Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [16]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [0]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 123
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Цаг агаар
Main » 2010 » 1-р сар » 16 » 2070 оноос ирсэн захидал.
2070 оноос ирсэн захидал.
2:16 PM

Усгүй  бол: Орон сууцны зээл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл яах бол...

Ус ярьж байхад юун орон сууц гэж бодож байна уу. Тэгвэл
миний бичих гэж байгаа зүйл бол маш чухал тул анхааралтай уншина уу.
Улаанбаатар хотод байгаа нийт барилга, орон сууцны 30-40 хувь нь банкны зээлээр
буюу урт хугацааны зээллэгээр авсан орон сууцууд байгаа юм. Гэтэл та яг банкны
зээлээ төлж дуусаад одоо л нэг сайхан амдаръя даа гэж байтал Улаанбаатар хот ундны
усны нөөцгүй болсоон одоо Хархоринлуу нүүнэ гэвэл та яах уу. Дахиад Хархоринд
очиж зээлээр орон сууц авах уу. Эсвэл усчгүй юучгүй үлдсэн хотдоо суусаар
байгаад харангадаж үхэх үү. Бодох л асуудал. Улаанбаатарт байгаа байраа зарах
гэвэл тэр
ийг чинь хэн ч авахгүй. Учир нь тэр үед үл хөдлөх хөрөнгийн зах зээл
дэх нийлүүлэлтийн хэмжээ хэрээс хэтэрнэ. Тийм учираас Улаанбаатрын орон
сууцуудын үнэ ханш газраар мөлхөнө гээд бодоод үздээ. Аймар байна уу. Би лав
айж байна.


Усгүй
бол: Эдийн засгийн нөхцөл байдал яах бол...


Дээр дурдсанчлан ямар ч гэсэн үл хөдлөх хөрөнгийн зах
зээлд хямрал учирах нь дамжиггүй. Үүнийг дагаад олон олон банкууд, барилгын
компаниуд дампуурч эхлэнэ. Дээрээс нь Улаанбаатар хот чинь Монголын эдийн
засгийн системийн амин зүрх нь биз дээ. Усгүй болсны гайгаар тэндээс чинь бүгд
нүүгээд эхлэхээр үйлдвэрлэгчид, худалдаачид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ
үнийг нэмхээс аргагүйд хүрнэ. Ингээд эхлэнгүүт нөгөө инфляци чинь бүр цогио биш
харин асар ху
рдтай бүүм байдлаар өснө гээд бодоод үздээ. Хэтэвч чинь зузаан
атлаа та өлссөөр байх болно. Учир нь Улаанбаатар хотод маш том эдийн засгийн
хямрал болж инфл
яцийн нөлөөгөөр төгрөгийн ханш навс унасан учираас. Муу ёрлож
байгаа юм биш. Гэхдээ та ухаантай л хүн бол нэг бодоод үзээрэй.



Усгүй
бол: Байгаль орчны тэнцвэртэй байдал яах бол...


Усгүй бол юун байгаль орчин. Юун экологийн тэнцвэр.
Ургамал амьтан устаж, хөрс шороо маань сүйднэ гэдэг нь ойлгомжтой. Монголын
цөлжилтийн хойд хил алд дэлэмээр тэлнэ. Богдхан уул, Хан Хэнтийн нурууны
экологийн тэнцвэр алдагдаж, газар шороо маань элс, шавар болон хувирч ногоон
уул толгодыг маань шарилж, халгай л бүрхэнэ. Хуурай ширүүн салхи өдөр шөнөгүй
балбаж хүн байтугай чөтгөр ч тогтоход бэрх болно. Харин Холливуудын кино
магнатууд Улаанбаатарт ирж "Сөнөсөн гариг” гэдэ
г киноныхоо зураг авалтыг хийж
болох юм. Энэ тоглоом биш шүү. Бодитой бөгөөд бий болж болох асуудал.



Усгүй
бол: Иргэдийн эрүүл мэнд яах бол...


Усны хомсдолоос болж зөөврийн ус хэрэглэгчдийн дунд
гэдэсний болон бусад халдварт өвчнүүд ихсэх болно. Монголын хүн амын тал хувь
нь амьдарч байгаа Улаанбаатар хотын хүн ам тэр чигээрээ усгүйдэлтэй холбоотой
төрөл бүрийн өвчний айдас дарамтанд орно. Хүмүүс төрөл бүрийн эрдэсжилтгүй
цэвэршүүлсэн усыг хоол хүнсэндээ хэрэглэж энэ нь эргээд хүмүүсийн биеийн
дархлааг сулруулхад хүргэнэ. Ер нь бол цааш нь үргэлжлүүлээд бодоод л байвал
үүгээр ч зогсохгүй маш их сөрөг зүйлүүд бий болж болох юм.



Тэгвэл
бидэнд боломж байна
уу...

Боломж байна. Миний бодож байгаагаар бол хийх ёстой буюу
зайлшгүй шаардлагатй ажлуудыг доор жагсаан үзүүллээ. Хугацаа алдахгүй тулд яг
өнөөдрөөс л эхлэмээр байна.



1.Туул,
Орхон голуудын сав газар үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн
лицензийг цуцлах


2.Хэрэглээний
усны үнэ тарифийн хэмжээг ихэсгэх


3.Туул
голын сав дагуу мод тарих, одоо байгаа
модыг өндөржүүлсэн хамгаалалтанд авах

4.Туул
голд цутгадаг Сэлбэ, Тэрэлж гэх мэт голуудыг хамгаалалтанд авах


5.Айл
тус бүрийг хянах бололцоотой тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлэх


6.
Иргэн та шүдээ угаахаас эхлээд бүх төрлийн үйлдэлдээ усыг зөв зохистой хэрэглэх



Г.Гантулга. МУИС-ийн ГГФ-ийн багш. /www.e-gazar.mn/

Category: Мэдээ | Үзсэн: 1458 | Мэдээ нийтэлсэн: khunbe | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Twitter
Хайлт
Мэдээний архив
Календар
«  1-р сар 2010  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    ProFitClicking
    Та 10$ хувьцаа аваад 81 өдрийн дараа 15$ болгож аваарай.
    Khunbe © 2024