Дуучин МУСТА Э.Төрмандахийн Аархал цомогт манай нутгийн дуу болох "Аав л ээжийн нутаг" гэдэг дуу орсон билээ. Тус цомгийг манай Чулуут сумын "ХААН ТООРОМТ" ХХК-ийн Захирал Тооромт овогт Равдандоржын Бямбарагчаа, "СҮНДРҮГ" ХХК-ийн Захирал Тооромт овогт Равдандоржын Бямбажаргал нар ивээн тэтгэсэн юм гэж засах хэрэгтэй байна..
Аав л ээжийн нутаг
Хүй цөгөлсөн гэрийн минь наран саран буурьтай
Хүүхэд жаахан насны минь чулуун тоглоом өрөөстэй
Уулс уулсаас дотнохон Тооромт хайрхан шүтээн минь
Унаган хүлгүүд үүрссэн эрдэнэ бумбын нутаг даа
Дахилт:
Аргамаг аргамаг хүлгүүд нь гүйж л ирдэг нутаг минь
Аав л ээжийн ерөөлтэй ариун дагшин өлгий дөө
Хуур лимбийн эгшигэндээ цаг нь дэлгэрч налайдаг
Хуучны судар шастиртаа дээдсийн түүх нь шаргалтдаг
Ус уснаас цэнгэгхэн Урсаж мяралзах чулуут минь
Удам залган ундаалсан ариун лусын рашаан даа
Дахилт:
Аргамаг аргамаг хүлгүүд нь гүйж л ирдэг нутаг минь
Аав л ээжийн ерөөлтэй ариун дагшин өлгий дөө
Алаг цэцгийн шүүдэр нь үүрээр сувдрах үзэмжтэй
Алтан үүрээр хөдөө минь энх л мэндийн уянгатай
Нутаг нутгаас ээнэгхэн Арын сайхан хангай минь
Нулимс мэлтрүүлж сандаг миний унаган нутаг даа
Дахилт:
Аргамаг аргамаг хүлгүүд нь гүйж л ирдэг нутаг минь
Аав л ээжийн ерөөлтэй ариун дагшин өлгий дөө
|