Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [15]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [1]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 112
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Main » 2010 » 1-р сар » 24 » Хятад Монгол улсыг худалдаж авч байна уу ?
Хятад Монгол улсыг худалдаж авч байна уу ?
5:18 PM

Дэлхий дахины эдийн засгийн шинжээчид "Хятадууд Монголыг худалдан авч дууслаа” хэмээн дүгнэж байна. Тэдний үзэж буйгаар ойрын 20 жилд Монгол Улс Хятадын бүх талын нөлөөнд бүрэн автах ажээ. "Minegolia” хэмээн уул уурхайн мангасуудын нэрлэж буй Азийн Монгол дэлхийн эдийн засгийн газрын зурагнаас хэдийнэ арчигджээ.
Монголын их хаадын XIII зууны үед байгуулан эзэгнэж байсан эзэнт гүрний газар нутгийг эдийн засгийн утгаар нь Хятад эдүгээ эзэмших болсныг судлаач, шинжээчид түүхийн хэмнэл, эргэлттэй холбон тайлбарлаж буй. Олон улсын шинжээч эрдэмтэд зөвхөн Монголын төлөө ингэтлээ сэтгэлээ чилээсэн хэрэг үү?
Учрыг ухвал тийм биш ажээ. Яг өнөөдрийн байдлаар цэнхэр гариг даяар эдийн засгийн ноёрхлоо тогтоохоор хүчээ авч буй "их луу” эл санаархалдаа хүрэхийн тулд эхлээд Монголыг "идэх” хэрэгтэй болсныг ийнхүү дохиолсон гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Чингисийн Монгол олон улсын эдийн засгийн бодлогын түвшинд Орос болон Евроазийн хоорондох Цагаан хэрэм болон хувираад байгааг НҮБ-ын геостратегийн шинжээч Параг Хан тэргүүтэй томчууд ил, тод зарлаж байна. Монголыг худалдан авч буй хятадууд Оросыг зээлээр эзэмших болсныг ч тэд дэлгэн тавьжээ.
ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ БА МОНГОЛЫГ ХЭСЭГЧЛЭН ЭЗЭМШИХ НЬ

Хэдэн зууны туршид тусгаар тогтнолоо хадгалан "шийр заасан” Монголыг хэсэгчлэн худалдаж авах ажиллагаа ноос, ноолуурын наймаанаас эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Малчдын ноос, ноолуурыг худалдан авч, энэ төрлийн борлуулалт, үйлдвэрлэлийг бүрэн атгахын тулд Хятадын Засгийн газраас бодлогоор хэдэн тэрбум юань цацсан тухай ченжүүд чих улайтал ярих нь бий.
Эцэст нь урд хөршийнхөн санасандаа хүрч, Монголын 43 сая малын 50 хувийг ямаан сүрэг болгож дөнгөсөн. Үүний үр дүнд бэлчээрийн бүтэц эвдэрч, хятад ченжүүдийн амны хөдөлгөөнд ноос, ноолуурын үнэ захирагдах болсон билээ. "Эмээлт”, "Цайз” захаас эхлээд хятадуудын мэдэлд бүрэн шилжсэн бүс нутаг олширсон нь гашуун үнэн. Дараа нь барилгын бизнес рүү хүч түрэн орсон. Хятадуудын хөл тавьсан салбар болгон тодорхой хямралд өртөж, өөрийн бус, өрөөлийн мэдэлд үлддэг гэдгийг энэ мэтийн олон жишээнээс харж болно.
Харин одоо уул уурхайн компаниудын 80 хувь нь Хятадын хөрөнгө оруулалтын далбаан дор урд хөршийн далласан даллуур болж хувирлаа.
Төрөөс төрсөн лицензийн наймаачдын нүд юаниар эргэлдэж, газар нутгийнхаа 20 орчим хувийг Хятадын мэдэлд хэдийнэ өгсөн нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн юм. Одоогийн байдлаар Монголд нээгдээд байгаа эрдэс баялгийн орд газрууд манай нийт газар нутгийн 24 хувийг эзэлдэг гэсэн тооцоо байдаг. Энэхүү орд газруудын ихэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай гэх, нэдэр дээрээ Хятад компаниудын эзэмшил газар болсон. Уул уурхай болон бусад салбарт хөрөнгө оруулах нэрээр худалдан авч, өөрийн болгон өвөртөлдөг энэ үйл ажиллагааг эдийн засгийн хэлээр "дансны арга” хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, данс тооцооны хавтгай дээр Монгол хэдийнэ Хятадынх болсон гэсэн үг.

МОНГОЛЫН НҮҮРСИЙГ МОНГОЛЫН НУТАГТ ШАТААЖ, МОНГОЛЧУУДАД ЗАРНА

Монголчуудыг урагшаа төмөр зам тавих уу, хойшоо гаргах уу гэлцэн талцаж суух зуур Хятадын "эзэнт гүрэн” ар Монголын нүүрсийг хамгийн хялбар аргаар өөрийн болгох арга сэджээ. Зөөж тээвэрлэхгүйгээр Монголын нүүрсийг Монголын нутагт шатаахаар санаархаж, эхний алхмаа хэдийнэ хийв. Төв халхын хойморт өөрсдийн мэдлийн Дулааны цахилгаан станц барьж, түүнийгээ үеийн үед эзэмшин, баруун аймгууд, цаашлаад Орост эрчим хүч худалдахаар ажлаа эхлүүлжээ. 110 сая ам.доллараар Монголын нутгийн нэгээхэн хэсэг буюу цахилгаан станц барих газрыг эрчим хүчний салбартай нь хамт худалдаад авчихлаа гэж хэлж болно. Үнэхээр Параг Хан үнэн хэлжээ. Хятадууд Монголыг худалдан авч байна. Уг цахилгаан станцыг барих, эзэмших, өмчлөх эрх Хятадын "Юуанда” компанид үлдэнэ. Монголыг хятаджуулах энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж, гэрээнд гарын үсэг зурах боломжийг ЭБЭХЯ-ны Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар тэргүүтэй, Д.Балдан-Очир, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж удаатай "урваачид” бүрдүүлсэн гэх. Алдарт Завхан голын амийг Говь-Алтайн нутагт тасалсан Тайширын усан цахилгаан станц гэх чөтгөрийн "дүнгэнэдэг хайрцагныхаа” асуудлыг шийдээгүй байж Монголын хоймроос урагш нь урсгах хятадуудын эрчим хүчийг лообийдохоосоо тэд ичих хэрэгтэй.

УРВАГЧИД ЯМАГТ ТӨР ТҮШИГЧ НАРААС ТОДОРДГИЙГ ТҮҮХ МЭДНЭ

Урвагчдын тоонд Хөвсгөлөөс фосфорит олборлохоор хоёр нүүр, хулхи санаа гаргаж буй Батж.Батбаяр ч багтана. Ерөөс Хятадын мөнгийг барин гүйлдсэн монголчуудаар төр засаг, бизнесийн салбар дүүрчээ.
Энэ мэтээр Хятадын зүгээс ирж буй хөрөнгө оруулалт бүр Монголыг хэсэгчлэн худалдан авах зорилго өвөрлөдөг нь тодорхой боллоо. Тэдний өгөөш болгон хаядаг хөрөнгө оруулалтыг манай төрийн эрх мэдэлтнүүд, УИХ-ын түшээд хоосон хонож, хөл нүцгэн гүйж байгаа юм шиг шүүрэн авч, шүүр шанага шиг урсгахыг яана. Урваач гишүүд, шарваач сайд нар гэдэг үг зүгээр ч нэг гараагүй. Урвагчид ямагт төр түшигч нараас тодордгийг түүх мэднэ. Үндэсний эрх ашгаа хэдхэн зоосоор худалддаг өнөөгийн урваачдыг зарлахад ч илүүдэхгүй цаг ирсэн бололтой.

ЦАГААН ХЭРМИЙГ ХЭН СЭТЛЭХ ВЭ?

Монголын уул уурхайн салбарт бугуйл шидэж, өөрийн болгохын тулд хятадууд тодорхой зохион байгуулалттай бодлогын дор жагсан, эртнээс мөлхсөн. "Chinalco”-гийн "Rio Tinto”-д хаясан, цаашдаа хаях хөрөнгө үүнийг гэрчилнэ. Монголын нүүрснээс даруй тав дахин их хар алттай атлаа Хятад яагаад Тавантолгой, Могойн голын нөөц баялагт шунана вэ? Оросын ой модны нөөцөөс гурав дахин их ногоон шугуйтай хэр нь юунд Сибирээс амрах завгүй мод ачаална вэ?
Чухам эндээс л дэлхийг шараар бүрхэх зорилготой Хятадын  эдийн засгийн бодлогын цаад учгийг ухаарах боломжтой. "Хятад хүн наран жаргахыг үзэхгүй, бүх дэлхийг хятад тариаланчдын тутаргын талбай бүрхэн авахын цагт шаахайн мөр хүрээгүй газар үл үлдэнэ” хэмээн нанхиад философичид нэгэн цагт ам гарсан гэдэг. Гэвч бүх дэлхийд санаархсан тэдэнд хэдэн зууны турш илд сэлэм эргүүлж, их ухаанаар бойжсон Монголын их хаад, нүүдэлчдийн тусгаар тогтнол саад тотгор болсоор ирэв. Тиймээс ч дэлхий даяар Хятадын эдийн засгийн бодлогыг саатуулах хүчин зүйл буюу Цагаан хэрэм нь Монгол, цаашлаад Орос хэмээн найдан ширтэх болов. Магадгүй энэ утгаараа Тавантолгойгоос Гашуунсухайт руу тавих "Энержи ресурс”-ийн нарийн царигтай төмөр зам эл Цагаан хэрмийг сэтлэх шалтгаан болж болзошгүй гэдгийг гаднын эдийн засгийн шинжээчид анхааруулж байна. Гашуун сухайтаар төмөр зам тавьчихвал Сайншанд-Владивостокийн төмөр зам хөрөнгө оруулагчгүй болж, барууны орнууд Монголыг Хятадын мэдэлд үлдээх аюултай гэсэн гаргалгааг тэд хийжээ. Харин Хятадын эзэрхийллээс болгоомжилсон оросууд Монголыг түшсээр үлдэнэ гэсэн найдлага байгаа юм. Эмийн сан, модны бизнесээ хятадуудад атгуулсан дорнод Сибирь Оросын "эмзэг эрхтэн” болж хувираад байгаа нь ийн дүгнэхэд хүргэж байна. Эдүгээ дорнод Сибирьт сая шахам "дотор” иргэн орон зайгаа эзэлж, орон гэрээ төвхнүүлжээ.

"CHINA TOWN”-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУД БА ДЭЛХИЙГ ХЯТАД МАЯГААР ГЛОБАЛЬЧЛАХ НЬ

"China town”-гүй улс орон, хот гэж үгүй. Вашингтон, Нью-Йоркоос эхлээд Москва, Токио, Лондон хүртэл China town хэмээн дэлхий нийтээр нэрлэдэг бүхэл бүтэн хороололтой.
Дэлхийг хятад маягаар глобальчлах дотор ухааны үзүүр боловсрол, соёлын салбарыг чиглэдэг гэдгийг дээр дурдсан Параг Хан онцлов. 20 жилийн өмнө хятад хэл зааж сургахыг эсэргүүцдэг байсан Сингапурын төрийн түшээд хүссэн ч, хүсээгүй ч ханз үсэгт дурлахад хүрсний шалтгаан энэ байлаа. Монголд ч ялгаагүй, боловсролын салбарт хятад хөрөнгө оруулагчтай, "дотор” эзэнтэй цэцэрлэг, дунд сургууль нөлөө бүхий байр суурь эзэлдэг. Энэ нь эцэстээ хятад хэлгүй л бол Монголд амьдрах хэцүү нөхцөл байдлыг бий болгоход чиглэдэг байна.
Улаанбаатар China town-гүй цорын ганц хот гэж нэгэн монгол залуу гайхуулахыг сонсов.  Гэтэл тийм биш ажээ. Монголыг тэр чигээр нь China town болгон хувиргах урд хөршийнхний санаархал амжилттай ажил хэрэг болж, соёл боловсрол, барилга орон сууц, банк, уул уурхай, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар Хятадын ноёрхолд бараг л автчихлаа.
Нарантуулаас Бөмбөгөрт шигдэж, улмаар Улаанбаатарын томхон дэлгүү¬рүү-дэд хүч түрэн хөл тавьсан хятад наймаачид өмнөөс хятадаар үнэ хэлж, үс арзайлгаж байна. УИХ-ын даргыгаа хятадаар мэндчилэхийг л хүлээх үлдэв. Улс тунхагласны 100 жилийн ойгоор Ерөнхийлөгч маань эрийн гурван наадмаа нээж аргагүйн эрхэнд хятад, монгол хэлийг уралдуулан үг хэлбэл ёстой жинхэнэ үхваа, үхваа!
Хөх тэнгэрийн Монгол хөх тариа, хөц будаа, хөлстэй шаахайны орон болохын цагт эх орон, элгэн нутаг минь гэж ээнэгших сэтгэл зүрхээн яах билээ…

Source: http://blog.emujin.mn







Category: Мэдээ | Үзсэн: 725 | Мэдээ нийтэлсэн: khunbe | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 2
  2. | Íàïèñàë: khunbe | 2010-06-08 Spam
  

dfg
   

  1. | Íàïèñàë: yanzaga | 2010-06-07 Spam
  

sain u
   

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Хайлт
Мэдээний архив
Календар
«  1-р сар 2010  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    Khunbe © 2017