Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [16]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [0]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 123
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Цаг агаар
Чулуутын сургуулийн түүхэн товчоон


/1936-2006 он/ Бага сургууль /1918 он/

Ар монголын Цэцэн чин вангийн 7 дахь үе Наянт вангийн 3 дугаар хүү Артаасэд агь ноён 1917 оны намар эцэг өвгийн унаган нутаг хошуугаа үзэж танилцахаар Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын Хан-өндөр багийн төвд иржээ. Агь ноёныг ирнэ гэдгийг 2 жилийн өмнө тус хошуунд мэдэгдсэн учир Хан-өндөрийн хүрээнээ Гүртэнгийн аманд “Баруун зүүн ноён сан” гэдэг хоёр барилга бариулж, шөргөн хашаагаар хамгаалж, урьдаас бэлтгэсэн учир Агь ноёныг тэнд хүлээн авчээ. Агь ноён Артаасэд тэр жилдээ тус хошууны төвд өвөлжиж, нутгийн ард түмний аж амьдрал, орон нутгийн онцлог байдалтай танилцаад: “Тус хошуу бол онгон байгаль, баялаг мал сүрэг, үржил шимтэй газар нутаг, номхон дуулгавартай албат нартай сайхан нутаг байна. Шарын шашин их дэлгэрчээ. Харин үндэсний бичиг үсгээ сайн мэдэх ажил чухал байна. Иймээс үндэсний сайн бичээч нар, төрийн хэргийг барих түшмэдүүд шаардлагатай байна…” гэсэн дүгнэлт хийжээ. Ийм учраас төрийн сургууль болох тэнхимийг байгуулж, монгол бичиг, зурхайн тоо заах шийдвэр гаргах болжээ. “Баруун зүүн ноён сан”-г өөрчилж, “Баруун зүүн тэнхим” болгож, 1918 онд тус бүрт нь 11-20 хөвгүүн элсүүлэн, тэнхмийн даамлаар захирагч Гончигжавыг томилон ажиллуулжээ. Багшаар нь Бизьяа дайчин, Дүүрэн хүнд нарыг ээлжлэн суулгаж, уйгаржин монгол бичиг, 4 аргын тоо бодлогын хичээлийг заалгуулж эхэлжээ. Ингэж Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуунд Хан- өндөр уулын ард, “Гүртэнгийн аманд” 1918 онд анхны төрийн сургууль тэнхим нэртэйгээр байгуулагджээ. Энэ нь нэгдүгээрт агь ноён Артаасэд өөрийгөө болон өргөн олон түмнээ бодож байгуулсан нь лавтай. Нөгөө талаар Монгол оронд автономит засаг төрөөс монголын ард түмний гэгээрэл соёлд онцгой анхаарч, 4 аймагт сургууль байгуулах шаардлагыг 1913 оноос эхлэн удаа дараа хүчтэй тавьж байсантай холбоотой болов уу. Тэнхимийн анхны сурагчдаас Чулуут сумын олноо Тэнхим хэмээн нэрлэгдсэн Мөнхийн Чимэд нар байлаа.

Дунд сургууль /1963-1991/ 

1963 оны 8 сарын 27-нд манай аймгийн Эрдэнэмандал /мөн Хотонт/ суманд аймаг, сумдын удирдах ажилтнуудын бүсийн зөвлөгөөн болж, энэхүү зөвлөгөөн тэр үеийн сум нэгдлийн дарга Уртнасангийн Доржпалам, малын их эмч Санжмятав, зоо техникч Шархүү нар оролцсон байна. У.Доржпалам: Би сургуультайгаа олон жил холбоотой ажилласан. 1956 онд сумандаа нэгдлийн даргаар очсон. Өмнө нь аймгийн нам, эвлэлийн хороонд мөн 1 ба 2 дугаар даргын албыг олон жил хашсан. Пионерын ажил залуучуудын эвлэлийн гол чиглэл байна. Сургуульдаа байнга дэмжихийг хичээж байсан. Сум нэгдлийн дарга болсноор улам дотно болсон. Бүх асуудлыг нэгдэл хариуцна. Хоол муу сайн байхыг нэгдэлтэй холбон үзнэ. Барилга засварын ажил мөн хамаарна. Нэгдэл анх дотуур байр барьж, хоол ундаар хангах ажлыг нэгдэл хариуцаж байлаа. Миний санаанаас огт гардаггүй нэг зүйл бол Чулуутын дунд сургууль юм. Бага сургуулиас дунд сургууль болох нь надтай их холбоотой юм. Тэр нь яагаад гэвэл би сумаасаа сонгогдсон Их хурлын депутат, сум нэгдлийн дарга байлаа. 1963 оны 7 сард  Хөдөлмөрийн баатар цол авлаа. Тэгээд мөн оны 8 сард Эрдэнэмандал суманд ерөнхий зоо техникч, малын эмч нарын том зөвлөгөөн, харин тэнд аймгийн намын хороо, захиргааны хамтарсан хурал болсон. Баатар болоод байсан. Их хурлын  депутат байсан учир хөдөлмөрчид “дунд сургуультай болох” тухай их санал тавина. Тэнд ч санал тавих талаар настайчууд мөн захисан даа.  Эрдэнэмандалд товчоо захиргааны хурлын өмнө семинар болж, сумуудын саналыг авсан. Би ч саналаа тавилаа. “Би хөдөлмөрчдийнхөө нэг саналыг тавъя. Олон ч удаа тавьсан боловч шийдэгдээгүй ирсэн. Намын хороо, захиргаа анхааралтай сонсож шийдэж өгнө гэж бодож байна. Ард түмэн шинэ баатар, их хурлын депутат гээд надад их итгэл хүлээлгэж байна” гэж хэллээ. Орой нь товчоо, захиргааны хурал болж, “миний саналтай нийцэж байгаа” эсэхийг асууж байгаад хурал хийсэн. Тэр өдрөө товчоо, захиргааны хурал дээр шийдэж тогтоол уншиж, багш нарыг томилох, хөрөнгө мөнгө шийдэх талаар Боловсролын хэлтэст, аж ахуйн асуудлыг “Доржпалам өөрөө зохицуул” гэж даалгасан. Хурал тараад бөөн баяртай сум уруугаа буцлаа. Улаалзай давах үед нутгийн хэдэн хөгшчүүл болох Төмөрбатын аав Даржаа, Индравид нарын хүмүүс зам тосон “за нөгөө сургууль яаж шийдэгдэв” гэж асуугаад “шийдэгдсэн” гэхэд бөөн баяртай хөдөлцгөөсөн. Суманд иртэл манайд хүмүүс цуглаад, сургуулийн тухай мэдээ тэр дороо л тарсан. Хичээл эхлэх болсон байсан тул маргааш өглөө нь сумынхаа хүмүүсийг цуглуулаад сургуулийнхаа бэлтгэл ажлыг хангах талаар тал бүрээсээ хөдөлцгөөсөн. Мэргэжлийн багш нар ч томилогдож ирцгээсэн. Захирлаар нь С.Батдорж томилогдож, 9 сарынхаа нэгэнд хичээлээ эхэлсэн. Ийм л түүхтэй дээ. Ийнхүү Чулуут суманд 5 дугаар анги нээн хичээллүүлэх тухай Аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1963 оны 09 сарын 01-ний өдрийн 91 дүгээр тогтоол гарснаар дунд сургууль байгуулагдаж, анхны 6 дугаар ангийг 1966 онд, 7 дугаар ангийг 1967, 1968 он, 8 дугаар ангийг 1969 онд төгсгөсөн.

Арван жилийн сургууль /1991/ 

Өөрийн сумандаа 10 жилийн сургуультай болохоор сумын хөдөлмөрчид, сургуулийн багш нар удаа дараа аймгийн удирдлагуудад хүсэлт тавьж байсны дүнд шийдвэр гарч 1991 оны хичээлийн жилээс эхлэн 8 жилийн дунд сургууль маань 10 жилийн дунд сургуулийн хэв шинжтэй боллоо. Энэ хичээлийн жилээс эхлэн 9 ангийг хичээллүүлэн мэргэжлийн багшаар хангах, сургалтын материаллаг нөхцлийг бэхжүүлэх талаар тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн юм. Анхны 10 дугаар ангийг 1993 онд 20 хүүхэд суралцаж төгсгөсөн. Тэдний 14 нь их, дээд сургуульд элсэн суралцаж төгсөөд мэргэждийнхээ дагуу үр  бүтэээлтэй ажиллаж байна. 6 хүүхэд хувиараа хөдөлмөр эрхэлж үйлдвэрт ажиллаж байна. Төгсөгчдөөс Ч.Энхамгалан, Г.Гандөш, Н.Мөнхжаргал, Х.Туяацэцэг, Д.Чимэдрэгзэн, Д.Мандахбаяр, Г.Ганбат, Л.Энхбаатар, Ц.Оюунбилэг нар менежер, их дээд сургуулийн багш, сэтгүүлч зэрэг ажлыг хийж байна. Хоёр дахь 10 дугаар ангийг Ч.Баттулга, Ш.Лхамноржмаа, Д.Чимэдлхам, Н.Өлзиймаа, А.Долгормаа, О.Довчиннамжил, Б.Нарантуяа, Д.Мягмарсүрэн, М.Мөнхнасан, Д.Батжаргал, Д.Амгаланбаяр, Б.Мэндбаяр, Д.Ундрахбаяр, Д.Ганчимэг, Б.Амар, М.Энхтүвшин, А.Гэсэрбаатар, Д.Тэгшжаргал, Б.Баттөмөр, Л.Мөнхням, Д.Гүнжмаа, Л.Чимэдцэрэн нарын хүүхдүүд төгссөн бөгөөд эдгээр сурагчид маань төрөл бүрийн мэргэжил эзэмшин, ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байна. Шагдарын Лхамноржмаа олон уран бүтээлээ нийтийн хүртээл болгосон нэртэй яруу найрагч, Чойжанцангийн Баттулга монгол хэл судлалын чиглэлээр мэргэшсэн чадварлаг багш болж үр бүтээлтэй ажиллаж байгаад бид бүхэн бахархалтай байна.

Сургууль өнөөдөр 

Манай сургууль 1996 он 8 сард үүсэн байгуулагдсаныхаа түүхт 60 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Энэ ойн өмнө Монгол улсын Засгийн газрын 144 дүгээр тогтоол манай сургуулийг Очирын Дашчаривын нэрэмжит болгожээ.  1937 онд О.Дашчривыг “эсэргүү” хэмээн зарлаж, нэрэмжит байгууллагуудаас нь нэрийг татан авсан ба 1965 онд түүний нэрийг цагаатгасан. Ийм учраас Монгол улсын Засгийн газраас дээрх тогтоолыг гаргасан байна. Сургууль маань эдүгээ хэдийн 70 насыг хүрчээ. Ой тэмдэглэх энэхүү түүхэн үед Г.Сумьяабаатар миний бие сургуулийнхаа захирлаар ажиллаж байгаа нь нэг талаас их бахархалтай боловч нөгөө талаас басхүү өндөр үүрэг хариуцлага юм. Манай сургууль энэ өндөрлөгт хүрэхэд үе үеийн багш, ажилтан, сурагчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл нөлөөлсөн нь мэдээж юм. Суманд бага сургууль байгуулагдахаас өмнө нь Хошууныхаа төв Хан-өндөрт байрлах тэнхимд олон сурагчид очиж суралцсан. Тэд бүгдээрээ тухайн үеийн нийгмийн амьдралд манлайлан оролцсон нийгмийн зүтгэлтнүүд, манлайлагчид байсан. Жалбаагийн Батдорж 1963-1969 онд Боловсролын яамны орлогч сайд хийж байсан. Мөн С.Батдорж 1963 онд дунд сургууль байгуулагдахад захирлаар, түүний эцэг Самбуу сургуулийн анхны ажилтнаар, түүний дүү нар С.Чанцал нар сургуульд ажиллаж байлаа. Энд сургуулийг анх байгуулахад хүчин зүтгэсэн захирал Л.Самбуу, Гонгорсүрэн нараас эхлээд гавьяат багш Н.Биндэрьяа нарын үе үеийн багш, захирал, ажилтнууд, сурагчдын эцэг эхчүүд их үүргийг гүйцэтгэсэн болно. Сургуулийг төгсөгчдөөс олон хөдөлмөрийн алдартан гавьяатнууд тухайлбал У.Доржпалам, Г.Дуламжав, Б.Намбар, Д.Дашжоо,  В.Пунцаг, Р.Зинамидэр, Г.Өсөхбаяр төрөн гарчээ. 1990 –1995 оны үеийн сурагчдаас бурханы номд давхар шамдан суралцаж байсан нь тухайн цаг үеийн онцлог юм. Энэ үеэс ард олны хүндэтгэл хүлээж, ард түмэнд танигдсан Ш.Пүрэвдорж, хамба лам Н.Бэгзсүрэн нарын алдартнууд төрөн гарсан юм.  Манай сургуулийн сургалтын орчин нөхцөл сүүлийн үед нэлээн сайжирч байна. Энд манай сумынхны хүндэтгэдэг сум нэгдлийн дарга асан Б.Гомборагчаагийн хүү Г.Бат-эрдэнийн нутаг орноо гэсэн сэтгэл зүтгэл их тусалжээ. Тэрээр 2000 онд Улаанбаатар хот  дахь нутгийн зөвлөлтэй хамтран “Нарны зай” төсөл хэрэгжүүлэн төвийн эрчим хүчинд холбогдохын өмнө цахилгааны эх үүсвэртэй болгосон. Мөн Япон улсын бага сургууль, Францын “Чингисийн үр сад” нийгэмлэгтэй шефийн харилцаа тогтоон өгч, жил бүр хичээлийн хэрэглэлийн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ 1 ангийн ширээ сандлыг шинэчилж, байнгын холбоо харилцаатай тусалж дэмжиж явна. Мөн Дани улсын Данидагаас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төслийн нэг ба хоёрдугаар шатанд үргэлжлүүлж хамрагдан, энэ бүхний дүнд багш нар боловсролын шинэчлэлийн сургалтад бүрэн хамрагдаж, ном сурах бичгээр хангагдаж, 3 ангийн ширээ, сандал шинэчлэгдэж, харуул хөрөөний машин, хөдөлмөрийн кабинет, биеийн тамирын талбай, хоолны зал тохижуулах болон орлого олох жижиг төсөл хэрэгжин сургуулийн сургалтын чанар, түүний орчин, нөхцөл сайжирч, олон нийтийн оролцоо ихэд дээшилсэн юм. Хөдөөгийн сургуулийн хөгжил төсөл болон МННХ/Соросын сан/-ийн “Сургууль-2001” хөтөлбөрт хамрагдсанаар багш нар сургалтанд хамрагдан, сургалтын арга зүй шинэчлэгдсэн. Мэдээллийн төвтэй болж багш нарын хувьд ажлын байран дээрээ мэдлэг боловсролоо дээшлүүлэх бололцоо бололцоо бүрдсэн байна. Сургуулийн төгсөгчид, тэдний үр хүүхдүүд, ажиллаж байсан хүмүүс, сурагчдын маань эцэг эхчүүд, бусад иргэд, байгууллага сургуулийн хөгжилд ихээхэн санаа тавин тусалж байдгийг зориуд тэмдэглэн хэлье. Эрхэм зорилго нь: сурагцагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн авьяас чадварыг хөгжүүлэх, амьдрах арга ухаанд сурахад чиглэсэн бүрэн дунд боловсрол эзэмших, зөв хүмүүжил, төлөвшил олж авах, цаашид биеэ даан  тасралтгүй суралцах чадвартай иргэн төлөвших таатай орчинг бүрдүүлэн үйлчлэх, бүхий л түвшний хамтын ажиллагааг өрнүүлэхэд оршино. Захирал 1, хичээлийн эрхлэгч 1, нийгмийн ажилтан 1, багш 27, ажилтан 18, нийт 48 багш ажилтантай. 11 багш мэргэжлийн “Заах аргач” зэрэгтэй. Сургуулийн хүүхдийн тоо сүүлийн үед тогтмол нэмэгдэж, 2005 –2006 оны хичээлийн 708 хүүхэд суралцаж байна.   

Хичээлийн байр нь: · 
o 2 ээлжээр хичээллэх 10 анги танхим
o Мэдээллийн төв
o Компьтерийн иж бүрэн кабинет
o Хөдөлмөрийн кабинет
o Биеийн тамирын зал, гадна талбайтай
o Номын сан, уншлагын танхим

Сургалтанд ашиглах зориулалт бүхий зурагт - 3, VCD тоглуулагч, приставка, кодоскол, компьютер, принтерээр  хангагдсан. Боловсролын төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж сургалтын орчин шинэчлэгдсэн. Дотуур байр нь 75 хүүхдийн ортой, гаунз, хоолны зал, угаалгын өрөөтэй. Хүнсний ногоо тариалах талбай, хүнсний агуулахтай. Манай сургуулийн багш нарын сүүлийн жилүүдэд үзүүлсэн амжилтаас дурдвал 1998 оны аймгийн багш нарын ур чадварын уралдаанд багш Д.Мандахбаяр 5 байр, багш Д.Алтангэрэл 2 дугаар байр, 1999 оны аймгийн ур чадварын уралдаанд Д.Мандахбаяр, Д.Алтангэрэл нар бага, дунд ангид нэгдүгээр байрт, улсад 3, 4 дүгээр байр, багш С.Лхагва-очир биеийн тамир, үндэсний спортын наадамд 3 дугаар байруудад тус тус шалгарчээ. 2000 онд багш нарын мөн дээрх уралдаанд багш Д.Алтангэрэл 1 байр, Д.Мандахбаяр 5 дугаар байрыг, хойд бүсийн сумдын үе чацуутны уралдаанд багш А.Оюун, Д.Мандахбаяр нар 1 дүгээр байрыг, 2001, 2002 оны дээрх уралдаанд Д.Алтангэрэл 1 байр, 2002 оны Үе чацуутны уралдаанд багш Д.Чулуунцэцэг 2, С.Энхцэцэг 4, С.Эрдэнэчимэг 2 байр, уламжлалт математикийн олимпиадад Ц.Нармандах 1 байр, Т.Болормаа 3 дугаарт байруудад тус тус шалгарсан. 2003 онд Ц.Мөнхбат түүхийн олимпиадад 5 дугаар, 2004, 2005 онуудад С.Эрдэнэчимэг монгол бичгийн олимпиадад аймагт 1, улсад 8, 9 дүгээр байр, 2004 онд захирал Г.Сумьяабаатар аймагт 1 байр, улсад дэд байр, Д.Пүрэвсүрэн багш нарын ур чадварын уралдаанд 3 дугаар байр, 2005 онд багш Д.Чулуунцэцэг 5 дугаар байруудад шалгарсан амжилтыг үзүүлсэн байна. Манай сурагчид аймаг бүсийн олон уралдаан тэмцээн олимпиадад өндөр амжилт үзүүлэн оролцдог. 2000 онд сурагч Ц.Ганбат аймгийн химийн олимпиадад 3, хойд бүсийн сумдын олимпиадад математикаар С.Золбаяр, монгол хэлний хичээлээр Д.Нарангэрэл, спортын 4 төрөлтөөр Ц.Алтансувд нар 2, Б.Гүнжалам 1 дүгээр байруудыг эзэлсэн бол 2001 онд химийн олимпиадад Ц.Булгантамир 4, П.Жаргалсайхан 5 дугаар байр, 2002 онд математикийн аймгийн олимпиадад Ц.Ариунчимэг 4 дүгээр байр, Хойд бүсийн сумдын Үе чацуутны тэмцээнд математикаар С.Золбаяр 3, П.Жавхлантөгс үндэсний бөхөөр 1, Б.Мөнхбаяр, Ч.Оюумаа нар 4 төрөлтөөр 3 байруудад тус тус  шалгарчээ. 2003-2004 онд В.Цэрэндоржийн нэрэмжит математикийн олимпиадад Б.Отгонбаатар Хүрэл медаль хүртэж, 3 байр, С.Пүрэвдорж 5 байр, Б.Батзориг, 4 байр, уламжлалт олимпиадад математикийн хичээлээр Ц.Ариунчимэг 4 байр, А.Дэлгэрзаяа 5 байр, Р.Гончигдоржийн нэрэмжит математикийн олимпиадад Б.Отгонбаатар 4 байр, Б.Ариунтуяа 3 байр, А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн олимпиадад сурагч А.Дэлгэрзаяа 5 дугаар байруудыг эзэлж, 2005 онд “Дуулах өв” аймгийн тэмцээнд  сурагч Р.Төрмөнх, Ц.Анхманлай нар 5 байр, В.Цэрэндоржийн нэрэмжит аймгийн математикийн олимпиадад Б.Ганзориг 1 байр/Алтан медаль/-т тус тус шалгарч,  самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Буянтогтох, М.Даваасүрэн нар мөнгө, Б.Ган-эрдэнэ, Д.Энхтуяа нар хүрэл медаль хүртжээ. 2006 онд “Ая эгшгийн зургаан жигүүр” гоцлол хөгжмийн аймгийн уралдаанд Б.Ганзориг, Ч.Нямдэлэг нар 2 байр, Б.Гүнжалам Чимэддоржийн нэрэмжит англи хэлний болон уламжлалт олимпиадад, Отгонбаяр уламжлалт технологийн олимпиадад тус бүр 3 байр, С.Пүрэвдорж физикийн олмипиадад 4 байр, чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Энхтуяа, Сувдмаа, Ц.Ганчимэг нар 3 байр, кросс гүйлтийн аймгийн аваргын тэмцээнд М.Намжилмаа кросс гүйлт, гурвын харайлтаар 3 байр, 1500 метрийн гүйлтээр 4 байр, Э.Янжиндулам гурвын харайлтаар 3 байр, Б.Ган-эрдэнэ 3000 метрийн гүйлтээр 1 байр, А.Очирсүрэн 200, 400 метрт 4 байр, М.Даваасүрэн зээрэнцэг шидэлтээр 4 байр, Р.Гончигдоржийн нэрэмжит математикийн олимпиадад Б.Ганзориг 2 байр, Ж.Санжаа багшийн нэрэмжит монгол хэлний олимпиадад Ц.Анхманлай 1 байр, Ж.Дамбаасүрэн 2 байр, Г.Нансалмаа, Г.Даваадулам нар 3 байр/хүрэл медаль/, Б.Гүнжалам/мөнгөн медаль/ 2 байрыг тус тус эзэлсэн байна. Сумын иргэд, эцэг эхчүүд, сурагчдынхаа хүсэлтийг холбогдох газарт тавьж ажилласны үр дүнд 2005-2006 оны хичээлийн жилд 11 жилийн дунд сургууль болон өргөжиж, 1-11 ангийн 20 бүлэгт 708 хүүхэд суралцаж төгслөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр энэ оны 2 сард манай сургуулиар зочилж, бид бүхний ажил байдалтай танилцсан нь сургуулийн түүхэнд сайхан үйл явдал боллоо.

Үе үеийн төгсөгчид

1936-1940 оны 4 ангийн ууган сурагчид Ангийн багш: Энэбиш У.Доржпалам, С.Даваа, Д.Дүгэр, Ж.Цэрэндорж, Ц.Ванчинсүрэн, Д.Гэндэнпилжээ, С.Дамбий, Б.Чойжоо, Д.Дондог, С.Дангаа, Б.Баяржаргал, Я.Базарваань, А.Бадмаабазар, Б.Бэгз, Д.Банзрагч, Д.Сануйдагва, Т.Санжаа, Г.Шараа, Л.Зундуй, Л.Нацаг-юм, Н.Галсандүвжир, Б.Дүүчиндаадал, Д.Дорж, О.Ренчинханд

1937 - 1941 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Д.Гомбожав Ц.Мишигдорж, Г.Лхамсүрэн, Ж.Лхажав, Г.Дэнсмаа, Д.Луутар, Ц.Магсар, Ц.Дамдин, Д.Гэлэгравжаа, Б.Жалбийдандар, Л.Самбуу, Ц.Жайвийжонхор, Д.Ванчинсүрэн, Б.Надмидцэдэн, Б.Чойжоохүү, Б.Банзай, Т.Самбуу, Г.Ванчинсүрэн, Жамьянжамбаа, Ж.Норовзэмбаа, Сарваамангаалам буюу Сарваа, Д.Мягмарсүрэн, Ц.Магсар, Д.Цэдээхүү, Л.Түүвийдандар,

1938 - 1942 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Ц.Мишигдорж, Ж.Аминдаваа, У.Доржготов, В.Раднаа, Б.Ичинхорлоо, Д.Чимэдрэгзэн, Ж.Гүндэгмаа, С.Пилхүү, Н.Цэдээхүү, Б.Даваа, Г.Вандан, З.Дашдаваа, С.Чанцал, Н.Загдаа, Г.Чимэддулам, С.Норов, Г.Лхагважав, Т.Батдорж, Б.Ванчин, Г.Чойжилсүрэн, Л.Гүнсэн, Ж.Пагжийбуу, Г.Ринченсамбуу, Г.Баасан, О.Цэнд, Б.Сэрээнэнханд

1939 - 1943 онд 4-р ангийн  сурагчид Ангийн багш: Г.Лхагвасүрэн Магсар, Дуламсүрэн,  Ц.Равжир, Б.Цэрэндүг, Д.Гангаа, Я.Дандар, Д.Төмөр, Н.Базар, Д.Цэдээхүү, Г.Цэвэлмаа, Н.Бат-очир, Б.Намгар, Д.Чимэдбалдир, Ж.Гүндсамбуу, Гэлэгбалсан, Д.Чанцал


1940 - 1944 онд 4-р ангийн сурагчид Багш: Л.Дамдингочоо Б.Дэжид, А.Лхагва, А.Пүрэвсүрэн, Д.Баяннэмэх, Намжил, Ц.Балжинням, Ж.Долгоржав, Г.Дуламжав, Ц.Лхамсүрэн, Л.Даваасүрэн, С.Тэрбиш, Б.Гангирмаа, Б.Дахиарийдий, Жүндүүлхам, Гочоосүрэн, М.Цэндээ, Должинцэрэн, М.Дагвадорж

1941 - 1945 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Ж.Магсарсүрэн В.Пунцаг, Б.Намбар, Л.Дүгэржав, Г.Жамбалжав, З.Оросоо, Ж.Аривний, У.Нацагдорж, Санжидмолом, Дашаа, Балжинням, М.Цэрэннадмид, С.Маньраднаа, Замбал, Д.Очирбат, Р.Пүрвээ, Бараа, Г.Дэнсмаа, С.Бямбаа, Б.Хүрэлсүх, Базар, Т.Жалцав, Тэрбиш, П.Содномдаржаа, Шаравжамц, Ж.Баасан, Ж.Сандагдорж

1942 - 1946 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: С. Чанцал С.Ойдовжүний, Ж.Раднаа, Д.Гойдод, Дагва, Г.Цэвэлмаа, С.Төмөрбаатар, Ц.Цэндээ, Л.Төмөр, Ж.Очирбат, Мягмар, Ч.Даваасүрэн, Ж.Шагж, С.Пүрвээ, Ц.Адьяа, Р.Нацагдорж, С.Төмөрбаатар, Б.Дайвий, Д.Дагий, Н.Бямба, Ишхорол, Д.Дорж, Ш.Лхагвасүрэн, Цэрэндорж, Мятавгочоо, Ц.Ичинхорол, Д.Ичинхорол, С.Ичинхорол, Н.Тогооч

1943 - 1947 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Ж. Дашдаваа Д.Дайрий, С.Тогооч, Д.Жансанжав, Б.Цогтоожав, Б.Шаравдорж, С.Төмөр, Л.Вандаан, Ц.Данзууваанчиг, Г.Сурнаадорж, Ц.Должин, Д.Хүрэлбаатар, Ж.Цэрэнбалжир, С.Гаамаа, С.Мягмар, Д.Дашжоо, Аюурзана, Цогзол, Л.Бүжий, Б.Дүнжмаа, Б.Лувсан, Л.Ренчин, Н.Чулуунбаатар, О.Данзансамбуу, Бат-өлзий, Должин, Норовбанзад, А.Тэрбиш

1944 - 1948 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Д.Дайриймаа

1945 - 1949 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Ц.Дамдин Ц.Ичинноров, Б.Марууш, Ц.Хоролгарав, М.Равдандорж, Л.Магсаржав, Содномдаржаа, Дотоорой,

1946 - 1950 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: С.Баттогтох, Д.Цэрэнхүү, П.Бямба, У.Доржпагма, Я.Дашпэлжид, Ж.Лхагва, Г.Цэрэннадмид, Б.Дагайрайзай, Г.Лхагва, Даринчулуун, С.Баатар, Даваасүрэн, Ойдовцогзол, Ч.Шайвий

1947 - 1951 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Ж.Лхамжав Р.Цогнэмэх, С.Сандагдорж, М.Уянга, Т.Должин, Өвгөнхүү, Лхагва, Дагвасүрэн, Б.Нацагдорж, Р.Сайнбилэг, Н.Нацаг, Ц.Цэрэндагва, Б.Оросоо, Б.Оросоо, Д.Оросоо, Д.Төмөрбат, Цэрэнпил, П.Лонжид, С.Чулуунбат, С.манууш, З.Бор, Г.Сүрэнхорол, Магсар, Чимэдгаадан, Н.Доржгочоо, А.Долгорсүрэн

1948 - 1952 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: З.Жүгдэр, Л.Уянга, В.Чимэд, Цэрэннадмид, Дарьсүрэн, Долгор, Маруся, Цогоо, Т.Цэцэг, Б.Пүрэвжав, Б.Дашдондог, Нямхүү, Ц.Жавзандулам, Долгоржав, Долгорсүрэн, Доржпагма, П.Дэчинлхүндэв, Жанчинжав, Нацагдорж, Цэрэндагва, И.Рэнцэндорж, Соёл, Төмөр, Цэрмаа, С.Мишка, Г.Цэндмаа, Л.Цэндаюуш, Г.Пионер, Д.Жавзмаа

1949 - 1953 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Л.Долгор Д.Сүхбаатар, Я.Дашпилжээ, Д.Март, С.Мишка, Б.Эрнүүр, С.Пунсал, Я.Дашбалжид, Г.Владимор, С.Цэдэндамба, Ц.Цэрэннадмид, Отгонбор, Ойдовдагзал, Ц.Бор, Лхагвасүрэн, Б.Жанлагмаа, Л.Донхной,

1950 - 1954 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Ж.Гүндэгмаа Ц.Бор, Мө.Пүрэвдорж, Жамбалсүрэн, Отгонбор, Уртнасан, Маруся, Ма.Пүрэвдорж, Дэнсмаа, Ц.Цэрэнжанцан, Х.Абай, Чулуунбаатар, Пүрэвсүрэн, Гийлай, Дуламсүрэн, Баттөр, Г.Наранцэцэг, Даваасүрэн, Отгонбаяр, Г.Сэвжиддорж, Ч.Баатарсүрэн

 1951 - 1955 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Ц.Гунгаа Г.Болд, Б.Бэхтөр, Б.Пүрэвсүрэн, Б.Янсанжав, Бадмаанямбуу, Ш.Сэрсэндэмид, Чунаг, Надмиджанлав, Ц.Дорждэрэм, С.Төмөр, Даваасүрэн, Должинсүрэн, Т.Марууш, Г.Батсүх, Ж.Насантогтох, Лиза, Чулуунбаатар, Долгорсүрэн, Гүндүүхорол, Сайнбуян, Оросоо, Хүрэлбаатар, Л.Цэрэннадмид, Д.Чулуунбат,   Бүжинлхам, Алагаа, Жанцан, Ё.Мягмарсүрэн

1952 - 1956 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Л.Авидсүрэн, Батмөнх, Б.Пионер, Ё.Мягмар, С.Төмөр, Должинсүрэн, Г.Батсүх, Дуламсүрэн, Цэнджав, Л.Халзанхүү, Ц.Дагвасүрэн, Г.Дагий, Г.Жаргалсайхан, Н.Сүрэнжав, Г.Адилбиш, Д.Лхагважав, Л.Батболд, Батмөнх,  Н.Долгор, Л.Мягмар, Д.Пүрэвсүрэн, А.Жамцан, Б.Даваасүрэн, Т.Зундуй, М.Равдандорж, М.Ренчинчарив, Ч.Цэдээхүү, Ж.Шар-өвгөн, П.Лхабал, Ц.Нацаг, Ц.Чулуунпүрэв,  Д.Сэр-Од, Т.Бадмаагарав, Д.Дашням, Адилбиш

1953 - 1957 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Д.Гэлэгравжаа М.Аюуш, С.Жагдал, Ж.Алгаа, Д.Алгаа, Ж.Цэрмаа, Ё.Цэрмаа, Н.Цэрмаа, Г.Марууш, Д.Марууш, М.Аюушжав, М.Мягмар, Ж.Цэдэнсодном, Д.Надмидцэдэн, Ч.Бор, Н.Доржсүрэн, Саязан, Д.Пүрвээ, Лхамсүрэн, Л.Лхамзав, Шаавий, Б.Жүгдэр, С.Чулуунбат, Лхамжав, Б.Баасансүрэн, Гантөмөр,   З.Чулуунбаатар, Төмөрбаатар, Д.Отгонбаяр,

1954 - 1958 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Д.Мядагмаа Д.Өлзийдэлгэр, Т.Сосорбарам, М.Батжаргал, Д.Төмөрбат, Ц.Мөгөө, Д.Батцагаан, Л.Насанбуян, Ш.Төмөрбат, Ч.Пеодер, А.Сэсээр, Х.Цэдэвдорж, О.Далай, Б.Качушик, Ц.Намсрай, Б.Батжаргал, Г.Ширмээн, А.Ванчинбазар, Д.Адьяасүрэн, Ц.Үрчээ, Я.Марууш, Ц.Парийж, Д.Чулуунбат, Г.Бүжээнэн, Б.Даваасүрэн, Дагий, Барбаатар, Д.Батцагаан, Д.Бүжинлхам, Насанбуян

1955 - 1959 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Д.Содном О.Долгор, С.Барбаатар, Л.Нанжид, М.Бүжинлхам, Б.Удаанжаргал, Д.Уушаа, Б.Өлзийбадрах, Н.Авид, Н.Авирмэд, Б.Удвал, Б.Сайнбилэг, Ц.Нацагдорж, Б.Баасансүрэн, В.Баасан, Ч.Жанцансүрэн, Л.Бямбасүрэн, Л.Пүрэв, Д.Бүжинлхам, Б.Тогооч, Ц.Бямбажав, С.Батхүү, Ичинхорлоо, Д.Бүрэнжаргал, Цийзмаа, Б.Сономбазар, Ц.Бямбажав, Л.Амаржаргал, Г.Гярвуу, Отгон, Сэржмядаг, Катюша, Л.Бадарч, Хүрэлтогоо, Н.Гүнжалам, Х.Уранчимэг, Я.Марууш, Я.Жагдаг, П.Данаасүрэн, Толя, Ё.Марууш, М.Мягмарсүрэн

 1956 - 1960 оны 4-р анги төгсөгчид Ангийн багш: Б.Чоймбий Б.Алгаа, Б.Алтангэрэл, Г.Амардэлгэр, С.Баасан, Б.Батмөнх, Х.Бямбаа, Н.Дулмаа, М.Нацаг-юм, Б.Даваа, Д.Дагвасүмбэрэл, Ө.Долгорсүрэн, Ш.Лүмбэнгарав, Ч.Мишигдорж, Ч.Мягмарсүрэн, Ч.Уянга, Д.Пүрвээ, Л.Пүрвээ, Ч.Пүрэвсүрэн, Е.Сэрсмаа, Ц.Сүхбат, Н.Тогоонтөмөр, Д.Хорлоо, М.Цогоо, Н.Чулуунбат, Д.Цогтбаатар, Ц.Эмгэнгочоо

 1957 - 1961 онд 4-р ангийн сурагчид Анги удирдсан багш: Д.Гэлэгравжаа Д.Нансалдулам, Л.Дэмбэрэлрэнцэн, М.Данаасүрэнжав, Ч.Донгоо, М.Норовсамбуу, Ж.Тогооч, Л.Норжмоо, Г.Дэчинлхүндэв, Ё.Марууш, Х.Марууш, Л.Жавзандулам, Ц.Бямбаа, Ж.Марууш, Ч.Раднаадорж, Ш.Пүрэвдорж, Ц.Очирбат, Ч.Дагдансүрэнжав, М.Даш, Ш.Очир, Г.Энхтуяа, С.Түмэн-өлзий, А.Сайнбуян, Д.Өлзийбат, Б.Алтанцэцэг, Б.Оюунцэцэг, Г.Цээрэгзэн, Ж.Мянганбуу

1958 - 1962 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: У.Чоймбий А.Санлай, Г.Дагдансүрэнжав, Л.Чанцалням, Р.Бумцэнд, Б.Гүргийжав, Д.Толя, Р.Норжмаа, Ц.Уртнасан, Д.Цогзмоо, Ц.Отгонсүрэн, Ц.Мухлааш, Т.Жавзан, Д.Цэрэндулам, Б.Пүрүшка, Т.Мухлааш, Д.Отгонцэрэн, Д.Чимэдцэеэ, Д.Маасгай, В.Чулуунбаатар, Н.Түмэн-өлзий, Д.Банзар, П.Бямбахишиг, Б.Ичинхорлоо, Ц.Норжмоо, Б.Доржпүрэв, Ц.Монголжав, Дайрийжав, Г.Шагдар, Д.Балжинням, Ц.Дашдаваа, Л.Дэмчиггарав, Г.Чоймоо, Н.Доржпагма, Л.Шунлай, Ш.Авид, Д.Жавзмаа, Н.Тогтох, Цэрэнбат, П.Жавзан, Ц.Бямбаа, Д.Банзар, Ц.Лхомбодагзал, Б.Дандар, Дайвийжонхор, Батмөнх, Б.Даваасүрэн, Г.Жавзмаа, Л.Жамбал, М.Замбаа, Тогтох

1959 - 1963 онд 4-р ангийн сурагчид Ангийн багш: Ш.Авид, Х.Оюундулам, Д.Зургаадай, Г.Эрдэнэшан, Л.Жамрийсэнгэ, Н.Доржжалам, М.Батчулуун,  Б.Доржпүрэв, Н.Аюурзана, Ш.Барчидтүнгэл, Б.Хүрэлсүх,  М.Замбаа, Д.Банзар, Т.Сармандал, С. Ганбат, Д.Галиндав, Д.Хандхүү, Д.Дэнсмаа, Т.Хайдавдан,  Д.Дэмчиггарав, Ш.Цэрмаа, Л.Цэрмаа, Н.Мөнхбаяр, Ц.Очирдулам, С.Хүрэлтогоо, Н.Тогтох, Ц.Шарийбуу, Д.Баянжаргал, С.Магсаржав, Н.Дорждэрэм, Р.Дорждэрэм, Г.Ганбаатар, Ц.Норжмоо, Ж.Манлайжав, Л.Жамбал, Ж.Чимэдцэрэн, П.Жавзмаа,  Ш.Дулмаа, Г.Гонгор, Д.Мягмар, М.Юмчигмаа, Ц.Бадарч, Ц.Дорждагва,  Б.Сүрэнхор, Ц.Сүрэнхор, Ч. Дөш, Х.Мягмарсүрэн, Ш.Мааний, Ц.Гунгаабуу, Ц.Оюундулам, Д.Төмөрбат, Д.Цэцэгмаа, Б.Долгорсүрэн, Т.Гаамаа, Х.Барбаатар, Д.

Хэрэглэгчийн булан
Twitter
Хайлт
Мэдээний архив
Календар
«  11-р сар 2024  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    ProFitClicking
    Та 10$ хувьцаа аваад 81 өдрийн дараа 15$ болгож аваарай.
    Khunbe © 2024