Манай байгууллага нь "Оюуны Эрэл” нэртэйгээр хууль зүйн яаманд 2005 оны 7-р сарын 21 ны өдөр албан ёсоор бүртгүүлж улсын данстай байгууллага болсон билээ.
Бид хүний нийгмийн зохистой харилцааны үндсийг оюутнуудад ухамсарлуулж, тэднийг дадлагажуулсанаар гэр бүл, сургууль, үндэстэн, дэлхийн соёлд өөрчлөлтийг хийхээр зорьж байгаа юм.
Энэ үйлсийн төлөө дэлхийн 160 гаруй орны оюутан залуучууд нэгдэн олон улсын чуулга уулзалт, удирдагчийг хөгжүүлэх хөтөлбөрүүд, энх тайвны төслүүдэд оролцож байна.
"Оюуны Эрэл" оюутны холбоо нь зөв төлөвшил, ухамсар бүхий ирээдүйн удирдагчдыг бий болгохын тулд оюутны ёс суртахууны үндсэн үнэ цэнэд чиглэсэн төрөл бүрийн уулзалт, хэлэлцүүлэг, сургалтууд бодитоор дадлагажуулах сайн дурын үйлчлэхүйн төслүүдийг зохион байгуулдаг төрийн бус байгуулга юм.
Манай байгуулгын үйл ажиллагаа Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд болон орон нутгийн томоохон Их дээд сургуулиудад төвлөрсөн хөгжлийн төв, клубын гишүүнчлэлээр дамжуулан нээлттэйгээр олон нийтэд боловсрол олгож байна.
Вэб хуудас: www.LEADER.mn,
www.adrf.or.kr
"Оюуны Эрэл” Оюутны
Холбоо
Цуврал лекцийн агуулга.
Лекцийн нэр | Агуулга |
1. Сайнаас аугаад дэвшихүй | Сахилга баттай үзэл бодол, сахилга баттай үйлдэл, сахилга баттай хүн, 5-р түвшний лийдершип |
2. Хүний үнэ цэнэ | Бие бөх бөгөөс ганцыг ялъюу Сэтгэл бие нэгдвээс БҮХНИЙГ ЯЛЪЮУ |
3. Соёлын жигдрэл – Байгууллагын хөгжил | ХУВЬ ХҮНИЙ СОЁЛ зөв төлөвшил нь байгууллагын хөгжлийг тодорхойлдог |
4. Үнэт зүйлс: Илүү өндөр зорилгын төлөө амьдрах | Би өөрийгөө байгууллагынхаа Алс хэтийн хараа, Үнэ цэнэ болон ЭРХЭМ ЗОРИЛГОТОЙ жигдрүүлнэ |
5. Үнэт зүйлс: Эзний ухамсартай байх | Би товлосон болон хэрэгжиж буй зорилгуудын гүйцэтгэл ба үр дүнд ХАРИУЦЛАГА хүлээнэ |
6. Үнэт зүйлс: Багаар ажиллах | Би багийн гишүүддээ итгэж, оруулж буй хувь нэмрийг нь үнэлснээр тэднийг ХҮНДЭЛНЭ |
7. Үнэт зүйлс: Агуу хүсэл мөрөөдөлтэй байх | Би ямарч нөхцөл байдалд байгууллагынхаа алс хэтийн хараа, эрхэм зорилго биелнэ гэдэгт туйлын итгэлтэй байна |
8. Гэр бүлийн ёс зүй | Дэлхийн том энх амгалан Гэр бүлийн жижиг энх амгалангаас эхлэнэ |
9. Хорт зуршлаас урьдчилан сэргийлж таслан зогсоох | Сэтгэлгээ үзэл бодлоо өөрчилж чадсанаар ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ боломжтой |
10. Гэр бүлийн амьдралын сэтгэл зүй | Гэр бүлийн зөрчилдөөн маргааныг ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС харилцан бие биенийхээ онцлогийг танин мэдсэнээр шийдэж чадна |
11. Илтгэх арга барил ба харилцах урлаг | Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах нь амжилттай ажиллаж амьдрахын ҮНДЭС юм. |
12. Удирдагчийн ёс зүйн арга барил | Удирдахуйн ухаан гэдэг нь АЛС ХЭТИЙН ХАРААГАА төв болгож өдөр тутмын ажил үйлсээ зохион байгуулах. |
13. Багшийн ёс зүй арга барил | Багшийн ёс зүй нь нийгмийн ёс зүйг бий болгодог |
14. бидний байр суурь | БИДНИЙ ЗӨВ СОНГОЛТ |
15. Шашны түгээмэл зарчимууд шашнууд нэгдэх зайлшгүй шаардлага | Дэлхийн бүх шашинууд хүн төрөлхтний сайн сайхны төлөө нэгдэх боломжтой |
Нэг лекцийн төлбөр: 3.000₮ /нэг хүн/
Хүмүүжил бол хүнийг хайрлах
ухаан: 10.000₮
Сургамжит баримт түүхүүд: 7.000₮
Холбогдох утас:
98636378, 96331799
Вэб хуудас: www.LEADER.mn,
www.adrf.or.kr