Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [15]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [1]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 112
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Main » 2013 » 4-р сар » 6 » Аав л ээжийн нутаг
Аав л ээжийн нутаг
1:27 PM

 Дуучин МУСТА Э.Төрмандахийн Аархал цомогт манай нутгийн дуу болох "Аав л ээжийн нутаг" гэдэг  дуу орсон билээ. Тус цомгийг манай Чулуут сумын "ХААН ТООРОМТ" ХХК-ийн Захирал Тооромт овогт Равдандоржын Бямбарагчаа, "СҮНДРҮГ" ХХК-ийн Захирал Тооромт овогт Равдандоржын Бямбажаргал нар ивээн тэтгэсэн юм гэж засах хэрэгтэй байна..



 

Аав л ээжийн нутаг


Хүй цөгөлсөн гэрийн минь наран саран буурьтай
Хүүхэд жаахан насны минь чулуун тоглоом өрөөстэй
Уулс уулсаас дотнохон Тооромт хайрхан шүтээн минь
Унаган хүлгүүд үүрссэн эрдэнэ бумбын нутаг даа

Дахилт:
Аргамаг аргамаг хүлгүүд нь гүйж л ирдэг нутаг минь
Аав л ээжийн ерөөлтэй ариун дагшин өлгий дөө


Хуур лимбийн эгшигэндээ цаг нь дэлгэрч налайдаг
Хуучны судар шастиртаа дээдсийн түүх нь шаргалтдаг
Ус уснаас цэнгэгхэн Урсаж мяралзах чулуут минь
Удам залган ундаалсан ариун лусын рашаан даа

Дахилт:
Аргамаг аргамаг хүлгүүд нь гүйж л ирдэг нутаг минь
Аав л ээжийн ерөөлтэй ариун дагшин өлгий дөө

Алаг цэцгийн шүүдэр нь үүрээр сувдрах үзэмжтэй
Алтан үүрээр хөдөө минь энх л мэндийн уянгатай
Нутаг нутгаас ээнэгхэн Арын сайхан хангай минь
Нулимс мэлтрүүлж сандаг миний унаган нутаг даа

Дахилт:
Аргамаг аргамаг хүлгүүд нь гүйж л ирдэг нутаг минь
Аав л ээжийн ерөөлтэй ариун дагшин өлгий дөө

 

 

 

 

 

 

 

Category: Мэдээ | Үзсэн: 725 | Мэдээ нийтэлсэн: khunbe | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 1
  1. | Íàïèñàë: | 2013-10-21 Spam
  

Уучлаарай дээрхи тайлбарт үг болон буруу ташаа мэдээлэл орсон болохыг АДМИНД анхааруулж байна. Чулуум гэдэг үгээ засах бас "ХААН ТООРОМТ" ХХК-ийн Захирал Тооромт овогт Равдандоржын Бямбарагчаа, "СҮНДРҮГ" ХХК-ийн Захирал Тооромт овогт Равдандоржын Бямбажаргал нар ивээн тэтгэсэн юм гэж засах хэрэгтэй байна.
   

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Хайлт
Мэдээний архив
Календар
«  4-р сар 2013  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    Khunbe © 2017