Анагаах ухааны доктор Дондоогийн Тамжидмаа
Д.Тамжидмаа Чулуут сумын "Зуун мод" гздзг газар 1951 онд төржзз. Улаанбаатар хотын 10 жилийн 3 дугаар дунд сургууль, АУДС-ийг 1972 онд төгсөж хүний их эмчийн мэргэжилтэй болжээ. Мөн АУДС-д шүүх змнзлгийн мзргэжил олгох курс, Москва хотод Дэлхийн эрүүл мэндийн шугамаар шүүх эмнэлгийн биологоор шүүх эмнэлгийн курсийг тус тус төгөсөн байна. Д.Тамжидмаа Москва хотын эмч нарын мэргэжил дээшлүүлэх төв институтзд 1987 онд "Хүний ялгаруулагчийн хязгаарыг АВО ба системийн антигений аргаар тогтоох нь" гэсэн шүүх эмнэлгийн мэргэжлийн сэдвззр анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалжзэ. Тэрээр 1986 онд Москва хотод "Хүний в интервале энергии 0,5-2,1 Гэв\нуклон" сэдвээр физик-математикийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.Тэрээр туйлширсан адрон, цөм, бай-цөмтэй харилцан үйлчлэлцэх, хүнд ионы харилцан үйлчлэл, тэдгээрийн загварчлалын чиглэлээр нийт 40 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл дангаараа буюу бусад эрдэмтэдтэй хамтран хэвлүүлсэн байна. Эдгээрээс 1999онд "Исследование образования кумулятивных протонов в протон-ядерных взаимодействиях в интервалу энергии 1,5-2,1 Гэв\нуклон" (Дубна),2001 онд "ALICE Technical Design Report of Transition Radiation detector", 2002 онд "ALICE Addendum of the Technical Design Report of the Time-of-flight Detector" CERNILHCC зэргийг дурдаж болно.Одоо ШУА-ийн Физик- технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, "Өв-Эрдэнэ" ТББ-ын гүйцэтгэх захирлын сонгуульт үүрэг гүйцэтгэж байна. Тэрээр БСШУ-ны яамны хүндэт жуух бичгээр шагнагджээ.
Боловсрол судлалын доктор Цогбадрахын Эрдэнэчулуун
Ц.Эрдэнэчулуун 1960 онд төрж, 1969-1977 онд Чулуут сумын 8 жилийн дунд сургуульд, 1978-1981 онд Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 1984 онд УБИС-ийг төгсөж физик-математикийн багшийн мэргэжил эзэмшжээ. Ц.Эрдэнэчулуун 1984-1993 онд Архангай аймгийн Багшийн сургуульд багш, 1993-1996 онд Боловсролын төвд арга зүйч, 1996-2000 онд Монгол-Солонгосын технологийн дээд сургуульд салбарын эрхлэгчээр ажиллаж байгаад 2000 оноос Эрдэнэт хотноо экологийн удирдлагын "Маргад" дээд сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна. Ц.Эрдэнэчулуун 1997 онд "Хичээл хоорондын холбоог полинар түвшинд судалсан нь" сэдвээр боловсрол судлалын дэд докторын зэрэг хамгаалж, сурах бичиг, гарын авалга тав, эрдэм шинжилгээний өгүүлэл 20 гаруйг бичиж нийтлүүлсэн дэд профессор цолтон юм. Тэрээр 1996 оноос Улсын математикийн олимпиадын болон физикийн олимпиадын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.Ц.Эрдэнэчулуун сургалт, арга зүйн чиглэлийн хэд хэдэн төслийн ахлагчаар ажиллаж, "Шинжлэх ухаан", "Боловсрол" сэтгүүлийн шагнал хүртэж, Залуу үеийг хамламжлан хүмүүжүүлэгч цол, тэмдгээр шагнагджээ.
|