УЛСЫН БӨХЧҮҮД
Цэцэн Чин
Вангийн хошуу дээр үеэс алдартай лам, хар бөхчүүд олонтой нутаг байжээ. Уг
хошуунаас нэрд гарсан Түмэндэмбэрэл, Т.Бэх-Очир гавьж, Гэлэгбармид,
"өөхөн" Жанцан зэрэг 10 засаг, 7 хошуу даншгийн наадмуудад барилдаж
явсан арслан, заан цолтой, бяр хүч ихтэй, барилдаан сайтай бөхчүүдийг
залгамжлан гарч ирсэн "дайрдаг" Шандан, С.Түзэл, Я.Лүндэр, Ж.Бармид,
Ж.Лхагвий, хар Бүргэд, "шар шувуу" хэмээгдэгч Вандуй, "хар
шувуу" хэмээгдэгч Ичинхорлоо, "бор шувуу" хэмээгдэгч Лэгцэг-ах
дүү гурван бөх нутгийн хүн ардын дунд түүх домог болон яригддаг.
Ардын хувьсгал
ялснаас хойшхи 82 жилийн хугацаанд Чулуут сумаас улсын арслан 1, улсын заан 5, улсын
начин 2, аймгийн арслан цолтой бөх 4 гарснаас гадна аймгийн заан, начин, сумын
заан цолтон ч гарчээ. Улсын арслан
Сундуйн Лундаажанцан (1888-1937). Лундаа арслан гэж алдаршсан С.Лундаажанцан 1988
онд Цэцэн чин вангийн хошуу, одоогийн Чулуут суманд төржээ. Лундаа хүүхэд ахуй
үеэсээ бие товируун, тэнхээ сайтай, айраг, хоол их ууж иддэг байжээ. Тэрээр
хориод настайгаасаа овоо, уул тахих орон нутгийн наадмуудад бөхийн аманд гарч
барилдсаар 1911 оны Их даншиг наадмын 1032 бөхийн цуваанд Лундаажанцан гэж
нэрээ бичүүлэн барилдаж тав даваад зургаагийн даваанд Жанжин чин вангийн
Цэвээн-Очир начинд өвдөг шорооджээ.Тэрээр 1912 оны
Даншиг наадамд 1032 бөх барилдахад Лундаа гэдгээр нэрээ бичүүлснээс хойш энэ
нэрээрээ явах болж, дөрөв даваад тавын даваанд Сэцэн хан аймгийн ачит бээсийн Гомбодоо
начинд унасан байна. 1916 онд 28 настайдаа дөрвөн аймаг, шавь таван газраас
шалгарсан 136 бөх оролцсон арван засгийн наадамд барилдаж тав даваад зургаагийн
даваанд Түшээт хан аймгийн Дайчин чин вангийн хошууны мундаг хэмээх Лувсандаш
арсланд өвдөг шорооджээ. С.Лундаа 1916 оноос
хойш арван засгийн болон томоохон наадмуудад хэрхэн барилсан нь тодорхойгүй
боловч 1923 онд 136 шилдэг бөх оролцсон арван засгийн наадамд Сайн ноён ханы
дайчин вангийн Лундаа заан гэдгээр бөхийн дүйзэд орж, дөрөвийн даваанд боохой
Данзанд унажээ. 1925 оны улсын баяр наадмын бөхийн жагсаалтанд улсын заан
Лундаа (бас Лундаажанцан гэж ч бичигдсэн байдаг) гэсэн нэрээр орж зургаа даваад
долоогийн даваанд Гэндэндаржаа арсланд өвдөг шорооджээ..
С.Лундаа 1929 онд
улсын их баяр наадмын 8 жилийн ойн барилдаанд оролцсон 1000 орчим бөхөөс 8 давж
шөвгийн дөрөвт үлджээ.. Тэрээр 1924 онд Архангай аймгийн баяр наадамд
барилдахдаа хожмын нэрд гарсан даян аварга, тэр үедээ аймгийн заан байсан
Н.Жамьянтай (буур хэмээгдэх) үлдэж үзүүрлэжээ. Харин 1926 онд бас аймгийнхаа
наадамд барилдаж улсын заан Ш.Гомбосүрэнг хаяж түрүүлж байжээ.
С.Лундаа арслан 1933
оны улсын их баяр наадамд тавын даваанд Төв аймгийн харьяат Сэдбазар начинд
унасан ажээ. Лундаа арслан 1935 оны улсын баяр наадмаар 720 бөхөөс 5 давж 32-т,
1937 онд 896 бөхөөс мән 5 давж 32-т туе туе үлдэж сайн барилджээ. Лундаа арслан
солгой давуулан барьж гуядах, халз дэгээдэж гэдрэг дарах, доогуураа бөхийг
оруулж гэдеээрээ хамаж дарах зэргээс өөр онцлох мэхгүй, хүч ихтэй бөх байсан
гэдэг.
Тэрээр ямар ч
үед хүнд бууж өгч байгаагүй агаад "Монгол бөх" киноны бөхийн дүрдт
оглосон анхны жүжигчин бөх юм. Уг
кинонд
тоглуулахдаа та шороотын Цэвээнд унаж өгч тоглоно шүү гэхэд би унаж өгөхгүй
хүчээ үзнэ гэж маргалдахад нь гуйж байж унагаасан боловч хожим тэр киноноос
зургаа үзээд "үүнийг урж хая, өгсөн шагналаа эргүүлж ав, бөхийн хийморь
сэвтэнэ" гэж тэвдүүлж байсан гэдэг яриа байдаг.
Улсын заан
Дарьзавын Ванчинсүрэн (1909-1977).
Ард түмний дунд "даран цагаан" гэж алдаршисан
Д.Ванчинсүрэн Чулуут сумын Хануйн голд төржээ. Хүүхэд ахуй цагаасаа сум, орон
нутгийн наадамд бөхийн аманд гарч барилдаж байсан нь сайн бөх болоход нь
ихээхэн тус болжээ. Тэрээр 1932 онд Архангай аймгийн наадамд барилдаж 6 давж
шөвгийн дөрөвт үлдэн аймгийн начин цолыг авчээ.Д.Ванчинсүрэн
цэргийн албанд татагдаж Дорнод аймагт алба хааж байхдаа үеийн нөхөдтэйгөө
барилдсаар барилдааны ур чадвар нь сайжирч, хүч тэнхээ нь нэмэгдэн сайн бөх
болох замд эргэлтгүй оржээ. Тэрээр Дорнод аймгийн
наадамд 1934 онд Зайжаа арсланг өвдөг шороодуулан түрүүлж, бай мөрийд өгсөн
хонгор морийг Ардын армийн зэвсэгт хүчинд бэлэглэж байжээ. Д.Ванчинсүрэн 1934
онд болсон улсын их баяр наадмын 13 жилийн ойд барилдсан 1024 бөхөөс 5 давж
шөвгийн 32-т үлдэн улсын начны болзлыгхангажээ. Тэрээр 1936 онд Хэнтий аймгийн
наадамд улсын заан Бяруузаныгхаяж түрүүлж, 1937 онд улсын наадамд барилдсан 896
бөхөөс 8 давж шөвгийн дөрөвт үлдэж улсын заан цолыг авчээ. Тэрээр 1943 онд
улсын баяр наадмаар 6 давж, мән 1947 оны
улсын наадамд бас 6 давж шөвгийн наймад үлдсэн ба хуучин цол дээрээ
"харилтгүй хүчит" чимэг нэмжээ. Д.Ванчинсүрэн заан 1948 оны улсын
баяр наадамд дөрөв даваад тавын даваанд өөрийнхөө аймгийн улсын арслан Дашийн
Самбууд унажээ. Д.Ванчинсүрэн
заан 1949 онд улс хувьегалын 28 жилийн ойн баяраар Архангай аймгийн наадамд
барилдахдаа улсын начин Ц.Лхагваатам үлдэж үзүүрлэжээ.Тэрээр төлөв даруу зан
харьцаатай, хүч мэх тэнцүү, барилдааны ур чадвараа залуу бөхчүүдэд өвлүүлэн
үлдээх талаар байнга сургаж зөвлөдөг сайн бөх төдийгүй нутаг нугынхандаа
хайрлагдан хүндлэгдсэн сайхан хүн байлаа.
Улсын заан
Дэндэвийн Даваасүрэн (1911-1983).
Ард түмний дунд
"жонго" хэмээн алдарщсан Д.Даваасүрэн одоогийн Хүрэм багийн нутагт
төржээ.Хүүхэд ахуйдаа тэр үеийнхээ бөчүүдийн л адилаар сум, орон нутгийнхаа
наадамд барилдаж сайн бөх болох гараагаа эхэлжээ. Д.Даваасүрэн 1940 онд аймгийн
баяр наадамд зодоглон шөвгийн дөрөвт үлдэж аймгийн начин цолыг авчээ. Улмаар 1941
онд аймгийнхаа баяр наадамд барилдаж аймгийн заан О.Дэмбрэлдодовыг орхиж
түрүүлэн аймгийн арслан болжээ. Тэрээр 1943 онд Архангай аймаг байгуулагдсны 20
жилийн ойн баярт барилдсан 332 бөхөөс 8 давж үзүүрлэн аймгийн арслан цолондоо
"зоригт хүчит" чимэг нэмэж байлаа. Барилдааны
амжилт нь ахисаар байсан аймгийн арслан Д.Даваасүрэн 1944 онд улсын баяр
наадамд барилдаж 512 бөхөөс 5 давж улсын начин цол аваад 1945 онд мән баяр
наадамд барилдаж П.Аюуштай (Баянхонгорын) тунаж барилдан тав давж начин цолоо
баталжээ. Д.Даваасүрэн улс
хувьсгалын 25 жилийн ойгоор 1946 онд 1024 бөх барилдахад зургаагийн даваанд
өөрийн аймгийн бөх
мөн энэ наадмаар
тав давж улсын начны болзлыг хангасан Жүрмэдийн Жамсранжавыг өвдөг шороодуулан
долоогийн даваанд Л.Балбарзаанд (Булган) унаснаар "улам нэмэх заан"
цолыг авчээ. Тэрээр 1948 оны улсын баяраар дөрөв даваад тавын даваанд аймгийхаа
бөхДуйнхорын Махширзаанд унажээ.Д.Даваасүрэн
заан 1949 оны улсын баяр наадамд гурав даваад дөрөвийн даваанд улсын заан
А.Моломжамцад (Булган), 1951 оны улс хувьсгалын 30 жилийн ойд барилдсан 1024 бөхөөс
дөрөв даваад тавын даваанд П.Магсаржав начинд (Хөвсгөл аймаг) өвдөг шорооджээ.
Тэрээр 1951 оны аймгийнхаа баяр наадамд барилдсан 128 бөхөөс улсын начин Хотонт
сумын Ц.Лхагваатай үлдэж үзүүрлэжээ. Д.Даваасүрэн
заан тонгорох, суйлах, тахимдажтүрэх, дотуур өсгийдөх зэрэг олон угсраа мэхийг
хийдэг, нутгийнхаа бөх улсын заан Д.Ванчинсүрэнгээс барилдааныхаа арга
техникээр илүү гэж нутгийн бөхчүүд ярьдаг байжээ.
Улсын заан Няндавын Мэнтиг (1915-1979).
Н.Минтэг заан
одоогийн Халуун ус багийн нутагт төржээ. Тэрээр орон нутгийн чанартай наадамд
олон түрүүлсэн бөгөөд сайн бөхчүүдтэй барилдаж хүчээ үзэх сонирхолдоо
татагдан1934 онд улс хувьсгалын 13 жилийн ойн баяр наадамд 19 настайдаа очиж, 1024
бөх барилдахад аймгийхаа Хашаат сумын харьяат "цагдаа" хэмээн
нэрлэгдэг Д.Содном зааныг зургаагийн даваанд өвдөг шороодуулан шууд заан цолыг
авчээ. Заан Н.Минтэг 1936
онд улс хувьсгалын 15 жилийн ойгоор барилдсан 1024 бөхөөс тав давж шөвгийн 32-т
үлдэж байжээ.Н.Мэнтиг зааны
ач хүү, эдүгээ төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид-"Мэнтиг заан бол Гэрсэнз
хун тайжийн гуравдугаар хүү Ноонох үйзэн ноёны хүү Бахарайн шууд угсаа юм.
Эдний дээд өвөг Ганжуур тайж гэдэг нутаг заагдан Шива ширээт гэгээний харьяанд
ирж амьдарчээ.Ганжуур тайж Банди, Лодой хэмээх хоёр хүүтэй байсаны Банди тайж
нь Бадамгарав тайж.Няндав, Төмөр, Цэнджав гэдэг дөрвөн хүүтэй байсны хоёрдахь
хүү Няндавынх нь дөрөв дэхь хүү бол Мэнтиг юм. Өвөө маань нутгийнхаа Улаан овоо
хэмээх газар байсан Тайжийн хийдийн хамба өөрийн авга ах Бадамгарав тойнд шавь
орж буддын шашны гүн ухааны Бадам-Ёогийн эрдэм заалгаж lanai гэдэг" хэмээн
дурсамж ярьдаг юм.Н.Мэнтигийг 1934
оны наадмаар тав даваад, зургаагийн даваанд цагдаагийн байгууллагын бөх
Д.Содном заанд амлагдаад байхад нь наадмын комиссынхон "тайж бөх тав
давахаас илүү яадаг юм бэ?.Одоо төрийн цагдаад бууж өг гэхэд нь Содном заан-Би
амласан болохоор учраагаа яахаа мэдье гээд Мэнтигийг үнэхээр дийлэлгүй
уначихаад -төрсөн бие унасан болохоос төрийн хувцас шороодсон биш яахав
дэ" гэж наадмын комиссынхонд хэлсэн гэдэг яриа байдаг.Тухайн үед их
хэлмэгдүүлэлтийн ажил эхлэж, хүмүүсийг гарал үүслээр нь гадуурхдаг байсан
болохоор бөхдөө хайртай, хүн чанар сайтай Содном заан Мэнтигийгхожмын аюул
заналаас сэргийлж ийнхүү хамгаалсан ч байж болох юм. Н.Минтэг заан 1936
оноос хойш дахин улсад ирж барилдалгүй, зөвхөн нутаг орныхоо наадамд л
барилддаг байсан нь түүний эцэг Няндав баригдаж долоон жилийн ял аваад
суллагдсан учир олны газар явахаасаа жийрхдэг болсон ч байж болох юм...
Улсын заан
Паянгийн Ванчигжав (1908-1946).
Бөхчүүд,
наадамчдын дунд "сахалт" гэж нэрлэгдсэн П.Ванчигжав Чулуут сумын
нутаг хойд Мөрөн гэдэг газар 1908 онд төржээ.Тэрээр 1936 онд улс хувьсгалын 15 жилийн
ойгоор 1024 бөх барилдсанаас долоо давж шөвгийн наймад үлдэж улсын заан цолыг
авчээ. Энэ наадмын дараа шигшээ бөхийн барилдаанд орж Дорнод аймгийн харьяат
улсын арслан Хумбаан хартай үлдэж түрүүлсэн ажээ.П.Ванчигжав 1946
онд буюу нас бардаг жилээ Архангай аймгийн наадамд Эрдэнэмандал сумын харьяат хэрээ
хэмээх Д.Дэмбэрэл начинг элэг бүснээс нь шүүрч аваад биеэндээ хүргэлгүй
дүүгүүрдэн хаясан гэж уг барилдааныг нүдээр үзсэн Д.Пүрэв начин ярьсан байдаг.П.Ванчигжав заан
ихээхэн бяртай бөх байсан, уурлахаараа бяр нь улам ч нэмэгддэг хүн байлаа
хэмээн нутгийн хүмүүс ярьдаг байжээ.Түүний төрсөн ах Хайв нь орон нутгийн овоо
тахилга, ширээтийн гэгээний Майдар зэрэг наадмуудад түрүүлдэг, бас их бяр
чадалтай сайн бөх байлаа гэж нутгийн хууччуул ярьдаг байв. П.Ванчигжав заан биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан
томоохон наадмуудад олон жил барилдаж чадаагүй гэгддэг. Тэрээр 1935 оны
хавьцаа Өндөр-Улаан суманд шилжин
суурьшсан бололтой юм.
Улсын заан Түзэлийн Зундуй. Т.Зундуй 1938 онд Чулуут сумын
"Халуун ус" гэдэг газар төржээ. Тэрээр сумынхаа бага сургуульд
суралцаж байхдаа үеийнхээ нөхдүүдтэй барилдан ноцолдож байсаар 17 настайдаа
сумын наадмын бөхийн аманд гарч 3 давжээ. Дараа жил нь мөн наадамд сумын заан Содномд унаж үзүүрлэн, 19 настайдаа сумын
заан Дашзэвэгийг өвдөг шороодуулан сумандаа түрүүлжээ. Т.Зундуй сумын
заан цолтой цэрэгт татагдаж цэргийн анги, салбар, хотын нийгэмлэгүүд дээр
зохиогддог үндэсний бөхийн барилдаанд тогтмол оролцсоноор барилдааны нь арга,
мэх, хүч тамир улам сайжирсаар байжээ.
Т.Зундуй 1959 онд
улсын баяр наадамд анх барилдаж 2 давсан бол 1960 онд барилдахдаа дөрөв даваад
улсын начин А. Нагнайдоржид (Төв аймаг) өвдөг шорооджээ. Тэрээр 1961 онд
МБАТ-ний анхдугаар спартакиадаар аймаг, хотын нийгэмлэг, зөвлөлүүдээс шалгарсан
28 бөх тойргоор барилдахад 24 давж гуравдугаар байр эзлән спартакиадын хүрэл
медиалаар энгэрээ мялааж онцгой сайн барилдсан учир улсын заан цолыг авч, тэр
жилийнхээ улсын баяр наадамд зодоглохдоо спартакиадаар цуг улсын цолонд хүрсэн
Г.Дэмүүлийг орхин 5 давж зургаагийн даваанд өөрийнхөө харьяалагдаж 1байсан 'Алдар"
нийгэмлэгийн тамирчин улсын начин С.Цэрэнтэй тунаж барилдаад өвдөг шорооджээ.
Тэрээр 1965 онд "Замчин" нийгэмлэгийн Дашдаваагийн Равдан-Очирыг
тавын даваанд өвдөг шороодуулан шөвгийн 32-т үлдэж заан цол дээрээ "өсөх
идэр" чимэг нэмээд зургаагийн даваанд С.Цэрэн аваргад өвдөг шорооджээ.Т.Зундуй заан
улс хувьсгалын 1962,1964, 1966, 1967,1968,1970,1971 оны барилдаанд тус бүр 4 давж
тавын даваанд Л.Сосорбарам, Ж.Мөнхбат, Ө.Эрдэнэ-Очир, Д.Сэрээтэр, У.Пүрэв,
Ц.Юүвээ, Ж.Мөнхбат нарт, 1969, 1972 онд гурав давж дөрвийн даваанд
Б.Хишигсүрэн, Т.Артаг зэрэг манай улсын нэртэй бөгөөд тухайн үедээ өгөө аваатай
явсан бөхчүүлдээ өвдөг шороодож олон жил тогтмол сайн барилдаж байснаас үзэхэд
аргагүй хүч шандас сайтай шилдэг заан байсны нь илэрхийлэл юм.Заан Т.Зундуй 24
настайдаа хэсэг нөхдийн хамт БНБАУ-ын нийслэл Софи хотод чөлөөт бөхийн 6 сарын
курст суралцан чөлөөт бөхийн улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд орсноор улсын
анхны шигшээ багийн тулгын чулууг тавилцжээ. Т.Зундуй чөлөөт бөхийн улсын
хэмжээний болон олон улсын удаа дараагийн тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл
медалиуд олныг авч 1963 онд спортын мастер болжээ.Заан Т.Зундуй
үндэсний болон чөлөөт бөхийн барилдаанд сайн барилдаж байсны зэрэгцээ Барилга,
барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа цахилгаан сантехникийн нэгдсэн
трестэд ажиллаж эрхэлсэн ажилдаа амжилт гарган системийн байгууллагынхаа жуух
бичгээр шагнагдаж, Ү,Ү1 ,ҮП таван жилийн гавшгайчаар тодорч, мөн Ардын
хувьсгалын 40,50,60 жилийн ойн медалиудаар шагнагдаж байжээ.
Т.Зундуй заан ид
барилдаж байхдаа хамаж орох.өмсөх, дагуулж тонгорох, хав барьцнаас дэгээдэх,
цэрвүү барьцнаас бөхийг хөдөлгөөн дунд нь гар дунгуй хийх, өсгийлдөх зэрэг олон
уран мэхийг чадмаг угсруулан хийдгээрээ нэрд гарсан бөх юм.
Улсын начин Гомбын Сүхбаатар. 1910 оны орчим Чулуут суманд төржээ. 1946 оны улсын баяр
наадамд улсын начин цолтой барилдаж байснаар бөхийн барилдааны дүйзэд орсон
байдаг учир тэрээр үүнээс өмнөх баяр наадамд улсад ирж барилдан начин
болсон ажээ. Тэрээр
энэ оны барилдаанд хоёр
даваад туравын даваанд Завхан
аймгийн Маамын Лхагваа арсланд өвдөг шороодсон байна. Сүхбаатар
начингийн охин С.Марууш "Миний аав бага насандаа эцэг эхийн гар дээр өсөж,
1930 онд эр цэргийн албанд татагдаж
улмаар ЗХУ-д цэргийн дунд сургуульд явж төгсөж ирээд дунд тушаалын дарга хийж lanai
гэдэг. Манай сумын нутгаар дайран өнгөрдөг баруун аймгийн тууварчин бөхчүүд
Чулуут сумын уяа бөх халзан тавхай Сүхбаатартай л нэг хүчээ үзье гэж сумын
наадам тааруулж ирдэг байжээ.Миний аав хотод
ирж суурьшсанаасаа хойш 60 настай байхдаа Дамбадаржаагийн рашаанаас 40 литрийн 2 бидон дүүргэн авч уул хэжин
явсаар Шар хаданд байсан гэртээ авчирдаг,
бас нэгдлийнхээ цагаан идээг
Улаанбаатард борлуулдаг байхдаа 200 литрийн багтаамжтай торхтой тосыг дажгүй
өргөдөг хүн байлаа" гэж дурсан ярьдаг юм.
Улсын начин Пагваасүрэнгийн
Моломжамц.
П.Моломжамц 1967 оны есдүгээр сарын 28-нд Чулуут сумын төвд
Д.Пагваасүрэнгийн есөн хүүхдийн долоо дахь нь болж төржээ.Тэрээр гурван эгч,
гурван ахтай, хоёр дүүтэй юм. Багаасаа бие томтой, чац өндөртэй байсан агаад бага
насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж Чулуут, Хан-Өндөрийн бага сургууль,
Улаанбаатар хотын 34 дүгээр дунд сургуулиудад суралцан төгсчээ. П.Моломжамц
дунд сургуулийн 6 дугаар ангид байхаасаа чөлөөт болон үндэсний бөхөөр МПСО-д
хичээллэж үе тэнгийхэнтэйгээ хүчээ үзэх болжээ. Чөлөөт бөхийн
спортын мастерын болзол хангасан, чөлөөт бөхийн хасах 100 кг-ын жинд барилддаг
юм. Моломжамц пионер сурагчдын тэмцээнд хоёр удаа түрүүлж, залуучуудын улсын
аваргад гуравдугаар байранд орж байжээ. Гадаад орнуудад болсон олон улсын тэмцээнээс менгән медаль хүртэж байлаа. П.Моломжамц
үндэсний болон чөлөөт бөхөөс гадна бас самбо, жү-до бөхийн дугуйланд суралцаж
тэмцээн уралдаанд ч оролцдог байв. П.Моломжамц
Багануур хотод улсын баяр наадамын барилдаанд 1990 оны долдугаар сарын 6-нд
түрүүлж аймгийн арслан цолыг авчээ. Тэрээр 1992 онд улсын баяр наадамд 2 давж, 1994
оны цагаан сарын барилдаанд 3 давж байлаа. П.Моломжамц 1998
оны улсын их баяр наадамд барилдахдаа туравын даваанд улсын начин Ш.Дорждамбыг,
дөрөвийн даваанд улсын заан Ч.Гочоосүрэнг, тавын даваанд дархан аварга
Ж.Мөнхбатыг өвдөг шороодуулан улсын начны болзол хангаад зургаагийн даваанд
улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд унажээ.
|