мод, шинэс, хуш мэтийн
шилмүүст модны төрлөөс бүрдэнэ. Вансэбэрүү.банжингарав, төрөл бүрийн дэгд,
алтан хундага, алтан гагнуур, бамбай, жамьянмядаг, мягмансанж, сөд мэтчилэн жар
орчим төрлийн эмийн ургамал цэцгэс, үхрийн нүд, морин хад, гүзээлзгэнэ,
улаалзгана, анис, тошлой, бөөрөлзгөнө, нэрс зэрэг үр жимс, хурган цагаан мөөг,
сонгино, зэрлэгтөмс, хонин гоньд хүнхээл, мангир, гогод, мэхээр мэтийн хүнсний
ногооны арвин баялаг нөөцтэй.
Тал хээрийн
амьтан болох тарвага, зурам, алаг даага, өмхий хүрэн, мануул, туулай, чандага,
үнэг, хярс, чоно зэрэг, ой тайга, ян сарьдаг, асга сэрвэнгийн ан амьтан, буга,
аргаль, янгир, ирвэс, шүлүүс, зэрлэг гахай, бор гөрөөс, хәрәм, жирх олонтойгоос
гадна харцага, шонхор, бүргэд, ёл, тас зэрэг махчин шувууд, бас ятуу, хойлог
зэрэг агнуурын шувууд , араатан жигүүртнээр баялаг нутаг билээ.
Сумын хөдөө аж
аж ахуйн эдэлбэр, бэлчээрийн 330024 га талбайд хиаг, хөвд, улаалж, бушинз, алаг
өвс мэтийн мал сүргийн ааг шимтэй төрөл бүрийн үет ургамал арвин ургадаг нь
нутгийн хүн зоны мал идээгээ өсгөн үржүүлж өвөлд өнөтэй орж, хаврын хахир
хатууг харшилгүй давах нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг.
|