Миний нутгийн түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Сайтын цэс
Мэдээний терел
Мэдээ [15]
мэдээ мэдээлэл
Зураг [13]
Зураг
Видео [1]
Multimedia мэдээлэл
Хичээл [2]
мэдлэг, хичээл
Дуу [1]
Дуу MP3
E-Book [1]
Электрон ном
ЗАРЛАЛ [2]
Архангай Чулуут сумын иргэдэд ...
Чулуут сумын мэдээлэл [0]
Чулуут сумын мэдээлэл
ЧАТ
200
Санал асуулга
Архангай Чулуут сумын вэб хуудас ямархуу байна ?
Нийт хариулт: 112
Статистик

Яг одоо манай сайтад нийт: 1
Зочин: 1
Гишvvн: 0
Хаанаас холбогдов
Social Network
Эрх чөлөөний одонт Цэгмидийн Сүрэн.
Ц.Сүрэн 1946 онд Чулуут сумын нутаг "Тооромт" гэдэг газар төрж, Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль, ОХУ-ын Новокузнец хотын техник мэргэжлийн сургууль, Улаанбаатар хотын барилгын техникумын материалын техгикчийн ангид тус тус суралцаж барилгын материалын техникчийн мэргэжил эзэмшжээ. Ц.Сүрэн 1968 онрос хотын барилга угсралтын конторт бригадын дарга, 1981 оноос үйлдвэрийн мастер даамлаар ажиллаж байна. 1990-1992 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнээр ажиллаж байжээ. Тэрээр 5,6,7,8 дугаар таван жилийн гавьшгайч, улсын чанарын 3 удаагийн аварга болж, Ардын хувьсгалын 60,70,80, жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Эрх чөлөөний одонгоор шагнагдажээ. Эдүгээ "Хасу мандал Цагаан сүмбэр" компанид үйлдвэрийн даамлаар ажиллаж байна.
 
 
Бариач, зээрэмбэ хэргэмт Жамсрангийн Цэдэв.
Ж.Цэдэв гуай 1908 онд Цэцэн чин вангийн хошуу одоогийн Чулуут сумын нутагт төржээ. Тэрээр тайж тайж угсаатай, эрдэм номтой аав, төрөл садангуудынхаа дунд өсөж торинохдоо бичиг үсэгт балчир ахуйдаа тайлагдаж, ах Бадамгарав тойн, Дамдин хаван зэрэг бурханы болоод анагаахын эрдэмд гарамгай хүмүүсээс бурханы ном, эмчилгээ, эм барих ухаанд суралцжээ. Түүнийг нутгийн хүмүүс агаа багш, Цэдэв зээрэмбэ хэмээн хүндэлдэг байсан ажээ. Ж.Цэдэв гуай 1930-аад онд Чулуут суманд хоршоо байгуулагдахад даргаар нь, бичиг үсгийн бүлгэм байгуулагдах үед багшаар ажиллаж олон хүнийг бичигтэн болгожээ. Сумандаа әрнесен шинэ сэргэг ажлуудад идэвхитэй оролцдог байсан учир тухайн үедээ сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйлээр удаа дараа шагнагдаж байжээ. Мөн өвдөж зовсон олонд бариа засал хийдэг ялангуяа төрөх эхчүүдийг хүндрэлгүй амаржихад нь ихээхэн тустай хүн байсан учир олон арван хүүхдийг эх барьж авч нутгийн хүмүүст хүндлэгдэн шүтэгдсэн буянтай буурал байсаар 1958 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
 
 
 
  
 
Монгол улсын Банкны тэргүүний ажилтан Лувсаншаравын Лүндэндорж
Л.Лүндэндорж нь 1928 онд Архангай аймгийн Чулуут сумын нутаг Ар тээл гэдэг газар малчин ардын гэрт төржээ.Тэрээр багадаа бичиг үсэгт бие даан суралцаж, оройн сургуулиар бүрэн буе дунд боловсрол эзэмшин, улмаар Марксизм Ленинизмын дээд сургууль дүүргэн улс төрийн дээд боловсролтой болсон байна.1951 онд ардын цэргээс халагдаж Чулуут, Хашаат сумдад сумын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга, намын үүрийн орлогч дарга, Хашаат сумын дарга, "Шинэ амьдрал" нэгдэлийн нарийн бичгийн даргаар үр бүтээлтэй ажиллаж байсан манай удирдах ажилтан, тэргүүний сэхээтний нэг байв. Сум нэгдэлд ажиллах хугацаанд нам төрийн бодлогыг хэргжүүлэх, сум орноо хөгжүүлэх үйлеэд өөрийн бүхий л хүч бололцоо эрдэм мэдлэгээ дайчлан ажиллажээ. 1962 оноос Улаанбаатар хотын Найрамдлын хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга, "Намын Үнэн" сонины хянагч, Улаанбаатар хотын банк, Монгол улсын банк, Монголын сэтгүүлчдийн холбоонд хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэж байв.Л.Лүндэндоржийн олон жилийн ажлын амжилтыг төр, засаг, улс олон нийтийн байгууллага өндрөөр үнэлж, түүнийг МХЗЭ-ийн Төв Хороо, Монголын сэтгүүлчдийн холбоо, Сангийн яамны хүндэт жуух бичгээр шагнасны зэрэгцээ тэрбээр Засгийн газрын хүндэт жуух, Ардын хувьсгалын 40,50,60,70 жилийн ойн медалиар шагнагдаж, Монгол улсын "Банкны тэргүүний ажилтан", "Монголын сэтгүүлчдийн холбооны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр энгэрээ мялаажээ.
 
Тэргүүний барилгачин Төмөрбаатарын Батбаяр
Т.Батбаяр нь 1960 онд Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт голын эрэгт төрсөн. Сумын найман жилийн дунд сургууль, 1979 онд УБ хотын 14 дүгээр сургууль, 1984 онд Политехникийн дээд сургуулийг дүүргэж Иргэний ба Үйлдвэрийн барилгын инженер мэргэжил эзэмшчээ.Тэрээр Барилгын цэргийн 166 дугаар ангид барилгын талбайн инженер, 022 дугаар ангид батальоны захирагч, ерөнхий инженерээр үр бүтээлтэй ажиллаж, хугацаанаас өмнө хурандаа цолоор шагнуулжээ.Зэвсэгт хүчний барилагын цэргийн 022 дугаар ангийн захирагч, техникийн ухааны магистр, монгол улсын зөвлөх инженер, хурандаа Т.Батбаярын нөр их хөдөлмөрийгүнэлжтөр засгаас "Хөдөлмөрийн хүндэт медаль", Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, армийн болон монгол улсын "Тэргүүний барилгачин" цол, тэмдэг, Батлан хамгаалах яамны "Хүндэт тэмдэг"-ээр тус тус шагнажээ.
 
 
 
 
 
 
Осолгүй манлай жолооч Лүндэндоржийн Биндэръяа.
Л.Биндэръяа нь 1954 онд Архангай аймгийн Чулуут сумын "Сумч" гэдэг газарт төржээ.1973 онд Улаанбаатар хотын 2 дугаар арван жилийн дунд сургууль, 1975 онд Төмөр замын техникумыг төгсөж "Авто техникийн механикч" мэргэжил, 1983 онд ЗХУ-ын Ленинград хотод Дотоодын цэргийн академид мэргэжилдээшлүүлсэн байна. 1975 оноос эхлэн Автотээврийн 5 дугаар баазад механик, 1979 оноос НАХЯ-нд ахлах ажилтанаар ажиллаж байна. Л.Биндэръяагийн хариуцсан ажилдаа гаргасан гавъяаг нь үнэлж төр засаг, яам газраас "Алтан гадас" одон, Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70,80 жилийн ойн медаль, НАХЯ, УАБХГ, ТЕГ-ын 60, 70, 80 жилийн ойн хүндэт тэмдэг, Хилийн цэргийн 70 жилийн ойн медалиар шагнасан бйгййд 2003 онд "Осолгүй манлай жолооч" цол, тэмдэгээр энгрээ мялаажээ.
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр:
Нууц vг:
Хайлт
Мэдээний архив
Календар
«  11-р сар 2017  »
НЯДАМЯЛХАПҮБАБЯ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Найз сайтууд

  • АРХАНГАЙ
  •  
  • Online users


    time


    Khunbe © 2017