Бидний уран бүтээлийг хүсэн хүлээж
шимтэн үздэг эрхэм үзэгчид та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн
мэндчилж байна. Хэдийгээр миний амьдрал цахим ертөнц мэдээллийн их
урсгалаас хол байдаг ч хүн төрлөхтний ололт амжилтын гайхамшиг болсон
энэхүү цахим ертөнцөөр дамжуулан өөрийн чин сэтгэлийн мэндчилгээгээ та
нартаа илгээж байгаадаа туйлын их баяртай байна.
Хүний сэтгэлийн утсыг хөндөнө гэдэг тэр
дундаа телевизийн олон камерын өмнө хүнийг нээнэ ,хүнд нээгдэнэ гэдэг
амаргүй ажил болохыг өөрийн биеэр мэдэрч яваагаа юуны өмнө хуваалцмаар
санагдлаа. Хийж байгаа ажил бүхэн нь амжилт дагуулдаг авьяас туршлагатай
нэвтрүүлгийн хамт олон, найруулагчид, нэвтрүүлгийг хамтран хөтөлж буй
ардын уран зохиолч Б.Лхавгасүрэн ахдаа ч чин сэтгэлээсээ талархаж
байгаагаа хэлье.
Цаг наргүй хөдөлмөр, эрэл хайгуул, чин
сэтгэлийн дунд бүтдэг нэвтрүүлэг маань та бүхэнд гэрэл гэгээ, уярал
ухаарал, зориг тэмүүлэл бэлэглэж байх болтугай.
Харанхуй амьдрал үнэ цэнэгүй амьдрал гэж
нэгэн сэтгэгч хэлсэн байдаг. Оюун санааны шинэ эринд хүн бүр гэрэлтэж,
хийсэн үйл бүхэн нь гэгээ татуулах болтугай. Та бүхэндээ шинэ оны мэнд
хүргэе.
МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ НЭВТРҮҮЛГИЙН ХӨТЛӨГЧ П.АНУЖИН http://mongoltulgatan.mn/
|