АМ ТӨР, ХӨДӨЛМӨР, ЦЭРГИЙН НЭРТ ХҮМҮҮС III
Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, клиникийн профессор Балжиннямын Намбар.
Б.Намбар 1933 онд Чулуут сумын нутагт төржээ. Тэрээр 1957 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ. Анагаах ухааны магистер, клиникийн профессор цолтой. Улсын төв эмнэлэг, Хужирт, Жанчивлан, Улаанбаатар рашаан сувилалд эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, 1992 оноос Рашаан судлалын үндэсний төвд захирал, зөвлөх, "Монголын рашаан сувилал" нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Б.Намбар дэлхийн болон олон улсын рашаан ашиглалтын нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуультай ".Хүн амд үзүүлэх рашаан сувилалын эмчилгээний хэрэгцээ, норматв" эрдэм шинжилгээний ажлын зөвлөмж (1988), "Санаторно-курортное дело", "Здравоохранение МНР" (1976), "Рашаан сувилалын эмчилгээ" (1987), "Монгол орны рашааны цогцолбор судалгаа", "Улаанбаатарын нүүрс хүчлийн хийт рашааны орд" (1988), "Mineral waters of Mongolia" (1993), "Шаргалжуутын усан болор рашаан" (1994), "Тэргүүн буюу Жанчивлин рашаан" (1995) зэрэг ном, товхимол бичиж хэвлүүлсэн байна. Б.Намбар 2000 онд Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртжээ. Тэрээр рашаан усны судалгаа шинжилгээний ажилд Орос, Монгол улсын өндәр мэргэжлийн туршлагатай хүмүүстэй хамтран ажиллаж олон тооны рашаан уены найрлага бүтцийг нарийвчлан судлаж, эмчилгээнд хэргэлэх заалтыг тодорхойлоход биечлэн оролцжээ. 2003 онд "Монгол орны рашааны газрын зураг" зохиож монгол, англи хэлээр хэвлүүлсэн нь онол, мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн өндәр ач холбогдолтой бүтээл болжээ.
Гаднаагийн Бүдханд
Хан Хэнтий аймгийн Дадал сумын — Эзэн Чингисийн өлгий нутаг домогт "Тэнгэлэг" голын хойт хөвөөнөө 1935 онд мэндлэжээ. Улаанбаатар хотын нэгдүгээр арван жилийн дунд сургууль төгсч МУИС-д суралцан 1959 онд Монгол хэл-Утга зохиолын багшийн мэргэжил эгзэмшсэн. Багш сэтгүүлч тэрбээр Гэгээрлийн Яамны хэвлэлийн _ хэлтэст редактор, "Залгамжлагч" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, "Утга зохиол, Урлаг" сонинд утга зохиолын ажилтан, эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагад он удтал ажиллав. 1980 оноос сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн хөдөлмөр сургалтын секторт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж дунд сургуулийн IV-VIII ангийн хөдөлмөр сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр зохиоход оролцож, "монгол дээл эсгэх, оёх технологи"-ийн сургалт-үйлдвэрлэл-арга зүйг боловсруулсан нь үндэсний хувцасны нэг ёсны стандарт болжээ. Р.Бүдханд нь 1960 оноос Сүрлэг хангайн алдарт Чулуут сумынхныг мэддэг болсноос хойш олон жил өнгөрч нутгийнхны дунд өөрийн болсон хүн. Арга ч үгүй биз, манай нутгийн уугуул иргэн Б.Намбартай гэр бүл болж сайхан үр хүүхэд төрүүлэн дөчин зургаан жил амьдарч байна. Тэрбээр 2001 оноос байгаль хамгаалах чиглэлээр төрийн бус "Цэвэр Орчин" Нийгэмлэг санаачлан байгуулж, тэргүүнээр ньажиллаж байна. Мөн 2003 оноос "Монголын техникийн боловерол" холбооны удирдах зөвлөлийн гишүүн болжээ. "Монголын саран ээж" нийгэмлэгээс 2003 онд "Саран ээж " өргөмжлөл хүртсэн ба үнэхээр ч Н.Бүдханд Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд Н.Энхбаярыг төрүүлж, өегөж хүмүүжүүлсэн буянтай сайхан ээж бөлгөө. Чулуутын өлзийт энэ бэр бас Монгол орон, Монголын ард түмэнд буян заяагаа хайрласан эрхэм хүн билээ.
Монгол улсын гавьяат механикжуулагч Хандсүрэнгийн (Б.Гочоогийн хүү) Самбага(1943-1995)
Хандсүрэнгийн Самбага нь Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт гол багийн “Булаг” гэдэг газар 1943 онд Бадамдоржийн Гочоогийн хүү 2 дахь хүү болж мэндэлсэн. Бадамдоржийн Гочоо гэдэг айлаас Хандсүрэн өргөж авчээ. Түүний төрсөн ах дүүс гэвэл Хүүгээс Г.Бор, Г.Самбага, Г.Дэчин, Охидоос Г.Цагаанжоо-Жүүжээ, Г.Цэвэлмаа, Г. Цээрэгзэн нар юм. Тэрээр 1952-1962 онд Улаанбатаар хотын Гандангийн 12, 17 дунд сургуулийг алтан медалтай төгссөн. 1964 онд Архустын ХАА-н ТМС-д суралцаж төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр 1965 онд Зүүн хараагийн САА-д очсон байна. Ирсэн даруйдаа СК-8 комбайн засаж тариа хураалтад гарчээ.Тариа хадаж явахад их урамтай, шаргалтсан тариа руу ороод, бункер руу харахад будаа ус шиг урсаад л мотоор хүнгэнээд сайхан шүү гэж аав маань дурсан ярьдаг байсан. Намын хорооны товчооны дарга Санжсүрэн хурлаар хаврын тариалалтын ажлын тухай хэлэлцэж, намын гишүүн Самбагаар ахлуулсан салааг үлгэр жишээ болгож улс даяар уралдаанд үүрэг авахуулах тогтоол гаргасан ажээ. Энэ тогтоолын дагуу салааныхаа бүх хүмүүстэй ярьж тохироод, улс даяар салааны системд шилжих, манай салаа 1га-гаас 17 цн ургац гэж амлаж, арвин их ургац авахыг уриалж радиогоор зарлажээ. Самбага: Трактороор 3-н үрлэгч чирээд, Солоон жалгын наад талбайн өгсүүр өөд, нэг хурдаар гардаг. Эргээд талбай руу ороход өнөөдүүл газрын дунд явж байдаг. Хүчтэй трактор мөн ч сайхан шүү. Намар комбайн барих болоод трактораа өгсөн Хадгалалтад тавиад хойтон нь баримаар санагдсан гэж билээ. Самбагын салаа амлалтаа давуулан биелуулж га-гаас 17 цн буюу 2400 тн ургац хурааж, Цайван, Самбага, Баяраа, Нямдаваа нар улсын аврага комбайнч цолоор шагнуулж, Улсын тэргүүний тариаланчдын зөвлөгөөнд оролцсон. ХАА-н яамнаас салааг нь ИЖ-2 планет мотоциклоор шагнасан. 1976 онд Төмсний бригад байгуулж, намын даалгавраар Самбагыг даргаар томилсон. 4,5-р таван жилийн төлөвлөгөөг 105,6%, улсад тушаах төлөвлөгөөг 108%, 6, 7-р таван жилийн төлөвлөгөө 129,6%, улсад тушаах төлөвлөгөөг 116-133,6% биелүүлсэн. Тус бригад 1986-1987 онд улсын хэмжээнд Тэргүүн байр, 1-р салаа нь 1978, 1979 онд Улсын аврага салаа, 2-р салаа 1979-1982-1983 онуудад Улсын аврага цолоор шагнуулсан. Түүний ахлаж байсан төмсний бригадын хамт олноос улс, аймгийн аваргууд олон алдартнууд төрсөн билээ.
Х.Самбага улсын 5-н удаагийн аврага комбайнч болж, Монгол Улсын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, төрийн жолоог барилцаж явсан. Атар газар эзэмшсэний 30 жилийн ойгоор БНМАУ-ын гавьяат механикуулагч цолоор шагнагдсан юм. Энэ хугацаанд: 1970,1971,1972,1973,1974 онуудад дараалан БНМАУ-ын ургацын 5-удаагийн аварга комбайнч цол авсан. Аав маань БНМАУ-ын Шинийг санаачлагч гэрчилгээ 2-удаа авсан байдаг. Жишээ нь :ДТ-75 Тракторт хуучин /П-35/ хутгуурыг ДТ-75тракторт тохируулан ажиллуулснаар бууц,бордоог бэлтгэх хөдөлмөрийн бүтээмжийг 30% дээшлүүлсэн./орон нутгийн бордоог жил тутам их хэмжээгээр хэрэглэх болсноор гадаадаас худалдаж авдаг олон мянган төгрөгний бордоог улсдаа хэмнэлтэнд оруулж чадсан/.мөн Төмсний сорьтлогчийг техниктэй холбож ачих тоног төхөөрөмж зохион бүтээж ажлын хүчийг хэд дахин хөнгөвчилсөн бүтээл болж гэрчилгээ авч байсан. Аавын маань өөрийн үүрэгт ажлын зэрэгцээ их засварын Ледушик “газ-53” машиныг өөрөө барьж жолоочийг нь хийнэ.бас гагнуурчин болно. “Газ53” машины араас САК-гээд том зөөврийн гагнуурын аппарат чирээд 4-салааныхаа дунд гагнуурын ажил хийж явдаг байлаа.Одоо бодоход аав маань –Даргаа хийнэ,жолооч,гагнуурчин,механик ингээд 4-хүний ажлыг гүйцэтгэж байсан байна. Миний аавын тухай бичсэн Д.Наваансүрэнгийн бичсэн“Баян хараа баатар түмэн” номны 29-р нүүрэнд нийтлэгдсэн “Алдартай механикжуулагч авьяаслаг зохион байгуулагч” гэсэн сайхан дурсамж өгүүллэг байдаг. Энэ Баянхараатын САА-н төмсний салаа нь байнгын ургац алдагдалтай ажилдаг байсан.Аавын очсон жил уг төмсний салаа маш өндөр ургац авсан гэдэг.2-дахь жил нь ч мөн адил ургац маш сайн авсан./аав маань намрын ажил дуусгаад гэртээ ирэхдээ УБхотын бүх зоорийг аав нь төмсөөр дүүргэчихээд ирлээ гээд бид нарт инээгээд ярьж билээ/. Аавын минь очиход тэр газар тог цахилгаан ч байхгүй,нэг эвдэрхий байшинтай,техникүүд нь эвдэрчихсэн,газрын хөрс нь элсэрхэг нэг л ил хул газар байсан гэдэг.Энэ 2-жилийн хугацаанд төмсний бригадыг шонгийн мод татаж тог цахилгаантай болгож техникчдын байр,хоолны заал,гал зуух,Улаан булан,халуун ус,биеийн тамирын талбай зэрэг орчин үеийн тохижилтыг хийж чадсан гэдэг.
Түүний төр засагдаа үнэлэгдэж авч байсан зарим нэг гавьяа, шагналаас дурдвал:
1965-1976онд тракторч-комбайнчаар
1970 онд МАХН-д намын гишүүнээр элссэн
1976-1989он хүртэл ЗХСАА-Төмсний бригадын даргаар томилогдож ажилласан.
1989-1992онд –БНМАУ-ын Гавьяат механикжуулагч цол авангуут Сэлэнгэ аймгаас Намын даалгавраар ажил сайжруулах чиглэлээр Сэлэнгэ аймаг Баянхараатын САА-д төмсний бригадын даргаар 2-жилийн хугацаатайгаар томилогдсон.
1971онд МХЗЭ-ийн Төв хорооны Тэргүүний тариаланч алтан медаль
Мөн 5.6.7-р таван жилийн гавшгайч цол тэмдэгээр
БНМАУ-ын 5 удаагийн аварга тракторч-комбайнч цолоор
1973 онд Засгийн газрын хүндэт Жуух бичиг
1976 онд МАХН-ын 17-р Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон
Аймаг,сумын АДХ-ын депутатаар удаа дараа сонгогдсон
1977онд ажил бүтээлээрээ шалгарч Европын орноор аялахаар шагнуулж /аяласан/
1980 оны Москвагийн олимпид монгол орноос төлөөлөгчөөр оролцож байсан
1981 онд Алтан гадас одонгоор
1983 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
1986 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож ажилласан
1989 онд БНМАУ-ын гавьяат механикжуулагч цолоор шагнагдсан
Монгол улсын гавьяат барилгачин Равдангийн Зинамидэр
Р.Зинамидэр 1951 онд Чулуут сумын "Халуун ус" багийн нутагт төрж 1960 оноос бага, дунд сургуулиудад суралцаж, улмаар Улаанбаатар хотын Барилгын техник мэргэжлийн сургуулийг 1969 онд өрөгчийн мэргэжлээр төгсжээ. Улмаар Улаанбаатар хотын Барилгын техникумд суралцан барилгын техникч мэргэжлийг давхар эзэмшжээ. Р.Зинамидэр Улаанбаатар хотын барилга угсралтын трестэд өрөгчөөр ажиллан ажил хөдөлмөрийнхээ гараагэхлэн барилгын салбарт 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Р.Зинамидэр төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, хамт олноо ажил үйлсээрээ хошуучлан шалгарч 6,7,8 дугаар таван жилийн гавшгайч, Монгол улсын "Тэргүүний барилгачин", хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг төр, засгийн шагналуудаар шагнагдаж байснаас гадна 2001 онд Монгол улсын "Гавьяат барилгачин" гэдэг эрхэм алдрыг хүртжээ. Р.Зинамидэр барилгын ажлын явц суларсан 1990 оноос 20 гаруй хүнийг нэгтгэн хувиараа эрхлэх аж ахуй байгуулан амины орон сууц 20 гаруй, үйлчилгээний хэд хэдэн барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулжээ.
Ахмад сурган хүмүүжүүлэгч Баатарын Даваа
Б.Даваа нь 1926 онд Чулуут сумын нутаг "Түлээ авдаг" гэдэг газар төрж 12 нас хүртлээ мал маллан эцэг, эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1938 онд сумынхаа бага сургуулийг төгсөж, 1942-1945 онд аймгийн дунд сургуульд, 1945-1947 онд Улаанбаатар хотноо Багшийн сургуульд суралцаж багшийн мэргэжилтэй болж улмаар 1958-1962 онд МУИС-ийн англи хэлний салбарт суралцан төгсөж, англи хэлний багш орчуулагч болсон байна. Б.Даваа нь 1958 онд Монгол хәл, уран зохиолын багшаар ажлын гараагаа эхэлж 11 жил багшилжээ. Тэрээр 1958 оноос НАХЯ-нд англи хэлний орчуулагчаар 25 жил ажиллан хошууч цолтойгоор өндәр насны тэтгэвэртээ гарчээ. Тэрээр улсад ажилласан хугацаандаа Монгол улсаас БНАСАУ-д суугаа ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллан дипломат алба хашижявжээ. Б.Даваагийн хөдөлмөрийн бүтээлийг төр засаг үнэлж Хөдөлмөрийн хүндэт болон Ардын хувьсгал, Зэвсэгт хүчний ойн медалиуд бусад шагналаар шагнаж байжээ.
Ахмад дайчин Дэмчигийн Лодоншарав (1908-1973)
Д.Лодоншарав нь Чулуут сумын нутаг "Хануйн гол" гэдэг газар төрж 1929 онд ардын цэргийн албанд татагдан 1929-1933 онд Их бууны тусгай хороонд байлдагч, бага даргаар ажиллаж байгаад цэргийн албанаас халагдан нутагтаа очиж багийн даргын албыг олон жил хашжээ. Тэрээр цэргийн алба хааж байхдаа 1930-1932 онд Архангай, Хөвсгөл аймгуудад гахсан Рашаант, Хялгант, Асгатын хүрээний эсэргүү хөдөлгөөнийг дарахад орол цож өрлөг жанжин Дэмидийн гарын үсэгтэй сайшаалын үнэмлэхээр шагнагдаж явжээ. Хожим түүнд Монголын ахмадын хороо "Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн" гэдэг үнэмлэх олгожээ. Д.Лодоншарав гуай уртын дуу сайхан дуулдаг, сумынхаа баяр наадамд хурдан морь, бөхийн цол дууддаг уянгалаг цээл хоолойтой нутгийн түмэндээ хүндлэгдсэн буурал байлаа.
Тэргүүний уран сайханч Сандуйжавын Луутар
С.Луутар Чулуут сумын "Улаан эрэг" гэдэг газар төржээ. Тэрээр 1940 онд хуралдсан МАХН-н 10 дугаар их хурлын шийдвэрийг ард олонд сурталчилах ажилд хүчин зүтгэж Бөмбөгөр ногоон театрын нэр дээр баруун аймгуудад явж байсан уран сайханя юм. Тэрээр өөрийн хичээл зүтгэлээр морин хуур тоглож сураад улмаар сайн дурын уран сайханчдын хэсэгт орж урлаг соёлыг хөдөөгийн ард түмэнд түгээдэг байлаа. С.Луутар нь урлагийн үзлэгээр Чулуут сумаасаа шалгаран Архангай аймгймн бүх ард түмний үзлэгт хоёр удаа оролцохдоо тэргүүний уран сайханч дипломоор шагнагджээ. Тэрээр сайн уяач байсан агаад түүний "гэтүүт хээр" гэдэг хурдан хүлэг нь аймгийн наадмын түрүүг авч байсан тул аймгийн алдарт уяач болж байжээ. Нутгийн түмэн нь түүнийг манай Луутар наадамд гарвал 3 даваатай, найранд очвол 3 дугараатай, хадланд гарвал аварга болдог, бариргад ажиллавал уран мужаан, морь уявал түрүү магнайтай, үлэмж элдэв бүхий хүн гэж үнэлдэг байв. Манай нэрт зохиолч С.Эрдәнә хүртэл түүний тухай зохиол бичсэн нь бий.
Сумын заан, тэргүүлэх багш цол тэмдэгтэн Мангалын Наваан(1953-2003)
М.Наваан нь Чулуут сумын нутаг "Говилуур" гэдэг газар төржээ. Долоон настайдаа сумынхаа дунд сургуульд орж 1967 онд төгсөн 1967-1970 онд Архангай аймгийн Багшийн сургуулийг дүүргэн бага ангийн багш мэргэжил эзэмшээд 19920онд УБИС-ийн сурган заах ангийг төгссөнөөс хойш Монгол хэл уран зохиолын багш, хичээлийн эрхлэгч зэрэг ажлыг чулуут сумын Халуун ус бригадын бага сургууль, сумын төвийн дунд сургуулиудад 30 гаруй жил хийжээ. Тэрээр 1989 онд "Тэргүүний заах аргач" 1991 онд "Ахлах багш" 1992 онд тэргүүлэх багш цол тэмдгээр шагнагдсаны зэрэгцээ Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн медалиуд бусад шагналаар шагнагдаж байв. М.Наваан 1988 онд сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол авсан тамирчин багш юм. Тэрээр 2001-2003 онд сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байв.